“Алма 39–42: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 39–42,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 39–42
Тойм
Тэмдэглэл: Алма 39-ийн материалыг өмнөх таван хичээлийн багцад оруулсан болно.
Кориантоныг эцэг нь наманчлахад урьсны дараа түүнд Бурханы төлөвлөгөөний талаар, тэр дундаа нас барсны дараа юу болох талаар зарим асуулт гарч ирэв. Алма Кориантонд Тэнгэрлэг Эцэгийн Сэргээлтийн төлөвлөгөөг ойлгоход нь туслах чухал үнэнүүдийг заасан. Кориантонд Бурханы шударга ёс мөн нигүүлслийн бодит байдлыг ойлгоход хэцүү байв. Алма түүнд бидний хайрт Тэнгэрлэг Эцэгийн тухай мөн бидний төлөөх Түүний төлөвлөгөөний талаарх өөрийн үзэл бодлыг өргөжүүлэхэд нь тусалсан.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Алма 40
Хичээлийн зорилго: Энэ хичээл Аврагчийн өөрсдийнх нь төлөө хийсэн зүйлд талархлаа гүнзгийрүүлэхэд мөн биднийг нас барсны дараа юу болохыг тайлбарлах боломжийг суралцагчдад олгоход тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг биднийг нас барсны дараа юу болж болох талаарх асуултуудыг тунгаан бодож, хуваалцахад бэлдэж ирэхэд урь.
-
Видео: “Булшинд ялалт гэж үгүй” (9:18; цагийн код 4:21-ээс 5:13 хүртэл үзнэ үү);
-
Тараах материал: “Сүнсний дэлхий”; “Амилуулалт”
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид хоёр хоёроороо хуваарилагдаж, хоёр сэдвийн аль нэгийг заахад бэлтгэх цаг гаргасны дараа хамтрагч бүрийг нөгөө сэдвийг судалсан хамтрагчтай нь дэд бүлгийн өрөөнд байрлуул. Хамтрагчдыг нэг нэгэндээ ээлжлэн заахад урь. Суралцагчдыг дэд бүлгийн өрөөнөөс гарах үед бусад хамтрагч тэдэнд хэрхэн заасан талаар таалагдсан зүйлээ хуваалцахад урь.
Алма 41
Хичээлийн зорилго: Энэ хичээл ёс бус байдал хэрхэн аз жаргалд хүргэдэггүйг ойлгоход суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг зарлигуудыг дуулгавартай дагах нь хэрхэн өөрсдөд нь аз жаргал авчирч, энэ амьдралынхаа дараа Бурхантай уулзахад бэлэн гэдгээ мэдрэхэд тусалдаг талаар бодоход урь.
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Аз жаргал” ба “Зовлон” гэсэн хоёр жагсаалт үүсгэхийн тулд “цагаан самбар” функцийг ашиглаж, аз жаргалд эсвэл зовлонд хүргэх шинж чанаруудыг жагсаалтад нэмэх боломжийг суралцагчдад олго.
Төгс эзэмших сургаал: Алма 41:10
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Алма 41:10-ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлахад мөн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 41:10-ыг цээжлэхэд урь.
-
Үзүүлэн: “Дадлага хийх ажиллагаа” хэсгийн жишээ
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг цээжлэхэд суралцагчдад туслахын тулд Doctrinal Mastery аппликэйшны “цээжлэх” функцийг үзүүлж, ашигла. Суралцагчид судрын хэсгийг унших бүрд та дэлгэцийн доод талд байгаа слайд функцийг ашиглан, үг бүрийн эхний үсгийг үлдээж, бусад үсгийг устгаж болно.
Алма 42, 1-р хэсэг
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Тэнгэрлэг Эцэгийн шударга, нигүүлсэнгүй мөн чанарыг илүү сайн ойлгоход туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийнхээ гишүүнтэй эсвэл найзтайгаа Бурханы зан чанарын тухай хүмүүсийн бодлын талаар ярилцахад урь.
-
Видео: “Үүрд чөлөөт байж, өөрсдийнхөө төлөө үйлд” (14:51; цагийн код 5:40-өөс 6:50 хүртэл үзнэ үү)
Алма 42, 2-р хэсэг
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийн Цагаатгал Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд амлагдсан нигүүлслийг хүлээн авах боломжийг хэрхэн олгодгийг ойлгоход тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судраас чин сэтгэлээсээ наманчлалыг үзүүлсэн хүний эсвэл хүмүүсийн жишээг олоход урь.
-
Үзүүлэн: Хэмжүүрийн зураг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Илтгэлийн үеэр хэмжүүрийн зургийг үзүүлж, шошго тавь. Та “цагаан самбар” функцийг ашиглан эсвэл хэмжүүрийг харуулан, шошгыг нэг нэгээр нь нэмсэн илтгэлийг үүсгэж болно.