Семинар
Суралцахуйн үнэлгээ 8: 3 Нифай 8–Мормон 6


“Суралцахуйн үнэлгээ 8: 3 Нифай 8–Мормон 6 “Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Суралцахуйн үнэлгээ 8,” Мормоны Номын багшийн гарын авлага

Суралцахуйн үнэлгээ 8

3 Нифай 8Moрмон 6

Өсөлтийн өөр өөр үе шатуудад байгаа нялх ургамал

Сүнслэг суралцахуйгаа эргэн харж, үнэлэх нь Аврагчид ойртоход та нарт тусална. Энэ хичээл та нарт өмнөө тавьсан зорилгоо болон дөнгөж саяхан 3 Нифай 8-аас Мормон 6 хүртэл судлах явцдаа олж авсан өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.

Суралцагчдад бодох цаг гаргаж өг. Суралцагчдад сурч мэдсэн зүйлээ тунгаан бодож, эргэн санах цаг гаргаж өг. Өөрсдийн ой санамжаас юу мэдэрснээ эргэн санахад нь суралцагчдад туслах асуултууд тавих юм уу үйл ажиллагаа явуул. Та тэднийг хэдэн хором чимээгүй болж, бодож, мэдэрч, бичихэд урьж болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сүүлийн хэдэн долоо хоногт сурч мэдсэн зүйлээ эсвэл сүнслэг байдлаар өссөн арга замаа хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь. Суралцагчдад судлах тэмдэглэлээ эсвэл судар дээрх тэмдэглэлээ давтаж үзэх нь тустай байж болох юм.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Нислэгийн өмнөх шалгалт

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф нисгэгч байхдаа сурсан нэгэн чухал сургамжийг ийн хуваалцжээ.

Нисэх онгоц жолоодоход салхи, цаг агаар гэх мэт гаднын нөлөөг хэрхэн давж гарч байгаагаас нислэг тань ихээхэн шалтгаална гэдгийг хялбархан ойлгодог. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол эдгээр гаднын нөлөөний хариуд таны гаргаж буй шийдвэр юм. … Эдгээр шийдвэрийг зөв гаргахын тулд та өөрийнхөө бодит нөхцөл байдлыг мэдэх нь тустай. (Dieter F. Uchtdorf, “As You Embark upon This New Era,” BYU Speeches, Apr. 23, 2009, 4)

  • Нисгэгч ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө өөрийн бодит нөхцөл байдлыг мэдэх нь яагаад чухал вэ?

  • Нисгэгчийн өөрийн бодит нөхцөл байдлыг тодорхойлдог жишээ нь өөрийгөө сүнслэг байдлаар сайжруулахтай ямар холбоотой вэ?

Семинарт сурсан тодорхой сэдвүүдээ эргэн харахаасаа өмнө, бүх хичээл дундаас юу нь та нарын анхаарлыг татсан талаар бодож үз. Дараах асуултуудыг үүнд ашиглаж болно. Хариултуудаа судлах тэмдэглэлдээ бичихийг бод.

Дараах асуултуудыг үзүүлж болно. Бичих цаг гаргаж өгсний дараа, суралцагчдыг хариултуудаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

  • Сүүлийн үед сурсан зүйлсээс юу нь хамгийн их үр нөлөөтэй байсан бэ?

  • Сүүлийн үед чиний мэдрэмж, хандлагад ямар өөрчлөлт ажиглагдсан бэ?

  • Сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх ямар ямар арга зам байна вэ?

Энэ хичээлээр суралцагчид Христийн сургаалыг тайлбарлаж, 3 Нифайгаас сурсан зүйлс нь Есүс Христийн талаарх мэдрэмжид нь хэрхэн нөлөөлснийг үнэлж, Израилын цугларалтад хэр оролцож байгаагаа эргэцүүлэн бодох боломжтой байна. Шаардлагатай бол 3 Нифайгаас Мормон 6 хүртэл ангиараа судлах явцдаа онцолсон хэсгүүдээр өөрийгөө үнэлэхэд нь суралцагчдад туслахын тулд энэ хичээлийн үйл ажиллагааг өөрчил.

Христийн сургаалыг тайлбарлах

Хичээлийн энэ хэсэг нь суралцагчдад 3 Нифай 11:31–39; 3 Нифай 27:13–22 дахь Христийн заасан зүйлийг ашиглан, Түүний сургаалыг тайлбарлах боломжийг олгох зорилготой.

Амилсан Аврагч нифайчуудад анх үзэгдсэнийхээ дараахан мөнх амьдралын адислалуудыг хүлээн авахын тулд бидний хийх ёстой чухал үнэнүүдийг хуваалцсаныг та нар санаж байгаа байх (3 Нифай 11:31–39; 3 Нифай 27:13–22-ыг үзнэ үү). Бид эдгээр сургаалыг ихэвчлэн “Христийн сургаал” (2 Нифай 31:21) гэж нэрлэдэг. Та нар дараах жишээг ашиглан, Аврагчийн сургаалыг өөрийн үгээр тайлбарлаж болно.

Уг жишээн дээр ажиллуулахын тулд суралцагчдыг хоёр хоёроор нь болгох талаар бод. Эхний хамтрагчийг асуултад хариулсны дараа та хуваалцаж амжаагүй суралцагчдыг шинэ хамтрагч хайж олоход урьж болно. Ингэснээр тэд дахин давтахгүйгээр хариултаа хуваалцах боломжтой.

