Семинар
3 Нифай 27, Хэсэг 1: “Миний сайн мэдээн дээр баригдсан”


“3 Нифай 27, Хэсэг 1: “Миний сайн мэдээн дээр баригдсан,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 27, Хэсэг 1,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 27, Хэсэг 1

“Миний сайн мэдээн дээр баригдсан”

Ариун ёслолын цуглаан дээр үг хэлж буй залуу эрэгтэй

Аврагчийн Сүмийн хамгийн чухал шинж чанар юу вэ? Есүс Христ нифай шавь нартаа Сүм нь Өөрийнх нь нэрээр дуудагдаж, Түүний сайн мэдээн дээр баригдах ёстой хэмээн заасан. Энэ хичээл танд Аврагчийн сайн мэдээ гэж юу болох, Сүмийн нэрийн ач холбогдол зэргийг ойлгоход тусалж чадна.

Ариун Сүнсний зэмсэг болоход өөрийгөө бэлтгэ. Их Эзэн “мөн хэрэв та нар Сүнсийг эс хүлээн авбаас та нар заах нь үгүй” (Сургаал ба Гэрээ 42:14) хэмээн заасан. Таныг Аврагчийн үлгэр жишээг дагаж, Түүний сайн мэдээний дагуу бүх зүрх сэтгэлээрээ амьдрахыг тууштай хичээх үед Сүнс танд Есүс Христийн сайн мэдээг заахад туслах болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 3 Нифай 27:1–10-ыг уншаад, Аврагч нифай шавь нартаа Сүмийнхээ талаар юу заасныг олж мэдэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та юу гэж хариулах байсан бэ?

Суралцагчидтай дараах жишээг хуваалц. Та мөн хоёр суралцагчийг сайн дураар жүжиглэхэд урьж болно.

Нэг өдөр Наоми амралтын өдрөөр юу хийсэн тухайгаа хуваалцаж байхдаа найз Маркодоо ням гарагт Сүм дээр очсон тухайгаа дурдав.

Марко, “чи Мормон байх, тийм ээ?” гэж асуув.

Наоми “Заримдаа хүмүүс биднийг ингэж дууддаг ч бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэж дуудагдахыг илүүд үздэг” гэж хэлэв.

Марко, “Энэ маш хэцүү сонсогдож байна. Чи яагаад зүгээр л Мормоны Сүмд харьяалагддаг гэж хэлж болохгүй гэж? Чи Мормоны Ном уншдаггүй гэж үү?” гэж хариулав.

Суралцагчдыг хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлэгтэй дараах асуултын талаар ярилцахад урьж болно.

  • Наоми Маркогийн асуултад өөрөөр юу гэж хариулж болох вэ?

Өнөөдөр та 3 Нифай 27-д цэдэглэсэн Аврагчийн нифай шавь нартаа заасан зарим сургаалаас суралцах болно. Суралцах явцдаа, таны сая уншсан шиг нөхцөл байдалтай тулгарах үед тань тусалж чадах Өөрийн Сүмийн тухай Есүсийн заасан үнэнүүдийг олж мэд.

Сүмийн нэр

Христийг нифайчуудад айлчилсны дараахан Түүний арван хоёр нифай шавь мацаг барьж, залбирахаар нэгдэв. Тэд Сүмийн нэр ямар байх ёстойг мэдэхийг хүсжээ. Тэднийг залбирч байх үед Аврагч гарч ирэн тэдэнд зааж эхлэв (3 Нифай 27:1–3-ыг үзнэ үү).

3 Нифай 27:4–7-г уншиж, Өөрийн Сүмийн нэрийн талаар Аврагч юу гэж заасныг олж мэд.

  • Аврагч Сүмээ юу гэж нэрлэх ёстой гэж хэлсэн бэ?

Дараах үнэнийг самбар дээр бичиж, доор нь самбар дээр зай үлдээснээр та дараа нь хичээл дээр үнэнийг нэмж болно.

Эдгээр шүлгээс бидний сурч мэдсэн нэг үнэн бол Есүс Христийн жинхэнэ Сүм Түүний нэрээр дуудагдах ёстой гэсэн үнэн юм.

  • Аврагч Сүмийг Өөрийнхөө нэрээр нэрлэх ямар ямар шалтгааныг хэлж өгсөн бэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бид Сүмийн зөв нэрийг ашиглах нь яагаад чухал болох шалтгаануудын талаар ийн хуваалцсан.

2:3

Сүмийн нэр дээр харилцан тохиролцоо гэж байхгүй юм. Аврагч Өөрийнх нь Сүм ямар нэрээр нэрлэгдэх ёстойг тодорхой хэлэхдээ, тэр ч бүү хэл Тэрээр тунхаглалаа “миний сүм ийн … нэрлэгдэх ёстой” хэмээн эхэлснээрээ үүнд нухацтай хандаж байв. Хэрэв бид хочилсон нэрсийг хэрэглэж, хүлээн зөвшөөрч эсвэл бүр тэдгээр хочилсон нэрийг өөрсдөө дэмжвэл Тэр гомдох болно.

