Семинар
Моронай 8: “Бага насны хүүхдүүд Христээр амьд”


“Моронай 8: ‘Бага насны хүүхдүүд Христээр амьд,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Моронай 8,” Мормоны Номын багшийн гарын авлага

Моронай 8

“Бага насны хүүхдүүд Христээр амьд”

Зураг
бугуйн цагаар тоглож буй бяцхан хүү

Бошиглогч Моронай бичээснүүддээ бага насны хүүхдүүдийн баптисмын талаар эцэг Мормоны түүнд бичсэн захидлыг хуваалцсан. Мормоны энэ сэдвээр бичсэн бичээснүүд нь түүний Есүс Христээс хүлээн авсан илчлэлтээс үүдэлтэй. Илчлэлт нь Аврагчийн цагаатгалын хүчийг мөн энэ нь бага насны хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж буйг харуулдаг. Энэ хичээл яагаад бага насны хүүхдүүд баптисм хүртэх хэрэггүй болоод энэ нь бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн талаар юу зааж байгааг илүү сайн ойлгоход тань туслах зорилготой.

Сайн мэдээний үнэнийг хэлэлцэх боломжийг суралцагчдад олго. Суралцагчдад Аврагч болоод Түүний сайн мэдээний талаар сурсан зүйлээ ярих дадлага хийх цаг гарга. Энэ нь суралцагчдад эдгээр үнэнийг тогтоож, санаж мөн тодорхой илэрхийлэхэд тусална. Мөн энэ дадлага нь суралцагчдын бусад орчинд үнэнийг хуваалцаж чадах итгэлийг нэмэгдүүлнэ.

Суралцагчдын бэлтгэл: Та хичээлийн эхэнд гарсан түүхийг эсвэл ижил төстэй түүхийг хуваалцаж болох ба суралцагчдаас тухайн нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл гаргах талаараа бодохыг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та юу гэж хариулах байсан бэ?

Дараах видеог үзүүлж эсвэл түүхийг өөрийн үгээр хуваалц.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрийн (1924–2015) хуваалцсан дараах түүхийг унш эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Бяцхан хүү тэднийг удирдах болно” видеог 4:42-оос 5:59 секунд хүртэл үзнэ үү. Та энэ нөхцөлд өөрийгөө номлогч нарын нэг хэмээн төсөөлөн бод.

Хоёр номлогч Америкийн өмнө зүгийн уулархаг бүсэд үйлчилдэг байжээ. Нэгэн өдөр тэд толгодын орой дээр байх үедээ доор задгай талбайд хүмүүс цугларч байхыг харав. Номлогч нараар хичээл заалгах хүмүүс тийм ч элбэг олдоггүй байсан тул, тэд доош бууж цугларсан хүмүүс рүү очжээ.

Тэнд усанд живж нас барсан бяцхан хүүг оршуулах ёслол болж байв. Хүүгийн эцэг эх нь оршуулга дээр “үг хэлүүлэхээр” нэгэн санваартанг урьж авчирсан байв. Уг санваартан гашуудаж буй эцэг эх рүү харж оршуулах ёслолыг эхлэх үед, хоёр номлогч маань ар талд нь зогсоод харж байлаа. Эцэг эх нь уг санваартнаас тайтгарал олох гэж байсан нь талаар болов.

Тэрээр, хүүгийн эцэг эхийг хүүдээ баптисм хийлгэхгүй яасан юм хэмээн маш ширүүнээр зэмлэв. Тэд түүнд баптисм хийлгэх хүсэлтэй байсан ч янз бүрийн шалтгаанаар хойшлуулсаар байжээ. Харин одоо нэгэнт оройтсон байлаа. Тэгээд санваартан тэдний хүүг бүр тамд очих болно хэмээн шулуухан хэлэв. Тэрээр энэ нь тэдний буруугаас болсон бөгөөд хүү нь эцэс төгсгөлгүй зовлонд орсон гэхчлэн тэднийг буруутгалаа.

Оршуулах ёслол өндөрлөж, булшийг булсны дараа ахлагч нар гашуудаж буй эцэг эх дээр очжээ. Тэд “Бид бол Их Эзэний зарлагууд байна. Бидэнд танд зориулсан мэдээ байна” хэмээн хэлжээ. (Боид К.Пакэр, “Бяцхан хүү тэднийг удирдах болно,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 5-6)

Дараах асуултад өөрийн хариултыг (1) огт итгэлгүй, (2) бага зэрэг итгэлтэй, (3) итгэлтэй (4) маш итгэлтэй хэмээн 1-ээс 4 онооны хооронд үнэл.

  • Энэ уй гашууд автсан эцэг эхийг тайвшруулж, тэдэнд зааж, Их Эзэний хайрыг мэдрэхэд нь туслахдаа та хэр итгэлтэй байх вэ?

Суралцагчид хичээлийн сүүл хэсэгт энэ нөхцөл байдалд хэрхэн хариулах байснаа хуваалцах боломжтой.

Та Моронай 8-ыг судалж байхдаа энэ эцэг эхэд бага насны хүүхдүүдтэй холбоотой Есүс Христийн цагаатгалыг илүү сайн ойлгоход нь хэрхэн туслахаа бодож үз. Моронай 8 дээрх үнэнүүд нь Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христийн сайн сайхан ба нигүүлслийг илүү сайн ойлгоход тань хэрхэн туслах талаар бод.

