Семинар
3 Нифай 25: Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил


“3 Нифай 25: Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 25,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 25

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил

гэр бүлийн түүхээ бүтээж буй жаргалтай гэр бүл

Та хэн нэгэнд яагаад бид ариун сүмтэй байдаг эсвэл гэр бүлийн түүхийн ажил хийдэг талаар тайлбарлаж байсан уу? Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил танд хэр чухал вэ? Есүс нифайчуудад зааж байхдаа Елиагийн эргэн ирэлт, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил дахь чухал үүргийнх нь тухай Малахитай хуваалцсан захиаснаасаа эш татсан. Энэ хичээл таныг гэр бүлийн түүх, ариун сүмийн ажилд оролцоход туслах зорилготой.

Суралцагчдад үр дүнтэй зөв шударга үйлдэл хийхэд нь туслах. Нэг богино хичээлээр итгэлийг бий болгож, Христтэй адил болдоггүй. Та заадаг хүмүүсээ үнэн сургаалын дагуу үйлдэхэд урихдаа тэдэнд сурч мэдсэн зүйлээ гэр орондоо болон өдөр тутмын амьдралдаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд нь туслаарай (Сургаал ба Гэрээ 43:8–10-ыг үзнэ үү).

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийн түүхээсээ олж мэдсэн амьд эсвэл нас барсан хүнийхээ тухай хуваалцахад бэлдэж ирэхэд урь. Суралцагчдад эцэг эх, өвөө эмээтэйгээ ярилцах нь эсвэл FamilySearch app-ийг ашиглах нь тустай байж болох юм.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Таны өвөг дээдэс

Дараах хүснэгтийн хуулбарыг суралцагч бүрд тарааж, тэднийг аль болох их мэдээлэл бөглөхөд урь.

дөрвөн үеийн удмын бичгийн хүснэгт

Хайртай хүмүүсийнхээ амьдралын талаар юу мэддэг, мэдэрдэг, мэдэхийг хүсдэг, тэд таны амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар эргэцүүлэн бод.

  • Бид өвөг дээдсийнхээ талаар илүү ихийг мэдэхийг хүсэж эрэлхийлэх нь яагаад чухал вэ?

    Суралцагчид дараах асуултуудад хариултаа хуваалцах, нэрээ нууцалсан санал асуулга явуулах эсвэл чимээгүйхэн өөрсдийгөө дүгнэхийн аль нь хамгийн оновчтой эсэхийг шийднэ.

  • Та 1-ээс 10 хүртэлх хэмжүүрээр (1 = сонирхдоггүй, 10 = маш их сонирхдог) өөрийн өвөг дээдсээ мэдэхийг хэр их сонирхож байна вэ? Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох уу? Яагаад?

Суралцах явцдаа таныг энэ ажилд илүү их оролцоход түлхэц болохуйц ойлголтыг олж мэд.

“Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө”

Есүс Хуучин Гэрээний бошиглогч Малахигийн бичсэн баялаг дүрслэл, бэлгэдлийн үгсийг ашиглан, Америк тив дэх хүмүүст дэлхий дээрх Хоёр дахь ирэлтийнхээ тухай зааж, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын талаар бошиглосон.

3 Нифай 25:1–2-ыг уншаад, Өөрийг нь дэлхий дээр ирэх үед юу болох талаар Аврагчийн юу заасныг олж мэд. Дараах бэлгэ тэмдгүүдийн тодорхойлолт болон тайлбар тустай байж болох юм.

Дараахыг үзүүл.

  • Сүрэл: Ургац хураалтын дараа тариаланчийн шатааж орхих талбайд үлдсэн ургамлын иш

  • Үндэс: Өвөг дээдэс

  • Мөчир: Үр удам

  • Жигүүртээ эдгээх: Их Эзэний болон Түүний Цагаатгалын эдгээх, хамгаалах хүч

  • Пүнзэнд байгаа тугалууд: Израил хашаан дахь мал лугаа адил арчлагдаж, тэжээгдэх болно

  • Эдгээр шүлгийн дагуу Түүний хоёр дахь ирэлтэд юу болохыг та хэрхэн тайлбарлах вэ? Ёсон бусыг үйлдэгчдэд юу тохиолдох вэ?

    Шаардлагатай бол Есүс Христийн Хоёр дахь ирэлтээр ёс бус хүмүүс сүйрлийг амсаж, удам угсаа, үр удмаасаа таслагдах болно гэдгийг тайлбарла (3 Нифай 25:6-г үзнэ үү).

  • Та эдгээр бэлгэ тэмдгээс Аврагчийн тухай мөн Түүнийг дагадаг хүмүүст өгсөн адислалуудын талаар юу сурч мэдсэн бэ?

3 Нифай 25:5–6-г уншаад, Аврагч Хоёр дахь ирэлтийнхээ өмнө энэ дэлхийн гэр бүлүүдэд туслахын тулд юу хийхийг тэмдэглэ. “Эргүүлэх” гэдэг үгийг энд холбох эсвэл лацдах гэж орчуулах ёстой (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит [2007], 536-г үзнэ үү). Судрын тань зүүлт тайлбарууд эдгээр шүлгийг илүү сайн ойлгоход тань тусална.

Энэ бошиглол жишиг ажил бүрд давтагддаг гэдгийг онцолж болно. Та суралцагчдыг эдгээр дөрвөн тохиолдол бүрийг олж чадах эсэхэд эсвэл дараах шүлгийг тэдэнтэй хуваалцахад урьж болно: Maлахи 4:5–6; Лук 1:17; Сургаал ба Гэрээ 110:15–16; Иосеф Смит—Түүх 1:38–39.