Нэрд учир байна уу эсвэл энэ тохиолдолд хочилсон нэрд учир байна уу? “ХҮГ Сүм,” “Мормоны Сүм” эсвэл “Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм” зэрэг Сүмийн хочилсон нэрсийг авч үзвэл хамгийн чухал зүйл нь гэвэл Аврагчийн нэр байхгүй байгаа явдал юм. Их Эзэний Сүмээс Их Эзэний нэрийг авч хаях нь Сатаны томоохон ялалт юм. Бид Аврагчийн нэрийг хэрэглэхгүй байснаар Есүс Христийн бидний төлөө хийсэн бүхнийг, тэр тусмаа Түүний Цагаатгалыг өөрийн эрхгүй үл тоодог. (Рассэлл М.Нэлсон, “Сүмийн зөв нэр,” , 84–87)

  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлээс юу таны анхаарлыг татсан бэ?

  • Бид Сүмийн зөв нэрийг ашиглахыг хичээх нь Сүмийн гишүүн бус хүмүүст хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?

Өмнөх асуултын ярилцлагын хүрээнд “Бид Сүмийн зөв нэрийг ашиглавал юу тохиолдож болох вэ?” гэсэн гарчигтай “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсгээс нэг буюу хэд хэдэн видеог үзнэ үү.

“Миний сайн мэдээн дээр баригдсан”

Аврагч Өөрийн Сүмийг нэрээр нь дуудах ёстойг онцлохын зэрэгцээ Өөрийн Сүмийн өөр нэг чухал шинж чанарыг нифай шавь нартаа заасан.

3 Нифай 27:8–10-ыг уншаад, шинж чанаруудыг олж мэд.

  • Та эдгээр шүлгээс Аврагчийн Сүмийн талаар өмнө нь тодорхойлсон баттай үнэнд юу нэмж чадах вэ?

Самбар дээр өмнө нь бичсэн үнэнээ дараахтай адилаар шинэчил.

Бидний өнөөг хүртэл судалсан Аврагчийн сургаалыг нэгтгэн дүгнэх нэг арга бол Есүс Христийн жинхэнэ Сүмийг Түүний нэрээр дуудаж, Түүний сайн мэдээн дээр барих ёстой юм.

  • Аврагчийн Сүмийн хувьд “Түүний сайн мэдээнд дээр баригдана” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

Сайн мэдээ гэдэг үг нь “сайн сайхан мэдээ” гэсэн утгатай болохыг ойлгох нь тустай байж болох юм (Bible Dictionary, “Сайн мэдээ”-г үзнэ үү).

Аврагчийн сайн мэдээний чухал талыг ойлгоход тань туслахын тулд судлах тэмдэглэлдээ Сүмийн барилгын энгийн зургийг дараахтай адил зур. Сүмийн доор үг, хэллэг бичих зай үлдээхээ мартуузай.

Хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон ашиглахын тулд самбар дээр Сүмийн зургийг зур.

уулзалтын байрны шугаман зураг

3 Нифай 27:13–22-ыг уншаад, Есүс Христ Өөрийнхөө сайн мэдээний талаар юу хэлснийг олж мэд. Зургийнхаа доорх зайд олсон үг, хэллэгээ бич.

Янз бүрийн суралцагчийг самбар дээрх Сүмийн зургийн доор өөрсдийн тодорхойлсон үгээ эсвэл хэллэгээ бичиж жагсаахад урь. Дараа нь дараахтай адил асуулт асууж, суралцагчид эдгээр шүлгийг судалснаараа юу сурч мэдсэнийг нь ярилц.

  • Та судалсан шүлгүүд дээрээ үндэслэн Аврагчийн сайн мэдээ гэж юу болохыг хэрхэн дүрслэх вэ?

Самбар дээр бичиж жагсаасан Аврагчийн сайн мэдээний тодорхой хэсгүүдийг онцол. Суралцагчдаас дараах асуултуудыг асууж, эдгээр талын ач холбогдлыг ойлгоход нь тусал: Аврагчийн сайн мэдээний энэ талыг яагаад сайн мэдээ гэж үзэж болно гэж та бодож байна вэ? Та Аврагчийн Сүмийг энэ сургаал эсвэл зарчим дээр “баригдах” (эсвэл төвлөрөх) нь яагаад чухал гэж бодож байна вэ? Аврагчийн сайн мэдээний энэ тал таны амьдралд хэрхэн нөлөөлж чадах вэ?

Ярилцлагыг дууссаны дараа та хичээлийн эхнээс хувилбарыг эргэн харж, суралцагчдаас сурч мэдсэн зүйлээ ашиглан хариулт өгөх дадлага хийлгэж болно.