Семинар
Төгс эзэмших сургаал: Алма 39:9—“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яв”


“Төгс эзэмших сургаал: Алма 39:9—‘Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яв,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: Алма 39:9,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Алма 39:9

“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яв”

Изабел Кориантоны хажуугаар өнгөрөн алхаж байгаа нь

Та Алма 39-ийг судлах явцдаа ариун явдлын хуулийн дагуу амьдрахын ач холбогдлыг болон Есүс Христэд найдаж уруу таталтыг хэрхэн эсэргүүцэх талаар олж мэдсэн билээ. Энэ хичээл танд Алма 39:9-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсгүүдэд заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Суралцагчдыг Есүс Христтэй илүү адил болохыг ухамсартай хичээнгүйлэн чармайхад урамшуулан дэмж. Суралцагчдыг Есүс Христтэй илүү адил болохыг хичээх тусам Ариун Сүнсний өдөөлтийг танин мэдэж, сайжруулах арга замаа тодорхойлоход нь тэдэнд тусал. Суралцагчдыг Аврагчтай илүү адилхан болохын тулд хийж болох тодорхой алхмуудыг залбиран тунгаан бодоход урамшуулан дэмж.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 39:9-ийн судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж эхлэхэд урь. Та мөн шүлгийг бүхэлд нь цээжлэхийг оролдоход нь урамшуулан дэмжиж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг Алма 39:9 төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хам сэдвийн талаарх “Алма 39” гэх хичээлийн дараа заахад зориулсан болно. Хэрэв төгс эзэмших сургаалын энэ хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэв бүхий хичээлийг нь тухайн долоо хоногт нь заасан байхад анхаар.

Тайлбарлах ба цээжлэх

Алма 39:9-ийн төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэг бол “Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яв” гэсэн хэллэг юм. Эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань туслах дараах аргыг эсвэл өөрийн сонгосон аргыг ашигла.

голоор нь хөндлөн зураас татсан тойрог доторх хоёр нүд

Самбарт Алма 39:9 гэж бичээд, голоор нь хөндлөн зураас татсан тойрог дотор хоёр нүд зур. Суралцагчдад судрын түлхүүр үг хэллэгийг судлах хэдэн хором өгөөд, дараа нь хэд хэдэн суралцагчийг самбарт гарч ирэн, зургийн эргэн тойронд үг хэллэгийг бичихэд урь. Суралцагчдыг судрын хэсэг, түлхүүр үг хэллэгийг цээжлэх хүртэл тэдгээрийг ангиараа хэд хэдэн удаа хамтдаа чангаар унш.

Судлах тэмдэглэл эсвэл цаасны гол хэсэгт голоор нь хөндлөн зураас татсан тойрог дотор хоёр нүд зур. Зурсан зургийнхаа дээд талд Алма 39:9, “Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яв” гэсэн судрын түлхүүр үг хэллэгийг бич. Зургийнхаа доод талд эшлэл, түлхүүр үг хэллэгийг дахин бич. Зургийнхаа зүүн болон баруун талд тэдгээрийг дахин хоёр удаа бич. Одоо нүдээ аниад, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээрээ чанга унш. Хэрэв танд илүү их дадлага хэрэгтэй бол эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх хүртлээ үйл ажиллагааг давт.

Дараа нь хэд хэдэн суралцагчийг ангийнхны урд гарч ирж, дараах жишээг дүрд хувиран тоглоход урь.

Дадлага хийх үйл ажиллагаа

Суралцагчдад Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөр дэх сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтах боломжийг олго. Тэднийг давтлага хийсний дараа зарчим бүрээс хамгийн сайн дүрсэлсэн нэг чухал үгийг сонгоход урь. Дараа нь суралцагчид ямар үгийг сонгосон, яагаад тэрхүү үгийг сонгосон талаараа хуваалцаж болно.

Шаардлагатай бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөр-ийг судлан, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давт. Танд зарчмыг хурдан санахад тань туслах чухал ач холбогдолтой нэг үгийг гурван зарчим тус бүрээс сонго. Жишээлбэл: Та зарчим бүрийн эхний үгийг сануулга болгон сонгож болно (үйлдэх, шинжлэн судлах, эрэлхийлэх). Эсвэл та итгэл, мөнхийн, эх сурвалж гэх мэт үгсийг сонгож болно.

Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараах жишээг ашигла эсвэл суралцагчдын хэрэгцээ шаардлагад хамгийн сайн нийцэхээр жишээ болгон өөрчилж ашигла.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах жишээг ашигла.

