Семинар
Алма 43, 48–50: Дайны талаарх бүлгүүдээс суралцах нь


“Алма 43, 48–50: Дайны талаарх бүлгүүдээс суралцах нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 43, 48–50,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 43, 48–50

Дайны талаарх бүлгүүдээс суралцах нь

хориглох газарт буй зэвсэглэсэн нифайчууд

Алма номын сүүлчийн хэсэг нь маргаан, дайны үеийг дүрсэлдэг. Нифайчуудын эдгээр дайнд ашигласан стратеги нь Сатаны эсрэг өдөр тутмын тулаандаа ашиглаж болох стратеги боловсруулахад бидэнд тусалж чадна. Энэ хичээл танд дайсны байнгын бөгөөд өсөн нэмэгдэж буй дайралтад Их Эзэний хамгаалалтыг хүлээн авахын тулд судруудыг өөртэйгөө адилтгахад тусална.

Суралцагчдад судраас утга учрыг олоход нь тусал. Судруудын талаарх ойлголтоо сайжруулахын тулд суралцах янз бүрийн ур чадвар ашиглахад нь суралцагчдыг урамшуулан дэмж. Тэд үйл явдлын тоймоос мэдээлэл хайж, судрын цэдэг, өөрсдийн амьдралын хооронд харьцуулалт, холболт хийж, сурч мэдсэн зүйлээ хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлж чадна.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 43:18–21, 37–38-ыг судалж, Сатаны эсрэг тулалдаанд тусалж болох сургамжийг олж мэдэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Дайснаа таних нь

Суралцагчдыг дараах асуултуудын хариултыг хэлэлцэж байх үед доорх мэдэгдлийг үзүүл.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) ийн анхааруулсан.

Та нар дайсны газар нутагт өсөж байна. … [Дайсан] гэр оронд чинь, үзвэрийн газар, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэл яриа гэхчлэн—та нарын эргэн тойронд хаана л бол хаана байж байдаг. Ихэнх тохиолдолд түүний байгаа нь мэдэгддэггүй. (Boyd K. Packer, “How to Survive in Enemy Territory,” New Era, Apr. 2012, 2)

  • Энэхүү мэдэгдлийн талаар та бүхэнд ямар мэдрэмж, бодол төрж байна вэ?

  • Ерөнхийлөгч Пакэр юуны талаар ярьж байсныг харуулсан ямар жишээг та бодож чадах вэ?

Суралцагчид чангаар хариулахын оронд зөвхөн дараах догол мөр дэх асуултын хариултын талаар бодох хэрэгтэй.

Ерөнхийлөгч Пакэрын мэдэгдэл танд ямар байдлаар хамааралтай байж болохыг хэсэг хугацаанд тунгаан бод. Сатаны уруу таталт танд болон таны хайртай хүмүүст нөлөөлж байгааг анзаарах ямар ямар арга зам байна вэ? Та түүний дайралтаас өөрийгөө хамгаалахын тулд ямар хүчин чармайлт гаргаж байгаа вэ?

Нифайчууд, леменчүүдийн хоорондох дайнууд

Алма номын төгсгөлд нифайчууд, леменчүүдийн хооронд болсон зарим дайныг дүрсэлсэн байдаг. Та эдгээр цэдгийг судалснаар Сатаны эсрэг тулалдаанд тань туслах үнэ цэнтэй сургамжийг авах болно. Жишээлбэл: Леменчүүдийн зорилго, тактикийг Сатаны бидэнд хандсан зорилго, тактиктай харьцуулж болно.

Дараах судрын эшлэл, нэрийг самбарт жагсаан бичиж болно. Алма 43:5–8-ын дээр Зерахемна гэж бич. Алма 46:3-5, 10-ын дээр Амаликая гэж бич. Суралцагчдыг бүлгүүдэд хуваарилж, нэг нэг бүлэг шүлэг судлах даалгавар өгч болно.

Алма 43:5–8; 46:3–5, 10-ыг уншаад, леменчүүдийн ёс бус удирдагчид Сатаны зорилго, тактиктай адил юу хийснийг олж мэд.

Хэд хэдэн суралцагчийг самбарт урьж, судалж байсан хүнийхээ зорилго, тактикийг бичихэд урь.

  • Эдгээр удирдагчийн зорилго, тактик Сатаныхтай хэр адил байсан бэ?

Моронай ба эрх чөлөөний туг

Нифайчуудын их цэргийг Моронай хэмээх зөвт нэгэн удирдаж байв.

Дараах судрын эшлэлийг самбар дээр Зерахемна, Амаликая нарын тухай өмнөх эшлэлийн хажууд бич. Шинэ эшлэлийн дээр Моронай гэж бич.

Алма 48:11–13, 17-г уншаад, Христийнхтэй адил шинж чанар, Моронайн зан чанарыг олж мэд.

Цөөн хэдэн суралцагчийг самбарт гарган, өөрсдөд нь Аврагчийг сануулдаг Моронайн зан чанарыг бичихэд урь.

  • Та юу олж мэдсэн бэ?

Судруудыг өөртэйгөө адилтгах нь

Таны судруудад хийсэн харьцуулалт таныг эдгээр цэдгийн бусад мэдээллийг өөрийн амьдралтай зүйрлэхэд эсвэл холбоход бэлдэж чадна.

Дараах алхмуудыг үзүүлснээр суралцагчид хичээлийн турш харах боломжтой болно.

Дараах үйл явц нь судруудыг өөрийн амьдралтай адилтгахад тусална. Судлах тэмдэглэлдээ дараах алхмуудыг бичиж тэмдэглэ. Үүнд:

  1. Чухал мэдээллийг олж харах.

