Семинар
Алма 40: Сүнсний дэлхий ба Амилуулалт


“Алма 40: Сүнсний дэлхий ба Амилуулалт,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 40,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 40

Сүнсний дэлхий ба Амилуулалт

Христ Сүнсний дэлхийд

Кориантоныг эцэг нь наманчлахад урьсны дараа түүнд Бурханы төлөвлөгөөний талаар, тэр дундаа биднийг нас барсны дараа юу болох талаар зарим асуулт гарч иржээ. Түүний эцэг Алма түүний асуултад хариулж, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд Есүс Христ гол үүрэг гүйцэтгэснийг гэрчилсэн юм. Энэ хичээл Аврагчийн таны төлөө хийсэн зүйлд талархах сэтгэлийг тань гүнзгийрүүлж, биднийг нас барсны дараа юу болохыг тайлбарлах боломжийг танд олгоход тусалж чадна.

Есүс Христэд төвлөрөхөд нь суралцагчдад тусал. Багш нар сайн мэдээний үнэнийг илтгэсэн зүйлсийг тайлбарлахад санамсаргүй байдлаар хэт их цаг зарцуулж магадгүй. Энэ нь суралцагчдад Аврагчийг илүү бүрэн дүүрэн мэдэж, хайрлахад нь туслах боломжийг алдахад хүргэж болзошгүй. Есүс Христийн хүч, хайр, нигүүлсэл, Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө дэх Түүний гол үүргийг зааж, гэрчлэх цаг гарга.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг биднийг нас барсны дараа юу болж болох талаарх асуултуудыг тунгаан бодож, хуваалцахад бэлдэж ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Асуулт

Абурто эгчийн амьдралын тухай дараах түүх суралцагчдад Алма 40-ийг судлахад бэлтгэхэд тусалж чадна. Эсвэл суралцагчид үхлийн дараах амьдралын талаарх зарим асуултаа самбар дээр жагсааж бичиж болно.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх Рэйна И.Абурто эгч биднийг нас барсны дараа юу болох талаарх асуултуудад хувийн туршлагаа хуваалцан ийн хариулсан. ChurchofJesusChrist.org дээрх “Булшинд ялалт гэж үгүй” видеог цагийн код 4:21-ээс 5:13 хүртэл үзэж эсвэл дараах мэдэгдлийг унш.

9:18

Би 9 настай байхдаа аймшигт газар хөдлөлтийн үеэр ахыгаа алдсан. Энэ бүхэн гэнэт болсон тул энэ явдлын бодит байдлыг ойлгоход надад цаг хугацаа хэрэгтэй байлаа. Би уй гашууд автаж, “Ахад минь юу тохиолдов?” Тэр хаана байгаа вэ? Тэр хаашаа явсан бэ? Би түүнтэй дахин уулзах болов уу?” гэж өөрөөсөө асуудаг байсан.

Би тэр үед Бурханы авралын төлөвлөгөөний талаар хараахан мэдээгүй байсан юм. Би бид хаанаас ирсэн, бидний амьдралын зорилго юу болох, нас барсны дараа бидэнд юу тохиолдох зэргийг мэдэж авахыг хүсэж байв. Хайртай хүнээ алдах юм уу амьдралдаа хэцүү зүйлстэй тулгарах үед бид бүгдэд ийм хүсэл төрдөггүй гэж үү? (Рэйна И.Абурто, “Булшинд ялалт гэж үгүй,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 86)

Алмагийн хүү Кориантон мөн үхлийн дараах амьдралын талаар санаа зовж байсан.

Алма 40:1-ийг уншаад, Кориантоны санааг юу зовоож байсныг олж мэд.

  • Тэр яагаад ийм зүйлд санаа зовсон гэж та бодож байна вэ?

Кориантон Бурханы зарлигуудыг, тэр дундаа ариун явдлын хуулийг зөрчсөн гэдгийг эргэн сана. Тэрээр сонголтоосоо болоод энэ амьдралынхаа дараах нөхцөл байдалд санаа зовсон байж болзошгүй. Кориантоны санаа зовнилыг шийдэж, наманчлахад нь туслахын тулд Алма түүнд сургаалыг заав. Кориантоны санаа зовнилд үзүүлсэн Алмагийн хариу үйлдэл Абурто эгчийнхтэй адил асуулттай байгаа хүмүүст тусалж чадна.

Дараа нь Абурто эгчийг асуултынхаа хариултыг олоход нь номлогчид тусалжээ. Та тэдгээр номлогчийн нэг бөгөөд түүнд заахаар бэлдэж байна гэж төсөөлөөд үз. Абурто эгчийн асуултад хариулахад туслах богино тайлбарыг бэлтгэхийн тулд дараах эх сурвалжуудыг ашигла.

тараах материалын дүрс Ангийнхныг хоёр хоёроор нь хуваарилж, номлогчид шиг заахад бэлтгэ. Хоёр хоёроор нь сүнсний дэлхий, амилуулалт хоёрын аль нэгийг судлуулахаар оноож, тохирох тараах материалыг өг.

Суралцагчид Абурто эгчид заах гэж байгаа юм шиг бэлдэхийн оронд ангийн гишүүдийн асуултад хариулт хайж болно.

Сүнсний дэлхий

Алма 40:6–7, 11–14-ийг уншаад, Алма Кориантонд юу заасныг үз. Дараа нь юу заахаа бэлдэхэд тань туслах дараах эх сурвалжуудыг ашигла.