Иван олон нийтийн сүлжээнд цаг өнгөрөөх дуртай. Тэрээр олон нийтийн сүлжээний янз бүрийн платформыг ашиглан, эерэг мессежийг хуваалцдаг бүтээлч нэгэн юм. Гэсэн хэдий ч тэрээр зохисгүй, заримдаа бүр садар самууныг харуулсан олон контент үздэг. Эхэндээ энэ нь түүнийг шаналгаж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам түүнд илүү таатай байдаг болов. Тэрээр сүүлийн үед бүр энэ төрлийн контентыг илүү их эрэлхийлэх болсон бөгөөд тэр одоогоор хийж буй сонголтдоо санаа зовохгүй байгаа.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ойлгож, хэрэгжүүлэх нь Иванд одоогийн үйлдлээсээ санаа зовних зүйлийг олж харахад хэрхэн тусалж болох талаар оюун ухаанаа дайчлан бод. Дараах асуулт, эх сурвалжууд тусалж болох юм.

Доорх хэсэг бүрийн эхний асуултыг самбарт бичиж, суралцагчдыг хариултаа хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр ярилцахад урь. Суралцагчдыг бүлгээр ажиллаж байх явцад нь эргэн тойрноор нь алхаж, тэдний ярилцаж буй зүйлсийг сонс. Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг цаашид ашиглахад нь туслахад шаардлагатай гэж үзвэл нэмэлт асуултууд, доор жагсаасан эх сурвалжуудыг нэм.

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Иван өөрийн нөхцөл байдлыг хэрхэн мөнхийн талаас нь авч үзэж болох вэ?

  • Түүний бодол санаагаа цэвэр байлгах гэсэн хүчин чармайлт дэлхий дээрх амьдрал, мөн дараагийн амьдралд нь хэрхэн өөрчлөлт авчрах вэ?

  • Түүний хүчин чармайлт Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаанд нь хэрхэн нөлөөлж болох вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэхэд нь

  • Иванд тусалж болох тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудын жишээнүүд юу вэ? Алма 39:9 хэрхэн тусалж болох вэ?

Хэрэв тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг олоход суралцагчдад тусламж хэрэгтэй байгаа бол тэдэнтэй дараах эх сурвалжуудыг хуваалц.

Иванд тусалж болох үг хэллэг, сургаалыг хайж, тэнгэрээс томилсон эх сурвалжийг судлахад хэдэн хором зарцуул. Зарим санааг өгөв. Тухайлбал:

  • Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах гарын авлага (товхимол, 2022), “Энэ мөчид юу хийх вэ

  • Мозая 4:30; 3 Нифай 12:28–30; Сургаал ба Гэрээ 42:23; 121:45

  • Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал, порнограф, олон нийтийн сүлжээний талаарх Ерөнхий чуулганы үгийг та Сайн мэдээний номын сангийн аппликэйшн, ChurchofJesusChrist.org дээрээс олох боломжтой.

Итгэлээр үйлдэх 

  • Иван итгэлээр үйлдэж, “нүдээрээ шунасныхаа араас дахин явахгүйн” тулд юу хийж болох вэ? (Алма 39:9).

  • Христ рүү эргэхийг хичээх нь түүний хүчин чармайлтад хэрхэн тусалж болох вэ?

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний ямар сургаал Иванд тусалж чадах вэ? мөн яагаад?

  • Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд нь Иванд одоогийн үйлдлийнхээ аюулыг танихад ямар байдлаар тусалж чадна гэж та бодож байна вэ?

  • Бат бөх үргэлжлэх өөрчлөлт хийхийн тулд тэрээр юу хийж болох вэ?

Бүлгүүдийг ярилцаж дуусахад, сурч мэдсэн зүйлсээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Суралцагчдыг хуваалцах явцад нь тэдний сэтгэгдлийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрч буйгаа харуул. Мөн “Та ангийнхаа найзын хуваалцсан зүйлийг яагаад чухал гэж бодож байна вэ?” эсвэл “Ангийн тань найзын хуваалцсан зүйлийг хэрэгжүүлэх нь Иванд хэрхэн тустай байж болох вэ?” гэх мэт суралцагчдад ангиараа ярилцахад нь туслах асуултуудыг асууж болно.

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараагийн хичээлийн үеэр суралцагчдад хөндлөн зураасан тойрог доторх хоёр нүдний зургийг үзүүлж, энэ нь төгс эзэмших сургаалын аль хэсэгтэй нийцдэг болохыг эргэн санахад урь. Судрын түлхүүр үг хэллэгийг хамтдаа хэд хэдэн удаа давтан унш.