Семинар
3 Нифай 18:15–39; 19:19–29: “Үргэлж залбир”


“3 Нифай 18:15–39: ‘Үргэлж залбир,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 18:15–39; 19:19–29,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 18:15–39; 19:19–29

“Үргэлж залбир”

Есүс Христ Америк тивд байхдаа залбирч буй нь

Олон хүн өдөр бүр залбирдаг. Зарим залбирал бусдаас илүү утга учиртай байж болно. Есүс Христ дагагчдадаа “Эцэгт үргэлж залбирах ёстой” (3 Нифай 18:19) талаар зааснаас гадна хэрхэн залбирахыг харуулсан. Энэ хичээл танд Есүс Христийн сургаал мөн үлгэр жишээг дагаж, үргэлж мөн илүү утга учиртай залбирахад тусална.

Суралцагчдынхаа төлөө тогтмол залбирах. Тэнгэрлэг Эцэг суралцагч бүрийг тань нэг бүрчлэн мэднэ. Та Түүнд суралцагчдынхаа талаар залбирснаар Тэр тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгож мэдэхэд тань тусалж, тэдний хэрэгцээ шаардлагыг хангах арга замуудыг санал болгож болно. Хичээлээ төлөвлөж, зааж байхад тань ирж болох өдөөлтийг сонсоорой.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын “Залбирч, ямагт сэргэг байгтун” (Лиахона, 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81–84) үгийг унших юм уу сонсож, хувиараа залбирахад нь тусалж болох үнэнийг олж мэдэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Жишээ

Дараах өгүүлбэрийн зарим үгийг хоосон орхиж самбарт бичээд, хэд хэдэн суралцагчид хоосон орон зайг хэрхэн бөглөхөө хуваалцахыг зөвшөөр.

Авьяас чадвар, ур чадвараа эсвэл хөгжүүлэхийг хүсэж байгаа зан чанарынхаа талаар бод. Ийм авьяас чадвар, ур чадвар, зан чанарыг эзэмшсэн таньдаг хүмүүсээ тодорхойл. Ийн дараах хоосон зайг хэд хэдэн аргаар нөхөж гүйцээ.

  • Хэрэв би -ийг сурахыг хүсвэл жишээг учраас дагах болно.

Дараах дасгалыг өгүүлбэрийн эхний хоосон хэсэгт Аврагчаас сурахыг хүссэн зүйлээ бичиж, сүүлийн хоосон хэсэгт яагаад сурмаар байгаагаа бичиж давт.

  • Хэрэв би -ийг сурахыг хүсвэл Есүс Христийн жишээг дагах болно. Учир нь

Аврагч Америк тивд тохинуулал хийж байхдаа хүмүүст үг, үлгэр жишээгээрээ заасан.

3 Нифай 18:16, 24-ийг уншаад, Есүсийн үзүүлсэн үлгэр жишээг олж мэд.

  • Аврагч хүмүүсийг Өөрийнх нь үлгэр жишээнээс юу сураасай хэмээн хүссэн бэ?

Суралцагчид дараах хэмжүүрийг ашиглан, одоо хэрхэн залбирч байгаадаа үнэлгээ өгч болно. Үүнийг хийх нь Аврагчийн сургаал мөн үлгэр жишээ хувийн залбирлыг нь хэрхэн сайжруулахыг мэдэхэд туслах Ариун Сүнсийг урьж болно.

Дараахыг 1-ээс 5 хүртэлх оноогоор үнэл. Хамгийн дээд үнэлгээ нь 5 байна. Үүнд:

  • Би өдөр бүр залбирдаг.

  • Бид залбирч байхдаа Тэнгэрлэг Эцэгтэй харилцаж, ойр байгаагаа мэдэрдэг.

  • Надад хувийн залбирлаа сайжруулах хүсэл төрж байна.

Суралцагчдыг утга учиртай залбирахад тохиолддог нийтлэг сорилт бэрхшээлийн талаар, жишээ нь, залбирахдаа цаг гаргах, юу хэлэхээ мэдэхгүй байх, хариулт олох эсвэл бусад сорилтын талаар ярилцахад урь. Суралцагчид дараа нь судруудыг судлах явцдаа шийдлийг хайж болно.

Та 3 Нифай 18-ыг үргэлжлүүлэн судлахдаа хувийн залбирлаа сайжруулахын тулд юу хийх ёстойгоо мэдэхэд тань туслах Ариун Сүнсний сүнслэг өдөөлтийг эрэлхийл. Та сайжруулахыг эрэлхийлж байхдаа Есүс Христийн сургаал, үлгэр жишээг дага.

Залбирлын тухай Аврагчийн сургаал

3 Нифай 18:15, 18–23-ыг уншаад, залбирлын тухай Аврагчийн юу гэж заасныг олж мэд. Мөн та 3 Нифай 13:5–13-аас Аврагчийн ариун сүм дэх номлолоос залбирлын талаарх зааврыг уншиж болно.

