“3 Нифай 27–4 Нифай 1: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“3 Нифай 27–4 Нифай 1,” Мормоны Номын багшийн гарын авлага
3 Нифай 27–4 Нифай 1
Тойм
Есүс Христ нифай шавь нартаа Сүм нь Түүний нэрээр дуудагдаж, Түүний сайн мэдээн дээр баригдах ёстой хэмээн заасан. Тэрээр Ариун Сүнсээр дамжуулсан ариусал зэрэг Түүний сайн мэдээг дагадаг хүмүүст боломжтой чухал адислалуудыг тайлбарлав. Нифайчуудын гурван шавь Есүс Христийн Хоёр дахь ирэлт хүртэл дэлхий дээр үлдэж, Түүний сүнсийг авчрахыг хүссэн ба энэ нь биелэгдсэн юм. Хүмүүс өөрсдийнх нь дунд байсан Аврагчийн тохинуулалд гүн гүнзгий орсон бөгөөд 200 орчим жилийн турш зөвт шударга байдлаар амьдарсан.
Заахад бэлд
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.
3 Нифай 27, Хэсэг 1
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Аврагчийн сайн мэдээ гэж юу болох, Сүмийн нэрийн ач холбогдол зэргийг ойлгоход тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Та суралцагчдыг 3 Нифай 27:1–10-ыг уншаад, Аврагчийн нифай шавь нартаа Сүмийнхээ талаар юу заасныг олж мэд.
-
Видео: “Сүмийн зөв нэр” (цагийн код 15:43; 3:26-аас 4:45 хүртэл үзнэ үү)
-
Зураг: Сүмийн зураасан зураг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн төгсгөлд суралцагчдыг Сүмийн зургийг зурж, түүний доор байгаа Аврагчийн сайн мэдээний талаарх үнэнийг жагсаахад урьсан. Та Сүмийг дэлгэцэн дээрээ үзүүлж, тайлбар бичих функцийг ашиглан, суралцагчдад өөрсдийн ойлголтыг нэмэхийг зөвшөөрөх боломжтой.
3 Нифай 27, Хэсэг 2
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Аврагчийн сайн мэдээгээр амьдрахын тулд хичээл зүтгэл гаргахдаа Түүний ариусгах хүчийг хүлээн авахад нь тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ариун Сүнс тэднийг хэрхэн ариусгаж, Аврагчтай илүү адил болоход тусалсан талаар бусадтай ярилцахад урь.
-
-
Үзүүлэх материал: Суралцагчид судалсан үнэнээ амьдралдаа хэрэгжүүлэх арга замууд (хичээлийн төгсгөлд жагсаасан)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг чаатын функцийг ашиглан, “Бид Ариун Сүнсний ариусгах чадвараар тогтмол адислагдахын тулд Ариун Сүнсний байнгын нөхөрлөлийг урьж чадах зарим арга зам юу вэ?” гэсэн асуултад хариулахыг урь. Энэ нь туслах санаануудын жагсаалтыг хурдан гаргахад суралцагчдад тусална.
Төгс эзэмших сургаал: 3 Нифай 27:20
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад 3 Нифай 27:20-ийн судрын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсгийн сургаалыг тайлбарлан, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит байдалд буулгахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 3 Нифай 27:20: “Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн” гэсэн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж эхлэхэд урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад төгс эзэмших сургаалын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь туслахын тулд Төгс эзэмших сургаалын аппликэйшныг үзүүл.
3 Нифай 28
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад бусдыг Есүс Христэд авчрах илүү их хүслийг мэдрэхэд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сайн мэдээг хуваалцах үед тохиолдсон туршлага, үүнийг хийх хүсэлд нь юу тусалсан талаараа бодоход урь.
-
Үзүүлэх агуулга: Хичээлийн эхэнд Өөрийгөө үнэлэх асуултууд; хичээлийн төгсгөлд суралцах үйл ажиллагааны судрын эшлэл
-
4 Нифай
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Тэнгэрлэг Эцэгээ болон Есүс Христийг хайрлах хайрыг мэдрэхэд туслан, ингэснээр тэд Тэнгэрлэг Эцэгт илүү гүн гүнзгий хөрвөгдөх болно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг боломжит Сүмийн эх сурвалжаас хөрвөлт гэсэн үгийн утгыг судлахад урь. Эсвэл та суралцагчдыг Христэд хөрвөх нь өөрсдийнх нь хувьд ямар утгатай болохыг мэддэг хүнээс асуухад урьж болно.
-
Видео: “The Greatest Possession (Хамгийн агуу эзэмшил)” (12:44; цагийн код 7:02-оос 8:19 хүртэл үзнэ үү)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хэрэв та ангиараа 4 Нифай 1:2–18-ыг уншихыг сонгосон бол дэлгэцээ галерей байдлаар харагдахаар тохируулснаар ангиараа харах боломжтой болно. Нэг суралцагчийг шүлгийг уншсаны дараа, тодорхой зүг рүү заахад түүнийг урь. Дараа нь дэлгэцэн дээр тэр зүгт гарч ирэх суралцагчаас дараагийн шүлгийг уншихыг хүс. Унших дургүй суралцагчийг татгалзахыг зөвшөөр.