Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 20: Цээжлэх


“Төгс эзэмших сургаалын давтлага 20: Цээжлэх,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 20,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 20

Цээжил

судар судалж буй залуу эмэгтэй

Энэ хичээл төгс эзэмших сургаалын эшлэлүүд, тэдгээрийн судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэх, тэр ч байтугай хэсгийг бүхэлд нь цээжлэх боломжийг танд олгоно.

Суралцагчдад цээжлэхийн ач холбогдлыг ойлгоход нь туслах. Суралцагчдыг судрыг цээжлэхэд урамшуулах боломжийг эрэлхийл. Судрыг цээжлэх нь өөрсдийг нь уруу таталтын эсрэг хэрхэн хүчирхэгжүүлж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа бэхжүүлж болохыг олж харахад нь тэдэнд тусал.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын Мормоны Номын 12-р хэсгийг давтаад, цээжлэхэд тустай гэж бодож буй нэг (эсвэл хэд хэдэн) судрын түлхүүр үг хэллэгийг сонгоход урь. Энэ хэсгийг (эсвэл эдгээр үг хэллэгийг) цээжлэх нь тэдэнд ямар нөхцөл байдалд, яагаад тусалж болох талаар хуваалцахад бэлдэж ирэхийг тэднээс хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг энэ давтлага хичээлийн оронд заах хэрэгтэй байж болно. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үеэр заасан байхад анхаарахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал эсвэл зохицуулагчийн өгсөн заах хуваарийг үзнэ үү.

Бид судруудыг цээжилснээр Аврагчийн жишээг дагаж чадна

Дараах нь суралцагчдад Есүс Христийн жишээг дагаж, судруудыг цээжлэх сэдлийг олоход туслах зорилготой. Та Аврагчийн жишээг ярилцах үедээ Түүний зургийг үзүүлж болно.

Аврагч
  • Бид Есүс Христийн жишээг дагаж чадах ямар ямар арга зам байдаг вэ?

Бид Есүс Христийн жишээг дагаж чадах нэг арга бол судруудыг цээжлэх явдал юм. Аврагч уруу таталтыг ялан дийлж (Maтай 4:1–11-ийг үзнэ үү), бусдад заахын тулд цээжилсэн судруудаа ашигласан (Лук 24:27; 3 Нифай 22-ыг үзнэ үү).

  • Судруудыг цээжлэх нь тустай байх ямар ямар нөхцөл байдал байдаг вэ?

Та төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг эсвэл түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхдээ Есүс Христийн үлгэр жишээг дагаж байгаагаа санаарай.

Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай

Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Aлмa 7:11–13

Судрын түлхүүр үг хэллэг

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.”

Судрын эшлэл

Aлмa 34:9–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол.”

Судрын эшлэл

Алма 39:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.”

Судрын эшлэл

Алма 41:10

Судрын түлхүүр үг хэллэг

“Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.”

Судрын эшлэл

Хиламан 5:12

Судрын түлхүүр үг хэллэг

“Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.”

Судрын эшлэл

3 Нифай 11:10–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.”

Судрын эшлэл

3 Нифай 12:48

Судрын түлхүүр үг хэллэг

“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би.”

Судрын эшлэл

3 Нифай 27:20

Судрын түлхүүр үг хэллэг

“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

Судрын эшлэл

Ифeр 12:6

Судрын түлхүүр үг хэллэг

“Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.”

Судрын эшлэл

Ифeр 12:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Судрын эшлэл

Moронай 7:45–48

Судрын түлхүүр үг хэллэг

“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Судрын эшлэл

Моронай 10:4–5

Судрын түлхүүр үг хэллэг

“Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … [мөн] Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж, хүснэгтээс цээжлэхийг хүссэн сургаалын нэг хэсгээ сонгоход урь. Бүлэг бүрийг сонгосон хэсгээ хэдэн минутын турш чимээгүй судлахад урамшуулан дэмж. Суралцагчид доор дүрсэлсэн хэллэг хэллэгээр цээжлэх үйл ажиллагааг мөн өмнө нь дадлага хийж байсан бусад аргыг эсвэл Doctrinal Mastery app-ийн цээжлэх функцуудыг ашиглан, бүлэгтэйгээ хамтран ажиллаж болно.

Өөр нэг сонголт бол бүлэг бүрд хоосон хуудас цаас өгөх явдал юм. Нэг суралцагч цаасан дээр судрын эшлэлийг бичиж эхэлнэ. Дараа нь тэр суралцагч дараагийн суралцагчид дамжуулж, тэр хэсгийн эхний үгийг бичнэ. Цаасыг тойруулан дамжуулж, хэсгийг бүхэлд нь дуусгах хүртэл суралцагч бүр нэг үг бичнэ. Өөр нэг сонголт бол дараагийн суралцагчид цаасаа дамжуулахын өмнө суралцагч бүрд аль болох их бичих боломж олгох үүднээс 10 секунд өгөх явдал юм. Бүлгүүд энэ үйл ажиллагааг хэд хэдэн удаа давтаж, тэр болгондоо илүү хурдан дуусгахыг хичээж болно.

Давт

Суралцагчдаар өөртөө зурвас бичүүлэхийн оронд одоогийн болон ирээдүйн өөрсдөд нь зориулан захидал бичүүлэхийг бод. Өөр нэг сонголт бол дараах асуултуудыг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр ярилцах явдал юм.

Багшдаа товч тэмдэглэл бичиж өг. Дараах зүйлсийг оруулсан байхад анхаар. Үүнд:

  • Таны цээжилсэн судрын хэсэг эсвэл түлхүүр үг хэллэг мөн цээжлэхдээ ашигласан арга

  • Танд одоо тулгарч буй эсвэл ирээдүйд тулгарах нөхцөл байдалд тань тустай байх таны цээжилсэн хэсэг эсвэл түлхүүр үг хэллэг

  • Судруудыг цээжлэх нь Есүс Христийн жишээг дагахад хэрхэн тусалж болох талаарх таны бодол

Цээжилсэн судрын эшлэл болон хэсгээ (эсвэл түлхүүр үг хэллэг) байнга давтах боломжийг эрэлхийл.