Семинар
3 Нифай 20–22: “Би өөрийн хүмүүсийг цуглуулах болно”


“3 Нифай 20–22: ‘Би өөрийн хүмүүсийг цуглуулах болно,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 20–22,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 20–22

“Би өөрийн хүмүүсийг цуглуулах болно”

Мутраа сунгасан Есүс Христ

Бусадтай хамт байх нь таны амьдралд тустай байсан үе танд бий юү? Их Эзэн яагаад Өөрийн хүмүүст бие махбод ба сүнслэг байдлын хувьд цугларахыг дахин дахин зааварласан гэж та бодож байна вэ? Аврагч нифайчуудын дунд тохинуулах үеэрээ Тэнгэрлэг Эцэг тараагдсан Израилыг цуглуулах гэрээгээ санана гэдгийг тунхагласан. Тэрээр хожмын үеийн цугларалт хэзээ эхэлснийг танихад туслах тэмдгүүдийг илчилсэн. Энэ хичээл танд Израилын цугларалтад оролцоход тусалж чадна.

Үнэ цэнтэй гэдгээ мэдрэхэд суралцагчдад туслах нь Суралцагчдын оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрөх эерэг арга замыг хай. Суралцагчдад суралцах үйл явцад оролцож байгаад талархаж буйгаа илэрхийлж, бүх суралцагчид бодол, мэдрэмжээ хуваалцахад аюулгүй гэдгийг мэдрэхэд нь тусал.

Суралцагчийн бэлтгэл: Өдөр тутам судар уншсанаар Есүс Христэд илүү ойртоход Мормоны Номын тусалсан арга замуудын талаар бодоход суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Цугларах

Эхлэхийн тулд нэг мөчир, зайрмагийн иш эсвэл шүдний чигчлүүр дээш өргө. Суралцагчдад дараах зүйлийг хийхийг даалга.

Танд эсвэл таны таньдаг хүмүүст ганцаардсан, аюулгүй бус, аль эсвэл харьяалагдахгүй байгаа мэт санагдаж байсан нөхцөл байдлын талаар бодоход цаг гарга.

Ганц мөчир, зайрмагийн иш эсвэл шүдний чигчлүүр зэргийг ижил зүйлийн жижиг бүлэгт нэм.

  • Бүлгийн нэг хэсэг байх нь эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн тусалдаг вэ?

    Ганц мөчир юм уу шүдний чигчлүүрийг амархан хугалж болох бол бүлэг зүйлийг хугалах нь илүү хэцүү гэдгийг харуул.

    Дараагийн асуултыг тайлбарлахын тулд бүлэгт зузаан мод, том хадаас эсвэл металл блок нэм.

  • Их Эзэнтэй мөн Түүнийг дагадаг хүмүүстэй хамт байхын давуу тал юу вэ?

    Дараах мэдэгдлүүдийг үзүүлж, суралцагчдад тунгаан бодох, өөрийгөө дүгнэх чимээгүй байх хэдэн хормыг өг.

Дараах мэдэгдлийг тунгаан бод. Эдгээр мэдэгдэл танд хэр нийцэж байгааг “ихэнхдээ”, “заримдаа” эсвэл “ховорхон” гэдгийг ашиглан үнэл.

  • Би Их Эзэнтэй холбоотой байдаг бөгөөд Тэр намайг хамгаалж, гэтэлгэж, хайрладаг гэдгийг мэдэрдэг.

  • Их Эзэн намайг Өөрт нь ирж, эдгээр адислалыг хүлээн авахад урьдаг арга замуудыг би мэднэ.

  • Би бусдад Их Эзэнд цугларч, аюулгүй байдал болон харьяалагдсан гэдгийг мэдрэхэд нь туслахыг эрэлхийлдэг.

