Семинар
Төгс эзэмших сургаал: Алма 7:11–13—“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно”


“Төгс эзэмших сургаал: Aлма 7:11–13—‘Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: Aлма 7:11–13,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Алма 7:11–13

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно”

Аврагч Гетсеманид зовж шаналсан нь

Алма 7:1–13-ыг судалж байхдаа та Аврагч “махбодийн дагуу өөрийн хүмүүсийг хэрхэн халамжлахыг мэддэг” (Aлма 7:12) тул Өөрийн Цагаатгалын хэсэг болгож зовж шаналсан талаар мэдэж авсан. Энэ хичээл танд төгс эзэмших сургаалын эшлэл, Aлма 7:11–13-ын түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалын энэ хэсэгт заасан зүйлийг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит нөхцөл байдал дээр хэрэгжүүлэхэд тусална.

Суралцагчдад өөрсдөө сурах хариуцлагаа хүлээхэд нь тусал. Хөрвөлтөд хүргэдэг сайн мэдээний сургалт нь суралцагчдаас итгэл, асар их хичээл зүтгэлийг шаарддаг. Семинарын туршлага өөрсдөөс нь ихээхэн хамаардаг гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. Суралцагчдыг өөрсдөө сурахад хариуцлага хүлээхэд урамшуулан, тэдэнд үүнийг хийх боломжийг олгож, амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийл.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн Цагаатгалаараа дамжуулан өгдөг тусламж ба хүчийг хүлээн авахын тулд юу хийж болох талаар залбирч тунгаан бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хэсгийн талаарх хичээлийг Алма 7:11–13 төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хам сэдвийн талаарх “Алма 7:1–13” хичээлийн дараа заахад зориулсан болно. Хэрэв энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол тухайн долоо хоногийн хам сэдвийн талаарх хичээлийг заасан байхад анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

Алма 7:11–13-ын түлхүүр үг хэллэг бол “Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно” гэсэн хэллэг юм. Хэрэв та энэ хэллэгийг тэмдэглээгүй бол судар дээрээ тэмдэглээрэй.

Суралцагчдад эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь туслахын тулд тэднийг хамтрагчтайгаа хамт үүнийг цээжилтлээ дахин дахин давтахад урь.

Дараах материалыг суралцагчдад энэ хэсэг дэх сургаалыг тайлбарлах боломжийг олгоход ашиглаж болно.

Дараах үйл ажиллагаа нь эшлэл, судрын гол өгүүлбэрийг цээжлэхэд тань тусалж магадгүй. Санаж байгаа эшлэл, түлхүүр үг хэллэгээ аль болох олныг бич. Анхныхаа оролдлогоор хийж чадахгүй байвал эшлэл, үг хэллэгийг дахин уншаад бичиж үз. Бүгдийг нь цээжээр бичиж чаддаг болтлоо дахин уншиж бич.

Өмнөх хичээл дээр та Алма 7:11–13-аас Есүс Христ биднийг нүгэл ба үхлээс аварч, мөнх бус байдлын сорилт бэрхшээлийг даван туулахад туслахын тулд зовж шаналсан гэх үнэнийг мэдэж авсан.

Нэг найз тань өөрт нь тохиолдож буй хэцүү зүйлийн талаар мессеж бичсэн гэж бодъё. Та Aлма 7:11–13 дээрх үнэн найзад тань туслах ч хэрэв та зөвхөн судрын эшлэлийг явуулбал тэд уншихгүй байх гэж бодсон.

  • Та Aлма 7:11–13-ыг найзынхаа хэцүү үед тусалж болох ямар арга замаар дүгнэх вэ?

Суралцагчдад өмнөх асуултын хариултаа бичих цаг гаргаж өг. Тэднийг дууссаны дараа бичсэн зүйлээ сайн дураараа хуваалцахад цөөн хэдэн суралцагчийг урь. Суралцагчид хариултаа хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгүүдтэй хуваалцаж болно.

Дадлага хийх үйл ажиллагаа

Суралцагчдаас сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг санаж чадах эсэхийг асуу. Хэрэв тэд боломжгүй бол дараагийн догол мөр дэх зааврыг дагахад урь.

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн сүнслэг мэдлэг олж авах зарчмыг ол. Эдгээр зарчмыг судлах тэмдэглэлдээ гарчиг болгон бичээд, дараа нь хичээл дээр тэдгээрийн талаарх асуултуудад хариулахын тулд хооронд нь зай үлдээ.

Aлма 7:11–13-т заасан сүнслэг мэдлэг олж авах зарчмууд болон сургаал нь дараах тохиолдолд хэрхэн тусалж болохыг авч үзье.

