Семинар
Төгс эзэмших сургаал: 2-р шалгалтын давтлага: Алма 7:11–13-аас Моронай 10:4–5


“Төгс эзэмших сургаал: 2-р шалгалтын давтлага: Алма 7:11–13-аас Моронай 10:4–5,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: 2-р шалгалтын давтлага,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 2-р шалгалтын давтлага

Алма 7:11–13-аас Моронай 10:4–5

Энэхүү төгс эзэмших сургаалын шалгалтад бэлдэх давтлага нь Алмагаас Моронай хүртэлх төгс эзэмших сургаалын судрын 12 хэсгийг давтахад суралцагчдад туслах зорилготой. Энэ нь тэдэнд эдгээр эшлэл дэх үнэнүүдийг ойлгож, хэрэгжүүлэх боломжийг харуулна. Мөн энэ нь удахгүй болох шалгалтад бэлтгэхэд нь суралцагчдад туслах зорилготой (“Төгс эзэмших сургаал: 2-р шалгалт”)

Хичээлийн үеэр хамтран ажиллаж чадвал энэ суралцах үйл ажиллагаа суралцагчдад хамгийн их ашиг тустай. Хэрэв та гэрийн багш эсвэл онлайн багш бол долоо хоног бүрийн хичээлийнхээ аль нэг дээр үүнийг хийхээ мартуузай.

Алма 7:11–13-аас Моронай 10:4–5 хүртэлх төгс эзэмших сургаалын судрын бүх хэсгийг заасны дараа ямар ч үед энэ давтлагыг ашиглаж төгс эзэмших сургаалын шалгалтыг авах боломжтой. Сайн мэдэхгүй хэсгүүдээ судлахын тулд энэхүү давтлага, шалгалт хоёрын хооронд суралцагчдад хангалттай цаг гаргаж өг. Төгс эзэмших сургаалын зарим хичээлийг хичээлийн цувралаар гарч ирэхээс өмнө заах шаардлагатай байж болно. Ингэснээр хичээлийн жил дуусахаас өмнө шалгалт авах боломжтой болох юм.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг бодолцож үзээд, энэ давтлагын “Төгс эзэмших сургаал: 2-р шалгалтад бэлтгэхэд нь тэдэнд хамгийн сайн туслах хэсгийг сонго. Суралцагчдыг энэ давтлагын туршид мэдэхгүй судрын хэсгүүдээ тэмдэглэхийн зэрэгцээ шалгалтад бэлтгэхдээ эдгээр судрын хэсгийг судалж, давтах төлөвлөгөө гаргахад урь.

Давтлага 1, 2 дээрх асуулт хариулт нь суралцагчдад сургалтын энэ хагаст судалсан хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг давтахад туслах зөвлөмж юм. Үүнийг суралцагчдын хэрэгцээ шаардлагад тохируулан гүйцэлдүүлэхийн тулд өөр өөр үйл ажиллагааг ашиглаж болно. Нэмэлт санаануудыг төгс эзэмших сургаалын судрын өмнөх хичээлүүдээс эсвэл Төгс эзэмших сургаалын мобайл апп-аас олж болно.

Давтлага 1: Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг аль тохирохтой нь холбо

Сургалтын энэ хагаст судалсан судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг давтахад нь суралцагчдад туслахын тулд дараах асуулт хариултыг ашигла.

Зөв хариулт: 1-в, 2-д, 3-а, 4-з, 5-е, 6-б, 7-и, 8-ж, 9-й, 10-к, 11-ё, 12-г

Асуулт хариултаас өөрөөр та судрын 12 эшлэл, түлхүүр үг хэллэг бүрийг тусдаа цаасан дээр хэвлэж болно. Суралцагч бүрд нэг цаас өгч, цаасан дээрхтэй нь тохирох судрын эшлэл, түлхүүр үг хэллэг байгаа хүнийг олж, хажууд нь зогсоход урь. Дараа нь та цаасыг хольж, үйл ажиллагааг хэд хэдэн удаа дахин давтаж болно.

Зүүн баганад байгаа дараах түлхүүр үг хэллэгийг баруун баганад байгаа төгс эзэмших сургаалын судрын зөв эшлэлтэй тааруул.

Түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

  1. “Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.”

  1. Алма 7:11–13

  1. “Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.”

  1. Алма 34:9–10

  1. “Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.”

  1. Алма 39:9

  1. “Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.”

  1. Алма 41:10

  1. “Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.”