Суралцагчдаас Елиагийн тухай мөн түүний барьж байсан түлхүүрүүдийн талаар юу мэдэхийг нь асуу. Суралцагчдын хариулт дээр үндэслэн дараах догол мөрүүдийг (эсвэл шаардлагатай хэсгүүдийг) хуваалц.

Эртний бошиглогч Елиа лацдан холболтын хүчний түлхүүрүүдийг барьж байсан. Лацдан холбох хүч нь дэлхий дээр санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг ёслолуудыг тэнгэрт хүчин төгөлдөр болгодог (Судруудын удирдамж, “Лацдах, лацдалт,” scriptures.ChurchofJesusChrist.org).

Елиа Көртландын ариун сүмд үзэгдсэн нь

Сургаал ба Гэрээ 110:13–16-г уншаад, 1836 онд Көртландын ариун сүмд Елиа, Иозеф Смит, Оливер Каудери нартай холбоотой юу болсныг үзнэ үү.

Сэргээсэн лацдан холболтын хүчээр бид өөрсдийнхөө болон нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ажлыг хийх боломжтой.

  • 3 Нифай 25, Сургаал ба Гэрээ 110-аас та юу сурч мэдсэн бэ?

    Суралцагчид дараах үнэнийг тодорхойлж болох юм: Есүс Христ бошиглогч Елиагаар дамжуулан ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлын лацдан холбох түлхүүрүүдийг сэргээсэн. Бид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцохдоо өөрсдийгөө болон гэр бүлээ Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэдэг.

  • Өсвөр үеийнхнийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцуулах тодорхой арга зам юу вэ?

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох нь хэн нэгэнд Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд хэрхэн туслах вэ?

Аврагч лацдан холболтын түлхүүрүүдийг сэргээгээд зогсохгүй зөвхөн Түүний Цагаатгалаар дамжуулан бид болон бидний гэр бүл гэтэлгэгдэн, ариусгагдаж, лацдан холболтын ёслол зэрэг мөнхийн ёслол, адислалуудыг хүлээн авч чадна гэдгийг ойлгох нь чухал юм.

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил таны амьдралд яагаад чухлыг тунгаан бод. Бодох үедээ та “The Promised Blessings of Family History 2 (Гэр бүлийн түүхийн амлагдсан адислалууд)” (4:04), ChurchofJesusChrist.org видеог үзэхийг хүсэж магадгүй.

4:5

Ангиараа хариултуудаа хуваалцахаасаа өмнө суралцагчдыг дараах зүйлсийг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр хэлэлцэхэд урь.

  • Та ариун сүм, гэр бүлийн түүхтэй холбоотой ямар туршлага хуримтлуулсан бэ?

  • Үр дүнд нь та амьдралдаа ямар ямар адислалыг анзаарсан бэ?

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход тань туслах дараах зүйлсийн нэг юм уу хоёрыг хий. Та мөн Сүнсээр удирдуулан хийдэг гэж боддог ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилтай холбоотой өөр зүйлийг хийх талаар бодож болно.

Дараах нь суралцагчдад ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох боломжийг бүрдүүлэх зорилготой. Та ангиараа нэг үйл ажиллагаанд анхаарч эсвэл суралцагчдад нэг үйл ажиллагаа сонгож, бие даан ажиллах боломжийг олгож болно. Хэрэгтэй бол санваарын удирдагчийн зөвшөөрлөөр гадасны эсвэл тойргийн гэр бүлийн түүхийн зөвлөхийг ангидаа урь.

  • ChurchofJesusChrist.org дахь бүртгэлээ ашиглан FamilySearch.org-д нэвтэр. Аль нэг өвөг дээдсийнхээ тухай мэдэхийн тулд эх сурвалжуудыг судал. Та хэрхэн эхлэхийг хүсэж байна вэ? гэж эхэл.

  • Эцэг эх, өвөө эмээгийнхээ эсвэл бусад хамаатан садныхаа амьдрал, түүх, сайн мэдээний хөрвөлтийн талаар илүү ихийг мэдэхийн тулд тэдэн рүү мессеж бичиж, утсаар ярих юм уу цаг товло. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг бод.

  • Индексжүүлэлтэд оролцох Энэ нь юу болох, хэрхэн эхлүүлэхийг ойлгоход туслахын тулд “FamilySearch Indexing—How it Works” (1:48)-ийг FamilySearch.org-оос үзнэ үү.

    1:48
  • Ариун сүмд ёслолын ажил гүйцэтгэх шаардлагатай нас барсан өвөг дээдсийн нэрийг FamilySearch аппликэйшн эсвэл FamilySearch.org дээрээс олоорой. Та хэрхэн эхлэхийг хүсэж байна вэ? гэж эхэл.

Суралцагчдад ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын талаар ангидаа туршлага хуримтлуулах цаг гаргасны дараа тэднийг туршлагаасаа хуваалцахад урь. Дараах асуултууд хичээлийг дүгнэхэд танд тусална.

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд Их Эзэн танаар ямар зүйл хийлгүүлнэ гэж та бодож байна вэ? Энэ нь таны амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ?

Та гэр бүлийн түүх, ариун сүмийн ажилд үргэлжлүүлэн оролцохыг эрэлхийлэхдээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн үгийг санаарай.

Ямар ч үед, хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудаа хүлээн авах алхам хийхдээ та нар Израилыг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм. (Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], ChurchofJesusChrist.org)

Суралцагчдыг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын ач холбогдлын талаар гэрчлэхэд урь.