Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 25: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг амьдралд хэрэгжүүлэх


“Төгс эзэмших сургаалын давтлага 25: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг амьдралд хэрэгжүүлэх,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 25,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 25

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх

гадаа тоглоом тоглож буй хэсэг өсвөр үеийнхэн

Сүм биднийг Аврагчийн адил сүнслэг байдал, нийгэм, бие бялдар, оюун санааны хувьд өсөж хөгжихөд урьдаг. Зорилгоо тодорхойлох нь ахиц дэвшил гаргахад тусална. Эдгээр арга замаар Есүс Христтэй адил болоход тань туслахын тулд Тэнгэрлэг Эцэг судруудыг өгдөг. Энэхүү хичээл танд төгс эзэмших сургаалын хэсгүүдийг Аврагчтай адил болох зорилгодоо хэрэгжүүлэх дадлага хийх боломжийг олгоно.

Суралцагчдыг идэвхтэй оролцогч болоход нь тусал. Судруудаас судлахын тулд хүчин чармайлт гаргах нь зарим суралцагчид ойлгомжгүй, ямар нэг байдлаар хэцүү санагдаж болох юм. Гэвч суралцагчид ур чадвараа сайжруулж, аажмаар өөрсдийн суралцах үүрэг хариуцлагыг илүү ухамсарлаж чадна. Суралцагчдад хичээлдээ илүү идэвхтэй оролцоход тусалж, хичээл зүтгэл, ахиц дэвшлийг нь сайшаах боломжийг эрэлхийл.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг тавьсан зорилгынхоо талаар эцэг эхтэйгээ эсвэл Сүмийн удирдагчтай ярилцахыг урь. Тэд өөрсдөд нь тулгарч буй амжилт болон бэрхшээлийнхээ талаар ярилцаж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг энэ давтлага хичээлийн оронд заах хэрэгтэй байж болно. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үеэр заасан байхад анхаарахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирлын эсвэл зохицуулагчийн өгсөн заах хуваарийг хар.

Есүс Христийн адил өсөж хөгж

Суралцагчдад Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж-ийг үзүүлж, тэдний тавьж болох зорилгын талаар ярилц. Та мөн дараах зургийг үзүүлж болно.

Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр лого

Бид Лук 2:52-оос Есүс Христийн “мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн тааллыг олсон” хэмээн уншсан. Бидний Тэнгэрлэг Эцэг биднийг эдгээр бүх тал дээр Аврагчтай адил өсөж хөгжөөсэй хэмээн хүсдэг. Сүмийн удирдагчид биднээс сүнслэг байдал, нийгэм, бие бялдар, оюун санааны хувьд өсөж хөгжихөд чиглэсэн зорилго тавиасай гэж хүссэн.

Өөрийнхөө тавьсан эсвэл тавихыг хүсэж буй зорилгоо бод.

  • Та ямар амжилтад хүрч байсан бэ?

  • Эдгээр зорилгодоо хүрэхэд тань танд ямар саад бэрхшээл тулгарсан бэ?

Эдгээр зорилгын талаар ярихдаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Бид та нарт тодорхой үүрэг даалгавар өгөхөөсөө илүү, … та нарыг Их Эзэнтэйгээ зөвлөж байгаад тэнцвэртэй өсөж хөгжөөсэй хэмээн урьж байна. Энэ нь өгөөжтэй, хөгжилтэй байх боловч та нараас нэлээн хичээл зүтгэл шаардана. Та нар илчлэлт авахын тулд эрэлхийлэх хэрэгтэй болно. Та нар илчлэлтийнхээ дагуу өөрсдөө хэрхэн үйлдэх вэ гэдгээ сонгох хэрэгтэй болно. Заримдаа Ариун Сүнс чамд хэцүү зүйл хийх мэдрэмжийг өгч магадгүй. Би та нарыг энэхүү сорилтод бэлэн гэж бодож байна. Та нар хүнд хэцүү зүйлсийг ч гэсэн хийж чадна. (Russell M. Nelson, “Special Children and Youth Broadcast Featuring President M. Russell Ballard” [introduction to the new Children and Youth initiative, Sept. 29, 2019], broadcasts.ChurchofJesusChrist.org)

  • Ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөөний талаар та ямар бодолтой байна вэ?