Бага насны хүүхдүүд эрүүл

Есүс Христийн үйлчлэлд саяхан дуудагдсан Моронай эцэг Мормоноосоо захидал хүлээн авчээ. Мормон “хайрт хүү” (Моронай 8:2)-дээ “залбирах болгондоо түүнийг үргэлж анхаардаг (Моронай 8:3) гэж бичжээ. Тэрээр Моронайд бага насны хүүхдийн баптисмын тухай нифайчуудын дунд гарч ирсэн маргааны талаар зөвлөсөн байв. Хожим нь Моронай энэ захидлыг алтан ялтаснууд дээрх цэдэг дээрээ нэмжээ.

Моронай 8:4–8-ыг уншаад, Мормон энэ маргааны талаар сонсоод ямар хариу үйлдэл гаргасныг олж мэд.

Суралцагчдыг эдгээр шүлгээс олж авсан ойлголтоо хуваалцахад урь.

Дараах хүснэгтийг самбарт зураад, суралцагчдын хариултыг тохирох баганад байрлуулж зохион байгуул. Суралцагчдаас тэдний ойлголт яагаад чухал эсвэл утга учиртай болохыг хуваалцахыг хүс.

Дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуулаад, эдгээр шүлгээс сурсан зүйлээ бичиж тэмдэглэ. Та хичээлийн сүүлд энэ хүснэгт дээр юм нэмж оруулах болно.

Яагаад бага насны хүүхдүүдэд баптисм шаардлагагүй вэ

Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн талаар бидний сурч мэдсэн зүйл

Эдгээр шүлгээс Есүс Христийн цагаатгалаар дамжуулан бага насны хүүхдүүд эрүүл болгогддог гэсэн нэг үнэнийг бид мэдэж авч чадна.

Судар судлахад тустай хэрэгсэл бол зүүлт тайлбарыг ашиглах явдал юм. 8-р шүлэг дээрх “эрүүл” гэсэн үгний хажууд в гэсэн зүүлт тайлбар байгааг ажигла.

Зүүлт тайлбар дээрх дараах шүлгүүдээс дор хаяж нэгийг нь уншин, бага насны хүүхдүүд яагаад эрүүл болохыг олж мэд:

  • Моронай 8:8-д “бага насны хүүхдүүд эрүүл” гэсэн нь ямар утгатай вэ?

Бага насны хүүхдүүдэд баптисм хэрэггүй

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилаад, хамтрагч тус бүрийг дараах багц шүлгээс нэгийг нь уншихад урь.

Мормон хүүхдүүдтэй холбоотой энэ сургаалаас Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаар илүү ихийг мэдэхэд туслах нэмэлт ойлголтуудыг өгсөн. Дараах шүлгүүдийг уншаад, хүснэгтийнхээ хоёр талд нэмж болох санаануудыг олж мэд.

Суралцагчдыг хүснэгт дээр нэмж бөглөхөд урь. Хэрэв тустай гэж үзвэл хүмүүст эдгээр шүлэг засаж чадах ямар хуурамч санаа байж болохыг асуу.

Хүснэгтийнхээ хоёр дахь багана дээр бичсэн үнэнүүдийг эргэцүүлэн харах цаг гарга. Дараах асуултыг тунгаан бод:

  • Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаар эдгээр үнэнийг мэдэж мөн ойлгох нь бидний өнөөдрийн амьдралд хэрхэн туслах вэ?

Хэд хэдэн суралцагчийг дээрх асуултад хариулахад урь. Тустай гэж үзэж байвал суралцагчдаас эдгээр үнэнийг мэддэг байх нь тус болж болох нөхцөл байдлыг хуваалцахыг хүс. Үүнд тэд эсвэл бусад хүн Бурхан зөвхөн зарим хүмүүсийг л аврагдахыг зөвшөөрдөг гэдэгт итгэхээр уруу татагдсан байж болох юм. Сүнсний өдөөлтийг дагаж, Их Эзэний хайрыг мэдрэхэд нь суралцагчдад туслах боломжуудыг олж мэд.

Хичээлийн эхэнд гарсан хоёр номлогчийн түүхийг эргэн бод.

  • Өнөөдөр олж мэдсэн зүйлс дээрээ үндэслэн та энэ хүүхдийн эцэг эхэд Есүс Христээс амар амгаланг олоход нь туслахын тулд юу гэж хэлэх байсан бэ?

Суралцагчдыг энэ хичээл дээр судалсан дор хаяж хоёр шүлгийг ашиглан энэ асуултын хариултыг бичихэд урь. Өөр нэг сонголт бол суралцагчид бичихийн оронд дүрд тоглон өөрийн хариултаа хэлэх дадлага хийж болно. Суралцагчид энэ дасгалын зорилго нь хүмүүст Есүс Христийн цагаатгалаар дамжуулан найдвар, амар амгаланг мэдрэхэд нь туслах гэдгийг ойлгож байгаа эсэхийг шалгаарай. эЭнэ нь бусдын шашны зан үйлийг шүүмжлээгүй болно.

Хэвлэх