Семинар
Төгс эзэмших сургаал: 3 Нифай 27:20—“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”


“Төгс эзэмших сургаал: 3 Нифай 27:20—“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: 3 Нифай 27:20,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 3 Нифай 27:20

“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

гишүүнээр батлуулж буй хүүхэд

3 Нифай 27-ийн хичээл дээр та Аврагчийн сайн мэдээний дагуу амьдрахдаа Ариун Сүнснээс мэдэрч болох ариусгалын талаар мэдэж авсан. Энэ хичээл танд 3 Нифай 27:20-д заасан судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсэгт заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд тусална.

Сайн мэдээний итгэл үнэмшлийн талаар бусадтай ярилцах чадвараа хөгжүүлэхэд нь суралцагчдад тусал. Суралцагчид сайн мэдээг бие биедээ тайлбарласнаар ойлголт нь нэмэгддэг. Суралцагчдад сайн мэдээний үнэний тухай ойлголтоо бусадтай хуваалцахад тухтай санагдах орчныг бүрдүүл.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 3 Нифай 27:20: “Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн” гэсэн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж эхлэхийг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хэсгийн хичээлийг “3 Нифай 27, Хэсэг 2” хичээлийн дараа заахаар тусгасан бөгөөд энэ нь төгс эзэмших сургаалын хэсэг 3 Нифай 27:20-ийн хам сэдэв юм. Хэрэв энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдвийн хичээлийг мөн шилжүүлсэн байхад анхаар.

Тайлбарлах ба цээжлэх

3 Нифай 27:20-ийн хичээлээс та дараах үнэнийг сурч мэдсэн: Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд, эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд наманчлагтун, мөн надад ирэгтүн мөн миний нэрээр баптисм хүртэгтүн, газар дэлхийн хязгаарууд та нар бүгд.

Танд энэ үнэнийг бага насны хүүхдэд заах боломж олдсон гээд төсөөлөөд үз дээ.

Суралцагчдыг дараах асуултад чанга дуугарч хариулахад урихын өмнө тайлбараа судлах тэмдэглэлдээ бичихэд урь. Дараа нь та суралцагчдыг бичсэн зүйлээ хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлэгтээ хуваалцахад урьж болно.

  • Та энэ үнэнийг бага насны хүүхдэд ойлгомжтой байдлаар хэрхэн тайлбарлах вэ?

3 Нифай 27:20: “Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн” гэх судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхээр давт.

Судрын эшлэл, түлхүүр хэллэгийг дараах хэсгүүдэд хуваа. Хэсэг бүрийг хэд хэдэн удаа давтан сур. Дараа нь сегментүүдийг нэгтгэж, эшлэл, түлхүүр хэллэгийг бүтнээр нь унш.

Өөр зүйл нэмэхийн тулд та өөр өөр суралцагчаас эсвэл бүлгүүдээс дараах хэсгүүдийн аль нэгийг цээжлэхийг хүсэж болно. Суралцагч эсвэл бүлэг рүү зааж, тэдэнд оноосон хэсгийг уншихыг хүс. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бүхэлд нь давтаж дуустал үүнийг үргэлжлүүл. Дараа нь та суралцагч эсвэл бүлэг бүрд өөр өөр хэсэг оноож, энэ үйл ажиллагааг давтаж болно.

  • 3 Нифай 27:20

  • Над дээр ир

  • баптисм хүрт

  • та ариусгагдах болно

  • Ариун Сүнсийг хүлээн авснаар

Амьдралд хэрэгжүүлэх дадлага

Танд хянахад тань туслах сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын нэгээс санаж чадах бүхнээ 30 секундын дотор жагсаа. Дараа нь бусад хоёр зарчимд мөн адил давтаж хий. Хэрэв танд зарчмыг санахад тусламж хэрэгтэй бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12-р догол мөр-ийг харж болно.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хянан үзэх өөр нэг хувилбар бол ангийг гурван бүлэгт хуваарилж, бүлэг тус бүр нэг зарчмыг давтах явдал юм. Бүлэг бүрээс нэг суралцагч өөрийн бүлэгт оногдсон зарчмын талаар юу санаж байгаагаа самбар дээр бичиж болно.

Суралцагчдыг өөрсдөдөө оногдсон зарчмыг хянаж дууссаны дараа дараах хувилбарыг ангийнхандаа хуваалц. Суралцагчдад хичээлийн туршид хувилбарыг харах боломжтой болгохын тулд та үүнийг харуулж болно.

Та Мийган найзтайгаа сургуулиасаа харих замдаа сайн мэдээний талаар ярилцаж байна. Мийган “Чи Бурхантай дахин уулзана гэж бодохоор сандардаг уу? Би зөв амьдарч, алдаа гаргавал наманчлахыг хичээдэг ч Бурханы өмнө зогсож, шүүгдэх тухай бодол намайг айлгадаг” гэж хэлэв.

Мийганы санаа зовсон асуудалд туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон 3 Нифай 27:20-д заасан сургаалыг хэрхэн ашиглах тухай суралцагчдыг ярилцахад урь.

Та суралцагчдыг аль зарчмаас эхэлж болох, энэ зарчим нь хэрхэн тус болох талаар хуваалцахыг хүсэж ярилцлагаа эхлүүлэх талаар бодож болно. Дараа нь эдгээр гурван зарчим нь Мийганых шиг санаа зовоосон асуудалд хэрхэн тусалж болох талаар ярилцах хүртлээ сүнслэг мэдлэг олж авах бусад зарчмын талаар үргэлжлүүлэн ярилц.

Шаардлагатай бол дараах асуултуудыг ярилцлагын нэг хэсэг болгон ашигла. Та эдгээр бүх асуултыг ашиглах шаардлагагүй бөгөөд тэдгээрийг хамгийн хэрэгтэй дарааллаар асууж болно.

Утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Мийган Тэнгэрлэг Эцэгийн тухай эсвэл Түүний төлөвлөгөөний талаар ямар хуурамч таамаглал дэвшүүлж болох вэ?

  • Тэнгэрлэг Эцэгийн тухай болон Түүний төлөвлөгөөний талаар Мийганд ойлгуулахыг хүсэж буй үнэн юу вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахаар эрэлхийлэх

  • Энэ нөхцөл байдалд тусалж болох 3 Нифай 27:20-ийн ямар сургаал байдаг вэ?

  • Сүмийн удирдагчдын хэлсэн өөр ямар судар эсвэл хэлсэн үг тустай байж болох вэ?

Итгэлээр үйлдэх

  • Мийган санаа зовнилоосоо салахын тулд ямар үйлдэл хийж болох вэ? Эдгээр үйлдэл яагаад тусална гэж та бодож байна вэ?

Төгс эзэмших сургаалын давтлага

Суралцагчдад 3 Нифай 27:20 дахь судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь туслахын тулд дараах үйл ажиллагааг цаашид хичээлд ашиглаж болно. Энэ үйл ажиллагааг ангиараа, жижиг бүлгээр эсвэл хоёр хоёроороо хийж болно.

Суралцагчдад цаасан дээр 3 Нифай 27:20-д хамаарах судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бичиж, эшлэл, түлхүүр үг хэллэгийг гурван удаа чанга уншихад урь. Үгийг хайчлан, хооронд нь холихыг тэднээс хүс. Дараа нь суралцагчдыг үгийг дараалалд нь оруулахад урь.