Семинар
Төгс эзэмших сургаал: Моронай 10:4–5—“Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно”


“Төгс эзэмших сургаал: Моронай 10:4–5—’Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: Моронай 10:4–5,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Моронай 10:4–5

“Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно”

Залбирч буй залуу эрэгтэй

Та Моронай 10:1–7-г судлахдаа, хэрвээ Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас Ариун Сүнсний хүчээр Мормоны Ном үнэн гэдгийг бид мэдэж чадна гэдгийг сурсан. Энэ хичээл танд Моронай 10:4–5-ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Сүнслэг мэдлэг олж авах нь тэнгэрлэг шинж гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. Судруудад Их Эзэн Өөрийн хүүхдүүдийг гуй, эрэлхийл, тогш хэмээн байнга урьдаг (жишээ болгон, Матай 7:7–8; 1 Нифай 15:11; Сургаал ба Гэрээ 18:18, 42:61-ээс үзнэ үү). Суралцагчдыг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлж байх үед хариулт эрэлхийлэхдээ итгэлтэй, тэвчээртэй байхыг сануул. Ариун Сүнсний хүчээр бидний оюун ухаан, зүрх сэтгэлд үнэнийг илчлэхийн тулд Тэнгэрлэг Эцэгт найдаж болно гэдгийг гэрчил.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Моронай 10:4–5-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд урь. “Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас. … Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хэсгийн талаарх хичээлийг Моронай 10:4–5 гэсэн төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хам сэдвийн талаарх “Моронай 10:1–7” хичээлийн дараа заахад зориулсан болно. Хэрэв төгс эзэмших сургаалын энэ хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэв бүхий хичээлийг нь тухайн долоо хоногт нь заасан байхад анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

Та суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааг дуусгасан суралцагчдыг Моронай 10:4–5 дээр заасан төгс эзэмших сургаалын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээр хэлэхэд урихаас эхэлж болно.

Хэрэв суралцагчид үүнийг хичээл эхлэхээс өмнө хийж амжаагүй бол тэдэнд туслахын тулд дараах үйл ажиллагааг ашиглаж болно. Суралцагчид дараах хэсэг бүрийг хамтрагчтайгаа ээлжлэн хэлж; эшлэл, түлхүүр үг хэллэгийг бүхэлд нь цээжээр уншиж чаддаг болтлоо давтаж болно.

  • Моронай 10:4–5

  • “Христэд итгэлтэй байж,

  • чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас. …

  • тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр

  • та нарт мэдүүлэх болно.”

Энэ хэсэгт Моронайн заасан зүйлийг хэр сайн ойлгож байгааг нь мэдэхийн тулд суралцагчдын дараах асуултын хариултыг анхааралтай сонс.

  • Хэн нэгэн Мормоны Ном үнэн гэдэг гэрчлэлийг хүлээн авахын тулд юу хийж болох вэ?

Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтах боломж олго. Үүнийг хийж гүйцэтгэх нэг арга зам бол суралцагчдыг сүнслэг мэдлэг олж авах аль нэг зарчмыг сонгоод, энэ нь тэдэнд яагаад учир утгатай болохыг тайлбарлахыг хүсэх явдал юм.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэхэд суралцагчдад туслахын тулд дараах жишээг, аль эсвэл тэдэнд хамааралтай жишээг ашиглахыг бод.

Бусад зөвлөмжийг энэ хичээлийн төгсгөлд буй “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгээс олж болно.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн “Асуулт ба хариулт” хэсэгт дараах нөхцөл байдал нийтлэгдсэн гэж төсөөл.  

  • “Би амьдралынхаа ихэнх хугацаанд Сүмийн гишүүн байв. Би зарлигуудыг сахиж, судраа уншиж, залбирч, Сүмд явахыг хичээдэг. Би Мормоны Ном үнэн гэдгийг олж мэдсэн бусдын туршлагыг сонсдог. Бурхан яагаад надад ийм туршлага өгөөгүй юм бэ?”

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваа. Тэд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлснээр дээрх хувилбар дээрх шиг асуудалтай хүнд хэрхэн тусалж болох талаар ярилцаж болно.

  • Та энэ хүнд сүнслэг мэдлэг олж авах ямар зарчмын талаар хамгийн түрүүнд бодохыг зөвлөх байсан бэ? Яагаад?

  • Моронай 10:4–5-д заасан сургаал сүнслэг мэдлэг олж авах зарчмыг хэрэгжүүлэхэд тань хэрхэн туслах вэ?

Суралцагчдыг хуваалцах үед зөв, буруу гэсэн хариулт байхгүй гэдгийг мэдэж байгаа эсэхэд анхаар. Хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон, ангид сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг бүгдийг нь дурдаагүй гэж үзсэн бол тэдний дурдаагүй зарчмын талаар асуулт тавьж болох юм. Та дараах асуултуудын заримыг энэ хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон ашиглаж болно.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

  • Та Моронай 10:4–5 дээрх ямар үг, хэллэгийг илүү сайн судалж, ойлгоход энэ хүнийг урамшуулах вэ? Яагаад?

  • Энэ хүнд тэнгэрээс томилогдсон ямар ямар эх сурвалж Мормоны Номын үнэнийг гэрчлэхэд тусалж болох вэ?

Итгэлээр үйлдэх

  • Ийм нөхцөлд Моронай 10:4–5-аас авсан Моронайн зарим урилгыг хэрэгжүүлэх нь ямар байх вэ? Эдгээр нь итгэлээр үйлдэхтэй хэрхэн хамааралтай вэ?

Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Бурханы тухай ямар үнэн, Түүний хүүхдүүдтэйгээ харьцах арга зам болон үзэл бодол ийм нөхцөл байдалд байгаа хүнд хэрхэн тусалж чадах вэ?

  • Та Моронай 10:4–5-д заасан сургаалыг Мормоны Номтой холбоогүй асуултуудад хариулахад хэрхэн ашиглаж болох вэ?

Төгс эзэмших сургаалын давтлага

Энэ хичээлийн дараа удахгүй заах хичээлээр дараахтай адил давтах үйл ажиллагааг ашиглавал зохино.

Суралцагчдад судрын хэсэг, түлхүүр үг хэллэгийг цээжлэхийн тулд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааг сануул. “Моронай 10:4–5: Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас. … Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.” Үүнийг санаж байгаа суралцагчдыг ангид хэлэхэд урь. Хэрэв бусдад тусламж хэрэгтэй бол судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг самбарт үзүүл. Зарим үгийг нэг нэгээр нь арилгаад, суралцагчдыг үг хэллэгийг цээжилтэл нь хэлүүл.