Энэ хичээлийг судлахдаа Их Эзэн таныг болон бусдыг Өөртөө болон Сүмд аюулгүй цуглуулахыг эрэлхийлдэг арга замуудыг бодож үз. Та Их Эзэнд цуглуулах ариун ажилд нь хэрхэн тусалж чадахаа тунгаан бод.

“Би цуглуулах болно”

Аврагч Америк тивд айлчилсан айлчлалын хоёр дахь өдрөө хүмүүсийн төлөө залбирч, адисалсныхаа дараа тэдэнд ариун ёслолыг гайхамшигтайгаар гүйцэтгэсэн. Дараа нь Тэрээр хожмын үеийн Өөрийн гэрээт хүмүүсийн талаар бошиглов. Түүний бошиглолыг ойлгохын тулд дараах зүйлийг санах нь ач холбогдолтой. Үүнд:

  • Их Эзэн урьд нь Абрахамд болон түүний үр удамд, тэр дундаа (Израил гэж нэрлэгддэг) Иаковт сайн мэдээний болон санваарын бүх адислалыг хүртэх боломжтой болно хэмээн амласан (Абрахам 2:6–11-ийг үзнэ үү).

  • Израилын үр удам, түүний дотор нифайчууд дэлхий даяар тарсан байв. Их Эзэн тэднийг сайн мэдээний адислалуудыг хүлээн авахын тулд дахин цуглуулна хэмээн амласан.

  • Израилын үр удам биш ч Сүмд нэгдсэн хэн бүхэн Израилд үрчлэгдсэн бөгөөд тэд бүгд ижил адислалыг хүлээн авах боломжтой.

3 Нифай 20:11–13, 18, 22-ыг уншаад, Их Эзэн ямар зүйлийг хийхээр амласан болохыг олж мэд. Дараах зүйлсийг мэдэх нь тустай байж магадгүй юм.

  • Боодол (3 Нифай 20:18) нь хураасан үр тарианы боодол юм.

  • Эцсийн өдрүүдэд, Их Эзэн Өөрийн шударга ёсонд наманчлаагүй ёс бусчуудыг устгана (3 Нифай 20:15–17, 19–20-ийг үзнэ үү) мөн гэгээнтнүүд Америк тивийн Шинэ Иерусалим хэмээх газарт цугларах болно (Итгэлийн тунхаг 1:10-ыг үзнэ үү).

  • Та юу олж мэдсэн бэ?

Суралцагчдыг анхааралтай сонс. Тэднийг хуваалцах үед өөрсдөд нь онцгой сэтгэгдэл үлдээсэн аливаа үг хэллэг эсвэл үнэнийг онцлоход урь.

Эдгээр шүлгээс бидний сурч мэдэж болох нэг үнэн бол Бурхан хожмын өдрүүдэд Израилын угсааныхныг цуглуулна гэсэн гэрээгээ биелүүлнэ гэсэн үнэн юм.

Суралцагчдадаа өөрсдийг нь цуглуулах Их Эзэний хичээл зүтгэлийг танихад нь хэрхэн тусалж болох талаар залбиран бод. Хичээлийн эхэнд зургийг үзүүлж, дараахтай адил асуултуудыг асуу.

  • Их Эзэний биднийг “[биднийг] гэтэлгэсэн Их Эзэний мэдлэгт … авчирдаг” зарим арга зам юу вэ? (3 Нифай 20:13).

  • Хэдийгээр Шинэ Иерусалимын талаарх бошиглолууд Мянганы үед биелэх боловч Аврагчийг дагадаг хүмүүс одоо хэрхэн “тэнгэрийн хүчийг … [тэдний] дунд” эзэмшиж байна вэ? (3 Нифай 20:22). Бид ямар арга замаар Их Эзэнийг бидний “дунд” байлгаж чадах вэ? (3 Нифай 20:22).

  • Эдгээр адислал нь бидний амьдралд хэрхэн тусалж чадах вэ? (үүнд: бид ганцаардах, аюулгүй бус эсвэл харьяалагдахгүй мэт санагдах үеүд багтана).

