“Мормон 3: ‘Та нар бүгд Христийн шүүлтийн суудлын өмнө зогсох ёстой,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Мормон 3,” Мормоны Номын багшийн гарын авлага
Мормон 3
“Та нар бүгд Христийн шүүлтийн суудлын өмнө зогсох ёстой”
Та нар эцсийн шүүлт ямар байх талаар хэзээ нэгэн цагт бодож байсан уу? Мормон ард түмнийхээ ёс бус байдлыг хараад, биднийг хэн шүүх, энэ эцсийн шүүлтэд бид хэрхэн шүүгдэх талаар заасан. Энэ хичээл та нарт эцсийн шүүлтэд Есүс Христийн өмнө итгэл дүүрэн, баяр хөөртэй зогсохоор бэлтгэхэд тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Эцсийн шалгалт
-
Мормоны Ном хэдэн шүлэгтэй вэ?
-
Мормоны Номд Христийн нэр, цолыг хэдэн удаа дурдсан байдаг вэ?
-
Хиламан 5 дахь Нифай, Лихай хоёрын сургаалаар хэчнээн лемен хүн хөрвөгдсөн бэ?
Та нар эдгээр асуултад бэлтгэхгүйгээр үнэн зөв хариулж чадах эсэхээ тунгаан бод.
-
Хэрэв багш тань та нарт шалгалтын талаар урьдчилж хэлээд, үүнд бэлдэх хичээлийн гарын авлагыг өгсөн бол шалгалтын талаарх та нарын мэдрэмж хэр өөр байх бол?
-
Хэдий эцсийн шүүлтийн үеэр биднээс судрын талаар ямар нэгэн тоо мэдээг хуваалцахыг хүсэхгүй ч бид үүнийг нэг л өдөр бүгдээрээ өгөх сорилттой ямар байдлаар харьцуулж болох вэ? Энэ нь академик шалгалт өгөхөөс юугаараа ялгаатай байх вэ?
Эцсийн шүүлтэд хэр бэлтгэлтэй байгаагаа тунгаан бод. Та нар үүнд хэрхэн бэлдэхээ мэдэх үү? Та нар яагаад үүнд бэлэн байхыг хүсэж байна вэ?
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр танд хайртай бөгөөд таныг “Христийн шүүлтийн суудлын өмнө зогсох” (Мормон 3:20) өдрийн тухай мэдэж, үүнд бэлтгэхэд туслах судруудыг өгсөн. Судлах явцдаа, эцсийн шүүлтэд Есүс Христийн өмнө итгэл дүүрэн, баяр хөөртэй зогсохоор бэлтгэхэд туслах үнэнүүдийг олж мэд.
Мормон эцсийн шүүлтийн тухай заасан
Мормон нифайчуудад хайртай байсан ба тэднийг тулалдаанд олон удаа удирджээ. Тэрээр ёс бус үйлүүдээ наманчилж, Аврагчид хандахыг тэднээс гуйсан. Гэсэн хэдий ч тэд Их Эзэнийг үгүйсгэж, өөрсдийн хүч чадлаар бардамнан сайрхаж, хэзээ ч болохгүй гэж заасан ариун нандин зүйлээр тангарагласан тул Мормон хэсэг хугацаанд тэднийг удирдахаас татгалзжээ (Мормон 3:10–16-г үзнэ үү). Дараа нь тэрээр бүх хүн төрөлхтөнд тулгарах эцсийн шүүлтийн тухай заасан.
Эцсийн шүүлтийн талаарх асуултуудаа хүснэгтийнхээ зүүн хэсэгт өгөгдсөн жишээнүүд шиг жагсаа.
