Семинар
Алма 36–38: Тойм


“Алма 36–38: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 36–38,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 36–38

Тойм

Санамж: Семинарын энэ долоо хоногт Алма 39 дээрх хичээлүүд багтана.

Алма 36–39-д Алма өөрийн хөвгүүд болох Хиламан, Шиблон, Кориантон нарт зөвлөдөг талаар гардаг. Тэрээр тэнгэр элчийг харж, нүглийнхээ тарчлалыг мэдэрч, Есүс Христээр дамжуулан чөлөөлөгдсөн тухайгаа ярьдаг. Тэрээр Их Эзэн судруудаар дамжуулан бидний амьдралд “[бидний] явах ёстой замыг” зааж өгөх (Алма 37:40) гэх мэт агуу зүйлсийг хийхийн тулд ихэвчлэн жижиг бөгөөд энгийн зүйлсийг ашигладаг хэмээн заасан. Тэрээр хөвгүүддээ Бурханы зарлигуудыг дагахыг зөвлөсөн. Тэрээр хүү Кориантондоо ариун явдлын хуулийг зөрчсөн нүгэлт үйлдлээ орхиж, наманчлахыг хайраар зөвлөсөн.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Алма 36

Хичээлийн зорилго: Энэ хичээл Есүс Христ рүү итгэлээр эргэж, Түүний авралын баяр баясгаланг мэдрэхэд суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Хэсэг хугацааны турш зовж шаналсны дараа Христ дотор амар амгаланг олсон хэн нэгний жишээг хуваалцахаар бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урь. Тэр хүнд амар амгаланг олоход нь юу тусалсан бэ?

  • Үзүүлэх зураг: Бага Алма ба тэнгэр элчийн зураг

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид үг, хэллэгийг янз бүрийн аргаар тэмдэглэх дасгал хийж байх хооронд та дижитал судар ашигладаг суралцагчдыг судраа тэмдэглэх үр дүнтэй арга замуудаа харуулахаар дэлгэцээ хуваалцахад урьж болно.

Aлмa 37

Хичээлийн зорилго: Энэхүү хичээл судраас Есүс Христийн үгийг судлах явцдаа Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өдөр бүр судар судалснаар амьдралд нь авчирдаг адислалуудын тухай, ялангуяа Христэд ирэхэд нь хэрхэн тусалдаг талаар эргэцүүлэн бодоход урамшуулан дэмж.

  • Үзүүлэх зураг: Шүдний сойз, мессеж, дасгал, үйлчилгээний энгийн үйлдэл гэх мэт жижиг, энгийн зүйлсийн зураг; Лихайн болон Лиахона-ийн зураг

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийг эхлүүлэхийн тулд суралцагчдад бидний амьдралд асар том өөрчлөлт авчирдаг жижиг, энгийн зүйлсийн нэг эсвэл хоёр жишээг үзүүл. Дараа нь суралцагчдыг 30 секундийн дотор гэрээсээ өөр нэгэн жишээ олоод түүнийгээ ангийнхандаа харуулахыг хүс.

Алма 37–38

Хичээлийн зорилго: Энэхүү хичээл нь одооноос зарлигуудыг дагаж амьдрах нь өөрсдийг нь насан туршид нь адислах болно гэдгийг сурахад суралцагчдад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 37:35-ыг уншихад эсвэл цээжлэхэд урь, мөн “[өөрсдийн] насны залууд Бурханы зарлигуудыг дагаж сурах” нь яагаад чухал гэж бодож байгаагаа хуваалцахаар ангидаа бэлтгэлтэй ирэхэд урь.

  • Үзүүлэх зураг: Нялх модны зураг

  • Видео:Амлалт ба гэрээнийхээ дагуу тууштай байх нь” (14:39; цагийн код 7:29-өөс 8:35 хүртэл үзнэ үү)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг эцэг эхээсээ эсвэл Сүмийн удирдагчаас авч байсан хамгийн сайн зөвлөгөөний талаарх асуултад хариулж үед тэднийг тэрхүү зөвлөгөөгөө чаатанд нийтлэхэд урь. Ингэснээр тэд бие биеийнхээ сэтгэгдлийг дүгнэх боломжтой болно. Дараа нь та тэднийг хэнээс зөвлөгөө авснаа мөн тэрхүү зөвлөгөө нь тэднийг хэрхэн адисалсан талаар хуваалцахад урьж болно.

Aлмa 39

Хичээлийн зорилго: Энэхүү хичээл бэлгийн харилцааны нүглийн ноцтой байдал, ариун явдлын хуулийг зөрчих уруу таталтыг хэрхэн эсэргүүцэх талаар ойлгоход суралцагчдад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ариун явдлын хуулийн талаар юу мэддэгээ, энэ талаар ямар бодолтой байгаа болон өөрт байгаа асуултуудын талаар бодоход урь.

  • Видео: 

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдаас чаат функц ашиглан, өнөөгийн өсвөр үеийнхний өөрийгөө хянах чадвар, уруу таталтыг даван туулах арга замыг эргэцүүлэн бодохыг хүс. Та мөн суралцагчдад нэрээ нууцлан, санал бодлоо хуваалцах боломжийг олгодог гар утасны аппликэйшныг ашиглуулж болно.

Төгс эзэмших сургаал: Алма 39:9

Хичээлийн зорилго: Энэхүү хичээл Алма 39:9-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсгүүдэд заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад суралцагчдад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 39:9-ийн судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж эхлэхэд урь. Та мөн шүлгийг бүхэлд нь цээжлэхийг оролдоход урамшуулан дэмжиж болно.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Дадлага хийх ажиллагаагаар, Иванд хэрхэн туслах талаар хэлэлцүүлэг хийлгэхийн тулд суралцагчдыг дэд бүлгийн өрөөнүүдэд хуваарил. Чаатдаа дараах асуултуудыг нийтэл: “Өөрийн нөхцөл байдлыг мөнхийн талаас нь шинжлэн судлахад Иванд ямар санагдаж болох вэ? Иванд тусалж болох тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудын зарим ямар жишээ байдаг вэ? Иван итгэлээр үйлдэж, ‘нүдээрээ шунасныхаа араас дахин явахгүйн’ (Алма 39:9) тулд юу хийж чадах вэ?” Боломжтой бол бүх дэд бүлгийн өрөөгөөр зочил. Шаардлагатай бол хичээлд дурдсан, суралцагчдад тус болох нэмэлт асуултуудыг чаатандаа нийтэл.

Хэвлэх