Семинар
Мормон 1–2: Бошиглогч Мормон


“Мормон 1–2: Бошиглогч Мормон,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мормон 1–2,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moрмон 1–2

Бошиглогч Мормон

Залуу хүү Мормон

Та нар Христийг дагахаар хичээх явцдаа зарим үед эргэн тойрныхоо хүмүүсээс өөр байгаагаа анзаарч магадгүй. Мөн та нар “Бусад хүн Христийг дагахгүй байхад би яаж Түүнийг дагах хангалттай хүчтэй байх вэ?” гэж бодож байсан байх. Бошиглогч Мормон залуу байхдаа үүнтэй төстэй нөхцөл байдалтай тулгарч байсан. Энэ хичээл та нарт бусад хүний юу хийх сонголтоос үл хамааран Христийг хэрхэн дагах тухай Мормоны жишээнээс суралцахад тусална.

Суралцагчдад Аврагчийн зан чанарыг бусдын амьдралаас эрж хайхыг заа. Судруудад Есүс Христийн зан чанарыг харуулдаг итгэлтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тухай олон түүх гардаг. Түүнийг даган дуурайдаг тэдгээр хүний амьдралыг судлах замаар Аврагчийн талаар суралцахад нь суралцагчдад тусал.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийг дагахын тулд бусдаас өөрөөр сонгосон тохиолдлоо, энэ нь яагаад үнэ цэнтэй байсан талаар туршлагаа хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн шавийн хувьд өөр байх

Шар хаймран нугаснууд дундах ганц нил ягаан нугас

Эргэн тойрноосоо тов тодорхой ялгаатай юмсыг дүрсэлсэн үүн шиг зургийг харуулахыг бод. Тэгээд дараах асуултуудыг тавь.

  • Энэ зураг өнөөгийн дэлхийд Христийг дагахаар хичээж буй хэн нэгэнтэй юугаараа адилхан бэ?

  • Өсвөр үеийнхэн зөв зүйл хийх, эргэн тойрныхныхоо хийж буй зүйлийг дагах хоёрын аль нэгийг сонгох ямар нөхцөл байдалтай тулгардаг вэ?

Бошиглогч Мормоны амьдрал, сургаалыг судлах явцдаа та эргэн тойрны тань бусад хүн өөр сонголт хийсэн ч Аврагчийг дагахад туслах ойлголтуудыг олж ав.

Бошиглогч Мормон

Мормоны дараах зургийг харуулах талаар бодож үз. Хэн нэгнээс сайн дураараа Мормоны бичиж буй металл хавтан юу болохыг тайлбарлахыг хүс. Шаардлагатай бол дараах догол мөр дэх мэдээллийг хуваалц.

Мормон ба алтан ялтаснууд

Мормон ард түмнийхээ ариун нандин цэдгүүдийг хадгалж, хамгаалж, үүн дээр өөрийн түүх, туршлагыг нэмж бичихээр Бурханаар сонгогдсон. Түүний бичсэн, хураангуйлсан, хадгалсан цэдгүүдийн заримыг хожим бошиглогч Иосеф Смит Мормоны Ном болгон орчуулах байв.

Илүү олон талт туршлага олж авахын тулд та нар дараах зүйлийг хийж болно. Үүнд: Суралцагчдыг Мормонд зориулж сошиал медиа профайл үүсгэж эсвэл түүнийг хэсэг бүлэг хүнд танилцуулахаар бэлтгэж байна гэж төсөөлөхөд урь. Багц шүлэг бүрийн дараа түр азнаад, суралцагчдыг сурсан зүйлээ профайл эсвэл танилцуулгад нэмэхэд урь.

Мормоны тухай зарим зүйлийг мэдэхийн тулд дараах судрын хэсгүүдийг унш. Үүнд:

  • Мормоны дүрслэлээс юу нь та нарын анхаарлыг татсан бэ?

Мормон залуу байхдаа эргэн тойрныхоо олон хүний хийж буй зүйлийг дагах уу эсвэл Есүс Христийн шавь болж зогсох уу гэдгээ шийдэх ёстой байв.

Та нар Аврагчийг Америк тивд зочилсны дараа хүмүүс зөвт байдалд амьдарсан тухай сурснаа санаж байгаа байх. Харамсалтай нь, 200 орчим жил зөв шударга амьдарсны дараа нифайчууд болон леменчүүд бардамнаж эхэлсэн. Эцэст нь тэд маш ёс бус, зөрчилдөөнтэй болжээ (4 Нифай 1:24–49-ийг үзнэ үү).

Мормон 1:13–14, 16; 2:18–19-д Мормон өссөн нийгмээ хэрхэн дүрсэлснийг хар.

  • Та нар Мормоны үлгэр жишээнээс юу сурч болох вэ?

Бидний эргэн тойронд байгаа бусад хүн Аврагчийг дагадаггүй ч бид Аврагчийг дагахаар сонгож чадна гэсэн нэг үнэнийг суралцагчид олж тогтоож магадгүй. Та энэ үнэнийг самбарт бичиж болох юм.

Мормон зөв шударга байдлынхаа улмаас бага залуугаасаа Бурханаас гайхалтай адислалуудыг хүлээн авчээ. Мормон 1:15-ыг уншаад, эдгээр адислалын нэгийг олж мэд.

  • Өнөөгийн өсвөр насны хүүхэд ямар арга замуудаар “Есүсийн сайн сайхныг [амталж] мөн [мэдэн]” адислагдаж болох вэ?

