Семинар
Мормон 3: “Та нар бүгд Христийн шүүлтийн суудлын өмнө зогсох ёстой”


“Мормон 3: ‘Та нар бүгд Христийн шүүлтийн суудлын өмнө зогсох ёстой,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мормон 3,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мормон 3

“Та нар бүгд Христийн шүүлтийн суудлын өмнө зогсох ёстой”

Эцсийн шүүлт

Та нар эцсийн шүүлт ямар байх талаар хэзээ нэгэн цагт бодож байсан уу? Мормон ард түмнийхээ ёс бус байдлыг хараад, биднийг хэн шүүх, энэ эцсийн шүүлтэд бид хэрхэн шүүгдэх талаар заасан. Энэ хичээл та нарт эцсийн шүүлтэд Есүс Христийн өмнө итгэл дүүрэн, баяр хөөртэй зогсохоор бэлтгэхэд тусалж чадна.

Суралцагчдыг асуулт тавихад урих. Судрууд дахь сэдвүүдийг харах явцад суралцагчдад асуултууд урган гарч ирж магадгүй тул тэдгээр асуултаа ангидаа илэрхийлэх боломж олго. Тэднийг хичээлийн туршид мөн хувийн сургалтынхаа үеэр асуултуудынхаа хариултыг эрэлхийлэхэд урь.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг эцсийн шүүлтийн талаарх асуултуудаа хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь. Нэрээ нууцалсан санал асуулгыг ашиглан, хичээлээс өмнө асуултаа илгээх боломжийг тэдэнд олгохыг бод. Тэдний асуултууд хэрэгцээнд нь тохирох хичээл бэлтгэхэд танд тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Эцсийн шалгалт

Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад эцсийн шүүлтэд бэлтгэхийн ач холбогдлыг ойлгоход туслах зорилготой.

Өнөөдрийн хичээлийн үеэр гэнэтийн эцсийн шалгалт эсвэл үнэлгээ хийнэ гэдгийг илтгэсэн зааварчилгааг бэлдэж, хичээл эхлэхээс өмнө харуулахыг бод. Дараа нь хичээлийн эхэнд тэдэнд дараах хэд хэдэн хэцүү асуултыг тавь.

  1. Мормоны Ном хэдэн шүлэгтэй вэ?

  2. Мормоны Номд Христийн нэр, цолыг хэдэн удаа дурдсан байдаг вэ?

  3. Хиламан 5 дахь Нифай, Лихай хоёрын сургаалаар хэчнээн лемен хүн хөрвөгдсөн бэ?

Та нар эдгээр асуултад бэлтгэхгүйгээр үнэн зөв хариулж чадах эсэхээ тунгаан бод.

  • Хэрэв багш тань та нарт шалгалтын талаар урьдчилж хэлээд, үүнд бэлдэх хичээлийн гарын авлагыг өгсөн бол шалгалтын талаарх та нарын мэдрэмж хэр өөр байх бол?

  • Хэдий эцсийн шүүлтийн үеэр биднээс судрын талаар ямар нэгэн тоо мэдээг хуваалцахыг хүсэхгүй ч бид үүнийг нэг л өдөр бүгдээрээ өгөх сорилттой ямар байдлаар харьцуулж болох вэ? Энэ нь академик шалгалт өгөхөөс юугаараа ялгаатай байх вэ?

Өмнөх асуултад хариулах нэг арга бол шүүлт нь бидний мэддэг зүйлээс илүү бидний хэн болсон тухай дүгнэлт байх болно гэдгийг онцлох явдал юм (Dallin H. Oaks, “The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32–34-ийг үзнэ үү). Суралцагчдыг эцсийн шүүлтийн талаар ямар мэдрэмжтэй байгаагаа дотроо тунгаан бодоход урь. Дараах догол мөрийг тэдний бодол санааг удирдан чиглүүлэхэд ашиглаж болно.

Эцсийн шүүлтэд хэр бэлтгэлтэй байгаагаа тунгаан бод. Та нар үүнд хэрхэн бэлдэхээ мэдэх үү? Та нар яагаад үүнд бэлэн байхыг хүсэж байна вэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр танд хайртай бөгөөд таныг “Христийн шүүлтийн суудлын өмнө зогсох” (Мормон 3:20) өдрийн тухай мэдэж, үүнд бэлтгэхэд туслах судруудыг өгсөн. Судлах явцдаа, эцсийн шүүлтэд Есүс Христийн өмнө итгэл дүүрэн, баяр хөөртэй зогсохоор бэлтгэхэд туслах үнэнүүдийг олж мэд.

Мормон эцсийн шүүлтийн тухай заасан

Мормон нифайчуудад хайртай байсан ба тэднийг тулалдаанд олон удаа удирджээ. Тэрээр ёс бус үйлүүдээ наманчилж, Аврагчид хандахыг тэднээс гуйсан. Гэсэн хэдий ч тэд Их Эзэнийг үгүйсгэж, өөрсдийн хүч чадлаар бардамнан сайрхаж, хэзээ ч болохгүй гэж заасан ариун нандин зүйлээр тангарагласан тул Мормон хэсэг хугацаанд тэднийг удирдахаас татгалзжээ (Мормон 3:10–16-г үзнэ үү). Дараа нь тэрээр бүх хүн төрөлхтөнд тулгарах эцсийн шүүлтийн тухай заасан.

Суралцагчдад дараах хүснэгтийг үзүүлэх юм уу тарааж өгөөд, хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээрээ хамт бөглөхөд урь.

Эцсийн шүүлтийн талаарх асуултуудаа хүснэгтийнхээ зүүн хэсэгт өгөгдсөн жишээнүүд шиг жагсаа.