Сургаал ба Гэрээ 138:11–13, 18–22, 57

Судруудын удирдамж, “Диваажин,” scriptures.ChurchofJesusChrist.org

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

2:3

Бие махбод маань үхсэний дараа ч гэсэн бид сүнсний дэлхийд сүнс болж, үргэлжлүүлэн амьдарна гэдгийг бид судраас мэддэг. Сүнсний дэлхий нь амьдралынхаа туршид “зохистой” буюу “зөв шударга” байсан хүмүүс ба ёс бус байсан хүмүүсийн хооронд хуваагдсан байдаг гэж судрууд бидэнд заадаг. Мөн зарим итгэлтэй сүнс сайн мэдээг ёс бусчуудад, мөн дуулгаваргүй байсан хүмүүст заана гэдгийг тайлбарладаг (1 Петр 3:19; Сургаал ба Гэрээ 138:19–20, 29, 32, 37-г үзнэ үү). (Даллин Х.Өүкс, “Эзэнд итгэ,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 27)

Дараах асуултуудын хариултыг хэрхэн тайлбарлахаа бэлд.

  • Биднийг нас барахад бидний сүнсэнд юу тохиолдох вэ?

  • Диваажинд ямар байх вэ? Алмагийн “гадаад харанхуй” гэж нэрлэдэг сүнсний шорон (1 Петр 3:19) эсвэл там (2 Нифай 9:12) гэдэг газар ямар байдаг вэ?

  • Диваажин, шорон хоёрын талаар суралцах нь бидний Аврагчид талархах талархлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

  • Бидний сүнсний дэлхийн мэдлэг мөнх бус амьдралын туршид хэрхэн биднийг адислах вэ?

Заахдаа үхэл, амилуулалт хоёрын хооронд зөв шударга сүнснүүд диваажинд, ёс бус сүнснүүд сүнсний шоронд байх болно гэдгийг ойлгомжтой байхад анхаар. Энэхүү үнэний тухай ойлголт тань энэ амьдралд хийсэн сонголтуудад тань хэрхэн нөлөөлсөн тухай хуваалц.

Амилуулалт

Алма 40:2–5, 23–24-ийг уншаад, Алмагийн Кориантонд заасныг үз. Дараа нь юу заахаа бэлдэхэд тань туслах дараах эх сурвалжуудыг ашигла.

Алма 11:42–45

Судруудын удирдамж, “Амилуулалт,” scriptures.ChurchofJesusChrist.org

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

16:3

Амилуулалт бодитойг бид Христийн амилсны баярын өдрүүдэд тэмдэглэдэг. Энэ нь төрөхдөө юм уу мөнх бус амьдралынхаа явцад олж авдаг бие махбод, сэтгэц эсвэл сэтгэл санааны дутмаг байдал зэрэг бидэнд болон бидний хайртай хүн болгонд тохиолддог мөнх бус байдлын сорилт бэрхшээлийг даван туулах хүч чадал, ойлголтыг бидэнд өгдөг юм. Амилуулалтын ачаар эдгээр мөнх бус амьдралын дутмаг байдал зөвхөн түр зуурынх гэдгийг бид мэднэ! (Даллин Х.Өүкс, “Агуу төлөвлөгөө,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51)?

Дараах асуултуудын хариултыг хэрхэн тайлбарлахаа бэлд.

  • Амилуулалт гэж юу вэ? Ямар хүмүүс амилуулагдах вэ?

  • Алма 40:2–3-т цэдэглэснээр Амилуулалтыг юу боломжтой болгосон бэ?

  • Бидний Амилуулалтын мэдлэг мөнх бус амьдралын маань туршид биднийг хэрхэн адислах вэ?

Заахдаа Есүс Христ амилсан учраас бид бүгд амилуулагдах болно гэдгийг ойлгомжтой байхад анхаар. Амилуулалтын амлалтад талархаж буй нэг шалтгаанаа хуваалц.

Суралцагчдад биднийг нас барсны дараа юу болохыг ойлгоход илүү тусламж хэрэгтэй бол дараах видеог ашигла.

ChurchofJesusChrist.org 

4:19

Суралцагчдыг бэлдэж дууссаны дараа өөр сэдэв бэлдсэн хос суралцагчийг заахад урь. Тэднийг зааж байх үед шаардлагатай бол тусал.

Хариулт

Суралцагчдыг хичээлээ заасны дараа дараах асуултуудын заримыг эсвэл бүгдийг нь ашиглан, ангийнхантайгаа богино ярилцлага өрнүүл.

  • Таны хувьд сүнсний дэлхий, амилуулалт хоёрын талаар сурч мэдсэн зүйл тань яагаад чухал вэ?

  • Энэ мэдлэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай таны бодол санаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

  • Өнөөдөр та ямар ямар асуултад хариултаа авсан бэ?

  • Та ямар асуултын хариултыг үргэлжлүүлэн хайхыг хүсэж байна вэ?

Бидэнд одоохондоо асуултын бүх хариулт байхгүй байж болох бөгөөд хариултгүй байх нь жирийн зүйл гэдгийг суралцагчдад сануул. Тэднийг хариултаа хайж байхдаа сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг дагахад урь.

Амилуулалтын бэлэг, Есүс Христийн Цагаатгалын ачаар сүнсний дэлхийд хүлээн авч чадах амар амгалангийн талаарх гэрчлэлээ хуваалц.