Семинар
Алма 47–48: Амаликая ба Лихонти


“Алма 47–48: Амаликая ба Лихонти,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 47–48,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 47–48

Амаликая ба Лихонти

уулын орой дээр зогсож буй хүн

Та хэн нэгний “Ганц удаа байхад буруудахгүй,” “Бараг зэрэг л” эсвэл “Энэ тийм ч муу биш” гэж хэлэхийг сонсож байсан уу? Бид Сатаны уруу таталтад өчүүхэн төдий ч гэсэн бууж өгөхөөр шийдэх үедээ түүнд эрх мэдлийг өгдөг. Алма 47-д бид дайсандаа багахан л бууж өгөөд, маш аюултай, бүр үхлийн аюултай нөхцөл байдалд өөрийгөө оруулсан Лихонти гэгч хүний тухай олж мэдсэн. Энэ хичээл таныг удирдах гэсэн Сатаны оролдлогыг эсэргүүцэхэд тань тусалж чадна.

Суралцах үйл явцад идэвхтэй байхад нь суралцагчдад тусал. Заахдаа суралцагчдад суралцах үйл явцад идэвхтэй байхад нь туслах арга замыг хайж ол. Жишээлбэл: Бодож тунгаасан хариулт өгөхөд урамшуулан дэмжих нээлттэй хариулах асуултуудыг асууж, зурах, бичих гэх мэт оролцоог дэмжих үйл ажиллагаануудыг бий болго.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 2 Нифай 28:7–8, 21–22-ыг уншаад, Сатан эдгээр арга мэхийг бидний үед хэрхэн ашигладаг талаарх жишээг бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Урхи

Дараах тайлбарыг хуваалцахаасаа өмнө загасны өгөөштэй уургын зургийг үзүүлж, загасны өгөөшний зорилгын талаар мэддэг зүйлээ хуваалцахыг суралцагчдаас хүс.

Загасны уурга ба өгөөш

Загасны өгөөш бол загас барихад ашигладаг нэг төрлийн урхи юм. Өгөөш нь загасны анхаарлыг татаж, хазах гэж оролдох хүртэл нь өдөөн хатгаж чаддаг. Тэгээд загасыг дэгээнд оруулсны дараа барьж авах боломжтой болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард загасны өгөөш, Сатаны уруу таталт хоёрын ижил төстэй талыг хуваалцсан. Та түүний харьцуулалтын талаар мэдэхийг хүсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Ай тэр хилэнцэт нэгний зальт төлөвлөгөө” видеог цагийн код 0:43-аас 2:30 хүртэл үзэж болох юм.

16:55
  • Сатан биднийг нүгэл үйлдүүлэхээр өдөөн хатгахдаа ашигладаг ямар урхи байдаг вэ?

    Суралцагчид Сатаны түр зуурын таашаал эсвэл алдар нэр өгөх эсвэл нүгэл үйлдэхэд ямар ч аюулгүй мэт сэтгэгдэл төрүүлэх зэрэг өөрийн уруу таталтыг сонирхол татахуйц болгох гэж оролддог аргуудыг тодорхойлж болно.

  • Та яагаад эдгээр урхийг эсэргүүцэхийг хүсэж байна вэ?

  • Юу уруу таталтыг тэвчихэд хэцүү болгодог вэ?

Амаликая болон нифайчуудын хэсэг тэрс үзэлтнүүд нифайчуудын эрх чөлөөг түлхэн унагаж, Бурханы сүмийг устгахыг эрмэлзэж байсныг та санаж байгаа байх (Алма 46:10-ыг үзнэ үү). Моронайд болон бусад нифайчуудад саатуулагдсаныхаа дараа Амаликая леменчүүд рүү зугтаж, тэднийг нифайчуудын эсрэг өдөөн хатгахыг оролдов (Алма 46:29–33; 47:1-ийг үзнэ үү).

