“Төгс эзэмших сургаал: 1-р шалгалт: 1 Нифай 3:7-оос Мозая 18:8–10,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Төгс эзэмших сургаал: 1-р шалгалт,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаал: 1-р шалгалт
1 Нифай 3:7-оос Мозая 18:8-10 хүртэл
Энэ цуврал хичээлийн эхний хагаст суралцагчид 1 Нифайгаас Мозая хүртэлх Мормоны Номын төгс эзэмших сургаалын судрын 12 хэсгийг судалсан. Энэхүү шалгалт нь судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг суралцагчид санах эсэх, тэдгээрийг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглах чадвартай эсэхийг үнэлэх зорилготой. Энэ нь мөн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын талаарх суралцагчдын ойлголтыг шалгана.
Мормоны Номын Төгс эзэмших сургаал: 1-р шалгалт
Төгс эзэмших сургаалын эшлэл
1–3-р асуултын хувьд, үг хэллэг тус бүрийн хажууд буй хоосон зайд холбогдох эшлэлийн үсгийг бич. Шалгалтын энэ хэсэгт судраа ашиглахгүй.
Түлхүүр үг хэллэг |
Судрын эшлэл |
---|---|
Түлхүүр үг хэллэг
| Судрын эшлэл |
Түлхүүр үг хэллэг
| Судрын эшлэл |
Түлхүүр үг хэллэг
| Судрын эшлэл |
Судрын эшлэл | |
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг
4–6-р асуултын хувьд, төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэгийн дутуу орхисон үгсийг нөхөж бич. Шалгалтын энэ хэсэгт судраа бүү ашигла.
-
“Та нар байгаа нь та нар зөвхөн үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” (Moзая 2:17).
-
“ хүмүүнээ [орхиж] мөн Их Эзэн Христийн [болж]” (Мозая 3:19).
-
“ байгуулснаа , Их Эзэний нэрээр хүртэхэд юу нь та нарт болохгүй байх билээ” (Мозая 18:8–10).
Бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрэгжүүлэх
Та шалгалтын үлдсэн хэсэгт судруудаа ашиглаж болно.
7–8-р асуултын хувьд, дараах нөхцөл байдалд орсон хүнд туслах төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хэд хэдэн хэсгийг тодорхойлж, судрын үнэн хэрхэн тусалж болох талаар тайлбарла. Дараа нь 9-р асуултын зааврыг дага.
-
Нэгэн залуу эрэгтэй өөрийнх нь ирээдүйд ихээхэн нөлөөлж болохуйц чухал шийдвэр гаргах хэрэгтэй байгаа. Тэрээр сандарч мөн ямар сонголт хийхээ мэдэхгүй байв.
-
Нэгэн залуу эмэгтэй Бурханы зарлигуудыг дагахад маш хэцүү амьдралын нөхцөл байдалд амьдардаг. Тэрээр дуулгавартай байхыг хүсдэг ч энэ нь түүний нөхцөл байдалд ахадмаар хүнд санагддаг.
-
1 Нифайгаас Мозая хүртэлх төгс эзэмших сургаалын 12 хэсгээс аль нэгийг сонгоод, тухайн хэсэгт заасан үнэнүүд өсвөр насны хүүхдийн амьдралд тусалж болох нөхцөл байдлыг хуваалц.
Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд
10–11-р асуултын хувьд, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах мэдлэг, чадвараа харуул.
-
Сүнслэг мэдлэг олж авах дараах гурван зарчмыг өөрийн үгээр товч тайлбарла.
-
Итгэлээр үйлд.
-
Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал.
-
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийл.
-
-
Нэгэн найз маань сургуульд заасан зарим зүйл яагаад сударт болон өнөөгийн бошиглогчдоор дамжуулан заасан Бурханы сургаалуудтай зөрчилдөж байгааг асуув. Дараах асуултуудад хариул.
-
Тэрээр итгэлээр үйлдэхийн тулд юу хийж болох вэ?
-
Энэ байдлыг мөнхийн талаас харах нь түүнд хэрхэн тусалж болох вэ?
-
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд бол тэнгэрээс томилогдсон эх сурвалжийн нэгэн жишээ юм. Төгс эзэмших сургаалын 1 Нифайгаас Мозая хүртэлх аль хэсэг таны найзад тус болж болох вэ? Яаж?
-
Таны амьдралд үзүүлэх нөлөө
-
Энэ улирлаар судалсан төгс эзэмших сургаалын судрын хэсгээс аль нь танд хамгийн их нөлөөлсөн бэ? Энэ нь танд хэрхэн нөлөөлсөн бэ? Судрын уг хэсэг танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу зааж байна вэ?