Эцсийн шүүлтийн талаарх миний асуултууд |
Миний хүлээн авсан хариулт, ойлголт, сэтгэгдэл |
---|---|
Эцсийн шүүлтийн талаарх миний асуултууд Хэн намайг шүүх вэ? | Миний хүлээн авсан хариулт, ойлголт, сэтгэгдэл |
Эцсийн шүүлтийн талаарх миний асуултууд Намайг хэзээ шүүх вэ? | Миний хүлээн авсан хариулт, ойлголт, сэтгэгдэл |
Мормон 3:18–22; 6:17–22 дахь Мормоны үгсийг уншаад, дээр жагсаан бичсэн асуултуудынхаа хариултыг олж мэд. Олж мэдсэн зүйлээ хүснэгтийнхээ баруун баганад, тэр дундаа үүнийг олж мэдсэн судрын эшлэлүүдийг жагсаан бич.
Христийн шүүлтийн суудал
Бид бүгдээрээ Христийн шүүлтийн суудлын өмнө зогсож, сайн ч бай, муу ч бай өөрсдийн бүх үйлийн дагуу шүүгдэх болно гэсэн үнэнийг эдгээр эшлэлээс бид сурах болно. Мормон 3:20 дахь энэ үнэнийг заасан үг хэллэгүүдийг тэмдэглэхийг бодож үз.
-
Аврагч бидний Шүүгч гэдгийг мэдэх нь яагаад биднийг тайтгаруулдаг вэ? (Хүснэгтийнхээ баруун баганад хариултаа бич.)
Өмнөх асуултад хариулахын тулд та нар Алма 7:11–13-ыг уншаад, Аврагчийн туулсан юу биднийг шүүлтийн үед төгс ойлгох боломжийг Түүнд олгосон талаар олж мэд. Та нар мөн ChurchofJesusChrist.org-оос Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “The Great Plan” дахь мэдэгдлийг цагийн код 14:06-аас 14:51 хүртэл үзэж болно.
Та нарт эцсийн шүүлтийн талаарх асуулт болон санаа зовнисон зүйл байсаар байж магадгүй. Доорх эсвэл бусад бурханлаг эх сурвалжийг ашиглан нэмэлт хариулт, ойлголтыг хайж ол. Олж мэдсэн зүйлээ хүснэгтийнхээ баруун баганад бич.
-
Судруудын удирдамж дахь “Эцсийн шүүлт”
-
Сэдэвчилсэн удирдамжаас “Эцсийн шүүлт” гэсэн хэсэг
Мөн та нар ерөнхийлөгч Өүксийн бусад сургаалыг ChurchofJesusChrist.org дахь “Divine Love in the Father’s Plan” хэлсэн үгээс цагийн код 1:44-өөс 3:32 эсвэл “Cleansed by Repentance” хэлсэн үгээс цагийн код 8:09-өөс 12:03 хүртэл үзэж болно.
-
Та нар эцсийн шүүлтийн талаар санаа зовж буй хүнтэй Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай болон наманчлал, Эцсийн шүүлтийн талаарх ямар үнэнийг хуваалцах вэ? Яагаад?
Шүүлтийн өдөр итгэлтэй зогсох
Энэ хичээлийн явцад та нарт ямар мэдрэмж төрснийг бод. Энэ хичээл орсноор эцсийн шүүлтийн талаарх итгэлтэй байдал, баяр хөөр чинь нэмэгдсэн үү, буурсан уу? Та нар яагаад ингэж мэдэрч байна вэ? Ариун Сүнс та нарыг юу хийхэд өдөөж байна вэ?
Эцсийн шүүлтэд илүү зорилготой бэлдэж эхлэхийн тулд төлөвлөгөө гаргаж, судлах тэмдэглэлдээ бич. Христийн өмнө өөртөө илүү итгэлтэй, баяр хөөртэй зогсохоор бэлтгэхэд туслах нэг үйлдлийн талаар тунгаан бодож, үйлдэхээр шийд. Жишээлбэл: Өдөр бүр чин сэтгэлээсээ наманчлах нь “аз жаргал, сэтгэлийн амар амгаланг” олох хүчирхэг арга юм. (Рассэлл М.Нэлсоны “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна” захиасыг 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 77-оос үзнэ үү.) Төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэх амлалт өг.