Семинар
3 Нифай 28: Бусдыг Есүс Христэд авчрахыг хүсэх


“3 Нифай 28: Бусдыг Есүс Христэд авчрахыг хүсэх,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 28,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 28

Бусдыг Есүс Христэд авчрахыг хүсэх

гудамжаар алхаж буй аз жаргалтай хэсэг залуу

Бидний амьдралдаа хүсэж болох хамгийн агуу хүслийн нэг бол Есүс Христийн мөн Түүний Цагаатгалаар санал болгосон адислалуудыг хүлээн авахад нь бусдад туслах явдал юм (Сургаал ба Гэрээ 15:6-г үзнэ үү). Гурван нифай шавь нь Есүс Христийн Хоёр дахь ирэлт хүртэл дэлхий дээр үлдэж, Түүнд бодгалиудыг авчрахыг хүсэх үедээ үүнийг өвөрмөц байдлаар харуулсан. Энэ хичээл бусдыг Есүс Христэд авчрах хүслээ нэмэгдүүлэхэд танд туслах зорилготой.

Есүс Христэд итгэж найдаж сурахад нь суралцагчдад туслах. Суралцагчид Есүс Христийг дагахыг хичээх үедээ үүрэг, даалгавраа биелүүлэх чадвартаа эргэлзэж магадгүй. Итгэлээр үйлдэх үед Их Эзэн өөрсдийг нь хүчирхэгжүүлэх болно гэдгийг суралцагчдад сануул. Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, заавар болон зоригийг эрэлхийлэхэд тэднийг урамшуул.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сайн мэдээг хуваалцах үед тохиолдсон туршлага, үүнийг хийх хүсэлд нь юу тусалсан талаараа бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та юу хүсэж байна вэ?

Суралцагчдыг дараах асуултуудыг тунгаан бодоход урь.

  • Хэрэв Есүс Христ гарч ирээд, “чи надаас юу хүсэх вэ?” гэж асуувал та юу гэж хариулах вэ?

  • Та хийсэн зүйлээ яагаад сонгох вэ?

Хариултаа дуртайяа хуваалцаж чадах цөөн суралцагчийг урь.

Аврагч нифайчуудын дунд тохинуулах үеэрээ энэ асуултыг шавь нараасаа асуусан (3 Нифай 28:1-ийг үзнэ үү).

3 Нифай 28:2–6-г уншаад, нифай шавь нар Аврагчийн асуултад хэрхэн хариулсныг олж мэд.

  • Та юу олж мэдсэн бэ?

6-р шүлэг-т Аврагч гурван нифай шавь нь Иоханы хүссэнтэй ижил зүйлийг хүссэнийг дурджээ. Сургаал ба Гэрээ 7:1–3-ыг уншаад, Иоханы юу хүссэнийг олж мэд.

  • Энэ гурван шавь яагаад дэлхий дээр үлдэхийг хүссэн гэж та бодож байна вэ?

Есүс Христ рүү хүмүүсийг авчрах өөрийнхөө хүслийн талаар бод. Дараах өөрийгөө үнэлэх асуулт нь үүнийг хийхэд тань тусална.

Дараах үйл ажиллагааг үзүүлж, суралцагчдыг өөрсдийгөө чимээгүйхэн үнэлэхэд урь. Суралцагчдаас асуултуудын хариултаа ангид хуваалцахыг бүү хүс.

Дараах мэдэгдэл бүрд “үргэлж”, “заримдаа” эсвэл “маш ховор” гэж хариул.

  1. Би хүмүүст Христийн талаар ярих боломжийг хайдаг.

  2. Би Христийн талаар ярих хүмүүсийг олох боломжийн төлөө залбирдаг.

  3. Би бусдад Есүс Христийг дагахад туслахыг хүсдэг.

Бусдыг Христэд ирэхэд нь туслах хүслээ нэмэгдүүлэх нь

Сурагчид дараах зургийг судлах тэмдэглэлдээ зурахаас гадна та үүнийг самбар дээр зурж болно.

Судлах тэмдэглэлийнхээ хуудасны голд сайн мэдээг бусадтай хуваалцах хүсэлгүй өсвөр насны хүүхдийг дүрсэлсэн жижиг савааны дүрс зур. Савааны эргэн тойронд хоосон зайд энэ өсвөр насны хүүхэд сайн мэдээг хуваалцахыг хүсэхгүй байж болох шалтгаануудыг бич. Өнөөдрийн хичээлээр сурч мэдсэн үнэнээ бичих зай үлдээ.

