“3 Нифай 18:1–14: ‘Намайг санах юм бол,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“3 Нифай 18:1–14,” Мормоны Номын багшийн гарын авлага
3 Нифай 18:1–14
“Намайг санах юм бол”
Бидэнд ариун ёслолоос хүртэх боломж тогтмол гардаг. 3 Нифай 18-д Есүс ариун ёслол бидний амьдралыг хэрхэн адисалдгийг мөн энэ ёслолыг хэрхэн гүйцэтгэхийг заажээ. Энэ хичээл таныг ариун ёслолоос хүртэх үедээ Аврагчийг дурсан санаж явах утга учиртай туршлагатай болоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бат бөх харилцаа
Та харилцаагаа илүү бат бөх болгохыг хүсдэг зарим нэг хүнийхээ талаар бод.
-
Та эсвэл тэд эдгээр харилцааг бэхжүүлэхийн тулд юу хийсэн бэ?
Та одоо Аврагчид хэр ойр байгаагаа бодоорой.
-
Таныг Аврагчтай харилцах харилцаагаа бэхжүүлэхэд юу тусалж чадна гэж бодож байна вэ?
Өнөөдөр суралцах үедээ Аврагчид хэрхэн илүү ойртож, Түүнтэй харилцах харилцаагаа бэхжүүлэхийг заахад Ариун Сүнсийг урь.
Есүс Христ ариун ёслолыг тогтоосон
Аврагч тэдний Өөртэй нь илүү удаан хамт байх хүсэлтэйг ойлгон, зүрх сэтгэл нь өрөвдөх сэтгэлээр дүүрэв (3 Нифай 17:1–6-г үзнэ үү). Хүүхдүүд, өвчтэй, зовж зүдэрснийг адисалсныхаа дараа Аврагч Өөрийн Сүнсийг хүмүүстэй үргэлж хамт байлгах, тэдэнд зориулсан арга замыг заасан.
3 Нифай 18:1–11-ийг уншаад, Аврагчийн юу хийснийг олж мэд.
-
Та Аврагчийн сургаалаас ариун ёслолын талаар юу олж мэдсэн бэ?
-
Хэрэв бид Аврагчийг үргэлж санадаг байвал Тэрээр ариун ёслолын залбиралдаа юу амласан бэ?
Та 3 Нифай 18:7, 11 дээрх бид ариун ёслолоос хүртэж, Аврагчийг үргэлж санах аваас Түүний Сүнстэй хамт байх болно гэсэн зарчмыг тэмдэглэж болно.
Есүс Христ Өөрийн Сүнсийг бидэнтэй хамт байлгана гэдэг нь Ариун Сүнсний бэлгийг хэлж байгаа юм.
-
Бид өдөр тутмын амьдралдаа Аврагчийг үргэлж санах ямар ямар арга зам байдаг вэ? Аврагчийг үргэлж санаж байх нь Ариун Сүнсийг бидэнтэй хамт байхад хэрхэн туслах вэ?
-
Ариун Сүнстэй хамт байх нь таны одоогийн амьдралыг хэрхэн адислах вэ?
Бидний ариун ёслолын туршлага
Хэрэв та ариун ёслолыг хүртэх илүү утга учиртай туршлагатай байсан бол Аврагчтай харилцах харилцаа тань хэрхэн бэхжиж болох талаар бод. Мэдэгдлүүдэд үргэлж, заримдаа, хааяа эсвэл хэзээ ч үгүй гэж хариулна уу.
-
Би Сүмд очихоосоо өмнө ариун ёслолд бэлтгэх цаг гаргадаг.
-
Ариун ёслолын үеэр би Есүс Христийг санахыг хичээдэг.
-
Долоо хоногт ажиллах бүтээмжид ариун ёслолын туршлага маань нөлөөлдөг.
Ариун ёслолын илүү утга учиртай туршлага
-
Би Есүс Христийн тухай юуг санахыг хүсэж байна вэ?
Дараах зүйлсийг авч үзнэ үү. Үүнд:
-
Тэрээр хэрхэн зовж зүдэрсэн
-
Тэрээр миний мэдэх хүмүүст болон надад юу хийж өгсөн
-
-
Би ариун ёслолд хэрхэн бэлтгэж болох вэ?
-
Би ариун ёслолын үеэр Есүс Христийг санахын тулд юу хийж болох вэ?
Ариун ёслолоос хүртсэнээр ирэх амлалтууд
3 Нифай 18:12–14-ийг уншаад, Аврагчийг санаж, ариун ёслолоос хүртдэг хүмүүст Тэрээр юу амласныг олж мэд.
-
Аврагчийн хадан дээр барьж босгогдсон гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?
-
Ариун ёслолоос хүртэх нь Аврагчийн хадан дээр барьж босгогдоход бидэнд хэрхэн туслах вэ?
-
Та долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхээ илүү утга учиртай болгохын тулд юу хийж чадах вэ?