“Моронай 7:44–48: ‘Христийн цэвэр хайр,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Моронай 7:44–48,” Мормоны Номын багшийн гарын авлага
Моронай 7:44–48
“Христийн цэвэр хайр”
Та Христийнхтэй адил хайрыг мэдэрч байсан үеэ бод. Христийнхтэй адил хайраар хайрлуулсан нь таны амьдралд ямар өөрчлөлт гаргасан бэ? Моронай өөрийн эцэг Мормоны олон жилийн өмнө синагогт номлосон сүүлийн номлолыг цэдэглэжээ. Мормон хэрхэн “сайн зүйл болгоноос зууран барихыг” (Моронай 7:20, 25), ялангуяа энэрэл бол “Христийн цэвэр хайр” (Моронай 7:47) гэдгийг заасан. Энэ хичээл амьдралдаа энэрлийг ойлгож, эрэлхийлэхэд тань туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Христийнхтэй адил хайр
-
Нэгэн жаахан хүү тусламж хэрэгтэй байгаа өөр хүүхдэд харамгүй сэтгэлээр юмаа өгч байна. Ерөнхийлөгч Хибэр Ж.Грантын хүүхэд насанд болсон явдлыг унш (“The Coat,” Friend, Mar. 2012, 16–17).
2:7 -
Хоёр хүү танихгүй хүнээр тоглож тохуурхахын оронд түүнд туслахаар шийджээ. ChurchofJesusChrist.org дээрх “Gordon Hinckley: Lessons I Learned as a Boy” (Гордон Хинкли: Хөвгүүн байхдаа авсан сургамж) (4:04) видеог үз.
2:3 -
Хэсэг бүлэг залуу эмэгтэй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид сайхан сэтгэл, энэрлээр гар сунган тусалж байна. ChurchofJesusChrist.org дээрх “Charity: An Example of the Believers” (Энэрэл: Итгэгчдийн үлгэр жишээ) (4:50) видеог үзнэ үү.
4:50 -
Яагаад Христийнхтэй адил хайр бидний амьдралд ийм хүчтэй нөлөө үзүүлдэг гэж та бодож байна вэ?
-
Таны амьдралд хэн Христийнхтэй адил хайрын жишээг үзүүлсэн бэ?
Мормон, төлөөлөгч Паул хоёр хоёул Христийнхтэй адил хайрыг хөгжүүлэх нь бидний ахиц дэвшилд зайлшгүй шаардлагатай гэж заасан (Моронай 7:44; 1 Коринт 13:2-ыг үзнэ үү). Христийнхтэй адил хайрыг хэр сайн хөгжүүлж буйг тань үнэлэхэд туслахын тулд дараах мэдэгдлүүд таны хувьд хэр үнэн болохыг 1-ээс 5 онооны хооронд тунгаан бод (1 = огт үнэн биш; 5 = үргэлж үнэн):
-
Хүмүүст асуудал тулгарч, тэднийг сэтгэлээр унасан үед би тэдэнд тусалж, үйлчлэхийг хичээдэг.
-
Хэдийгээр хүмүүстэй таарч тохироход хэцүү байсан ч би тэдэнд найрсаг, тэвчээртэй хандаж бас уучлахыг хичээдэг.
-
Тохиромжтой үед нь би бусдад хайртай гэдгээ болон тэдний төлөө санаа тавьдгаа хэлдэг.
Моронай 7-г судалж байхдаа та энэрлийг ойлгож, эрэлхийлэхэд туслахыг Их Эзэнээс хүс.
Энэрлийн тухай Мормоны номлол
Моронай цэдгийнхээ төгсгөл хэсэгт эцэг Мормоныхоо “Христийн амгалан дөлгөөн дагалдагч” (Моронай 7:3) нарт өгсөн номлолыг багтаажээ. Мормон хэрэв нифайчууд анхаарч сонссон бол тэднийг устгалаас сэргийлж болох байсан хайрын зарчмуудыг заасан. Эдгээр сургаал нь леменчүүд нифайчуудыг балмадаар устгасныг нүдээр үзсэн, олон жил ганцаар хэрэн хэсүүчилсэн Моронайтай мөн хамааралтай байлаа.
Моронай 7:47-г уншаад, Мормоны заасан хайрыг дүрсэлсэн үг хэллэгийг тэмдэглэ.
Есүс Христ бидэнд бусдыг хэрхэн хайрлах талаар төгс үлгэр жишээг үзүүлсэн. Моронай 7:45–48-ыг уншаад, (1) энэрлийг эсвэл хэрхэн Аврагч шиг хайрлахыг дүрсэлсэн үг хэллэгийг олж мэд мөн (2) амьдралдаа энэрлийг хөгжүүлэх илүү их хүсэлтэй бол.