Та нар Сүмийг сонирхож буй Жош гэдэг найзтайгаар өөрсдийгөө төсөөл. Тэр сурч буй зүйлдээ сэтгэл хангалуун байгаа ч баптисм хүртэх шаардлагагүй гэж боддог.

  • Та нар Жошод Есүс Христийн сургаалыг ойлгоход нь туслахын тулд Мормоны Номын ямар шүлгийг ашиглаж болох вэ? (Хэрэв та нар хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол 3 Нифай 11:31–39 эсвэл 3 Нифай 27:13–22-ыг уншиж болно.)

  • Эдгээр шүлэг дэх Аврагчийн сургаал Жошийн санаа зовж буй асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн тусалж чадна гэж та нар бодож байна вэ?

Есүс Христийн талаар мэдэрдэг мэдрэмжээ эргэцүүлэн бод.

Хичээлийн энэ хэсэг нь суралцагчдад 3 Нифайгаас Аврагчийн талаар сурсан зүйл нь Түүнийг гэсэн тэдний мэдрэмжид хэрхэн нөлөөлсөн тухай эргэцүүлэн бодох боломжийг олгох зорилготой.

Судрууд бол Есүс Христийн зан чанарын талаар илүү ихийг мэдэхэд бидэнд туслах үнэ цэнтэй эх сурвалж юм. 3 Нифай 8–10-аас эхлэн хэд хэдэн хичээл дээр та нарыг Есүс Христ амилсныхаа дараа нифайчуудад тохинуулж байгаа үйл явдлаас Түүний тухай юу сурснаа жагсаан бичихэд урьсан. Та нар бас Аврагчийг нифайчуудад тохинуулж байхад өөрсдийгөө тэнд байгаагаар төсөөлж байсан байх. Тэмдэглэлүүдээ эсвэл дээрх төсөөллөө эргэцүүлэн бодох нь Аврагчийг хайрлахад төдийгүй Аврагчийн хайрыг мэдрэхэд тусална.

Хэрэв өмнөх догол мөрд дурдсан жагсаалтыг ангиараа гаргасан бол үүнийг үзүүлж, уг үйл ажиллагаанд ашиглах боломж олгох нь зүйтэй.

Судлах тэмдэглэл дээрх жагсаалтаа цаг гарган харж, Христийн талаарх мэдрэмжид чинь нөлөөлөх Түүний талаарх юуг сурснаа хар. Эсвэл та нар 3 Нифайг судлах явцад тэмдэглэсэн шүлгүүдийг эсвэл бүлгийн гарчгуудыг харж болно.

  • Нифайчуудад тохинуулсан Есүс Христийн тохинууллыг судалж байхдаа Түүний тухай мэдэж авсан эсвэл мэдэрсэн хамгийн чухал зүйл тань юу вэ? Яагаад?

Эдгээр асуултын талаар бодоод, хариулж бичих цагийг суралцагчдад гаргаж өгсний дараа, тэднийг жижиг бүлгүүдэд хувааж, бичсэн зүйлийг нь хуваалцуул. Энэ нь мөн суралцагчдыг Есүс Христийн талаар юу сурч, мэдэрсэн тухай гэрчлэлээ ангийнхандаа сайн дураараа хуваалцахад урих сайхан боломж байж болох юм.

Израилыг цуглуулах ажилд гар бие оролцох

Хичээлийн энэ хэсэг нь суралцагчдад Израилын цугларалтад хэрхэн гар бие оролцож байгаа эсвэл оролцож болох талаар бодоход туслах зорилготой.

Та нар 3 Нифай 15–16; 20–2225-ыг судлаад, Израилыг цуглуулах Их Эзэний хүслийн талаар мэдэж авсан. Магадгүй, та нар хэн нэгэнд Есүс Христтэй улам ойртоход болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход туслах төлөвлөгөө гаргасан байх.

Хэрэв та өмнөх догол мөрд дурдсан бүлгүүдийг судлахдаа, Израилыг цуглуулахад туслах төлөвлөгөө гаргахад суралцагчдыг урьсан бол тэдэнд төлөвлөгөөгөө эргэн харах цаг гаргаж өг.

Төлөвлөгөө гаргаагүй суралцагчдын хувьд самбарт тойрог зурах нь тустай байж магадгүй. Тойргийн доторх нь Израилд цугларсан хүмүүсийг төлөөлөх юм. Их Эзэнд Израилыг цуглуулахад нь туслахын тулд тойрог дотроо өсвөр үеийнхний хийж болох олон янзын үйлдлүүдийг бичихэд суралцагчдыг урь. Жишээ нь: Мормоны Номын сургаалыг бусадтай биечлэн, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эсвэл бусад аргаар хуваалцах байж болно.

Израилыг цуглуулах ажилд оролцож, туслахын тулд саяхан гаргасан төлөвлөгөөгөө харахад ганц хором зарцуул.

Төлөвлөгөөнийхөө хэрэгжилтэд үнэлгээ өгөхийн тулд дараах асуултуудаас хэдийг эсвэл бүгдийг ашигла.

  • Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд та нар юу хийсэн бэ?

  • Төлөвлөгөөгөө хэрэгжүүлснээр та нар юу сурсан бэ? Та нар хэрхэн өсөж хөгжсөн бэ?

  • Та нар Израилыг цуглуулахад оролцохын тулд юу хийхийг хүсэж байна вэ?