“Алма 5:33–62: ‘Сайн Хоньчин та нарыг дууддаг,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 5:33–62,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 5:33–62
“Сайн Хоньчин та нарыг дууддаг”
Алма Зарахемлагийн сүмийн гишүүдийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт зогсох талаараа гүн гүнзгий эргэцүүлэн бодоход урамшуулан дэмжсэнийхээ дараа (Алма 5:1–32-ыг үзнэ үү) Түүний “нигүүлслийн мутар тэдний зүг сунгагдаж,” (Алма 5:33), “наманчлагтун, мөн би та нарыг хүлээн авах болно” (Алма 5:33), мөн “сайн хоньчин та нарыг дууддаг” (Алма 5:38) гэх мэт эелдэг үгсийг ашиглан, Христэд ирэхэд урьсан. Энэ хичээл Есүс Христэд ирэхээр гаргах хичээл зүтгэлд тань болон Түүний өгч буй адислалыг хүлээн авахад тань тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Наманчлагтун, мөн би та нарыг хүлээн авах болно
“Нэг зураг мянган үгтэй тэнцэнэ” гэсэн эртний нэгэн үг бий.
-
Энэ яагаад үнэн байж болох вэ?
Есүс Христийг дүрсэлсэн дараах зургуудыг үз.
-
Эдгээр зураг танд ямар захиас дамжуулж байна вэ?
Алма 5 Зарахемла дахь Сүмийн гишүүдэд заасан Алмагийн сургаалуудыг агуулдаг бөгөөд тэдний зарим нь бардам болж, нүгэл үйлдсэн (Алма 4:8–12-ыг үзнэ үү) гэдгийг та санаж байгаа байх. Алма эдгээр хүнээс сүнслэг өсөлт хөгжлөө дүгнэж цэгнэхэд нь туслах цуврал асуултуудыг асуусныхаа дараа Аврагчийн тухай чухал үнэнийг заасан.
Алма 5:33–34-ийг уншаад, Алма өөрийн хүмүүст Есүс Христийн талаар юу ойлгуулахыг хүссэн болохыг хайж ол.
-
Эдгээр шүлгийн ямар үг, хэллэг танд хамгийн утга учиртай байсан бэ? Яагаад?
-
Эдгээр шүлэг, таны харсан Аврагчийн зураг хоёрын хооронд ямар ижил төстэй зүйлсийг та харж байна вэ?
-
Эдгээр шүлэг дэх зарчмуудыг ойлгох нь хэн нэгний Есүс Христийг хэрхэн үзэх үзлийг яаж өөрчилж болох вэ?
Наманчлах мөн Есүс Христийн Өөр дээр нь ирэх урилгыг хүлээн авах одоогийн хүслээ болон Түүний дагалдагч болоход хэцүү болгож байгаа саад бэрхшээлтэй тулгарсан эсэхээ бод. Үргэлжлүүлэн судалж байхдаа эдгээр саад бэрхшээлийг даван туулах хичээл зүтгэлд болон Есүс Христийг дагахад тань туслах сургаалуудыг хайж ол.
Сайн Хоньчны дуу хоолойг сонсох нь
Наманчлах, Аврагчид ирэх Түүний урилгын талаарх сургаалуудыг заасныхаа дараа Алма хүмүүстээ Аврагчийг дагахад ятгахын тулд Есүс Христийн тухай нэмэлт сургаалуудыг хуваалцсан.
Алма 5:37–39-ийг уншаад, хүмүүстээ хүргэсэн Алмагийн захиасыг хайж ол.
-
Алма энэ зүйрлэлээс хүмүүстээ Есүс Христ (Сайн Хоньчин)-ийн талаар юу мэдүүлж, мэдрүүлэхийг хүссэн гэж та бодож байна вэ?
-
Алма энэ зүйрлэлээс хүмүүстээ өөрсдийнх нь (хоньд) талаар юу мэдүүлж, мэдрүүлэхийг хүссэн гэж та бодож байна вэ?