Хожмын үеийн цугларалтын тэмдгүүд

Их Эзэн Өөрийн хүмүүсийг цуглуулж эхэлснээ харуулах тэмдгүүдийг бидний үед амласан.

Дараах тохирох үйл ажиллагааны хуулбарыг суралцагчдад үзүүл эсвэл тарааж өг. Суралцагчдыг үүнийг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээрээ ажиллан гүйцэтгэхэд урь. Хариултууд нь 1-в, 2-б, 3-а болно.

  1. 3 Нифай 20:25–27

  1. “Агуу бөгөөд гайхамшигт ажил” буюу Христийн Сүмийг Түүний үйлчлэгч Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн нь цугларалтын тэмдэг юм.

  1. 3 Нифай 21:1–2, 7

  1. Мормоны Ном болох “[Их Эзэний тунхагласан] эдгээр зүйл” гарч ирсэн нь Их Эзэн Израилын угсааг цуглуулж байгаагийн тэмдэг юм.

  1. 3 Нифай 21:9–11

  1. Их Эзэнтэй гэрээ хийсэн хүмүүсээр дамжуулан “дэлхийн бүх үндэстнүүд адислагдах [болно]”.

  • Их Эзэн яагаад Өөрийн цугларалтын тэмдгүүдийг таниулахыг биднээс хүсдэг гэж та нар бодож байна вэ?

Та нар хэрхэн цугларсан бэ?

  • Дараах зүйлсийн аль нь хэрхэн таныг Их Эзэнд цугларч, Түүний өгдөг адислалуудыг хүртэхэд тусалсан бэ?

    • Гэрээгээ сахидаг Сүмийн гишүүд

    • Мормоны Ном

    • Сүм

Суралцагчдыг бодол санаа, туршлагаа хуваалцахад урамшуулан дэмж. Өөрийнхийгөө ч бас хуваалцахыг бод.

“Дэлхийн бүх үндэстнүүд адислагдах [болно]”.

Сүмийн гэрээт гишүүдийн хувьд Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан “дэлхийн бүх үндэстэн адислагдахад” туслах нь бидний үүрэг хариуцлага юм (3 Нифай 20:27). Дараах үйл ажиллагаа нь Их Эзэний цугларалтад хэрхэн туслах талаар тунгаан бодоход тань тусална.

  1. Мормоны Номыг хэдэн минутын дотор уншаад, Их Эзэнд ирж, Түүний хайрыг мэдэрч, өгдөг адислалуудыг нь олж авахад тань туслах шүлгийг эсвэл үг хэллэгийг олж мэд. Эшлэлийг эсвэл түлхүүр үг хэллэгүүдийг судлах тэмдэглэлдээ бич. Та эдгээр шүлгийг бусадтай хуваалцаж болох арга замуудын талаар бод.

  2. Мормоны Номыг хэн нэгэнтэй хуваалцахын тулд хэлж, бичиж болох зүйлсээ бэлд. Номын талаарх өөрийн сэтгэгдлийг болон энэ нь тэднийг Аврагчид ойртоход хэрхэн тусалж чадна гэж бодож байгаагаа багтаа.

  3. Хэн нэгнийг сүмд эсвэл сүмийн үйл ажиллагаанд оролцохыг урихын тулд юу хэлж болохоо бэлд. Энэ нь тэдэнд хэрхэн тусалж болох, ялангуяа Их Эзэнд ойртоход нь хэрхэн тусалж болох талаар бодлоо оруул.

Та энэ долоо хоногт судлах явцдаа Израилыг цуглуулахад туслах нэг арга замыг залбирч сонго. Бусад санааг дараагийн хичээлүүдэд танилцуулах болно. Аль нь танд хамгийн тохиромжтой болохыг мэдэхийн тулд Их Эзэний удирдамжийг эрэлхийл.