Семинар
Төгс эзэмших сургаал: 2-р шалгалт: Алма – Моронай


“Төгс эзэмших сургаал: 2-р шалгалт: Алма – Моронай,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: 2-р шалгалт,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 2-р шалгалт

АлмаМоронай

Энэ цуврал хичээлийн хоёр дахь хагаст суралцагчид Алмагаас Моронай хүртэлх төгс эзэмших сургаалын судрын 12 хэсгийг судалсан. Энэхүү шалгалт нь судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг суралцагчид санах эсэх мөн тэдгээрийг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглах чадвартай эсэхийг үнэлэх зорилготой. Энэ нь мөн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын талаарх суралцагчдын ойлголтыг шалгана.

Алма 7:11–13-аас Моронай 10:4–5 хүртэлх төгс эзэмших сургаалын судрын бүх хэсгийг заасны дараа хэзээ ч хамаагүй энэ төгс эзэмших сургаалын шалгалтыг ашигла. Суралцагчдыг бэлтгэхэд нь туслахын тулд “Төгс эзэмших сургаал: 2-р шалгалтын давтлага”-ыг заа эсвэл тухайн хичээлийн төгсгөлд байгаа судлах удирдамжийг суралцагчдад өг. Төгс эзэмших сургаалын зарим хичээлийг хичээлийн цувралаар гарч ирэхээс өмнө заах шаардлагатай байж болно. Ингэснээр хичээлийн жил дуусахаас өмнө шалгалтыг авах боломжтой болох юм.

Хэрэв боломжтой бол энэ шалгалтыг биечлэн явуулж, суралцагчдыг шалгалт өгч дуусангуут засаж өг. Та үнэлгээ бүрийг хувьчлан үнэл, дараа нь ангиараа зөв хариултыг ярилцаж болно эсвэл суралцагчдыг өөрсдийнхөө шалгалтыг засахыг хүсэж болно. Суралцагчид зарим хариултдаа хувийн мэдээллээ хуваалцдаг тул суралцагчдаар бусдын шалгалтыг бүү засуул.

Суралцагчдын одоогийн мэдлэгийг шалгахын зэрэгцээ, шалгалт өгч хариултаа ярилцах нь суралцагчдын хувьд өөрсдийгөө эргэцүүлэх цаг байх учиртай. 7–12-р асуултыг ярилцахдаа суралцагчдыг яагаад тухайн хариултуудыг сонгосноо илэрхийлэхэд мөн сонгосон судрын хэсгүүд нь шалгалтад заасан нөхцөл байдалд хэрхэн туслах талаар тайлбарлахад урь. Суралцагчдад буруу хариулсан байж болох аливаа асуултаа ойлгоход нь тусал. Суралцагчдад байж болох аливаа нэмэлт асуултуудад хариулах цаг гарга.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Мормоны Номын Төгс эзэмших сургаал: 2-р шалгалт

Төгс эзэмших сургаалын эшлэл

1–3-р асуултын хувьд, үг хэллэг тус бүрийн хажууд буй хоосон зайд холбогдох эшлэлийн үсгийг бич. Шалгалтын энэ хэсэгт судруудаа ашиглахгүй.

Түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

  1. “Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

  1. Алма 39:9

  1. “Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.”

  1. Алма 41:10

  1. “Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.”

  1. Моронай 7:45–48

  1. Хиламан 5:12

  1. Aлмa 7:11–13

Судрын түлхүүр үг хэллэг

4–6-р асуултын хувьд, төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэгийн дутуу орхисон үгсийг нөхөж бич. Шалгалтын энэ хэсэгт судраа бүү ашигла.

  1. “Христэд итгэлтэй байж, , үнэн асуу. … Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг болно.” (Moронай 10:4–5)

  2. “Бидний дээр … та нар тавих ёстойг санагтун.” (Хиламан 5:12)

  3. тань дарааг хүртэл та нар хүлээн авахгүй.” (Ифер 12:6)

Бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрэгжүүлэх

Та судруудаа шалгалтын үлдсэн хэсэгт ашиглаж болно.

7–9-р асуултын хувьд, дараах нөхцөл байдалд орсон хүнд туслах төгс эзэмших сургаалын судрын Алмагаас Моронай хүртэлх нэг юм уу хэд хэдэн хэсгийг тодорхойл. Та яагаад эдгээр судрыг сонгосноо тайлбарла.

  1. Сүмийн талаар суралцаж буй залуу эмэгтэй Есүс Христийг дагахын тулд юу хийх ёстойгоо мэдэхийг хүсэв.

  2. Таны найз Есүс Христийн ач холбогдлыг ойлгохгүй байгаа бөгөөд Тэр бидний төлөө юу хийснийг танаас асуув.

