“Moрмон 3–6: Нифай үндэстний уналт,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Мормон 3–6,” Мормоны Номын багшийн гарын авлага
Moрмон 3–6
Нифай үндэстний уналт
Та нарт хайртай хүнийхээ төлөө санаа зовж байсан үе бий юу? Мормон эргэн тойрныхоо хүмүүсийн талаар “би тэднийг удирдсан, … бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг байв” (Мормон 3:12) гэж хэлжээ. Гэсэн хэдий ч Мормон ард түмнээ Бурханд хандан тусламж хүсэхээсээ татгалзсаны улмаас устгал руу явж байгаад нь санаа зовж, гашуудаж байв. Энэ хичээл та нарт амьдралдаа Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрт хандахын чухлыг мэдрэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та юу хийх байсан бэ?
Мюррэй Линг гэдэг хүн шөнө гүүрэн дээгүүр автомашинаа жолоодоод явж байтал урд нь явсан машин гэнэт алга болсныг харсан тухай түүхийг Далын ахлагч Спэнсэр Ж.Конди ярив. Түүний урд гүүрний томоохон хэсэг нуран унасан байлаа. Мюррэй яг зөв цагтаа тоормос гишгэн, машинаа зогсоожээ.
-
Хэрэв та нар Мюррэйн нөхцөл байдалд байсан бол машинаа зогсоонгуут хамгийн түрүүнд юу хийх байсан бэ?
Мюррэйн юу хийхээр сонгосон тухай дараах түүхийг унш. Та нар ChurchofJesusChrist.org-оос “Prophets Warning” видеог цагийн код 0:00-оос 0:58 хүртэл үзэж болно.
“Мюррэй ирж буй машинуудыг ослоос сэрэмжлүүлж эхэлжээ. Сандарсандаа гараараа даллахад, нэг машин “түүнийг тойрон, ёроолгүй ангал уруу эрчээрээ давхиад орчихов” (Stephen Johnson, “Over the Edge!” Reader’s Digest, Nov. 1977, p. 128). Хоёр дахь машин ам мөлтөс зогссон ч гурав дахь машин хурдаа сааруулах янзгүй дөхөж ирснээ, гүүрний ирмэг дээр зогсож байсан Лингийн машины араас мөргөөд зогслоо.
Гэнэт дүүрэн хүнтэй автобус гараараа даллахыг нь тоолгүй, Мюррэйн өөдөөс чиглэн гарч ирэв. (Spencer J. Condie, “A Mighty Change of Heart,” Ensign, Nov. 1993, 17)
-
Хэрэв чи Мюррэйн нөхцөл байдалд байгаад, хүмүүс таныг үл тоомсорловол ямар санагдах байсан бэ? Та тэднийг аврах гэж оролдохоо болих уу? Яагаад тийм? Эсвэл яагаад үгүй вэ?
Мюррэй Лингийн нэгэн адил Мормон ард түмнээ устгал руу явж байгааг харсан. Мормон нифайчуудын их цэргийн удирдагч, Бурханы бошиглогчийн хувьд тэднийг сэрэмжлүүлж, хамгаалж, Аврагчийн талаар заахаар чадах бүхнээ хийжээ. Харамсалтай нь, түүний хүмүүсийн ихэнх нь Мормоны хүчин чармайлтыг үл тоомсорлож эсвэл үгүйсгэсэн.
Мормоны хүмүүсийн дээр ирэх аюул
Бурхан нифайчуудыг Өөртэй нь тэрсэлсээр байвал юу болох талаар олон зуун жилийн турш анхааруулсаар ирсэн.
Ийм нэгэн жишээг үзэхийн тулд Хиламан 13:8–10-ыг уншаад, Мормоныг төрөхөөс 300 гаруй жилийн өмнө лемен хүн Самуелаар дамжуулан Бурханаас өгсөн бошиглолыг олж мэд. Уншиж байхдаа бошиглол хэзээ биелэхийг анзаар. (Мормоны өдрүүдэд гүйцэлдэх Бурханы бошиглол болон сэрэмжлүүлгийн жишээг 1 Нифай 12:6, 11–19 ба 3 Нифай 27:30–32-оос үзнэ үү.)