Өнөөдөр та эрх мэдэл олж авах гэсэн Амаликаягийн дараагийн оролдлогуудын талаар мэдэж авах болно. Түүний ихэнх арга мэх өнөө үед Сатаны бидний эсрэг ашигладаг арга мэхнүүдтэй адил байдаг. Та энэ хичээлийг судалж байхдаа Сатаны танд хор хөнөөл учруулах гэсэн оролдлогодоо ашигладаг урхинаас зайлсхийхэд тусалж чадах үнэнийг олж мэд.

Амаликая леменчүүдийн хаан болохыг эрэлхийлсэн нь

Алма 43, 48–50” хичээлээс сурч мэдсэн судруудыг адилтгах алхмуудыг суралцагчдад харуулах нь тустай байж болох юм. Суралцагчид энэ түүхийг сурах явцдаа эдгээр алхмыг ашиглан бэлдэж болно.

Алма 47:1–8-ыг уншаад, Амаликая леменчүүдийн дунд явж байхдаа ямар төлөвлөгөөтэй байсныг олж мэд.

  • Амаликая леменчүүдийн дунд нөлөө, эрх мэдэл олж авахын тулд юу хийсэн бэ?

  • Амаликаягийн зорилго Сатаны зорилготой хэр адил байна вэ? (2 Нифай 26:22-ыг үзнэ үү).

  • Таны төлөөх Тэнгэрлэг Эцэгийн зорилго Сатаныхаас хэр өөр вэ? (Moсе 1:39-ийг үзнэ үү). Үүнийг санаж явах нь яагаад чухал вэ?

Нифайчуудын эсрэг тулалдаанд явахаас татгалзсан леменчүүдийн бүлгийг Лихонти гэх хүн удирдаж байв.

Алма 47:9–12-ыг уншаад, Амаликая Лихонтигоор юу хийлгэхийг хүсэж байсныг олж мэд.

Суралцагчдад эдгээр шүлэгт дүрслэгдсэн нөхцөл байдлыг төсөөлөхөд нь туслахын тулд дараах диаграммыг самбар дээр зур.

11-р шүлэг-ийг уншсаны дараа та “Амаликаятай уулзахаар уулын бэл рүү буух нь яагаад болчимгүй үйлдэл байж болох байсан бэ?” гэж асууж болно. Дараа нь суралцагчид 12-р шүлэг-ийг уншаад, Амаликая дөрөв дэх удаагаа Лихонтитой уулзах үедээ өдөөн хатгах гэж оролдон юуг өөрөөр хийснийг олж мэд.

Амаликаягийн өөрөөр хийсэн оролдлогыг дүрслэхийн тулд та самбар дээрх диаграммд Амаликаяг уулын орой өөд гарахаар дөхөж буйг, Лихонтиг бага зэрэг доошоо бууж ирэхийг хүсэж буйг заах сумуудыг нэмж болно.

Антипас уул дээрх Лихонти, Амаликая нарын төлөөлөл
  • 12-р шүлэг-т Лихонти Амаликаягийн сүүлийн урилгыг хүлээн авах талаар бодож үзсэн шалтгаан нь юу байж болох вэ?

  • Хэрэв таныг Лихонтийн армид байхад тэр танаас Амаликаятай уулзах эсэх талаар зөвлөгөө авахыг хүссэн бол та Лихонтид юу гэж хэлэх байсан бэ? Яагаад?

Алма 47:13–19-ийг уншаад, Амаликаягийн гаргасан илүү хүчин чармайлтад Лихонти хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн, үүний үр дүнд юу болсныг олж мэд.

  • Амаликаягийн арга мэх биднийг устгах гэсэн Сатаны арга мэхтэй ямар байдлаар адил байна вэ? (Шаардлагатай бол 2 Нифай 28:7–8, 21–22-ыг үзнэ үү.)

Өмнөх асуултын хариуд суралцагчид Сатан бол шаргуу, хуурамч, зальхай, хэрцгий гэдгийг онцолж болно. Амаликаягийн нэгэн адил Сатан биднийг өөрсдийн хэм хэмжээгээ аажмаар бууруулж, дайралтад нь автах нөхцөл байдалд оруулахаар ятгахыг оролдож болно. Суралцагчдыг “доош буух” гэсэн хэллэгийг Алма 47:10–13 дээр гарч ирэх бүрд нь тэмдэглэхэд урь. Сатаны уруу таталтад өчүүхэн төдий ч гэсэн бууж өгөх аюулын талаар та энэ түүхээс ямар үнэн олж мэдсэн бэ?