  1. Хиламан 5:12

  1. “Цагаатгал хийгдэх ёстой, … хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослол байх ёстой.”

  1. 3 Нифай 11:10–11

  1. “Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

  1. 3 Нифай 12:48

  1. “Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

  1. 3 Нифай 27:20

  1. “Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

  1. Ифер 12:6

  1. “Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуу. … Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

  1. Ифер 12:27

  1. “Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би.”

  1. Моронай 7:45–48

  1. “Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.”

  1. Моронай 10:4–5

Давтах үйл ажиллагаа 2: Судрын түлхүүр үг хэллэгийг мэдэж авах

Суралцагчдад судрын түлхүүр үг хэллэгийг давтахад нь туслахын тулд дараах дутуу орхисон үгийг нөхөх үйл ажиллагааг ашиглаж болно.

Зөв хариулт: 1. чин сэтгэлтэйгээр; хүсэлтэйгээр; мэдэж 2. цагаатгал; агуу их; мөнхийн 3. хадан; Гэтэлгэгчийн; сууриа 4. гэрчийг; сорилтын; итгэлтэй 5. тааллыг; Эцэг; эхлэлээс

Судрын түлхүүр үг хэллэгийг давтахад нь суралцагчдад туслах өөр нэг арга бол тэдгээр үг хэллэгийг зөв байрлалд оруулах юм. Үг хэллэг бүрийг хэвлээд, цаас бүрд нэг нэг үг байхаар хайчил. Та суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж, бүлэг бүрд судрын түлхүүр үг хэллэгийг гүйцээх нэг багц цаас өгч болно. Судрын түлхүүр үг хэллэгийг зөв дараалалд оруулахын тулд үгсийг салгаж тавихад бүлгүүдийг урь. Бүлгүүд дууссаныхаа дараа цаасаа солилцоод, үйл ажиллагааг дахин гүйцэтгэж болно.

Дутуу орхисон нүднүүдийг судрын түлхүүр үг хэллэгүүдээр бөглө.

  1. “Христэд итгэлтэй байж, , үнэн асуу. … Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг болно.” (Moронай 10:4–5)

  2. хийгдэх ёстой, … болоод золиослол.” (Алма 34:9–10)

  3. “Бидний дээр … та нар тавих ёстойг санагтун.” (Хиламан 5:12)

  4. тань дарааг хүртэл та нар хүлээн авахгүй.” (Ифер 12:6)

  5. “Би бүх зүйлийн хувьд хүлцсэн.” (3 Нифай 11:10–11)

Давтах үйл ажиллагаа 3: Сургаалыг хэрэгжүүлэх

Төгс эзэмших сургаалын хэсгүүдэд заасан сургаалыг бодит амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд бэлтгэхэд нь суралцагчдад тусал. Ийн үйлдэх нэг арга зам бол дараах жишээнүүдийг харуулах юм. Дараа нь суралцагчдыг төгс эзэмших сургаалын аль хэсэг тухайн хүнд тус болохыг шийдэхэд урь. Сонгосон хэсгүүдэд заасан сургаал хэрхэн тус болохыг тайлбарлахад суралцагчдыг урь.

Энэ үйл ажиллагааг ганцаарчлан, бүлгээр эсвэл ангиараа гүйцэтгэж болох ба гурвууланг хослуулан гүйцэтгэж болно.

  1. Сүмийн талаар суралцаж буй залуу эмэгтэй Есүс Христийг дагахын тулд юу хийх ёстойгоо мэдэхийг хүсэв.

  2. Хэсэг өсвөр үеийнхэн саяхан сургууль дээрээ үе тэнгийнхэнтэйгээ бүдүүлэг харьцаж эхлэв.

  3. Таны найз Есүс Христийн ач холбогдлыг ойлгохгүй байгаа бөгөөд Тэр бидний төлөө юу хийснийг танаас асуув.

  4. Нэгэн залуу эр Сатаны уруу таталтаас хамгаалагдахын тулд Бурханы тусламж, хүчийг хэрхэн хүлээн авч болохыг мэдэхийг хүсдэг.

Давтах үйл ажиллагаа 4: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах

Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтаж, тэдгээрийг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглах дадлага хийх боломжийг олгоход тусал. Дараах нь үүнийг хийж гүйцэтгэх нэг арга зам юм.

Дараах жишээг төсөөлөн бод.

