“3 Нифай 20–26: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“3 Нифай 20–26,” Мормоны Номын багшийн гарын авлага
3 Нифай 20–26
Тойм
Аврагч нифайчуудын дунд тохинуулах үеэрээ Тэнгэрлэг Эцэг тараагдсан Израилыг цуглуулах гэрээгээ санана гэдгийг тунхагласан бөгөөд хожмын үеийн цугларалт хэзээ эхэлснийг танихад маань туслах тэмдгүүдийг илчилсэн. Тэрээр судруудыг болон бошиглогчдын үгсийг хадгалж мөн судлахын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн. Тэрээр нифайчуудад аравны нэгийн хуулийг болон энэхүү зарлигийн дагуу амьдрах адислалуудын талаар заахдаа Малахигийн үгсийг ашиглажээ. Тэрээр түүнчлэн Елиагийн эргэн ирэлтийн тухай мөн түүний ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн талаар Малахид хуваалцсан захиаснаас эш татсан.
Заахад бэлд
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.
3 Нифай 20–22
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Израилын цугларалтад оролцоход тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Өдөр тутам судар уншсанаар Есүс Христэд илүү ойртоход Мормоны Номын тусалсан арга замуудын талаар бодоход суралцагчдыг урь.
-
Үзүүлэн: Хэсэг саваа эсвэл шүдний чигчлүүр, зузаан мод, хадаас эсвэл бусад металлын хэсэг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Тохируулах үйл ажиллагаа-г үзүүлж, суралцагчдад шүлгийг унших цаг гаргаж өг. Дараа нь зурах функцийг ашиглан, шүлэг тус бүрийг тайлбартай нь тааруулахад суралцагчдыг ээлжлэн урь. Эсвэл чаатын функцийг ашиглан, зөв хариулт бичихэд суралцагчдыг урь.
3 Нифай 23
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Их Эзэний үгсийг илүү хичээнгүйлэн судлахад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг энэ хичээлээс өмнө судар судлах цаг гаргаж, тэдний хийдэг ямар зүйл хичээлийг илүү утга учиртай болгодогт онцгой анхаарал хандуулахад урь. Судар судлах явц нь хэр үнэ цэнтэй, чанартай явагдаж байгаа талаар мөн амьдралд нь ямар нөлөө үзүүлж буй талаар үнэлж цэгнэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.
-
Үзүүлэн: Өрөөний энд тэнд нуух янз бүрийн эд зүйл
-
Зураг: Нифайгаас цэдгүүдийг аваасай хэмээн хүсэж буй Аврагчийн зураг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийг эхлүүлэхийн тулд суралцагчдад өрөөнөөсөө эсвэл гэрээсээ хайх ёстой зүйлсийн товч жагсаалтыг үзүүл. Эдгээрт утас, ном, зураг, аяга, дэр, гутал эсвэл тэдний хэрэглэх боломжтой төрөл бүрийн зүйлс багтаж болно. Суралцагчдад тодорхой хугацаа (жишээ нь нэг минут) өгч, аль болох олон зүйл олохыг хүс. Дараа нь хичээлийн эхэнд жагсаасан асуултуудыг асуухдаа “Хайлт гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэсэн асуултаар эхэл.
3 Нифай 24
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад аравны нэгийг төлөх хүслийг мэдрэхэд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 3 Нифай 24:8–10-ыг уншаад, Их Эзэний аравны нэгийн хуультай холбоотой өөрсдөд нь болон бусдад тохиолдсон туршлагын талаар бодоход урь.
-
Суралцагчдад зориулсан материал: Дэвид А.Бэднарын хэлсэн “Тэнгэрийн цонхнууд” хэмээх үгийн “1 дэх сурсан зүйл—Чухал хийгээд чимээгүй адислалууд” хэсгийн хуулбар, 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19–21.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд жагсаасан жишээнүүдийг үзүүлэхийн тулд суралцагчдаас аль жишээ нь тэдэнд хамгийн их хамаарна гэж бодож байгааг мөн яагаад гэдгийг асуу. Дараа нь суралцагчдыг чаатыг ашиглан, аравны нэгтэй холбоотой асуултаа эсвэл санаа зовж буй зүйлээ хуваалцахад урь.
3 Нифай 25
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажилд оролцоход туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийн түүхээсээ олж мэдсэн амьд эсвэл нас барсан хувь хүний талаар хуваалцахад бэлдэж ирэхэд урь. Суралцагчдад эцэг эх, өвөө эмээтэйгээ ярилцах нь эсвэл FamilySearch app-ийг ашиглах нь тустай байж болно.
-
Тараах материал: Дөрвөн үеийн удмын бичгийн хүснэгт
-
Видео: “The Promised Blessings of Family History 2 (Гэр бүлийн түүхийн амлагдсан адислалууд)” (4:04)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Дөрвөн үеийн удмын бичгийн хүснэгтийг тараах материал болгон тараахын оронд хуулбарлуулахын тулд суралцагчдад үзүүл. Суралцагчдад гэр бүлийн түүх дэх хэн нэгнийхээ тухай хуваалцах боломж олгосны дараа нэг суралцагчийг FamilySearch.org сайтад нэвтэрч, дэлгэцээ хуваалцан, дөрвөн үеэ харуулахад урь.
Төгс эзэмших сургаалын давтлага 21
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Номын төгс эзэмших сургаалын нэг буюу хэд хэдэн хэсгээс үнэнийг гүнзгий ойлгож, тайлбарлах боломжийг олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Судлах үедээ судруудыг илүү сайн ойлгохын тулд хийдэг зүйлийнхээ жагсаалтыг хуваалцахаар бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээл эхлэхээс өмнө цөөн хэдэн суралцагчтай холбогдож, тэднээс авьяас чадвараа хуваалцахад эсвэл сайн мэдэх зүйлийнхээ талаар ярихад бэлдэхийг хүс. Тэднээс ойлголт болон чадвараа хэрхэн олж авсан талаараа тайлбарлахыг хүс. Эдгээр чиглэлээр цаашид ахиц дэвшил гаргахын тулд тэд юу хийж болохыг асуу. Тэднийг хуваалцахыг урих замаар хичээлээ эхлүүл.