“Суралцахуйгаа үнэлэх нь 10: Мормоны Ном; 1 Нифай–Моронай,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Суралцахуйгаа үнэлэх нь 10,” Мормоны Номын багшийн гарын авлага
Суралцахуйгаа үнэлэх нь 10
Мормоны Ном; 1 Нифай–Моронай
Сүнслэг суралцахуйгаа эргэн харж, үнэлэх нь Аврагчид ойртож, хөрвөлтөө бэхжүүлэхэд бидэнд тусална. Энэ хичээл нь энэ жил Мормоны Номыг судлах явцад гарсан ахиц дэвшил, тавьсан зорилго, хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд тань туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та Мормоны Номын талаар юу гэж боддог вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг Мормоны Номтой холбоотой гурван асуултын талаар бодоход урьсан.
Нэгд, Мормоны Ном байгаагүй бол таны амьдрал ямар байх байсан бэ? Хоёрт, та юуг мэдэхгүй байх байсан бэ? Гуравт, танд юу байхгүй байх байсан бэ? (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56)
Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу ойлгодог вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Мормоны Номын гол үүргүүдийн нэгийг тодорхойлсон.
Бурханы хүүхдийг Түүний талаар болон Түүний Хайрт Хүүгийн талаар илүү ихийг мэдэхийг эрэлхийлэх үед гайхамшигтай зүйл тохиолддог. Мормоны Номоос өөр хаана ч эдгээр үнэнийг илүү тодорхой, илүү хүчтэй заадаггүй. (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56)
Энэ жил Мормоны Номыг судлах явцдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар сурсан зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох цаг гарга. Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай бүтэн жилийн турш тодруулсан эсвэл тэмдэглэсэн байж болох үнэнүүдийг олж мэдэхийн тулд судруудаа эргүүлэн харж, тэмдэглэлээ судалж болно. Таны хувьд онцгой ач холбогдолтой байсан 3-4 үнэнийг судлах тэмдэглэлдээ жагсаан бич.
Судлах тэмдэглэлдээ бичсэн үнэн бүрийг дэмжих дор хаяж нэг судрын хэсгийг ол. Үнэн бүрийн хажууд судрын эшлэлийг бичээд, тэрхүү үнэнийг заахын тулд судрын хэсгийг хэрхэн ашиглаж болохыг тайлбарла.
Мормоны Ном таны амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлсөн бэ?
Бошиглогч Иосеф Смитийн (1805–44) дараах мэдэгдлийг уншиж, Мормоны Номын хүч чадлын талаар юу зааж байсныг олж мэд.
Ах нарт миний хэлсэнчлэн, Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуурын чулуу, түүнчлэн бусад ямар ч номоос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой. (Мормоны Номын удиртгал; мөн History of the Church (Сүмийн түүх), 4:461-ийг үзнэ үү)
“Үүний зааврыг мөрдөх” гэж Мормоны Номд агуулагдах зарчим, сургаалуудын дагуу амьдрахыг хэлнэ. Мормоны Номоос сурч мэдсэн зүйлс таны бодол санаа, хандлага эсвэл үйлдлүүдэд хэрхэн нөлөөлсөн талаар хэдэн хором эргэцүүлэн бод.
-
Мормоны Номыг судалсан нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү ойр болоход танд хэрхэн тусалсан бэ?
-
Та Мормоны Номыг судалснаараа ямар сургаалыг хэрэгжүүлж чадсан бэ?
-
Та Мормоны Номыг тогтмол судалснаар ямар адислалуудыг хүлээн авсан бэ?