Семинар
Моронай 10:26–34: “Христэд ирэгтүн”


“Моронай 10:26–34: Христэд ирэгтүн,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Моронай 10:26–34,” Мормоны Номын багшийн гарын авлага

Моронай 10:26–34

“Христэд ирэгтүн.”

Зураг
Мутраа дэлгэж буй Аврагч

Бид мөнх амьдралыг олж авахын тулд суралцаж, өсөж хөгжихөөр энэ дэлхий рүү илгээгдсэн. Тэнгэрлэг Эцэг бидэнд туслахын тулд Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн. Мөн Тэрээр Есүс Христийн талаар зааж, гэрчлэхийн тулд бошиглогчдыг дуудсан. Мормоны Номын сүүлийн шүлгүүдэд Моронай бүх хүнийг Аврагчийг дагахад урьсан билээ. Энэ хичээл танд “Христэд ирж, мөн түүгээр төгөлдөржихөд” (Моронай 10:32) тусалж чадна.

Суралцагчдыг Есүс Христтэй илүү адил болохыг хичээнгүйлэн чармайхад урамшуул. Есүс Христтэй илүү адил болж болох арга замуудыг тодорхойлохын тулд Ариун Сүнсний өдөөлтийг танихад суралцагчдад тусал. Суралцагчдыг Аврагчтай илүү адилхан болохын тулд хийж болох тодорхой алхмуудыг залбирч байгаад тунгаан бодоход урамшуул.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Христэд ирэгтүн” гэдгийг ямар утгатай гэж бодож буйгаа хуваалцахад бэлдэж ирэхэд урь. Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол тухайн үг хэллэгийг Gospel Library аппликэйшнээс хайж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Тэмдэглэл: Энэ хичээл нь Моронай 10:26–34-т заасан сургаалд төвлөрнө. Суралцагчид Мормоны Номыг бүхэлд нь судалж үзсэн туршлагаа “Суралцахуйгаа үнэлэх нь 10” хичээл дээр тайлагнах боломжтой болно.

Мормоны Номын зорилго

Төрөл бүрийн эд юмсын зургийг харуул эсвэл эд зүйлсийг ангид авчир. Суралцагчдаас эд зүйл бүрийн зорилгыг тайлбарлахыг хүс. Дараа нь Мормоны Номын нэг хувийг барьж, зорилгыг нь ярилц.

Мормоны Номын эхний хуудас дээр Моронай “Есүс бол Христ” гэдэгт бүх хүнийг итгүүлэхийн тулд Мормоны Ном бичигдсэн гэж тунхагласан. “Христ” гэдэг нь “грек хэлээр Мессиа гэсэнтэй адил юм. Энэ нь тослогдсон Бошиглогч, Санваартан, Хаан түүнчлэн Чөлөөлөгч гэсэн утгатай” (Судруудын удирдамж, “Мессиа,” scriptures.ChurchofJesusChrist.org).

  • Мормоны Номыг судалснаар таны Есүс Христийн талаарх итгэл үнэмшил хэрхэн хүчирхэгжсэн бэ?

  • Мормоны Номыг судлах нь Есүс Христийг дагахад танд хэрхэн тусалсан бэ?

    Дараах асуултууд нь хувьдаа эргэцүүлэн бодоход чиглэсэн болно.

  • Та өөрийгөө Түүнийг дагахаар одоо хэр хичээж байгаа гэж бодож байна вэ?

Моронайн сүүлийн урилгууд

Сүнсний бэлгүүдийн талаар зааж, итгэлгүй байдлын үр дагаврыг анхааруулсны дараа Моронай Мормоны Номын талаар ярьсан.

Моронай 10:27–29-ийг уншаад, Моронайн бошиглосон ямар зүйл тохиолдохыг олж мэд.

  • Моронайтай шүүлтийн тавцанд уулзах талаар та юу гэж бодож байна вэ?

Дараа нь Моронай сүүлчийн ухуулга буюу урилгуудыг хэлжээ.

Моронай 10:30–34-ийг уншаад, Моронай биднийг юу хийхийг хүссэнийг мөн түүний хуваалцсан амлагдсан адислалуудын талаар олж мэд.

Дараах дасгалын зорилго нь суралцагчдад Моронайн зарим үг хэллэгийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд туслах юм.

Та дараах хүснэгтийг харуулах юм уу самбар дээр дахин зурж болно. Хэрэв та үүнийг самбар дээр дахин зурсан бол багана бүрийн гарчгийг бичээд, суралцагчдаар Моронай 10:30–34-ийг уншуулж, багана тус бүрд юу байхыг жагсааж бичүүл. Дараа нь та судрын эшлэлүүд болон судлах тусламжийг нэмж суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлж болно.

