“Моронай 1–6: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Моронай 1–6,” Мормоны Номын багшийн гарын авлага
Моронай 1–6
Тойм
Моронай Есүс Христийг үгүйсгэхээс татгалзсанаасаа болоод цөлд ганцаар тэнүүчилж, леменчүүдээс нуугдахаас өөр аргагүй болов. Ирээдүй хойч үедээ захиж хэлсэн зарим сүүлчийн үгэндээ тэрээр санваарын ёслолуудыг үйлдэх эрх мэдлийн тухай заасан байв. Ингэхдээ тэрээр санваарыг хэрхэн ашигладаг тухай чухал үнэнийг хадгалсан, Сүмийг барих, хүчирхэгжүүлэхэд туслах зааврыг өгчээ.
Заахад бэлд
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.
Моронай 1
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад үргэлж Есүс Христийг дагаж, Түүнийг үгүйсгэхгүй байхыг урамшуулахад тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Хэдийгээр тэд ганцаардсан мэт санагдаж эсвэл хавчигдаж байсан ч гэсэн Есүс Христийг дагасан өөрсдийн эсвэл таньдаг хэн нэгний туршлагын талаар бодоход суралцагчдыг урь.
-
Үзүүлэх материал: Өнгөний бүдүүвч зураг, суралцагчдад өгөх ногоон, шар, улбар шар, улаан өнгийн цаас; суралцагчдыг Есүс Христэд үнэнч байхыг урамшуулж чадах зурагт хуудас эсвэл олон нийтийн сүлжээний нийтлэлийн жишээ
-
Видео: “Хүчтэй бөгөөд зоригтой бай” (16:18; цагийн код 5:41-ээс 6:22 хүртэл үзнэ үү); “Moroni Invites All to Come unto Christ (Моронай бүгдийг Христэд ирэхэд урьсан нь)” (8:37; цагийн код 0:00-ээс 3:59 хүртэл үзнэ үү)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Христийн шавь нарт тулгарч болох эсэргүүцлийн талаар хэлэлцэхдээ бүх суралцагчийг ямар нэгэн байдлаар оролцуул. Та суралцагчдаас нөхцөл байдал бүрийг хамгийн сайнаар илэрхийлж чадах өнгийг чаатад бичихийг хүсэж болно. Мөн та суралцагчдыг өрөөнөөсөө тус 4 өнгийн эд зүйлийг цуглуулахыг эсвэл ногоон, шар, улбар шар эсвэл улаан өнгийн аль нэгийг харуулахын тулд дэвсгэр функцийг ашиглахыг зөвшөөрч болно.
Моронай 2–3
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Аврагчийн Сүм дэх санваарын эрх мэдлийг ойлгоход тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг санваарын удирдагчтай эсвэл Сүмийн дуудлагад үйлчилдэг хэн нэгэнтэй ярилцахад урь. Суралцагчид тухайн хүнээс үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд Аврагчийн эрх мэдлийг хүлээн авахад ямар санагдсан талаар асууж болно.
-
Хичээлийн объект: санваарын эрх мэдлийн шугамын хуулбар; гинж
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Оролцоог дэмжихийн тулд та суралцагчдыг цагаан самбарын функцийг ашиглан, Ариун Сүнс тэдний амьдралыг адисалсан арга замуудыг жагсааж бичихэд урьж болно. Та цөөн хэдэн суралцагчийг хувийн туршлагаа хуваалцахад урьж болно.
Моронай 4–5
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад ариун ёслолыг хүртэх үедээ хийсэн гэрээгээ сахихад тусалж чадах ба ингэснээр тэд Их Эзэний Сүнстэй хамт байж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ариун ёслолын залбирлуудаас аль болох олныг цээжээр уншихаар бэлдэж ирэхэд урь.
-
Үзүүлэх материал: “Ариун ёслолын гэрээ” гэсэн гарчигтай хүснэгт
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Бидний Ариун ёслолыг хүртэх үедээ өгсөн гурван амлалтын нэгийг хэлэлцүүлэхээр суралцагчдыг гурван дэд бүлгийн өрөөнд хуваарил. Дараа нь та суралцагчдыг бусад амлалтын аль нэгийг судалсан суралцагчдын хамт шинэ дэд бүлгийн өрөөнд хуваарилж болно. Анхны бүлэгтэйгээ хэлэлцсэн амлалтын талаар нэг нэгэндээ заахад суралцагчдыг урь.
Моронай 6
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувиар Аврагчийг дагаж, бусдад үйлчлэхийг хичээхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчид тойрог, салбарын албан ёсны дуудлагагүй байсан ч Сүмийн бүх гишүүн нэг нэгнээ хүчирхэгжүүлж чадах арга замуудыг хуваалцахаар бэлдэж ирж болно.
-
Зураг: Сүмийн төрөл бүрийн цугларалт
-
Видео: “Тусламж хэрэгтэй хүмүүс бидний өмнө байна” (12:06; цагийн код 7:40-өөс 8:25 хүртэл үзнэ үү); “Харах нүд” (9:44; цагийн код 4:55-аас 6:55 хүртэл үзнэ үү)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг чаат функц ашиглан, Моронай 6:4–9-өөс тодорхойлсон зарчмаа хуваалцахад урь.
Төгс эзэмших сургаалын давтлага 25
Хичээлийн зорилго: Энэ хичээл Аврагчтай адил болохын тулд төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг өөрсдийн зорилгодоо хэрэгжүүлэн дадлага хийх боломжийг суралцагчдад олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг тавьсан зорилгынхоо талаар эцэг эхтэйгээ эсвэл Сүмийн удирдагчтай ярилцахад урь. Тэд тулгарч буй сорилт бэрхшээл, амжилтынхаа талаар хэлэлцэж болно.
-
Үзүүлэх материал: Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж-ийн хуулбар