Эцсийн шүүлтийн талаарх миний асуултууд

Миний хүлээн авсан хариулт, ойлголт, сэтгэгдэл

Эцсийн шүүлтийн талаарх миний асуултууд

Хэн намайг шүүх вэ?

Миний хүлээн авсан хариулт, ойлголт, сэтгэгдэл

Эцсийн шүүлтийн талаарх миний асуултууд

Намайг хэзээ шүүх вэ?

Миний хүлээн авсан хариулт, ойлголт, сэтгэгдэл

Тэднийг хоёр хоёроороо эсвэл бүлгээрээ асуултуудаа жагсаасны дараа өөр хос эсвэл бүлэгтэй асуултаа хуваалцахад урь. Дараа нь тэднийг хичээлд ашиглах асуултуудаа самбарт жагсаахад урих талаар бодож үз.

Мормон 3:18–22; 6:17–22 дахь Мормоны үгсийг уншаад, дээр жагсаан бичсэн асуултуудынхаа хариултыг олж мэд. Олж мэдсэн зүйлээ хүснэгтийнхээ баруун баганад, тэр дундаа үүнийг олж мэдсэн судрын эшлэлүүдийг жагсаан бич.

Христийн шүүлтийн суудал

Бид бүгдээрээ Христийн шүүлтийн суудлын өмнө зогсож, сайн ч бай, муу ч бай өөрсдийн бүх үйлийн дагуу шүүгдэх болно гэсэн үнэнийг эдгээр эшлэлээс бид сурах болно. Мормон 3:20 дахь энэ үнэнийг заасан үг хэллэгүүдийг тэмдэглэхийг бодож үз.

  • Аврагч бидний Шүүгч гэдгийг мэдэх нь яагаад биднийг тайтгаруулдаг вэ? (Хүснэгтийнхээ баруун баганад хариултаа бич.)

Өмнөх асуултад хариулахын тулд та нар Алма 7:11–13-ыг уншаад, Аврагчийн туулсан юу биднийг шүүлтийн үед төгс ойлгох боломжийг Түүнд олгосон талаар олж мэд. Та нар мөн ChurchofJesusChrist.org-оос Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “The Great Plan” дахь мэдэгдлийг цагийн код 14:06-аас 14:51 хүртэл үзэж болно.

16:3

Дараах үйл ажиллагаанд суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгээр нь оролцуулж, бүлэг бүрд судлах нэг эх сурвалжийг хуваарил.

Та нарт эцсийн шүүлтийн талаарх асуулт болон санаа зовнисон зүйл байсаар байж магадгүй. Доорх эсвэл бусад бурханлаг эх сурвалжийг ашиглан нэмэлт хариулт, ойлголтыг хайж ол. Олж мэдсэн зүйлээ хүснэгтийнхээ баруун баганад бич.

Бүлэг бүрээс нэг гишүүн бүлгээрээ судалсан эх сурвалжаас олж авсан ойлголтоо хуваалцсанаар бусад суралцагчид бүх эх сурвалжаас суралцах боломж гарах болно.

Хэрэв суралцагчид бидний шүүлтэд хэн оролцох талаар асуувал Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээллийн эхний хэсэгт байгаа судрын эшлэлүүдийг хуваалцахыг бод.

Мөн та нар ерөнхийлөгч Өүксийн бусад сургаалыг ChurchofJesusChrist.org дахь “Divine Love in the Father’s Plan” хэлсэн үгээс цагийн код 1:44-өөс 3:32 эсвэл “Cleansed by Repentance” хэлсэн үгээс цагийн код 8:09-өөс 12:03 хүртэл үзэж болно.

14:47
2:3

Суралцагчдыг өмнө нь самбарт тэмдэглэсэн асуултууд руу чиглүүл. Хэд хэдэн суралцагчид самбарын үзэг өгч, тохирох асуултын хажууд олсон хариултаа бичихэд урь. Дараа нь суралцагчдаас самбарын үзгийг бусдадаа дамжуулахыг хүс. Хүсэлтэй бүх суралцагчийг олсон зүйлээ бичиж дуустал ийн үргэлжлүүл. Дараа нь суралцагчдыг дараах асуултын хариултыг хуваалцахад урь.

  • Та нар эцсийн шүүлтийн талаар санаа зовж буй хүнтэй Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай болон наманчлал, Эцсийн шүүлтийн талаарх ямар үнэнийг хуваалцах вэ? Яагаад?

Суралцагчдад өмнөх асуултад хариулахад тус болох мэдэгдлүүд Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл хэсэгт байж магадгүй.

Шүүлтийн өдөр итгэлтэй зогсох

Суралцагчдыг дараах асуултыг дотроо тунгаан бодоход урь.

Энэ хичээлийн явцад та нарт ямар мэдрэмж төрснийг бод. Энэ хичээл орсноор эцсийн шүүлтийн талаарх итгэлтэй байдал, баяр хөөр чинь нэмэгдсэн үү, буурсан уу? Та нар яагаад ингэж мэдэрч байна вэ? Ариун Сүнс та нарыг юу хийхэд өдөөж байна вэ?

Эцсийн шүүлтэд илүү зорилготой бэлдэж эхлэхийн тулд төлөвлөгөө гаргаж, судлах тэмдэглэлдээ бич. Христийн өмнө өөртөө илүү итгэлтэй, баяр хөөртэй зогсохоор бэлтгэхэд туслах нэг үйлдлийн талаар тунгаан бодож, үйлдэхээр шийд. Жишээлбэл: Өдөр бүр чин сэтгэлээсээ наманчлах нь “аз жаргал, сэтгэлийн амар амгаланг” олох хүчирхэг арга юм. (Рассэлл М.Нэлсоны “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна” захиасыг 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 77-оос үзнэ үү.) Төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэх амлалт өг.