Дараах тодорхойлолтууд тус болж болох юм. Үүнд:
-
“удаан тэсвэрлэдэг” = зовлон бэрхшээлийг тэвчээртэй даван туулдаг
-
“атаархаж жөтөөрхөх нь үгүй” = бусдад атаархаж жөтөөрхдөггүй
-
“онгирч хөөрдөггүй” = даруу
-
“өөрийнхийг эрэлхийлдэггүй” = өөрөөсөө өмнө Бурханыг болон бусдын хэрэгцээг тавьдаг
-
“амар өдөөн хатгагддаггүй” = амархан уурладаггүй
-
“бүх зүйлд итгэдэг” = бүх үнэнийг хүлээн авдаг
46-р шүлэг дэх “энэрэл хэзээ ч дуусдаггүй” болон 47-р шүлэг дэх “үүрд үл цөхрөх ажгуу” гэсэн үг хэллэгийг тэмдэглэ. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.
Амьдралд айх, бүтэлгүйтэх үе бий. Заримдаа юм санаснаар болдоггүй. Заримдаа хүмүүс биднийг сэтгэлээр унагадаг. Мөн эдийн засаг, бизнес эсвэл засгийн газар биднийг сэтгэлээр унагадаг. Цагаас цагт үүрд мөнхөд биднийг сэтгэлээр унагадаггүй нэг зүйл бол Христийн цэвэр хайр юм. (Jeffrey R. Holland, Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 337)
-
Яагаад Христийн цэвэр хайр биднийг хэзээ ч сэтгэлээр унагадаггүй гэж та бодож байна вэ?
-
Аврагчийн хайр хэрхэн бидэнд өөр юуны ч хийж гүйцэтгэж чадахгүй арга замаар тусалдаг вэ?
Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) энэрлийн талаар дэлгэрэнгүй заажээ. Боломжтой бол ChurchofJesusChrist.org дээрх “Энэрэл хэзээ ч дуусдаггүй” видеог цагийн код 15:05-аас 17:22 хүртэл үзнэ үү. Эсвэл “Би энэрэл гэж үздэг” гэж эхэлж, “Бусдыг ангилах түлхцийг эсэргүүцэх” гэж төгссөн захиасыг уншина уу (“Энэрэл хэзээ ч дуусдаггүй,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган). Ерөнхийлөгч Монсоны Христийн цэвэр хайрыг дүрслэхдээ ашигласан нэмэлт хэллэгүүдийг олж мэд.
Энэрлийн талаар асуух таны асуултууд
Энэрэл гэж юу болох, үүнийг хэрхэн хайраар дүүргэх тухай танд ямар асуултууд байна вэ?
Асуултдаа хариулахын тулд дараахыг хийж гүйцэтгэ.
-
Хайр эсвэл энэрлийн тухай Аврагчийн дараах сургаалуудыг судал. Үүнд: Матай 5:43–44; Матай 22:37–40; Иохан 15:12.
-
Аврагч энэрлийг дүрсэлсэн судрын цэдгийн тухай бод. Өөрийн бодсон жишээг олж, унш эсвэл дараахаас аль нэгийг хэрэглэ.
-
Аврагч татвар хураагчид болон нүгэлтнүүдийн хамт хооллов (Матай 9:10–13-ыг үзнэ үү). (Татвар хураагч гэдэг нь тухайн цаг үед Израилыг эзэлсэн ромчуудад татвар цуглуулж өгдөг хүн байсан юм.)
-
Аврагч завхайрч байгаад баригдсан эмэгтэйг аварч, түүнд заав (Иохан 8:1–11-ийг үзнэ үү).
-
Аврагч бүх хүн төрөлхтний төлөө зовж шаналж, цагаатгаж, үхсэн (Лук 22:41–44; 23:33–34; 1 Нифай 19:9; Сургаал ба Гэрээ 19:16–19-ийг үзнэ үү).
-
Аврагч Америк тивийн хүмүүсийг эдгээж, адислав (3 Нифай 17:5–12, 21–24-ийг үзнэ үү).
-
-
Таныг хайрлах Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын цэвэр хайрыг мэдэрсэн болон хэн нэгнийг гэсэн энэрлийг мэдэрсэн туршлагаа бод.
Хэрхэн энэрэлтэй болж, түүнийг харуулах талаар
Мормоны “Та түүний хайраар дүүргэгдэж болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбир” (Моронай 7:48) гэсэн сургамжийг тэмдэглэж авахыг бод.
-
Тэнгэрлэг Эцэгт залбирах нь биднийг энэрлээр дүүргэхэд хэрхэн тусална гэж та бодож байна вэ?
-
Таны Моронай 7:45, 47–48-аас сурсан зүйл болон Аврагчийн үлгэр жишээний дагуу та энэ нөхцөл байдалд хэрхэн Христийнхтэй адил хайрыг харуулах вэ?
-
Энэ нөхцөл байдалд чин сэтгэлийн залбирал танд хэрхэн хайраар хариулахад туслах вэ?
-
Та сурсан зүйлээ хэрэгжүүлэхийг хичээх үедээ ямар асуудлуудтай тулгарч болох вэ? Та эдгээр саад бэрхшээлтэй үед ч гэсэн хэрхэн итгэлээр үйлдэх вэ?
Та энэрлийн шинж чанарыг илүү сайн ойлгож, хөгжүүлэхийн тулд юу хийхийг хүсэж буйгаа цаг гарган бич.