Хичээлийн үлдсэн хугацаанд дараах хувилбарыг жишиг болгохын тулд суралцагчдад үүнийг харуулах талаар бодож үз. Шаардлагатай бол суралцагчдад хамгийн их хамааралтай нөхцөл байдлыг оруулахаар хувилбарыг өөрчил.

Хэдэн жилийн өмнө эцэг эх нь салснаас хойш амьдрал нь улам бүр хэцүү болж байгааг Петр мэдэрчээ. Түүнд сургуульдаа сурахад хэцүү байсан бөгөөд зарим найз нь түүнтэй өмнөх шигээ хандахгүй байх шиг санагджээ. Петр ч мөн сүмд явахаа, судраа уншиж, Бурханд залбирахаа больжээ. Нэг өдөр Петр нэг найздаа асуудлаа ярьжээ. Тэрээр “Би бүх зүйл дээрдэхийг хүсэж байгаа ч хаашаа хандахаа мэдэхгүй байна. Би маш их ганцаардаж, гацчихсан юм шиг мэдрэгдэж байна” гэв.

Та өөрийгөө Петрийн ярьж байгаа найз мөн тэрээр танаас хүнд хэцүү байдлаасаа хэрхэн гарах талаар зөвлөгөө хүссэн гэж төсөөлөөд үз дээ. Алма 7:11–13 дээрх сургаал ба сүнслэг мэдлэг олж авах зарчмыг ашиглан, Петрийн асуудалд тусал.

Суралцагчид энэ дадлагын үйл ажиллагааг дуусгах олон арга зам байдаг. Үүний нэг болох Алма 7:11–13, Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах хэсэг”-ийн 5–8, 11–12-р догол мөр-ийг судалж, Петрт тус болох сургаалыг олж мэд. Суралцагчид дараа нь ангийнхан, хамтрагч эсвэл жижиг бүлгүүддээ ойлголтоо хуваалцаж болно.

Дараах асуултууд болон материалуудыг ярилцлагадаа ашиглаж болно. Та эдгээр бүх нөөц болон асуултыг ашиглах шаардлагагүй; Эдгээр нь суралцагчид энэ хувилбараар ажиллахдаа авч үзэх зүйлсийн жишээ юм.

Итгэлээр үйлд

2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12-р догол мөр-ийг унш. Хэрэгтэй гэж үзсэн зүйлээ тэмдэглээрэй.

  • Есүс Христийн тухай мөн Түүний Цагаатгалын талаар Петрт итгэлээр үйлдэхэд нь тусалж болох юуг та зааж чадах вэ?

  • Петр Есүс Христийн өгөх тусламжийг хүлээн авахын тулд юу хийж болох вэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах нь

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 8-р догол мөр-ийг унш. Хэрэгтэй гэсэн зүйлээ тэмдэглэж ав

  • Тэнгэрлэг Эцэг Петрийг өөрийнхөө нөхцөл байдлын талаар бодоосой гэж хүсдэгийг та юу гэж бодож байна вэ?

  • Петр өөрийнхөө нөхцөл байдлыг мөнхийн талаас нь харах нь яагаад тустай гэж та нар бодож байна вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн баримт бичиг-ийн “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 11–12 дахь догол мөр-ийг уншаад, Петрт тусалж болох сургаалыг олж мэд.

  • Петрт хэрэгтэй тусламжийг өгч чадах ямар төрлийн тэнгэрлэг эх сурвалж руу та түүнийг чиглүүлж чадах вэ?

Энэ нөхцөл байдалд тусалж болох тэнгэрлэгээр томилогдсон нэг чухал эх сурвалж бол Алма 7:11–13 юм. Эдгээр шүлгийг дахин уншаад, Петрт тустай байж болох сургаалыг олж мэд.

  • Та Петр эдгээр шүлгээс юу ойлгож, мэдрээсэй гэж хүсэж байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг Петрийг юу мэдээсэй гэж хүсэж болох талаар заадаг өөр судрын хэсгүүдийн талаар бодож олж чадах уу?

Суралцагчдыг дууссаных нь дараа Аврагчийн тусламж хэрэгтэй байгаа нөхцөл байдлынхаа талаар бодоход урь. Та тэднээс Алма 7:11–13-т заасан сүнслэг мэдлэгийг олж авах зарчмууд болон сургаал нь Аврагчийн тусламжийг амьдралдаа авахад нь хэрхэн тусалж болох талаар бодохыг хүсэж болно. Суралцагчид санаа бодлоо судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэж болно.

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараах давтах үйл ажиллагааг энэ хичээлийг заасны дараах хичээлд ашиглах ёстой.

Суралцагчдыг “Алма 7:11–13-ын ‘Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно’’ гэсэн эшлэл, судрын гол хэллэгийг хамтрагчтайгаа хамт дахин дахин давтахад урь.