  2. Амьдралаа харьцуулах.

  3. Үнэ цэнтэй сургамж олж авах.

  4. Хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлох.

Нифайчууд, леменчүүдийн хоорондох тулалдааны талаар суралцахдаа энэ үйл явцыг ашиглан, судар судлаад адилтгах ур чадварыг дадлагажуул.

Дараах алхам нь суралцагчдыг судруудыг адилтгахад чиглүүлж, дараа нь хичээл дээр үүнийг бие даан хийхэд бэлтгэхэд зориулагдсан болно.

Алхам 1: Чухал мэдээллийг олж харах

Алма 43:17–21, 37–39, 51–54-ийг уншаад, чухал мэдээллийг олж мэд. Эдгээр мэдээлэлд хүмүүс, газар орон, эд зүйл эсвэл үйлдэл орж болно.

Суралцагчдаас эдгээр шүлгээс олж мэдсэн чухал мэдээллээ хуваалцахыг хүс. Эдгээрийг самбарт бичиж болно. Шаардлагатай бол суралцагчдад дараах чухал мэдээллийг олж тогтооход тусал.

Моронай цэргүүдээ хуяг дуулга, зузаан хувцсаар хамгаалж байсан бол леменчүүд ямар ч хамгаалалтын хуяг өмсөөгүй байсныг мөн леменчүүд тоо хэмжээгээрээ хамаагүй их байсан ч нифайчууд ялсныг та анзаарсан байх.

Алхам 2: Амьдралтайгаа харьцуулах

Өмнөх алхам дээр тодорхойлсон мэдээллийг ямар нэг сүнслэг байдлын зүйлтэй эсвэл таны амьдралын нөхцөл байдалтай хэрхэн харьцуулж болох талаар бод.

  • Та өмнөх алхам дээр тодорхойлсон мэдээлэлтэй ямар харьцуулалт хийж чадах вэ? (Хэрэв шаардлагатай бол Сургаал ба Гэрээ 27:1, 15–18 эсвэл Ефес 6:11–16-г үзнэ үү. Та эдгээр шүлгийг Алма 43 дахь шүлгүүдтэй хооронд нь холбож болно.)

Та нифайчуудын хуяг дуулгыг Бурханы хуяг дуулгатай зүйрлэсэн байж магадгүй. Та бас нифайчуудын ялалтыг Сатаныг болон түүний уруу таталтыг ялсантай харьцуулсан байж болох юм.

Алхам 3: Үнэ цэнтэй сургамжийг олж авах

Танд нөлөөлсөн цэдгээс юу сурч мэдсэн тухайгаа бод. Та мөн Аврагчийн тухай юу сурч мэдсэнээ бодож болох юм.

Олон суралцагчийг дараах асуултын хариултыг хуваалцахад урь.

  • Нифайчууд, леменчүүдийн хоорондох тулаанаас Сатаны эсрэг тулаанд тань тусалж болох ямар сургамжийг та олж мэдсэн бэ?

  • Энэ цэдэг Есүс Христийн талаар танд юу зааж байна вэ?

Бидний сурч мэдэж болох нэг зарчим бол Сатантай тэмцэхэд бидэнд хэрэгтэй хамгаалалтыг Есүс Христ бидэнд өгдөг гэсэн зарчим юм.

Алхам 4: Хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлох

Өмнөх алхам дээр тодорхойлсон сургамжаа хэрхэн хэрэгжүүлэх талаар эргэцүүлэн бод.

  • Сатаны эсрэг Есүс Христийн хамгаалалтыг авахын тулд та юу хийж чадах вэ?

Энэ үнэнийг хэрэгжүүлэх олон арга замын дотроос та залбирал (Сургаал ба Гэрээ 10:5-ыг үзнэ үү), судар судлах (1 Нифай 15:24-ийг үзнэ үү) эсвэл Их Эзэний зарлигуудыг сахих (Мозая 2:41-ийг үзнэ үү) гэх зэрэг үнэнч үйлдлээр дамжуулан Аврагчийн хамгаалалт хэрхэн боломжтой болох талаар бодож байсан байх.

Судруудыг адилтгах дасгалыг дахин хий

Дараах нь суралцагчдад судруудыг өөрсөдтэйгөө адилтгах ур чадварыг ашиглахад туслах зорилготой. Шаардлагатай бол суралцагчдад хамтран ажиллах хамтрагчийг эсвэл бүлгийг томил. Дараах судруудыг үзүүлж, суралцагчдыг хичээлийн эхэнд үзүүлсэн дөрвөн алхмыг судалж байхдаа ашиглах боломжтой болгоход чиглүүл.

Дараах шүлгээс дор хаяж хоёрыг сонгоод, судлах явцдаа дөрвөн үе шаттай судруудыг адилтгах үйл явцыг ашиглан дадлага хий.

Алма 48:7–9; 49:13–15

Алма 48:14–16

Алма 49:1–5, 8–9

Алма 49:18–23

Алма 50:1–6

Алма 50:17–23

Суралцагчдад сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ хуваалцах боломжийг олго. Та мөн эдгээр шүлгээс өөрийн мэдэрсэн ойлголтыг нэмэх талаар бодож болох юм.

  • Та судалсан цэдгээсээ ямар чухал мэдээллийг олж мэдсэн бэ?

  • Та эдгээр мэдээлэл, амьдралынхаа үзэл бодлын хооронд ямар харьцуулалт хийсэн бэ?

  • Та энэ цэдгээс ямар сургамж олж мэдсэн бэ?

  • Эдгээр сургамжийг та амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?