Семинар
Моронай 7–9: Тойм


“Моронай 7–9: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Моронай 7–9,” Мормоны Номын багшийн гарын авлага

Моронай 7–9

Тойм

Хүмүүс нь устгагдсаны дараа олон жил ганцаар хэрэн хэсүүчилсэн Моронай ирээдүйд болох агуу зүйлсийн төлөө Христэд найдах тухай аавынхаа үгсийг цэдэглэжээ. Тэр биднийг сайныг муугаас ялгахын тулд Христийн гэрлийг ашиглахад урамшуулсан. Тэрээр хэрхэн “сайн зүйл болгоноос зууран барихыг” (Моронай 7:20, 25) ялангуяа энэрэл буюу “Христийн цэвэр хайр”-аас (Моронай 7:47) зууран барихыг заасан. Мөн бага насны хүүхдүүд Христийн Цагаатгалаар дамжуулан аврагдана, баптисм хүртэх шаардлагагүй гэсэн сургаал бүхий аавынхаа бичсэн захидлыг хуваалцжээ.

Заахад бэлд

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.

Моронай 7:1–19

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад сайн, мууг шүүхдээ Есүс Христэд найдахад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христэд итгэх итгэл үнэмшил нь тэдний сонголтод хэрхэн нөлөөлдгийг хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

  • Үзүүлэх зураг: Саарал өнгөтэй ч өөр өөр харагдах хоёр ширхэг дөрвөлжний зураг

  • Үзүүлэн: Үзүүлэнт хичээлд санал болгосон гар чийдэн

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Гар чийдэн ашиглан үзүүлэнт хичээл заахдаа эргэн тойрноо харанхуй байлгахад анхаар. Хөшгөө хаах, олон цонхгүй өрөөнд орох эсвэл компьютер дээрээ болон өөрийнхөө дээгүүр хөнжил нөмөргөж болох юм. (Эргэн тойрноо харанхуй байгаа эсэхийг шалгахын тулд та хичээл эхлэхээс өмнө компьютерын камераа ашиглан үүнийг туршиж үзэж болно.) Та харанхуйд камерынхаа өмнө судар эсвэл карт барьж байгаад уншихыг суралцагчдаас хүс. Дараа нь карт эсвэл судар дээр гар чийдэнгээ тусгаад, суралцагчдаас дахин унших гэж оролдохыг хүс. Ангид орохоосоо өмнө энэ үзүүлэнт хичээлд оролцох нэг суралцагчийг урьдчилж урих нь үр дүнтэй байж болох юм.

Моронай 7:20–43

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христээр дамжуулан итгэл найдвараа нэмэгдүүлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 1 Петр 3:15-ыг уншаад, Есүс Христ тэдэнд хэрхэн итгэл найдвар өгдгийг тунгаан бодоход урь.

  • Үзүүлэн: Суралцагчдын эрүүл эсвэл эрүүл бус гэж үзэж болох төрөл бүрийн зуушаар зассан ширээ

  • Видео:Alma Testifies to His Son Helaman” (Алма хүү Хиламандаа гэрчилсэн нь) (цагийн код 7:09 ба 1:30-аас 2:32 хүртэл үзнэ үү); “Finding Hope through the Resurrection of Christ” (Христийн Амилалтаар дамжуулан итгэл найдварыг олох нь) (4:41); “Эдгээгч Эзэн” (цагийн код 13:00; 8:49-өөс 11:53 хүртэл үзнэ үү)

  • Тараах материал:Есүс Христ дотор итгэл найдварыг олох

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Үзүүлэнт хичээлд зориулан бэлтгэсэн ширээг камераа ашиглан харуулж, суралцагчдаас аль зуушийг нь эрүүл, алиныг нь эрүүл бус гэж үзэж байгааг асуу.

Моронай 7:44–48

Хичээлийн зорилго: Энэ хичээл амьдралдаа энэрлийг ойлгож, эрэлхийлэхэд нь суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Аврагчийн хайраа үзүүлж буй жишээг болон өнөө цагийн Христийнхтэй адил хайрын жишээнүүдийг бодоход урь.

  • Видео:The Coat” (Хүрэм) (2:07); “Gordon Hinckley: Lessons I Learned as a Boy” (Гордон Хинкли: Миний хөвгүүн байхдаа сурч мэдсэн сургамжууд) (4:04); “Charity: An Example of the Believers” (Энэрэл: Итгэгчдийн үлгэр жишээ) (4:50); “Энэрэл хэзээ ч дуусдаггүй” (цагийн код 19:48; 15:05-аас 17:22 хүртэл)

  • Үзүүлэх зураг: Аврагчийн зураг

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг энэрлийн талаар асуух асуултаа чаатаар хуваалцахад урь. Ингэснээр хичээлийн дараагийн хэсгийн үеэр тэдний асуултыг ангийн бусад хүн унших боломжтой болно. Дараа нь асуултдаа хариулт олохын тулд хийж болох үйл ажиллагаануудыг суралцагчдад харуул.

Төгс эзэмших сургаал: Моронай 7:45–48

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Моронай 7:45–48-ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсэгт заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг энэрлийг хэрэгжүүлж чадсан эсвэл гэрчилсэн үеийн талаар бодоход урь.

  • Үзүүлэх материал: Самбар дээрх зүрхний эргэн тойронд судрын эшлэл болон түлхүүр үг хэллэгийн үгсийг тойруулан замбараагүй бичсэн байх

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдадаа сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад нь туслахын тулд гурван зарчим тус бүрийн үгсийг хольж тавь. Холилдсон зарчмуудыг нэг нэгээр нь чаатад бичиж, үгсийг зөв дараалалд аль болох хурдан оруулан хариулахад суралцагчдыг урь.

Моронай 8

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад яагаад балчир хүүхдүүд баптисм хүртэх хэрэггүйг ойлгоход мөн энэ нь бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу зааж байгааг илүү сайн ойлгоход туслах зорилготой.

  • Суралцагчдын бэлтгэл: Та хичээлийн эхэнд өгүүлсэн түүхийг эсвэл ижил төстэй түүхийг хуваалцаж болох ба суралцагчдаас тухайн нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэх талаараа бодохыг хүс.

  • Видео:Бяцхан хүү тэднийг удирдах болно” (цагийн код 16:55; 4:40-өөс 5:59 хүртэл үзнэ үү)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Та хүснэгтийг дахин дижитал хэлбэрээр бүтээж, дэлгэцээ суралцагчидтай хуваалцаж болно. Тэднийг судлах явцдаа олж мэдсэн зүйлсээ тайлагнах үед та тэдний хэлсэн зүйлсийг тохирох баганад бичиж болно.