Нэгэн залуу эмэгтэй заримдаа Бурханы зарлигууд хэтэрхий их хязгаарлаж байна гэж мэдэрдэг. Тэрээр өөрийн хамгийн сайн арга зам гэж бодож байгаа замаар амьдарвал илүү их аз жаргалтай байх болов уу гэж боддог.

Та энэ өсвөр насны хүүхдийг асуудлаа шийдвэрлэхдээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тусламжийг авахын тулд сүнслэг мэдлэг олж авах дараах зарчмуудыг хэрхэн ашиглаж болох талаар тунгаан бод.

  • Итгэлээр үйлд.

  • Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал.

  • Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийл.

  • Та энэ нөхцөл байдалд туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг гурвууланг хэрхэн ашиглаж болох вэ?

  • Уг хичээлийн энэ хагас дээрх төгс эзэмших сургаалын аль хэсгүүд тус болох вэ? Хэрхэн туслах вэ?

  • Та асуудлаа шийдвэрлэхийн тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах талаар ямар туршлага хуримтлуулсан бэ?

Давтах үйл ажиллагаа 5: Таны хувьд онцгой утга агуулгатай судрын хэсгүүд

Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын аль хэсэг тэдэнд хамгийн их нөлөөлсөн талаар эргэцүүлэн бодоход урь. Жишээлбэл: Тэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг мэдрэхэд тусалсан эсвэл Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг илүү сайн ойлгоход тусалсан нэг судрыг сонгож болно.

  • Танд төгс эзэмших сургаалын судрын ямар хэсэг утга учиртай эсвэл тустай байсан бэ? Энэ нь юугаараа утга учиртай эсвэл тустай байсан бэ?

Та шалгалтын нэг хэсэг болгож, эдгээр ойлголт, туршлагаа хуваалцах боломжтой болно.

тараах материалын шигтгээ зурагСуралцагчдад “Төгс эзэмших сургаал: 2-р шалгалт”-д бэлдэхэд нь туслахын тулд дараах тараах материалыг өг.

Төгс эзэмших сургаал: 2-р шалгалтын зааварчилгаа

Мормоны Номын багшийн гарын авлага (2024)—Төгс эзэмших сургаал: 2-р шалгалтын давтлага: Алма 7:11–13-аас Моронай 10:4–5”

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг сайн мэддэг бол. Та давтлагадаа Doctrinal Mastery гар утасны аппликэйшныг татаж аван ашиглаж болох юм.

Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Aлмa 7:11–13

Судрын түлхүүр үг хэллэг

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.”

Судрын эшлэл

Алма 34:9–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Цагаатгал хийгдэх ёстой, … хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослол байх ёстой.”

Судрын эшлэл

Алма 39:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.”

Судрын эшлэл

Алма 41:10

Судрын түлхүүр үг хэллэг

“Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.”

Судрын эшлэл

Хиламан 5:12

Судрын түлхүүр үг хэллэг

“Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.”

Судрын эшлэл

3 Нифай 11:10–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.”

Судрын эшлэл

3 Нифай 12:48

Судрын түлхүүр үг хэллэг

“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би.”

Судрын эшлэл

3 Нифай 27:20

Судрын түлхүүр үг хэллэг

“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

Судрын эшлэл

Ифер 12:6

Судрын түлхүүр үг хэллэг

“Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.”

Судрын эшлэл

Ифер 12:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Судрын эшлэл

Moронай 7:45–48

Судрын түлхүүр үг хэллэг

“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Судрын эшлэл

Моронай 10:4–5

Судрын түлхүүр үг хэллэг

“Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … [мөн] Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

Сургаалыг бодит амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлэх

Төгс эзэмших сургаалын судрын дор хаяж нэг судрын хэсгийг ашигла. Үүнд:

  • Мөнх амьдралтай болохын тулд Бурхан биднээс юу хийхийг хүсдэгийг тайлбарла.

  • Гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлэх талаар мэдэхийг хүссэн хүнд тусал.

  • Бидний Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Есүс Христийн номлолын ач холбогдлыг тайлбарла.

  • Сорилт бэрхшээл, уруу таталтуудыг даван туулахад бидэнд туслахын тулд Аврагч юу хийж чадахыг тайлбарла.

Төгс эзэмших сургаалын судрын аль хэсгүүд танд хамгийн их нөлөөлсөн мөн яагаад нөлөөлөх болсон талаар хуваалцахад бэлд.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд

2023 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг давт. Тулгарч буй сорилт бэрхшээл, асуудлаа даван туулахад нь хэн нэгэнд туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн ашиглаж болох талаар тунгаан бод.