Суралцагчид дараах өгүүлбэрийг самбарт гүйцээж болно.

  • Би … Аврагчийн сургаалыг дагаж чадна.

Аврагчийн сургаалыг ярилцахад хангалттай цаг гарга. Ярилцлагыг суралцагчдад хэрэгтэй гэж санагдсан зүйл рүү нь хандуулахад бэлэн бай. Жишээлбэл: Ангиараа залбирах нь хэрхэн уруу таталтыг эсэргүүцэхэд тусалдаг, хэрхэн гэр бүлийг адисалдаг, залбирч байхдаа хэрхэн адислал гуйж болох талаар ярилцах цаг гаргаж болно. Та Лук 11:1–13-аас залбирлын талаарх Аврагчийн сургаалыг илүү их судалж болно.

Мөн та “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэгт байгаа зарим мэдэгдлийг ярилцлагын нэг хэсэг болгож ашиглаж болно.

  • Залбирлын тухай Есүсийн аль сургаал танд хамгийн их тусалж чадна гэж бодож байна вэ? Яагаад?

Аврагчийн залбирсан жишээ

Есүс Христ таны төлөө залбирч байхыг сонсоход ямар байхыг төсөөлөн бод. Тэрээр таны өмнөөс юу гэж залбирах байсан гэж та бодож байна вэ? Өөрт төрж буй мэдрэмжээ болон тэрхүү мэдрэмж таны залбиралд хэрхэн нөлөөлж болох талаар бод.

Та суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилаад, бүлэг тус бүрээр дараах багц шүлгээс нэгийг нь судлуулаад, тайлагнуулж болно.

Суралцагчдад Есүс хэнд хандан залбирсан, хэний төлөө залбирсан, юуны төлөө залбирсан, яагаад залбирсан, Түүний залбирлын хандлага гэх мэтийг олж мэдэхэд нь тусал. Үүнийг гүйцэтгэх нэг арга нь “Хэн?” гэсэн асуултад суралцагчдаас хариулт авах юм. “Юу?” “Яагаад?”, “Яаж?”

Есүсийн яагаад залбирсан тухай ярилцахдаа та Есүсийн залбирсан шалтгаануудын нэг нь хайртай Эцэгтэйгээ харилцах явдал байсан гэдгийг олж мэдэхэд нь суралцагчдад тусалж болно.

 

7:30

Суралцагчдыг самбар дээрх өгүүлбэрийг гүйцээхэд урь.

  • Би … Аврагчийн жишээг дагаж чадна.

  • Аврагч таныг юу гэж боддог талаар та юу сурч мэдсэн бэ?

  • Түүний үлгэр жишээг дагах нь таны залбиралд ямар өөрчлөлт үзүүлнэ гэж та бодож байна вэ?

Бидний хувиараа хийдэг залбирал

Суралцагчдад залбиралтай холбоотой утга учиртай туршлагаа бодоход тусал. Суралцагчид хэзээ уруу таталтыг эсэргүүцэж, сорилт бэрхшээлдээ туслуулахын тулд залбирсан тухайгаа бодож болно. Тэд залбирснаар гэр бүл нь адислагдсан, өөр хэн нэгний төлөө залбирсан эсвэл адислал гуйсан үеийнхээ тухай бодож болно. Залбирал өөрсдийг нь хэрхэн адисалсан талаар хуваалцахад суралцагчдыг урь. Хэт хувийн эсвэл ариун нандин туршлагаа хуваалцахгүй байхыг суралцагчдад сануул.

Та Аврагчийн үлгэр жишээг мөн залбирлын талаарх сургаалыг дагаснаар хэрхэн адислагдсанаа суралцагчдад хуваалц. Самбар дээрх бүрэн мэдэгдлүүдийг хараад, Аврагчийн сургаал, үлгэр жишээ өмнө дурдсан залбирлын сорилтыг даван туулахад хэрхэн тусалж болохыг ярилц.

Та залбирахдаа оруулж болох Аврагчийн нэг сургаалыг эсвэл залбирлаар үлгэрлэсэн ямар нэг зүйлийг сонго. Сануулах тохиргоо тавиад, өнөөдрөөс хэрэгжүүлж эхэл. Ингэхдээ энэ нь таны залбирлыг илүү утга учиртай болгоход хэрхэн тусалсныг мөн Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлж байгааг анзаар.

Өнөөдөр суралцсан зарим зүйлээ судлах тэмдэглэлийнхээ “Есүс Христийн тухай 3 Нифайгаас суралцах нь” сэдвийн доор нэмж болно.

Та суралцагчдыг судлах тэмдэглэлийнхээ “Есүс Христийн тухай 3 Нифайгаас суралцах нь” сэдвийн доор нэмэхэд урьж болно.