“3 Нифай 17–19: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“3 Нифай 17–19,” Мормоны Номын багшийн гарын авлага
3 Нифай 17–19
Тойм
Аврагч цугласан олонд заасныхаа дараа Өөрийнх нь явах цаг болсныг сонордуулжээ. Гэсэн хэдий ч, Түүнийг хэсэгхэн зуур ч болов үлдэхийг гуйх мэт тэдний хүсэл, мөн нулимс Түүний зүрх сэтгэлийг дүүргэв. Тэрээр өрөвдөх сэтгэлээ гайхамшигт байдлаар харуулан тэднийг эдгээж, тэдэнтэй хамт залбирч, хүүхдүүдийг нь нэг нэгээр нь адислав. Тэрбээр тэдэнд ариун ёслолын талаар зааварчилж, хэрхэн залбирахыг зааж өгсөн. Дараа нь Тэрбээр одож, мөн дараагийн өдөр нь олон түмэн нэгдэн цугларав. Тэд баптисм хүртэж, Ариун Сүнсээр дүүрч, тэнгэр элч нар тэдэнд тохинуулав. Есүс дахин нэг удаа хүрч ирэн тэдэнд үргэлжлүүлэн заажээ.
Заахад бэлд
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгнө.
3 Нифай 17
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийн өөрсдийг нь гэсэн өрөвдөх сэтгэлийг мэдрэхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Бурханы нигүүлсэл, өрөвдөх сэтгэл болон хайрыг мэдэрсэн үеэ бодоход урь. Суралцагчид эдгээр туршлага нь тэдний Түүнтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлснийг хуваалцахад бэлдэж болно.
-
Видео: “Jesus Christ and Angels Minister with Compassion (Есүс Христ болон тэнгэр элч нар өрөвдөх сэтгэлээр тохинуулав)” (цагийн код 11:59; 0:12-оос 1:30, мөн 1:30-аас 11:45 хүртэл үзнэ үү)
-
Үзүүлэх материал: Суралцагчдын харах судрын хэсгүүд
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад 3 Нифай 17:7–25-д Аврагчийн юу хийснийг дүрслэн харуулах дадлага хийхэд туслахын тулд та цагийн кодтой видеонуудын холбоосыг нийтэлж болно. Суралцагчид видеонуудыг үзэж байхдаа микрофоныхоо дууг хааж, камераа унтрааж болно. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдад аль мөч хамгийн утга учиртай байсныг хуваалцахад урь.
3 Нифай 18:1–14
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийг дурсан санах утга учиртай туршлагатай болоход тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Ариун ёслолын туршлагууд нь ямар утга учиртай болохыг тунгаан бодоход суралцагчдыг урь. Суралцагчид өөрсдийгөө сайжруулахын тулд юу хийж болох талаар тунгаан бодоход урамшуул.
-
Видео: “Jesus Christ Introduces the Sacrament to the People (Есүс Христ хүмүүст ариун ёслолыг танилцуулав)” (10:49; цагийн код 0:12-оос 6:12 хүртэл үзнэ үү)
-
Үзүүлэх материал: Ариун ёслолын талаарх өөрийгөө үнэлэх үнэлгээ
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Илүү утга учиртай ариун ёслолын туршлагатай болгох хүснэгтийг бүтээхдээ цагаан самбарын функцийг ашигла. Хүснэгтийн тал бүр дээр суралцагчдын хариултыг жагсаан бич.
3 Нифай 18:15–39; 19:19–29
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийн сургаал болон үлгэр жишээг дагаж, үргэлж мөн илүү утга учиртай залбирахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын “Залбирч, ямагт сэргэг байгтун” (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81) үгийг унших юм уу сонсоход урьж, хувиараа залбирахад нь тусалж болох үнэнийг олж мэдэхэд урь.
-
Үзүүлэх материал: Дараах өгүүлбэрийг самбарт бич: Хэрэв би -ийг сурахыг хүсвэл жишээг учраас дагах болно.
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг чаат функцийг ашиглан, “Би … залбирлын талаарх Аврагчийн сургаалыг дагаж чадна”, “Би … Аврагчийн үлгэр жишээг дагаж чадна” гэсэн өгүүлбэрүүдийг гүйцээхэд урь.
3 Нифай 19
Хичээлийн зорилго: Энэ хичээлийн зорилго бол Ариун Сүнсний адислалуудыг хэрхэн хүлээн авах талаар илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслах юм.
-
Суралцагчийн бэлтгэл: “Ирээд, Намайг дага—Гэр орондоо болон Сүм дээр: Мормоны Ном 2024”-ийн 3 Нифай 17–19-ийн судлах тойм дахь Disciples of Jesus Christ seek the gift of the Holy Ghost (Есүс Христийн шавь нар Ариун Сүнсний бэлгийг эрэлхийлдэг) сэдвээр суралцахад суралцагчдыг урь.
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдын нэг хэсэгт А, нөгөө хэсэгт Б үйл ажиллагааг оноох талаар бодож үз. Суралцагчдаас сурч мэдсэн зүйлээ ангийнхандаа хуваалцахад бэлдэхийг хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдыг бие биедээ заах боломжтой байлгаж, дэд бүлгийн өрөөнүүдэд оруул. Боломжтой бол өөр үйл ажиллагааг судалсан суралцагчдыг хамт оруул.
Төгс эзэмших сургаалын давтлага 20
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад төгс эзэмших сургаалын эшлэлүүд, тэдгээрийн түлхүүр үг хэллэгүүдийг болон хэсгүүдийг бүхэлд нь цээжлэх боломжийг олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын Мормоны Номын 12 хэсгийг давтаад, цээжлэхэд нь тустай гэж үзсэн нэг (эсвэл хэд хэдэн судрын түлхүүр үг хэллэг)-ийг сонгоход урь. Энэ хэсгийг (эсвэл эдгээр үг хэллэгийг) цээжлэх нь тэдэнд хэрхэн яагаад тусалж болох нөхцөл байдлыг хуваалцахад бэлдэж ирэхийг тэднээс хүс.
-
Үзүүлэх материал: Алмагаас Моронай хүртэлх төгс эзэмших сургаалын эшлэлүүдийн хүснэгт
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Төгс эзэмших сургаалын судруудыг цээжлүүлэхийн тулд суралцагчдыг дэд бүлгийн өрөөнд оруул. Дадлага хийж болох нэг арга нь судрын түлхүүр хэллэгийг эсвэл бүх хэсгийн үгийг сольж давтах байж болно.