Семинар
Төгс эзэмших сургаал: Моронай 7:45–48—“Энэрэл бол Христийн цэвэр хайр”


“Төгс эзэмших сургаал: Моронай 7:45–48—‘Энэрэл бол Христийн цэвэр хайр,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: Моронай 7:45–48,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Моронай 7:45–48

“Энэрэл бол Христийн цэвэр хайр”

Тэврэлдэж буй хоёр эмэгтэй

Моронай 7:44–48-ыг судалж байхдаа та Есүс Христийн цэвэр хайр болох энэрлийг хөгжүүлэхийг хэрхэн эрэлхийлэх талаар сурч мэдсэн. Энэ хичээл танд Моронай 7:45–48-ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд мөн энэ хэсгүүдэд заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Төгс эзэмших сургаалыг тогтмол давтахад урамшуул. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглахад урамшуул. Эдгээр судрын хэсгээс сурсан мөнхийн сургаалыг хэрэгжүүлэх нь тэдний амьдралд сүнслэг чиглэл болоод удирдамж өгнө гэдгийг тэдэнд сануул.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг энэрлийг хэрэгжүүлж чадсан эсвэл гэрчилсэн нөхцөл байдлаа бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хичээлийг төгс эзэмших сургаалын судрын хэсэг Моронай 7:45–48-ын хам сэдвийн талаарх хичээл болох “Моронай 7:44–48”-ын дараа заахаар зориулсан болно. Хэрэв төгс эзэмших сургаалын энэ хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэв бүхий хичээлийг нь тухайн долоо хоногт нь заасан байхад анхаар.

Тайлбарлах ба цээжлэх

Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхийн тулд суралцагчдыг хамтрал болон ажиллахад урь. Цөөн суралцагчийг хариултаа ангийнхантай хуваалцахад урь.

Гэрийнхэнтэйгээ Ирээд, Намайг дага хэлэлцүүлгийг явуулах үед энэрлийн утга учрын талаар ярьж байх зуур бага дүү тань “энэрэл гэдэг чинь зөвхөн хүмүүст сайн зүйл хийхийг хэлдэггүй гэж үү?” гэж хэллээ гэж төсөөл. Та эелдэг хандах нь энэрлийн нэг хэсэг мөн боловч семинараар энэ талаар илүү ихийг сурсан гэдгээ дүүдээ хэлнэ.

  • Та дүүдээ энэрлийн талаар өөр ямар мэдээллийг хэлж өгөх вэ?

Моронай 7:45–48-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд суралцагчдад тусал. Дараах зургийг самбарт хуулбарлан тавиад, нэг суралцагчийг судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг зүрхэн дотор зөв бичих замаар дараалалд оруулахад урь. Зүрх доторхыг арилгаад, өөр суралцагчийг үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд урь. Суралцагч бүрийг судлах тэмдэглэл дээрээ зүрх зурж, дотор нь судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг зөвөөр бичихэд урамшуул. Ангийнхныг бүгд хамтдаа чангаар уншихад урь.

Моронай 7:45–48-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг тойруулан замбараагүй бичсэн зүрхний зураг

Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад нь суралцагчдадаа туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах гурван зарчим тус бүрийн үгсийг доор харуулсантай адил хольж тавь. Самбар дээр хольж тавьсан хувилбаруудыг бичээд, зарчим бүрийг цээжээрээ зөв болгон засахад суралцагчдыг урь. Шаардлагатай бол суралцагчид Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг дахин давтаж болно. Хангалттай хугацаа гаргаж өгсний дараа гурван суралцагчийг самбарт гаргаж, зарчим бүрийг засахад урь.

  1. Итгэлээр шалга.

  2. Тэнгэрээс томилогдсон хэтийн төлөвөөр дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийл.

  3. Утга санаа болон асуултуудыг мөнхийн эх сурвалжуудаар үйлд.

Суралцагчдыг энэрлийг хэрэгжүүлж чадсан эсвэл гэрчилсэн үеийн талаар бодоход эсвэл дараах хувилбаруудаас заримыг нь ашиглахад урь.

  • Оскар бага дүү нартаа маш амархан уурладаг. Тэд Оскараас ихэвчлэн хамт тоглохыг эсвэл гэрийн даалгаварт нь туслахыг гуйдаг. Оскар бага дүү нараасаа өөрийг нь тайван байлгахыг хүсдэг ба ингэснээр тэр хувийн хийх зүйлээ хийж чадна.

  • Залуу эмэгтэйчүүдийн ангид нь өөр нэг охин түүний талаар цуурхал тараагаад байгааг Хэ-Вон олж мэджээ. Хэ-Вон эргэлзэж бас гомдсон бөгөөд ямар хариу үйлдэл гаргахаа мэдэхгүй байлаа.

  • Капо сургууль дээрээ алдартай болохыг хүсдэг ба найзуудынхаа өмнө эр зоригтой болж харагддаг. Тэр ангийнхныгаа ихэнхдээ дорд үзэж, юмыг нь асуулгүй авдаг.

Эдгээр хувилбараас нэгийг нь ангиараа ярилцаж болно. Эсвэл суралцагчид жижиг бүлгүүдэд хуваагдан, авч хэлэлцэх оногдсон нэг хувилбарыг авч болно. Тэдний авсан хувилбарт сүнслэг мэдлэг олж авах аль зарчим тус болохыг мөн яагаад гэдгийг шийдэхэд урамшуул. Ярилцсан зүйлсээ ангийнхаа бусад гишүүнтэй хуваалцахад бүлэг бүрийг урь. Дараах асуултуудын зарим нь суралцагчдыг энэ хэлэлцүүлэг рүү чиглүүлнэ.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

  • Та Моронай 7:45–48-аас тухайн хүнийг нөхцөл байдалдаа илүү энэрэлтэй хандахад урамшуулан дэмжих юуг хуваалцаж чадах вэ?

  • Тусалж болох өөр ямар судар эсвэл Сүмийн удирдагчийн мэдэгдэл байгаа вэ?

Итгэлээр үйлдэх

  • Энэ хүн таны хуваалцсан зүйлийг хэрэгжүүлэхээр хичээх үедээ ямар бэрхшээлтэй тулгарч болох вэ?

  • Тэд эдгээр саад бэрхшээлтэй үед ч гэсэн хэрхэн итгэлээр үйлдэх вэ?

Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Нөхцөл байдлыг мөнхийн талаас харах нь тухайн хүнд бусдыг гэх энэрлийг илүү ихээр мэдрэхэд хэрхэн тусалж болох вэ?

  • Есүс Христ бусад хүнтэй хэрхэн харьцаж байсныг судлах нь энэ хүнийг илүү энэрэнгүй байхад хэрхэн тус болох вэ?

Ангийн болон бүлгийн хэлэлцүүлгийн дараа суралцагчдаас хувилбарт нь тус болох сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын өөр тал байгаа эсэхийг асуу.

Төгс эзэмших сургаалын давтлага

Хожим орох хичээлийн үеэр самбар дээр том зүрх зурж, суралцагчдыг төгс эзэмших сургаалын эшлэл болон судрын түлхүүр үг хэллэгийн аль нь зурагтай холбоотой болохыг эргэн санахад урь. Суралцагч бүрийг судлах тэмдэглэл дээрээ судрын эшлэл (Моронай 7:45–48), түлхүүр үг хэллэгийг (“Энэрэл бол Христийн цэвэр хайр”) цээжээр хэд хэдэн удаа давтаж бичихэд урамшуул.