“Төгс эзэмших сургаал: 1-р шалгалтын давтлага: 1 Нифай 3:7-оос Мозая 18:8–10,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Төгс эзэмших сургаал: 1-р шалгалтын давтлага,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаал: 1-р шалгалтын давтлага
Энэхүү төгс эзэмших сургаалын шалгалтад бэлдэх давтлага нь 1 Нифайгаас Мозая хүртэлх төгс эзэмших сургаалын судрын 12 хэсгийг давтахад суралцагчдад туслах зорилготой. Энэ нь тэдэнд эдгээр эшлэл дэх үнэнийг ойлгож, хэрэгжүүлэх боломжийг харуулна. Мөн энэ нь суралцагчдыг удахгүй болох шалгалтад бэлтгэхэд туслах зорилготой (“Төгс эзэмших сургаал: 1-р шалгалт”).
Боломжит суралцах үйл ажиллагаа
Давтах үйл ажиллагаа 1: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг мэдэж авах
Түлхүүр үг хэллэг |
Судрын эшлэл |
---|---|
Түлхүүр үг хэллэг
| Судрын эшлэл |
Түлхүүр үг хэллэг
| Судрын эшлэл |
Түлхүүр үг хэллэг
| Судрын эшлэл |
Түлхүүр үг хэллэг
| Судрын эшлэл |
Түлхүүр үг хэллэг
| Судрын эшлэл |
Түлхүүр үг хэллэг
| Судрын эшлэл |
Түлхүүр үг хэллэг
| Судрын эшлэл |
Түлхүүр үг хэллэг
| Судрын эшлэл |
Түлхүүр үг хэллэг
| Судрын эшлэл |
Түлхүүр үг хэллэг
| Судрын эшлэл |
Түлхүүр үг хэллэг
| Судрын эшлэл |
Түлхүүр үг хэллэг
| Судрын эшлэл |
Давтах үйл ажиллагаа 2: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг мэдэж авах
Хоосон зайг судрын түлхүүр үг хэллэгээс орхигдсон үг эсвэл үгсээр бөглө.
-
“Тэд … эрх чөлөө болон мөнх сонгох эсвэл … болон үхлийг эрхтэй” (2 Нифай 2:27).
-
“Та нар байгаа нь та нар зөвхөн үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” (Moзая 2:17).
-
“ хүмүүнээ [орхиж] мөн Их Эзэн Христийн [болж]” (Мозая 3:19).
-
“ итгэ; … Түүнд бүх эзэмшигч гэдэгт ” (Мозая 4:9).
-
“ байгуулснаа , Их Эзэний нэрээр хүртэхэд юу нь та нарт болохгүй байх билээ” (Мозая 18:8–10).
Давтах үйл ажиллагаа 3: Сургаалыг хэрэгжүүлэх
-
Нэгэн залуу эрэгтэйд өөрийнх нь ирээдүйд ихээхэн нөлөөлж болохуйц чухал шийдвэр гаргах хэрэг гарсан. Тэрээр сандарч мөн ямар сонголт хийхээ мэдэхгүй байв.
-
Залуу эмэгтэйн эцэг эх Бурханы зарлигуудыг дагах түүний шийдвэрийг дэмждэггүй. Тэрээр дуулгавартай байхыг хүсдэг ч энэ нь түүний нөхцөл байдалд ахадмаар хүнд санагддаг.
-
Таны нэг найз Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарсныхаа төлөө ангийнхандаа шоолуулдаг. Та гэрээндээ үнэнч байх нь үнэ цэнтэй гэж түүнд итгүүлэхийг хүсдэг.
Давтах үйл ажиллагаа 4: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах
Сургуульд заасан зарим зүйл яагаад сударт болон өнөөгийн бошиглогчдоор дамжуулан заасан Бурханы сургаалуудтай зөрчилдөж байгааг эргэцүүлдэг нэгэн найз танд бий.
Найздаа сүнслэг мэдлэг олж авах дараах гурван зарчмын тухай мөн түүний асуудлыг шийдвэрлэхэд Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг авахын тулд тэдгээрийг хэрхэн ашиглаж болох тухай заа.
-
Итгэлээр үйлдэх
-
Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
-
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх
-
1 Нифайгаас Мозая хүртэлх аль төгс эзэмших сургаалын судрын хэсэг таны найзад тус болох вэ? Эдгээр судрын хэсэг түүнд хэрхэн тусалж болох вэ?
-
Бид асуултынхаа эсвэл асуудлынхаа хариултыг эрэлхийлэхдээ сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах нь хэр тустай вэ?
-
Та бусдад туслахад эсвэл өөрийн асуудлыг шийдвэрлэхэд эдгээр зарчмыг хэрхэн ашиглаж байсан бэ?
Давтах үйл ажиллагаа 5: Таны хувьд онцгой утга агуулгатай судрын хэсгүүд
Төгс эзэмших сургаал: 1-р шалгалтын зааварчилгаа
Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх
Төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг сайн мэддэг бол. Та давтахдаа Doctrinal Mastery гар утасны аппликэйшныг татаж аван ашиглаж болох юм.
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
---|---|
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бурханд бүгд адил.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг Бурхан “Учир нь болгоогтун, би хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Та нар үргэлж залбирах ёстой.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бурханы зарлигуудыг дагадаг тэд … бүх зүйлд адислагдсан болой.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн [бол].” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бурханд итгэ; … Тэр бүх мэргэн ухааныг эзэмшигч гэдэгт итгэ.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт.” |
Сургаалыг бодит амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлэх
-
Амьдралдаа чухал шийдвэр гаргахын өмнө удирдамж заавар авах хэрэгтэй хэн нэгэнд туслахын тулд төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хэд хэдэн хэсгийг ашигла.
-
Өөрийнх нь нөхцөл байдал Бурханы зарлигуудыг дагахад хэцүү болгодог хэмээн боддог хүнд туслахын тулд судрын хэд хэдэн хэсгийг сонго.
-
Төгс эзэмших сургаалын судрын аль нэгэн хэсгээс сонгоод, тухайн хэсэгт заасан үнэнүүд өсвөр насны хүүхдийн амьдралд тусалж болох нөхцөл байдлыг бод. Боломжтой бол мэддэг эсвэл өөрт тулгарсан бодит нөхцөл байдлын талаар бод.
-
Төгс эзэмших сургаалын судрын аль аль хэсэг танд хамгийн их нөлөөлсөн талаар хуваалцахад бэлд. Тухайн хэсэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар танд юу заадаг вэ?
Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд
2023 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг давт. Тулгарч буй сорилт бэрхшээл, асуудлыг даван туулахад нь хэн нэгэнд туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн ашиглаж болохыг тунгаан бод.