“Моронай 10: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Моронай 10,” Мормоны Номын багшийн гарын авлага
Моронай 10
Тойм
Моронай сүүлчийн бичээснүүдийнхээ заримд Бурхан бол бүх үнэний эх сурвалж гэдгийг онцолсон байдаг. Хэрвээ Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас Ариун Сүнсний хүчнээр Мормоны Ном үнэн гэдгийг бид мэдэж чадна гэж тэр заасан. Бурханы хүүхдүүддээ тус болохын тулд Сүнсээр дамжуулан өгсөн бэлгүүдийг тэр гэрчилсэн юм. Мормоны Номын сүүлчийн шүлгүүдэд Моронай бүх хүнийг Аврагчийг дагаж, түүн дотор төгөлдөржихөд урьсан.
Заахад бэлд
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгнө.
Моронай 10:1–7
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Мормоны Ном үнэн гэдгийг мэдэхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Моронай 10:1–7-г уншаад Мормоны Номын тухай үнэнийг мэдэхэд юу шаардлагатайг ойлгоход туслах ямар нэг үг эсвэл хэллэгийг олж мэдэхэд урь.
-
Видео: “Moroni Invites All to Come unto Christ” (Моронай бүх хүнийг Христэд ирэхийг урив) (цагийн код 8:37; 4:39-өөс 5:32 хүртэл үзнэ үү); “Амьд гэрчлэл” (цагийн код 20:29; 13:51-ээс 14:31 хүртэл үзнэ үү)
-
Үзүүлэх материал: Моронийн зөвлөгөөний гурван үг хэллэгээр зохион байгуулсан үйл ажиллагааны зааварчилгаа
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлд орсон агуулгыг ашиглан, Моронийн зөвлөгөөний гурван үг хэллэгийн талаар ярилцахаар суралцагчдыг бүлгүүдэд хуваарилж болно. Хэлэлцүүлгийг удирдан чиглүүлэхийн тулд бүлэг тус бүрийн агуулгыг хуулж, чаат эсвэл цахим шуудангаар хуваалцахаа мартуузай.
Төгс эзэмших сургаал: Моронай 10:4–5
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Моронай 10:4–5-ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Моронай 10:4–5-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд урь. “Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас. … Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад “Асуулт, хариулт” нийтлэлд хариулах цаг гаргаж өгсний дараа хуваалцах цагийг мөн гаргаж өг. Үүнийг хос хосоороо, онлайн жижиг бүлгүүдээр эсвэл ангиараа хамтдаа гүйцэтгэж болно.
Моронай 10:8–25
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Сүнсний бэлгүүдийг эрэлхийлэхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сүнсний бэлгүүдийн талаар суралцахыг хүс.
-
Моронай 10:26–34
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад “Христэд ирж мөн Түүгээр төгөлдөржихөд” (Моронай 10:32) тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Христэд ирэгтүн” гэдгийг юу гэсэн утгатай гэж бодож буйгаа хуваалцахад бэлдэж ирэхэд урь. Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол тухайн үг хэллэгийг Сайн мэдээний номын сангийн аппликэйшнээс хайж болно.
-
Үзүүлэн: Тодорхой зорилготой цөөн хэдэн эд зүйл (эсвэл эд зүйлсийн зураг)
-
Үзүүлэх материал: Моронайн урилга болон Тэнгэрлэг Эцэгийн амлалтуудыг жагсаасан хүснэгт
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид Моронайн урилга, амлалтууд ямар утгатайг чаат ашиглан өөрсдийн үгээр хуваалцах боломжтой (Моронай 10:30–34-ийг үзнэ үү).
Суралцахуйгаа үнэлэх 10
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь энэ жил Мормоны Номыг судлах явцад гарсан ахиц дэвшил, хувийн өсөлтөө үнэлэхэд нь суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчид Мормоны Номыг судалсан талаараа тунгаан бодож, Есүс Христийг улам их хайрлахад хүргэсэн ухаарал эсвэл үнэнийг хуваалцахад бэлтгэж болно.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу гэж ойлгодог вэ?” хэсэгт суралцагчдад Мормоны Номоос Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай сурсан үнэнээ хуваалцахын тулд самбар эсвэл чаат ашиглах боломж олго.