  3. Нэгэн залуу эр Сатаны уруу таталтаас хамгаалагдахын тулд Бурханы тусламж, хүчийг хэрхэн хүлээн авч болохыг мэдэхийг хүсдэг.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд

10–11-р асуултын хувьд, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах мэдлэг, чадвараа харуул.

  1. Та дараах сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэн нэгэнд хэрхэн тайлбарлах вэ?

    1. Итгэлээр үйлд.

    2. Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал.

    3. Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийл.

  2. Нэгэн залуу эмэгтэй заримдаа Бурханы зарлигууд хэтэрхий их хязгаарлаж байна гэж мэдэрдэг. Тэрээр хамгийн сайн арга зам гэж өөрийн бодож байгаа замаар амьдарвал илүү аз жаргалтай байх болов уу гэж боддог.

    Дараах асуултуудад хариул.

    1. Тэрээр итгэлээр үйлдэхийн тулд юу хийж болох вэ?

    2. Энэ нөхцөл байдлыг мөнхийн талаас харах нь түүнд хэрхэн тус болох вэ?

    3. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд бол тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудын нэг жишээ юм. Энэ нөхцөл байдалд төгс эзэмших сургаалын судрын аль хэсэг тустай байж болох вэ? Хэрхэн туслах вэ?

  3. Мормоны Номын хоёрдугаар хагаст судалсан төгс эзэмших сургаалын судрын 12 хэсгээс аль төгс эзэмших сургаалын судрын хэсэг танд онцгойлон тустай эсвэл утга учиртай байсан бэ? Яагаад?

Шалгалтаа өгч дуусгах хангалттай цагийг суралцагчдад гаргаж өг. Суралцагчдыг шалгалтаа өгч дууссаны дараа ангиараа шалга. Та шалгалтыг өөрөө зас эсвэл суралцагчдаар өөрсдийнх нь шалгалтыг засуул.

Зөв хариулт:

  1. в. Моронай 7:45–48

  2. д. Алма 7:11–13

  3. а. Алма 39:9

  4. чин сэтгэлтэйгээр; хүсэлтэйгээр; мэдэж

  5. хадан; Гэтэлгэгч; сууриа

  6. гэрчийг; сорилтын; итгэлтэй

  7. Боломжит хариултууд нь 3 Нифай 27:20, Моронай 7:45–48 байж болох ч суралцагчид тухайн хэсэг дэх үнэн хэрхэн хэрэгжихийг тайлбарлаж чадвал төгс эзэмших сургаалын судрын аль ч хэсгийг ашигласан байсан суралцагчдад оноо өгч болно.

  8. Боломжит хариултууд нь Алма 7:11–13, Алма 34:9–10 байж болох ч суралцагчид тухайн хэсэг дэх үнэн хэрхэн хэрэгжихийг тайлбарлаж чадвал төгс эзэмших сургаалын судрын аль ч хэсгийг ашигласан байсан суралцагчдад оноо өгч болно.

  9. Боломжит хариултууд нь Хиламан 5:12, Ифер 12:27 байж болох ч суралцагчид тухайн хэсэг дэх үнэн хэрхэн хэрэгжихийг тайлбарлаж чадвал төгс эзэмших сургаалын судрын аль ч хэсгийг ашигласан байсан суралцагчдад оноо өгч болно

  10. Суралцагчид сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг товчхон тайлбарлаж чаддаг байх ёстой. Тэднийг 2023 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг хариулттайгаа харьцуулахад урь.

  11. Суралцагчид энэ залуу эмэгтэйг хэрхэн итгэлээр үйлдэж, утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас шинжлэн судалж болохыг тайлбарлаж чаддаг байх ёстой. Тэд мөн түүний асуудалд тусалж болох төгс эзэмших сургаалын судрын хэсгийг тодорхойлох ёстой. Боломжит хариултуудад Алма 41:10, Ифер 12:6, Моронай 10:4–5 орно.

  12. Суралцагчид энэ асуултад чин сэтгэлээсээ, бүрэн гүйцэд хариулсан л бол оноо өгөх нь зүйтэй. Суралцагчдаас сонгосон төгс эзэмших сургаалын судрын хэсгээ мөн яагаад үүнийг сонгосон талаараа ярилцахыг хүс. Үлдсэн цагт аль болох олон суралцагч хуваалцвал үр дүнтэй байж болно. Тэдний сонгосон судрын хэсэгт Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу гэж заасныг хуваалцахад урь.

Есүс Христийн сургаалыг Түүний судруудаас мэдэж авахын хүчийг мөн Түүний сургаалыг бодит амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд бэлэн байхын хүчийг гэрчилснээр шалгалтыг дуусга.