Бид эдгээр шүлгээс бид Сайн Хоньчины хоньд байхын тулд Түүний дуу хоолойг сонсох ёстой гэсэн нэг үнэнийг сурч мэдэж болно.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон сонсох гэдэг үгийн дараах тодорхойлолтыг хуваалцсан.
Энэ нь “дуулгавартай дагахаар сонсох” гэсэн утгатай. Анхааран сонсох гэдэг нь “Түүнийг сонс” буюу Аврагчийн хэлсэн үгсийг сонсож, дараа нь Түүний зөвлөгөөг чих тавин сонсох гэсэн утгатай. (Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109)
-
Үгийг нь сонсож, хонин сүргийнх нь дунд тоологдох хүсэл төрүүлдэг Аврагчийн тухай та юу мэдэх вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гари Э.Стивэнсон бид Аврагчийг Сайн Хоньчин гэж хүлээн зөвшөөрөх үед бидэнд өгдөг Түүний зарим адислалын тухай хуваалцсан. Дараах мэдэгдлийг унш эсвэл “Зүрх сэтгэлээ нэгтгэ” видеог ChurchofJesusChrist.orgцагийн код 13:56-аас 14:51 хүртэл үзнэ үү.
Сайн мэдээний дурангаар харах юм бол, бид сайхан сэтгэлээр мөн хайр халамжийн сүнсээр Өөрийгөө бидэнд зориулдаг энэрэнгүй асран хамгаалагчийн хараа хяналтад байдгаа ухааран ойлгодог. Сайн Хоньчин бидний хүн нэг бүрийг нэрээр нь мэддэг бөгөөд биднийг хувийнхаа зүгээс харж ханддаг. “Би бол сайн хоньчин мөн. Би Өөрийнхийгөө мэднэ.” … Би хоньдын төлөө амиа өгнө [Иохан 10:14, 15] хэмээн Их Эзэн Есүс Христ Өөрөө хэлсэн билээ.
… “ЭЗЭН бол миний хоньчин” [Дуулал 23:1] бөгөөд бидний хүн нэг бүр Түүнд танигдсан, Түүний халамжит хараа хяналтад байдаг гэдгийг мэдсэнээр би удаан үргэлжлэх амар амгаланг мэдэрдэг. Амьдралын салхи шуурга, аадар бороо, өвчин зовлон, осол гэмтэлтэй нүүр тулах үед маань Их Эзэн—бидний Хоньчин, бидний Халамжлагч биднийг хайр, нинжин сэтгэлээр асарч халамжлах болно. Тэр бидний зүрх сэтгэл, бодгалийг эдгээнэ. (Гари Э.Стивэнсон, “Зүрх сэтгэлээ нэгтгэ,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 21.)
-
Бидний яагаад Сайн Хоньчин Есүс Христийг дагахыг хүсдэг хүслийн юу нь таны анхаарлыг татсан бэ?
Сайн Хоньчины дуу хоолойг сонсох арга замууд
Алма Зарахемлагийн хүмүүст Сайн Хоньчины дуу хоолойг сонсох хэд хэдэн арга замыг санал болгосон. Алма 5:40–41, 50–51, 57-г уншаад, Алма юу зөвлөсөн болохыг олж мэд.
-
Та эдгээр шүлгээс Сайн Хоньчины дуу хоолойг сонсох арга замуудын тухай юу сурч мэдсэн бэ?
-
“Ёс бусыг үйлдэгчдийн дундаас гарч ирэх, … мөн тэдний цэвэр бус зүйлүүдэд хүрэхгүй” (шүлэг 57) байх ямар арга зам байдаг вэ?
Миний Есүс Христийг дагахыг хүсдэг зарим шалтгаан бол …
Миний Түүний хоолойг сонсох нэг арга зам бол …