-
Бурхан яагаад эдгээрийг ийм урьдаас хэлсэн гэж та нар бодож байна вэ?
-
Моронай 9:3–5, 18–22 (Моронай өөрийн эцэг Мормоны бичсэн захидлыг хуваалцсан.)
-
Мормоны хичээл зүтгэл, хүсэл Аврагчийнхтай юугаараа ижил төстэй байгааг та нар харж байна вэ?
Бурханыг дуудах
-
“Өнөө үеийн олон өсвөр насныханд асуудал тулгардаг.”
Нифайчууд тэмцэж байхдаа зовж шаналж байсан нэг шалтгааныг Мормон хуваалцсан. Мормон 5:2-ыг уншаад, нифайчуудын тэмцэж байхдаа юу хийгээгүйг олж мэд.
-
Мормоны 2-р шүлэгт хуваалцсан зүйл өнөөгийн олон хүнд хэр хамаатай байж болох вэ?
-
“Өнөөдөр асуудалтай тулгардаг олон өсвөр үеийнхэн Бурханаас тусламж гуйлгүйгээр тэмцдэг.”
Нифайчуудын устгал
Мормон нифайчуудын их цэргийг олон арван жил хайрлаж, зааж, удирдсаны эцэст, леменчүүдтэй тулалдсан сүүлчийн тулаанд хүнд шархаджээ. Тэрээр гүвээний оройгоос нифай үндэстнээс юу үлдсэнийг харахаар хараа бэлчээв. Мормон, түүний хүү Моронай гээд нифайчуудаас ердөө 24 цэрэг амьд үлджээ (Мормон 6:9–15-ыг үзнэ үү).
Мормон 6-д Мормон “[өөрийн] хүмүүсийн сүүлчийн тулалдаан” (Мормон 6:6)-ыг тэмдэглэсэн байдаг. Мормон 6:7, 10–15-ыг уншаад, энэ сүүлчийн тулалдаанаар нифайчуудад юу тохиолдсоныг олж мэд.
Мормоны оронд өөрийгөө тавьж, хайртай хүмүүсээ алдсандаа гашуудаж байгаа ч хойч үедээ богино захиас үлдээх гэж байна гээд төсөөл. Та нар хожмын үеийн хүмүүсийг юуг мэдээсэй гэж хүсэх вэ?
Мормон 5:10–11, 16–18; 6:16–20-оос Мормоны сүнслэгээр өдөөгдөн бидэнд зориулж сийлсэн хэд хэдэн захиасыг харна уу. Та нар бидний үеийн хүмүүсийн хамгийн их сонсох хэрэгтэй гэж бодож буй үг хэллэгүүдийг тэмдэглэж болно.
Наманчилж, Есүс Христ рүү ирэхээр сонгосон хүмүүсийг Тэр хүлээн авахаар гараа дэлгэн зогсдог (Мормон 6:17-г үзнэ үү) гэсэн үнэнийг Мормон заасан.
Хэдэн хором нүдээ аниад, Есүсийг гараа дэлгэн, чам руу хараад зогсож байгаагаар төсөөл. Есүс таныг хүлээж авахаар гараа дэлгэн зогсож байгаа нь таны амьдралд ямар утгатай болох тухай өөрийн бодол, мэдрэмж, сэтгэгдлийг тэмдэглэлдээ бич.
-
Мормоны заавруудаас аль нь чиний амьдралд хамгийн их хэрэгтэй вэ? Яагаад?
-
Мормон чамаас Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг ойлгоосой гэж хүссэн бэ?
-
Хэрэв Мормоны бичсэн зүйлд олон хүн итгэсэн бол манай дэлхий хэр өөр байх байсан гэж та нар боддог вэ?