    Энэ асуултын боломжит хариултуудад “нүглээс уучлагдах эсвэл хүнд хэцүү үед амар амгаланг мэдрэх” гэсэн хариулт орж болно. Мөн суралцагчид аливааг хийх чадавхгүй эсвэл боломжгүй үед Есүсийн хүч тэдэнд туслахыг мэдэрсэн тохиолдлуудыг дурдаж болно.

  • Та нар бусад хүний сонголтоос үл хамааран Есүс Христийг дагаснаар Тэнгэрлэг Эцэгээс ямар адислал хүлээн авсан бэ?

Хэрэв суралцагчид Мормоныг танилцуулахаар бэлдсэн эсвэл түүнд зориулж сошиал медиа профайл бэлтгэсэн бол үүнийгээ жижиг бүлэг дотроо хуваалцахад урь.

Мормоны үлгэр жишээ

Мормоны үлгэр жишээ та нарт эргэн тойрны бусад хүн Христийг дагахгүй байсан ч Түүнийг дагах зарим тодорхой арга замыг тодорхойлоход тусална. Дараах үйл ажиллагаа нь танд Мормоны зан чанаруудын талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, Христийг дагахдаа тэдгээрийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлоход тусална.

тараах материалын шигтгээ зураг Ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваарилж болно. Бүлэг бүрд дараах чанаруудаас нэгийг суралцахаар хуваарилж, тохирох тараах материалыг өг. Дараа нь суралцагчдыг сурсан зүйлээ нөгөө чанарыг судалсан бүлэгт тайлагнахад урь.

Үйл ажиллагаа 1

Хэрсүү байх

Мормоны Номын багшийн гарын авлага (2024)—“Мормон 1–2: Бошиглогч Мормон”

Мормон 1:2, 15-ыг уншаад, “хэрсүү” гэдэг үгийг тэмдэглэх талаар бодож үз. (Хэрсүү гэдэг нь хүндэтгэл бишрэлтэй, нухацтай, бодолтой гэсэн утгыг илэрхийлж болно гэдгийг та нар судартаа тэмдэглэ.)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын (1924–2015) хэлсэн дараах мэдэгдлийг унш.

Бид Сүмд сүсэг бишрэлтэй болон сүсэг бишрэлгүй зан байдлыг хардаг. Эдгээрийн олонх нь магтууштай боловч үнэндээ бид байвал зохих бишрэл хүндэтгэлтэй байдлаас аажим аажмаар холдсоор байна. Бидэнд энэ талаар нухацтай бодох шалтгаан бий.

“Бишрэл хүндэтгэлгүй байдал нь оюун санааны хийгээд сүнсний аль алиных нь илчлэлтийн нарийн, эмзэг сувгуудыг хаах гэсэн дайсны зорилготой нийцдэг билээ. (Boyd K. Packer, “Reverence Invites Revelation,” Ensign, Nov. 1991, 22)

  • Хүндэтгэл бишрэлтэй, нухацтай хандах ёстой атал заримдаа эсрэгээрээ байдаг ямар зүйл байдаг вэ?

  • Аврагч хэрсүү (хүндэтгэл бишрэлтэй, нухацтай, бодолтой) байхыг ямар арга замаар үлгэрлэсэн бэ?

Үйл ажиллагаа 2

Ажиглан ойлгохдоо түргэн

Мормоны Номын багшийн гарын авлага (2024)—“Мормон 1–2: Бошиглогч Мормон”

Мормон 1:2-ыг уншаад, “ажиглан ойлгохдоо түргэн” гэдэг үгийг тэмдэглэх талаар бодож үз.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгсийг унш.

Ажиглан ойлгохдоо түргэн байх үед бид яг цагийг нь олж харах эсвэл танин дуулгавартай байх чадвартай байдаг. Эдгээр олж харах, дуулгавартай байх гэсэн үндсэн хоёр элемент нь ажиглан ойлгоход түргэн байхад маш чухал. Бошиглогч Мормон нь үйлдлээрээ энэ бэлгийн гайхалтай жишээ болсон хүн юм. (David A. Bednar, “Quick to Observe,” Ensign, Dec. 2006, 32)

  • Та нар ямар сургаалыг ажиглан ойлгохдоо түргэн байж, дуулгавартай дагахад тустай гэж үзсэн бэ? Яагаад?

  • Хожим нас явахаараа Их Эзэнд дуулгавартай байна гэж боддог найздаа та нар ямар зөвлөгөө өгөх вэ?

  • Есүс Христ ажиглан ойлгохдоо түргэн байхыг ямар арга замаар үлгэрлэсэн бэ?

Итгэлтэй үлдэхэд туслах хүч ба тусламж

Дараах үйл ажиллагааг жижиг бүлгүүдэд хуваарилагдаж, гүйцэтгэхийг бод. Дараа нь суралцагчдыг хариултаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

Христийнхтэй адил зан чанаруудыг амьдралдаа хэрэгжүүлэх арга замыг тодорхойлохын тулд өнөөгийн өсвөр үеийнхэнд тулгарч буй дор хаяж хоёр сорилтыг жагсаан бич. Дараа нь судалсан зан чанаруудын тань нэг юм уу хоёр нь өсвөр үеийнхэнд хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос тусламж, хүч олж авахад тусалж болохыг бич.

Христийг дагаснаар хүлээн авсан адислалаа хуваалцахыг бод. Дараа нь суралцагчдыг өнөөдрийн сурсан, мэдэрсэн зүйлийнхээ дагуу төлөвлөгөө гаргаж, үйлдэхэд урамшуул.