“3 Нифай 19: ‘Тэд Ариун Сүнсээр дүүргэгдэв,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“3 Нифай 19,” Мормоны Номын багшийн гарын авлага
3 Нифай 19
“Тэд Ариун Сүнсээр дүүргэгдэв”
Арван хоёр нифай шавь Ариун Сүнсний нөхөрлөлтэй байхаас илүүг хүссэн нь үгүй. Энэ нь Аврагч тэдний дунд тохинууллынхаа эхний өдрийг дууссаны дараа Тэнгэрлэг Эцэгт хандан залбирсан тэдний сэдэв байв. Бид Ариун Сүнстэй хамт байхын тулд юу хийх хэрэгтэй вэ? Бидний амьдралд Түүний нөхөрлөл байгаад бид хэрхэн сайшаалтай байх вэ? Энэ хичээлийн зорилго бол Ариун Сүнсний адислалыг хэрхэн хүлээн авах талаар илүү сайн ойлгоход тань туслах явдал юм.
Боломжит суралцах үйл ажиллагаа
зөв шударга өсвөр үеийнхний хүсэл
-
Хэрэв та өөрийн бүсийн 100 өсвөр үеийнхнээс судалгаа авах байсан бол тэдний хамгийн түгээмэл зөв шударга хүсэл юу байх байсан гэж бодож байна вэ?
Эдгээр хүслээс аль нь танд хамааралтай санагдаж болохыг тунгаан бод. Та 3 Нифай 19-ийг судалж байхдаа, зөв шударга хүслээ биелүүлэхэд тань тусалж болох үнэнийг олж мэд.
Аврагч хүмүүст тохинуулж, зааж, эдгээж, адисалсныхаа дараа маргааш нь буцаж ирнэ гэсэн амлалттайгаар “тэднээс одож, мөн тэнгэрт дээш одов” (3 Нифай 18:39). Хүмүүс гэртээ харьцгаасан бөгөөд “мөн бүр бүхэл шөнөжингөө Есүсийн талаар тархан сонсогдов.” “Үлэмж их тоотой, тэд маргааш нь Есүс өөрийгөө цугласан олонд үзүүлэх тэр газар байж болохын тулд бүхэл шөнөжингөө үлэмж шаргуу хөдөлмөрлөв” (3 Нифай 19:3). Дараа өдөр нь Есүсийн сонгосон арван хоёр шавь хүмүүсийг цуглуулж, тэдэнд “Есүсийн хэлсэн үгсийг” заажээ. “Дараа нь шавь нар сөхөрч мөн Есүсийн нэрээр Эцэгт хандан залбирав” (3 Нифай 19:8).
3 Нифай 19:9-ийг уншаад, тэдний залбирахдаа хамгийн их хүссэн зүйлийг олж мэд.
-
Тэд Ариун Сүнсийг яагаад тэгж их хүссэн гэж та бодож байна вэ?
-
Та Ариун Сүнсний өдөөлтийг таньж, ойлгохыг хүсэж болох ямар нөхцөл байдал ирээдүйд тулгарч болох вэ?
Та Ариун Сүнсийг амьдралдаа үнэхээр хүсэж байгаа эсэхээ мөн Түүний нөлөөг илүү тогтмол хүсвэл таны амьдрал хэрхэн өөр байж болохыг тунгаан бод.
Ариун Сүнсийг эрэлхийлэх нь
3 Нифай 19:10–23-ыг уншаад, дараах өгүүлбэрийг гүйцээх арга замуудыг олж мэд. Үүнд:
-
Бид … Ариун Сүнсээр дүүргэгдэж чадна.
-
… Түүний нөхөрлөлийг чин сэтгэлээсээ хүсэж, залбирдаг.
-
… сайн мэдээний ёслолуудад оролцдог.
Үйл ажиллагаа А: Бид Түүний нөхөрлөлийг чин сэтгэлээсээ хүсэж, мөн залбирснаар Ариун Сүнсээр дүүргэгдэж чадна.
-
Бидний хүсэл, залбирал Ариун Сүнсээр дүүргэгдэхэд хэрхэн тусалж чадах вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар хүсэл болон залбирал нь Сүнсийг бидэнтэй хамт байхад хэрхэн тусалж болох талаар ийн тайлбарласан.
Бид … хамгийн их хүсдэг, тухайлбал Ариун Сүнсний төлөө чин сэтгэлээсээ, тууштайгаар залбирахаа санадаг бил үү? Эсвэл бид дэлхийн зүйлст санаа тавьж, өдөр тутмынхаа амьдралд сатааран бүр бүхнээс үнэтэй энэхүү бэлгийг үл тоомсорлон хайнга ханддаг уу? Ариун Сүнсийг хүлээн авна гэдэг нь бид Түүний нөхөрлөлийг байнга, чин сэтгэлээсээ хүсэхээс эхэлдэг юм. (Дэвид А.Бэднар, “Ариун Сүнсийг хүлээн авах нь,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 105)
-
Та нарын зөв шударга хүсэл мөн залбирал хэзээ та нарт Сүнсний нөлөөг мэдрэхэд тусалсан бэ?
Үйл ажиллагаа Б: Бид сайн мэдээний ёслолуудад оролцсоноор Ариун Сүнсээр дүүргэгдэж чадна.
3 Нифай 18:7, 11; 27:20-ийг уншаад, ёслолууд хэрхэн биднийг Ариун Сүнсээр дүүргэдгийг олж мэд.
Бошиглогч Иосеф Смит (1805–44) ийн заасан.
Баптисм бол Ариун Сүнсийг хүлээн авахын тулд гүйцэтгэгддэг ариун ёслол юм. Энэ бол Ариун Сүнс үүгээр ирдэг суваг болон түлхүүр мөн. Гар тавилтаар ирдэг Ариун Сүнсний бэлэг нь зөв шударга байдлын зарчмаас өөр ямар ч зарчмаар дамжин хүлээн авагдаж чадахгүй. (Сүмийн Ерөнхийлөгчдийн Сургаалаас: Иосеф Смит [2007], 111.)
-
Биднийг Ариун Сүнсээр дүүргэгдэхэд туслах (баптисм ба ариун ёслол гэх мэт) ёслолын үүргийн талаар та юу сурч мэдсэн бэ?
-
Та сайн мэдээний ёслолуудад оролцсоноор хэзээ Ариун Сүнсээр дүүргэгдсэн бэ?
Хувьдаа хэрэгжүүлэх нь
Ариун Сүнсний хэрэгцээний талаар мөн амьдралдаа Түүний нөлөөг яагаад хүсэж байгаагаа бод. Ариун Сүнстэй хамт байхын тулд сүнслэгээр өдөөгдөн хийх зүйлээ тодорхойл. Тэрхүү сэтгэгдлээ дагахыг хичээ.