“Алма 5–7: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 5–7,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 5–7
Тойм
Алма Зарахемла дахь Сүмийн гишүүдээс зүрх сэтгэлээ юун дээр төвлөрүүлж байгаагаа болон Бурханы өмнө хэрхэн зогсож буйгаа эргэцүүлэн бодоход урамшуулан дэмжсэн хэд хэдэн асуулт асуусан. “[Түүний] нигүүлслийн мутар … сунгагдаж” (Алма 5:33), Христ тэднийг “наманчлагтун, мөн би та нарыг хүлээн авах болно” (Алма 5:33), “мөн сайн хоньчин та нарыг дууддаг” (Алма 5:38) гэх мэт өгөөмөр дүрслэлийг ашиглан, Өөрт нь ирэхийг урьсан. Тэрээр Аврагч “бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул дорой байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд” (Алма 7:12) бидний өмнөөс бүх зүйлд сайн дураараа зовж шаналсан гэж заасан. Мөн тэрээр “Бурханы хаант улс тийш удирдах зам дээр” (Алма 7:19) хэрхэн үргэлжлүүлэн явахыг заасан.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Aлмa 5:1–32
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад сүнслэг байдлын ахицаа үнэлэх, Есүс Христэд улам хүчирхэг хөрвөхөд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 5-ыг гүйлгэн уншаад, бүх асуултын тэмдгийг тэмдэглэхэд урь. Суралцагчид мөн энэ бүлэгт Алмагийн хүмүүсээсээ асуусан зарим асуултыг өөрсдөөсөө асууж болно.
-
Видео: “Эргэж очоод, хүлээн ав” (цагийн код 16:10; 8:14-өөс 8:58 хүртэл үзнэ үү)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Энэ хичээлийн гол зорилго бол Алма 5-ын тухай хэд хэдэн асуултыг уншаад, эргэцүүлэн бодох боломжийг суралцагчдад олгох юм. Үүнийг хийх нэгэн арга бол суралцагчдад хичээлийн үеэр микрофон, камер зэргээ унтрааж, судалж, эргэцүүлэн бодож, асуултын хариугаа судлах тэмдэглэлдээ бичих цаг гаргаж өгөх юм. Тэдэнд хугацаанаас хоёр минут, дараа нь 30 секунд үлдсэн үед мэдэгдэх нь тустай.
Алма 5:33–62
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христэд ирж, Түүний тэдэнд санал болгож буй адислалуудыг хүлээн авах хичээл зүтгэл гаргахад нь тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 5:33–34-ийг судлаад, Аврагчийн тухай эдгээр шүлгээс юу суралцсан тухайгаа хичээл дээр хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.
-
Зураг: Суралцагчдад үзэхэд сонирхолтой байх цөөн хэдэн зураг; Есүс Христийн мутраа сунгасан цөөн хэдэн зураг
-
Видео: “Зүрх сэтгэлээ нэгтгэ” (цагийн код 15:10; 13:56-аас 14:51 хүртэл үзнэ үү)
Aлмa 7:1–13
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Аврагчдаа найдаж, илүү агуу хайрыг мэдрэхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 7:11–13-ыг судлаад, эдгээр шүлгээс Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан юуны төлөө яагаад зовж зүдэрснийг олж мэдэхэд урь.
-
Үзүүлэх материал: Суралцагчдад тэмдэглэлдээ хуулахад зориулан Аврагчийн зовлон зүдгүүрийн тухай хүснэгтийг самбар дээр харуулж, хуул.
-
Видео: “Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн” (цагийн код 15:54; 3:13-аас 4:01 хүртэл үзнэ үү).
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад хүснэгтийг хамтдаа бөглөх боломж олгон, дижитал самбар эсвэл хуваалцсан материал ашигла.
Төгс эзэмших сургаал: Алма 7:11–13
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Алма 7:11–13-ын төгс эзэмших сургаалын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсэгт заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн Цагаатгалаараа дамжуулан өгдөг тусламж ба хүчийг хүлээн авахын тулд юу хийж болох тухай залбирч тунгаан бодоход урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслахын тулд тэднийг чаатад аль болох олон эшлэл, үг хэллэгийг цээжээрээ бичихэд урь. Дараа нь эшлэл, үг хэллэгийг хэд хэдэн удаа давтаад, суралцагчдыг чаатад дахин бичиж, хэр олныг санаж байгаагаа харахад урь. Суралцагчдын ихэнх нь эшлэл, үг хэллэгийг цээжээр зөв хэлж чаддаг болох хүртэл үүнийг үргэлжлүүл.
Алма 7:14–27
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Бурхан руу хөтлөх замыг дагаж, Христийнхтэй адил зан чанарыг олж авах хичээл зүтгэл гаргахад нь туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Христийнхтэй адил ямар ямар зан чанарыг бүрэн хөгжүүлэхийг хүсэж байгаагаа бодож, хуваалцахад бэлдэж ирэхэд урь.
-
Үзүүлэх материал: Христийнхтэй адил зан чанарын үйл ажиллагааны хичээлийн төгсгөлийн зааварчилгаа
-
Зураг: Зам мөр; Бурханы хаант улс руу хөтлөх замын дүрслэл; Есүс Христийн янз бүрийн зураг
-
Видео: “Өдөр тутмын сэргэлт” (13:43; 1:40-өөс 3:25 хүртэл үзнэ үү)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Видео хурлын программ дээрээ самбарын функцийг ашигла. Дээр нь замын зургийг байрлуулж, хичээлийн үеэр зааврын дагуу зургийн эргэн тойронд хийх үйлдэл, зан чанар, зан авирыг бичихэд суралцагчдыг урь.