Эдгээр урилга, амлалтыг суралцагчдад хувааж өгөөд, юу гэсэн үг болохыг ангийнхандаа тайлбарлахад тэднийг урь. Суралцагчид мөн жижиг бүлэг болон судлах боломжтой. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг олж мэдсэн зүйлээ ярилцахад урь. Хүснэгтийн дараах асуултууд хэлэлцүүлгийг хөнгөвчлөхөд тусална.

Мөн та урилга, амлалт, тэдгээртэй холбоотой судрууд бүхий цаасыг ангийн эргэн тойронд байрлуулж болно. Суралцагчдыг өрөөн дотуур яваад, янз бүрийн урилга, амлалтуудыг судлахад урь.

Бидний хийх ёстой зүйлс (Моронайн урилга)

Тэнгэрлэг Эцэгийн амладаг зүйлс

Бидний хийх ёстой зүйлс (Моронайн урилга)

Сайн бэлэг болгоноос барьж ав. (Моронай 7:19; Сургаал ба Гэрээ 6:7-г үзнэ үү.)

Хилэнцэт бэлэг бас цэвэр бус зүйлээс зайлсхий. (2 Нифай 4:27–28; Мормон 9:28-ыг үзнэ үү.)

Бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзагтун. (Иосеф Смитийн Орчуулга, Матай 16:25–29 [Матай 16:24, зүүлт тайлбар a]; Мозая 3:19-ийг үзнэ үү.)

Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, чадлаар хайрла. (Матай 22:36–38; Омнай 1:26-г үзнэ үү.)

Тэнгэрлэг Эцэгийн амладаг зүйлс

Түүний ач ивээл хангалттай бөгөөд биднийг төгс болгох боломжтой. (2 Нифай 10:24; 25:23; Ифер 12:27-г үзнэ үү; мөн Судруудын удирдамж дахь “Ач ивээл”-ийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.)

Бид ариусгагдаж, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авах болно. (3 Нифай 27:20; Сургаал ба Гэрээ 76:41-ийг үзнэ үү; Судруудын удирдамж дахь “Санваар хүртэх” гэдгийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.)

Бид толбогүй, ариун болно. (Леви 19:2; Сургаал ба Гэрээ 87:8-ыг үзнэ үү; мөн Судруудын удирдамж дахь “Ариун” гэдгийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.)

  • Ямар урилга эсвэл амлалт танд хамгийн их ач холбогдолтой вэ, яагаад?

  • Эдгээр урилгын дагуу үйлдэх нь таныг Есүс Христэд ирэхэд хэрхэн тусалж чадах вэ?

  • Бид Моронай 10:30–34-өөс ямар зарчмуудыг сурч болох вэ?

Бидний сурч болох нэг зарчим бол Христэд ирснээр бид түүгээр төгөлдөржигддөг юм.

“Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн”

  Аврагчийн ач ивээл хэцүү үед нь хэрхэн тусалсан талаар тунгаан бодоход суралцагчдыг урь.

  • Биднийг Моронай 10:30–34 дээрх амлалтыг хүлээн авч, түүгээр төгөлдөржигдөхөд Есүс Христ юу хийсэн бэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын ач ивээл (тэнгэрлэг тусламж эсвэл хүч) таны амьдралд байгааг та яаж харсан бэ?

Суралцагчдыг Христэд илүү бүрэн дүүрэн ирэхэд нь туслахын тулд, хэрэв бид Түүнд ирвэл түүгээр төгөлдөржиж, ариусгагдах Аврагчийн хүч чадлын тухай гэрчлэлийг хуваалц.

Дараах асуултууд нь суралцагчдад Христэд ирж, түүгээр төгөлдөржихийн тулд хийж болох зүйлийн талаар бодоход тусалж чадна. Та дараах асуултуудыг харуулж, суралцагчдад хариултаа судлах тэмдэглэлдээ бичихийг урьж болно. Боломжтой бол шийдвэрээ хэрэгжүүлэх цагийг суралцагчдад гаргаж өг. Хэрэв суралцагчид Христэд ирэхэд нь тусалж буй өсвөр үеийнхний өсөлт хөгжлийн зорилтууд дээр ажиллаж байгаа бол тэд эдгээр зорилгынхоо төлөө үргэлжлүүлэн ажиллах боломжтой.

  • Би өөрөө татгалзах болсон бурханлаг бус зүйл амьдралд маань байна уу (жишээлбэл, хэвлэл мэдээллийн нөлөөлөл эсвэл муу зуршлууд)?

  • Би Бурханыг өөрийн бүх хүч, оюун, чадлаар хэрхэн илүү их хайрлах вэ?

  • Ийн үйлдэх нь намайг Есүс Христтэй илүү адил болоход хэрхэн туслах вэ?

Хэвлэх