Сатаны эсрэг таны тулаан

Энэ түүхээс бид Бид Сатаны уруу таталтад өчүүхэн төдий ч гэсэн бууж өгвөл түүнд биднийг төөрөлдүүлэх их хүчийг өгнө гэсэн нэг үнэнийг мэдэж авч болно.

Та энэ үнэнийг таны болон бусдын амьдралд илэрч байсныг хэрхэн харсан талаараа бод. Дараах үйл ажиллагаа нь Сатан таныг уруу таталтдаа автуулах гэж оролдож болох зарим арга зам, Аврагч таныг эдгээр уруу таталтаас хамгаалахад туслах арга замыг олж тогтооход тусална.

Энэ үйл ажиллагааг ангиараа самбар дээр хийх тухай бодож үз. Эсвэл та үйл ажиллагааны зааварчилгааг үзүүлж, үүн дээр хамтран ажиллуулахын тулд суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж болно. Дараа нь бүлэг бүр үүний зургийг ангийнхантайгаа хуваалцаж болох юм.

Суралцагчдыг энэ үйл ажиллагаанд бэлтгэхийн тулд та “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дэх ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, Элэйн С.Далтон эгч нарын видео мэдэгдлүүдийг ашиглаж болно.

1-р алхам: Уулын орой дээр зогсож буй өсвөр насны хүүхэд зур. Уулын бэлд Сатан биднийг удирдахаар бага багаар “доош буулгахын” тулд ашигладаг уруу таталтуудыг эсвэл арга мэхнүүдийг жагсааж бич. Өсвөр насны хүүхэд, өөрийнхөө жагсаасан уруу таталтуудын жагсаалт хоёрын хооронд зай үлдээхээ мартуузай. Ингэснээр та 2-р алхмыг хийх зайтай болно.

2-р алхам: Уулын оройд биднийг Сатаны уруу таталтаас хамгаалж чадах Их Эзэний өгсөн зарим эх сурвалжийг эсвэл сургаалыг жагсааж бич. (Жишээлбэл: Дараах шүлгүүдээс цөөн хэдийг судал: 1 Нифай 15:24; Хиламан 5:12; Сургаал ба Гэрээ 10:5; 11:12–13; 20:22; 87:8.)

Өөрийн зурсан зургийг байршуул эсвэл үйл ажиллагааны зааварчилгаанаас 1, 2-р алхмын хариултуудыг жагсааж бич.

Төлөвлөгөө гаргах

Өнөөдөр таны судалсан үнэнүүд таны амьдралд хэрхэн хэрэгжих талаар бод. Дараах асуултуудад өгөх хариултаа бич.

Дараах асуултуудыг үзүүлж, суралцагчдад хариултаа судлах тэмдэглэлдээ бичих цаг гаргаж өг.

  • Та хэзээ Сатаны уруу таталтыг Их Эзэний танд өгсөн хэрэгслийг ашиглан эсэргүүцэж байсан бэ?

  • Та Сатаны уруу таталтыг эсэргүүцэхийн тулд Бурханы тусламжийг илүү сайн эрэлхийлэхээр хэрхэн хичээх хэрэгтэй вэ?

Эхний асуултын хариултыг сайн дураараа хуваалцах хэн нэгнийг урь. Хэт ариун нандин эсвэл хувийн шинжтэй зүйлээ хуваалцах хэрэггүй гэдгийг тэдэнд дурд.

Суралцагчдыг тэмдэглэлдээ жагсааж бичсэн бодол, сэтгэгдлийнхээ дагуу үйлдэж, Сатаны уруу таталтыг эсэргүүцэхэд урамшуулан дэмж. Тэдэнд туслах Аврагчийн хүчийг гэрчил.