Та өнөөдөр суралцах явцдаа сүнслэг байдал, нийгэм, бие махбод эсвэл оюун санааны хувьд Аврагчтай илүү адил болохын тулд төгс эзэмших сургаалын хэсгүүдийг зорилгодоо хэрэгжүүлэх боломжтой болно.

Төгс эзэмших сургаалын хэсгүүд тусалж чадна

Суралцагчдаас төгс эзэмших сургаалын санаж байгаа аль болох олон хэсгийг жагсаан бичихийг эсвэл тэдний амьдралд нөлөөлсөн хэсгийг хуваалцахыг хүсэж болно. Тэдний хуваалцсан хэсгүүдийг самбарт жагсаан бич.

Суралцагчдад Төгс эзэмших сургаалын үндсэн материал (2023) дээрх Алмагаас Моронай хүртэлх төгс эзэмших сургаалын хэсгүүдийг олоход нь тусал эсвэл дараах хүснэгтийг үзүүл.

Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай

Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Aлмa 7:11–13

Судрын түлхүүр үг хэллэг

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.”

Судрын эшлэл

Алма 34:9–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол.”

Судрын эшлэл

Алма 39:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.”

Судрын эшлэл

Алма 41:10

Судрын түлхүүр үг хэллэг

“Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.”

Судрын эшлэл

Хиламан 5:12

Судрын түлхүүр үг хэллэг

“Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.”

Судрын эшлэл

3 Нифай 11:10–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.”

Судрын эшлэл

3 Нифай 12:48

Судрын түлхүүр үг хэллэг

“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би.”

Судрын эшлэл

3 Нифай 27:20

Судрын түлхүүр үг хэллэг

“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

Судрын эшлэл

Ифeр 12:6

Судрын түлхүүр үг хэллэг

“Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.”

Судрын эшлэл

Ифeр 12:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Судрын эшлэл

Moронай 7:45–48

Судрын түлхүүр үг хэллэг

“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Судрын эшлэл

Моронай 10:4–5

Судрын түлхүүр үг хэллэг

“Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … [мөн] Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

Зорилгодоо хүрэхэд нь тусалж болох төгс эзэмших сургаалын хэсгүүдийг олоход суралцагчдыг урь.

Суралцагчдын олсон судруудыг, мөн тэдгээр нь хэрхэн тустай болох талаар хэлэлц. Дараах асуултуудын заримыг нь тавих талаар бодож үз.

Суралцагчид зорилгынхоо талаар хувийн мэдээллээ хуваалцах шаардлагагүй. Тэднийг судар, зарчмуудын талаар илүү их, харин зорилгынхоо тодорхой зүйлсийг арай бага хуваалцахад урамшуулан дэмж.

  • Төгс эзэмших сургаалын аль хэсэг зорилгодоо хүрэхэд тань туслах вэ? Яаж?

  • Төгс эзэмших сургаалын аль хэсэг Аврагчийн адилаар “бие болон мэргэн ухаанаар өсөж, Бурханы болон олон түмний тааллыг олж” өсөхөд тань тусалж чадах вэ?

  • Төгс эзэмших сургаалын нэг буюу хэд хэдэн хэсэг танд сүнслэг мэдлэг олж авах нэг эсвэл хэд хэдэн зарчмыг хэрэгжүүлэхэд тань хэрхэн тусалж чадах вэ?

Төгс эзэмших сургаалын хэсгүүд таны амьдралд тусалсан арга замуудын талаарх гэрчлэлээ хуваалцахыг бод.