“Мормон 1–6: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Мормон 1–6,” Мормоны Номын багшийн гарын авлага
Moрмон 1–6
Тойм
Мормон ард түмнийхээ ёс бус байдлыг хараад, биднийг хэн шүүх, энэ эцсийн шүүлтэд бид хэрхэн шүүгдэх талаар заасан. Мормон эргэн тойрныхоо хүмүүсийн талаар “би тэднийг удирдсан, … бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг байв” (Мормон 3:12) гэж хэлсэн. Гэсэн хэдий ч Мормон ард түмнээ Бурханд хандан тусламж хүсэхээсээ татгалзсаны улмаас устгал руу явж байгаад нь санаа зовж, гашуудаж байв. Эцэст нь нифай үндэстэн леменчүүдээр устгагдсан.
Заахад бэлд
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.
Moрмон 1–2
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад бусад хүний юу хийхийг сонгохоос үл хамааран Христийг хэрхэн дагах тухай Мормоны жишээнээс суралцахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийг дагахын тулд бусдаас өөр сонголт хийсэн тохиолдлуудаа, энэ нь яагаад үнэ цэнтэй байсан талаар туршлагаа хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.
-
Үзүүлэх зураг: Эргэн тойрон дахь зүйлээсээ илт ялгаатай ямар нэг зүйлийн зураг; алтан ялтаснууд дээр бичиж буй Мормоны зураг
-
Тараах материал:“Хэрсүү” and “Ажиглан ойлгохдоо түргэн”
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хэрэв та суралцагчдаас хичээл дээрээ бошиглогч Мормонд зориулан сошиал медиа профайл бэлдэхийг хүсэх гэж байгаа бол бэлдсэн зүйлээ бусад суралцагчид танилцуулах боломжийг олгох үүднээс тэднийг онлайн жижиг өрөөнүүдэд хуваарил.
Мормон 3
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад эцсийн шүүлтэд Есүс Христийн өмнө итгэл дүүрэн, баяр хөөртэй зогсохоор бэлтгэхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг эцсийн шүүлтийн талаарх асуултуудаа хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь. Нэрээ нууцалсан санал асуулгыг ашиглан хичээлээс өмнө асуултаа илгээх боломжийг тэдэнд олгох талаар бодож үз. Тэдний асуултууд хэрэгцээнд нь тохирох хичээл бэлтгэхэд танд тусална.
-
Үзүүлэх материал: Энэ хичээлийн үеэр гэнэтийн эцсийн шалгалт эсвэл үнэлгээ явуулахыг илэрхийлсэн зааварчилгаа; эцсийн шүүлтийн талаарх асуулт, хариултын хүснэгт
-
Видео: “The Great Plan” (цагийн код 16:03; 14:06-аас 14:50 хүртэл үз); “Divine Love in the Father’s Plan” (цагийн код 14:46; 1:44-өөс 3:31 хүртэл үз); “Cleansed by Repentance” (цагийн код 15:27; 8:09-өөс 12:03 хүртэл үзнэ үү.)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг хэдэн минутын хугацаатай онлайн жижиг өрөөнүүдэд хуваарилж, эцсийн шүүлтийн талаар асуултуудаа жагсаахыг хүс. Тэднийг буцаан нэгтгээд, самбар функцийг ашиглан асуултаа бичих эсвэл шивэх боломжийг тэдэнд олго. Суралцагчдыг бүх асуултаа бичсэн дэлгэцийн зургийг авахад уриад, дараа нь хариултыг нь олж болох эх сурвалжуудын жагсаалтыг харуул. Өгөгдсөн эсвэл өөрсдийн мэддэг тэнгэрээс томилогдсон бусад эх сурвалжийг ашиглан, хариултаа олох цагийг тэдэнд гаргаж өг.
Moрмон 3–6
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад амьдралдаа Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр луу хандахын чухлыг мэдрэхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг асуудалтай тулгарсан үедээ Бурханаас гуйн, тусламж хүлээн авсан үеэ эргэн санахад урь.
-
Үзүүлэх зураг: Нифайчуудын устгагдахыг харж буй Мормон, Моронай хоёрын зураг
-
Видео:“Prophets Warning” (цагийн код 1:24; 0:00-аас 0:58 хүртэл үзнэ үү.)
Суралцахуйн үнэлгээ 8
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад саяхан 3 Нифай 8-аас Мормон 6 хүртэлх бүлгүүдийг судалж байхдаа олж авсан хувийн өсөлт хөгжил, тавьсан зорилгоо үнэлэхэд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сүүлийн хэдэн долоо хоногт сурч мэдсэн зүйлээ эсвэл сүнслэг байдлаар өссөн арга замаа хуваалцахад бэлдэж ирэхэд урь. Суралцагчдад судлах тэмдэглэлээ эсвэл судар дээрх тэмдэглэлээ давтаж үзэх нь тустай байж болох юм.
Төгс эзэмших сургаалын давтлага 22
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Номын төгс эзэмших сургаалын хэсгүүдийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжийг олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээс аль нэг үнэн эсвэл сургаалыг амьдралдаа хэрэгжүүлснээ тунгаан бодоод, хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.
-
Үзүүлэх материал: Хоосон зайг бөглөх жишээ; ахлагч Крэг С.Кристэнсэний хэлсэн үг; Алмагаас Моронай хүртэлх судрын түлхүүр үг хэллэгүүд бүхий хүснэгт
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд зориулсан жижиг цаас
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг дөрвөөр нь онлайн жижиг өрөөнүүдэд хуваарилж, “Судруудыг хэрэгжүүлэх” хэсгийн доорх үйл ажиллагааг гүйцэтгэхийг хүс. Зурвас функцийг ашиглан, бүлэг бүрд заавар өг.