Та үргэлжлүүлэн судалж байхдаа хэн нэгэнд сайн мэдээг хуваалцах илүү их хүслийг мэдрэхэд нь туслах сургаалуудыг олж мэд.

3 Нифай 28:7–10-ыг уншаад, ИХ Эзэн рүү бодгалиудыг авчрахын тулд дэлхий дээр үлдэхийг хүссэн нифай шавь нарт Их Эзэний юу амласан болохыг олж мэд.

  • 7–8-р шүлэг-т Есүс тэдэнд ямар адислал өгсөн учраас тэд хүслээ биелүүлж чадсан бэ?

  • Аврагч шавь нартаа зөв шударга хүслийнхээ хариуд юу хүлээн авна хэмээн 9–10-р шүлэг-т амласан бэ?

Бидний эрин үед Их Эзэн Өөр лүү нь бодгалиудыг авчрахыг эрэлхийлдэг хүмүүст адислал амласан. Сургаал ба Гэрээ 18:15–16-г уншаад, бид Есүс Христэд бодгалиудыг авчирснаар хүртэх адислалыг олж мэд.

  • Бид Есүс Христэд бодгалиудыг авчрахыг эрэлхийлснээр хэрхэн адислагдаж болох тухай эдгээр шүлгээс сурч мэдэж болох үнэн юу вэ?

Эдгээр шүлгээс бидний сурч болох нэг үнэн бол Есүс Христэд бодгалиудыг авчрахын тулд хичээснээрээ бид баяр хөөр мэдэрч чадна гэсэн үнэн юм. Зурсан зураг дээрээ энэ үнэнийг бич.

  • Есүс Христэд бодгалиудыг авчрах нь яагаад баяр баяслын эх үүсвэр болно гэж та бодож байна вэ?

  • Энэ үнэнийг ойлгох нь хэн нэгэнд сайн мэдээг хуваалцах илүү их хүслийг мэдрэхэд хэрхэн туслах вэ?

Сайн мэдээг хуваалцах хүслийг маань нэмэгдүүлэхэд тусалж болох бусад судрын эсвэл Сүмийн удирдагчдын хэлсэн үгийг хай. Та “Номлогчийн ажил” гэх мэт сэдвүүдийг хайхдаа Сайн мэдээний сэдвүүд эсвэл Судрын удирдамж зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглаж эсвэл дараах эшлэлүүдийн заримыг юм уу бүгдийг нь судалж болно. Олж мэдсэн үнэнээ судлах тэмдэглэл дээрх зурган дээрээ нэм.

Дараах шүлгүүдийг үзүүл. Суралцагчдад өөрсдөө олж мэдсэн Сүмийн удирдагчдын эдгээр эсвэл бусад шүлэг, мэдэгдлийг судлах цаг гаргаж өг.

Суралцагчдыг суралцах явцдаа олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Дараах асуултыг асуухаас гадна та тэднийг олж мэдсэн үнэнээ самбар дээрх зургийн эргэн тойронд бичихэд урьж болно.

  • Хэн нэгэнд сайн мэдээг хуваалцах илүү их хүслийг мэдрэхэд тусалж болох ямар сургаалыг та олж мэдсэн бэ? Яагаад эдгээр сургаал тусална гэж та бодож байна вэ?

  • Бид сайн мэдээг хуваалцах үедээ хүлээн авч болох адислалуудыг харахад танд ямар туршлага тусалсан бэ?

  Хоёр видеог ChurchofJesusChrist.org дээр олж болно.

3:31
3:19

Өнөөдөр та бусдыг Христэд ирэхэд туслах хүсэлд тань нөлөөлж болох юу сурч мэдсэн эсвэл мэдэрсэн тухайгаа бод. Өөрт тохиолдсон бодол санаа, сүнслэг сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж, сэтгэгдлээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга.

Бусдыг Есүс Христэд ирэхэд туслах хүслийнхээ дагуу үйлдэх үедээ хүлээн авч чадах Бурханы хайр ба хүч чадлын тухай гэрчлэх талаар бодож үзээрэй.