“Алма 43–52: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 43–52,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 43–52
Тойм
Алма номын сүүлчийн хэсэг нь маргаан, дайны үеийг дүрсэлдэг. Моронай нифайчуудын олонх нь Их Эзэнийг мартаж эхэлснийг хараад, ард түмнийхээ сүнслэг болон бие махбодын сайн сайхны төлөө санаа зовж эхэлжээ. Тэрээр эрх чөлөөний тугийг бүтээж, түүн дээрээ үргэлж санаж явах чухал зүйлсийг ард түмэндээ зориулан жагсаан бичив. Түүний үгс тэднийг Бурханд үнэнч байх амлалтаа бэхжүүлэхэд нь сүнслэгээр өдөөсөн. Тэдний леменчүүдийн эсрэг хийсэн дайнд ашигласан стратеги нь бидэнд Сатаны эсрэг өдөр тутмын тулаандаа ашиглаж болох стратеги боловсруулахад тусалж чадна.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Алма 43, 48–50
Хичээлийн зорилго: Энэхүү хичээл суралцагчдад дайсны байнгын бөгөөд өсөн нэмэгдэж буй дайралтад Их Эзэний хамгаалалтыг хүлээн авахын тулд судруудыг өөрсөдтэйгөө адилтгахад тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 43:18–21, 37–38-ыг судлан, Сатаны эсрэг тулалдаанд тусалж болох сургамжийг олж мэдэхэд урь.
-
Үзүүлэх материал: Судрыг өөртэйгөө адилтгах Дөрвөн алхам
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Судруудтай адилтгах Дөрвөн алхам-ыг үзүүл. Жишээн дээр ажилласны дараа суралцагчдад эдгээр алхмыг өөрсдөө бие даан ашиглах болно гэдгийг урьдчилан мэдэгд. Энэ нь тэднийг камераа асаалттай байлгаж, хичээлийн эхний хэсэгт анхаарлаа хандуулан, бие даан илүү үр дүнтэй ажиллахад бэлтгэхэд урамшуулан дэмжих болно.
Алма 45–46
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Бурханд үнэнч гэдгээ харуулах арга замуудыг ойлгоход тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Бурханы зарлигуудыг дагахыг сүнслэгээр өдөөдөг эсвэл сануулдаг зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад урь.
-
Тараах материал: “Эрх чөлөөний тугтай холбоотой орчин үеийн сургаалууд”
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Тухайн уншиж буй Сүмийн ерөнхий удирдагчдын мэдэгдлийг дэлгэцэн дээр харуул. Ингэснээр суралцагчид чанга унших үед тань дагаж уншиж чадна.
Алма 47–48
Хичээлийн зорилго: Энэ хичээл Сатаны эрхшээлдээ оруулах гэсэн оролдлогыг эсэргүүцэхэд суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 2 Нифай 28:7–8, 21–22-ыг уншиж, Сатан эдгээр арга барилыг өнөө үед хэрхэн ашигладаг байж болох тухай жишээ бодоход урь.
-
Зураг: Загасны уурга ба өгөөш
-
-
Диаграмм: Лехонти, Амаликая нар Антипас ууланд
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Уулын орой дээрх Лехонтигийн зургийг харуулахын тулд самбарын функцийг ашигла. Суралцагчдыг самбар дээр хамтдаа зурахад урь. Суралцагч тус бүрийг оролцоход урамшуулан дэмж.
Суралцахуйн үнэлгээ 6
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад сүүлийн үед Мормоны Номоос суралцаж байхдаа олж авсан хувийн өсөлт хөгжил, тавьсан зорилгоо үнэлэхэд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сүүлийн хэдэн долоо хоногт сурч мэдсэн зүйлээ болон сүнслэг байдлаар өсөж хөгжсөн арга замуудаа хуваалцахад бэлэн ирэхэд урь. Суралцагчдад судлах тэмдэглэл эсвэл судар дээрх тэмдэглэлээ давтах нь тустай байж болох юм.
-
Зураг: Биеийн эрүүл мэнд, өсөлтийг хэмжихэд ашигладаг багаж хэрэгсэл
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Авралын төлөвлөгөө эсвэл Есүс Христийн үүргийн талаарх чухал үнэнийг тайлбарла” хэсэгт та суралцагчдыг хоёр бүлэгт хуваарилж, бүлэг бүрийг дэд бүлгийн өрөөнд оруулж болно. Эхний бүлэгт үйл ажиллагаа 1, хоёр дахь бүлэгт үйл ажиллагаа 2-ыг ярилцуулахаар хуваарилж болно. Ярилцлагын дараа бүлэг тус бүрийн нэг суралцагч бүлгийнхээ хариуг ангийнхантайгаа нэгтгэн дүгнэнэ.
Төгс эзэмших сургаалын давтлага 15
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдын ойлголтыг болон Мормоны Номын төгс эзэмших сургаалын хэсгүүдээс олж авсан үнэнийг тайлбарлах чадварыг нэмэгдүүлэхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хобби, спорт эсвэл сургуулийн хичээл гэх мэт маш сайн ойлгодог зүйлийнхээ талаар бодоход урь. Ийм гүнзгий ойлголттой болоход юу тусалсан талаар эргэцүүлэн бодож, тэрхүү бодлоо хуваалцахад урь.
-
Видео: “Юу ч тохиолдсон талархалтай бай” (13:29; цагийн код 4:50-аас 5:44 хүртэл үзнэ үү); “Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш” (10:52; цагийн код 0:00-ээс 0:27 хүртэл үзнэ үү)
-
Үзүүлэх материал: ”Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай”
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээл эхлэхийн өмнө самбарын функцийг ашиглан, буруу ойлголт гэдэг үгийг бичиж, суралцагчдыг энэ үгийг бодох үед юу санаанд нь орж байгааг хуваалцахад урь. Дараа нь хичээлд өгөгдсөн мэдэгдлүүдийг хуваалц. Өөр нэг хувилбар болгож, буруу ойлголтын тухай өөрийн хувийн туршлагыг хуваалцах талаар бодож үз.