“6-р сарын 24–30: ‘Их Эзэний амралтад орогтун.’ Алма 13-16,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)
“6-р сарын 24–30. Алма 13-16,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2023)
6-р сарын 24–30: “Их Эзэний амралтад орогтун”
Алма 13–16
Амюлек, Зиезром хоёр Аммонайхад олон талаараа сайхан амьдарч байсан. Амюлек “нэр хүндээр багагүй” бөгөөд “олон садан төрөл, найзуудтай,” “их баялаг олж авсан” (Алма 10:4) хүн байв. Зиезром бол “их хэргийг” (Алма 10:31) үйлддэг нэгэн мэргэшсэн хуульч байв. Гэтэл Алма наманчилж, “Их Эзэний амралтад ор” (Алма 13:16) гэсэн урилгатай иржээ. Амюлек, Зиезром болон бусад хүний хувьд энэхүү урилгыг хүлээн авахын тулд золиос гаргах шаардлагатай, тэр ч бүү хэл даван гарахад нэн хэцүү эсэргүүцэлтэй тулгарах байв.
Мэдээж, энэ түүх үүгээр дуусдаггүй. Алма 13–16-аас бид “авралд хүргэх Христийн хүчинд” (Алма 15:6) итгэдэг хүмүүст эцэст нь юу тохиолдохыг мэдэж болно. Заримдаа аврагдаж, эдгээгддэг ч заримдаа амьдралд аливаа зүйлс тийм ч амар хялбар байдаггүй. Гэсэн ч ямагт “Их Эзэн [хүмүүсээ] өөртөө алдар суугаар хүлээн авах болно” (Алма 14:11). Их Эзэн үргэлж “Христэд итгэх [бидний] итгэлийн дагуу хүчийг өг[дөг]” (Алма 14:28). Мөн итгэл бидэнд “мөнх амьдралыг хүлээн авах болно гэсэн найдварыг” (Алма 13:29) байнга төрүүлдэг. Та эдгээр бүлгийг уншихдаа эдгээр амлалтаас тайтгарал авч, “Их Эзэний амралтад орох” (Алма 13:16) талаар ярихдаа Алма үүнийг ямар утгаар хэлснийг илүү сайн ойлгож болох юм.
Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа
Санваарын ёслолууд намайг гэтэлгэх зорилгын үүднээс Есүс Христ рүү очихыг заадаг.
Алма 13 дээрх Алмагийн үгс Бурханы санваарын хүчний тухай болон биднийг “Их Эзэний амралтад” (Алма 13:16) буюу мөнх амьдралд ороход бэлтгэх зорилгынх нь тухай хүчирхэг үнэнийг илчилдэг. Алма 13:1–19 дэх шүлэг бүрээс та ядаж нэг үнэнийг бичиж болно. Эхлэхэд тань туслах хэдэн санааг харуулав. Үүнд:
-
1-р шүлэг.Санваарыг “[Бурханы] Хүүгийн жаяг” ( Сургаал ба Гэрээ 107:1–4-ийг үзнэ үү) гэж бас нэрлэдэг.
-
2-р шүлэг.Гэтэлгэгдэхийн тулд хүмүүсийг Түүний Хүү рүү харахад туслахын тулд Бурхан санваартнуудыг томилдог.
Та өөр юу олж мэдсэн бэ? Эдгээр үнэний талаар тунгаан бодоход танд санваарын талаар ямар мэдрэмж төрж байна вэ?
Та санваарын ёслолуудыг “түүний Хүүгийн … гэтэлгэлийг … хүсэн хүлээх”-эд (2-р шүлэг; мөн 16-р шүлгийг үзнэ үү) туслах Бурханы бэлэг гэж харж байсан уу? Та баптисм, гишүүний баталгаа, ариун ёслол, дуудлагын томилгоо, тайтгаруулах эсвэл эдгээх бэлэг, патриархын адислал, ариун сүмийн ёслол гэх мэт хүлээн авсан ёслолуудаа жагсааж бичиж болно. Эдгээртэй адил ёслолуудыг хүлээн авч байсан үеэ тунгаан бод. Үүний бэлгэ тэмдэг болон мэдэрсэн Сүнсээ бод. Энэ бүх ёслол гэтэлгэлийн төлөө Есүс Христ рүү таныг хэрхэн чиглүүлдэг вэ?
Зарим хүн ёслолуудыг болон эдгээрийг гүйцэтгэх санваарын эрх мэдлийг байх шаардлагагүй гэж буруу ташаа ойлгодог. Та энэ ойлголтод хэрхэн хариулах вэ? Таны бодлыг илэрхийлж чадах Ерөнхий чуулганы хоёр үгийг энд оруулав. Аль нэгийг нь сонгоод, санаандаа орсон хариултуудыг бич. Үүнд: Рассэлл М.Нэлсоны “Сүнслэг эрдэнэс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган; Дэйл Г.Рэнландын “Санваар ба Аврагчийн цагаатгагч хүч,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган.
Мөн Сургаал ба Гэрээ 84:19–22-ыг үзнэ үү.
Их Эзэн намайг Өөрийнх нь амралтад орохыг урьдаг.
“Их Эзэний амралтад орох” (Алма 13:16) урилга нь Алма 13-т олон удаа давтагддаг. Та “амралт” гэдэг үгтэй шүлэг болгоныг хайж олоод, шүлэг болгон “Их Эзэний амралт” гэдэг нь ямар утгатай талаар танд юу гэж зааж байгааг тунгаан бодож болно. Энэ нь биеэрээ амрахаас юугаараа ялгаатай вэ? Бид үүнийг хэрхэн олдог вэ?
Мөн Рассэлл М.Нэлсоны “Ертөнцийг ялж, амралтыг олох нь” захиасыг 2022 оны 11-р сарын Лиахонагаас; “Есүс рүү ирцгээ” дууллыг Дуулал номын д. 60-аас үзнэ үү.
Гай зовлон тулгарах үед бид Их Эзэнд итгэж найдах ёстой.
Та бусдын адил яагаад зөв шударга амьдрахыг хичээж байгаа хүмүүст муу зүйлс тохиолддог юм бол гэж боддог байсан байх. Та Алма 14-өөс энэхүү хэцүү асуултын бүх хариултыг олохгүй байж болох ч Алма, Амюлек хоёрын эмгэнэлт явдалд хэрхэн хандсан байдлаас олон зүйлийг суралцах боломжтой. Тэдний үг, үйлдэл Их Эзэн заримдаа зөв шударга хүмүүст зовлон зүдгүүр тохиолдохыг зөвшөөрдөг шалтгааны талаар танд юу зааж байна вэ? Хүнд сорилттой тулгарч байгаа үед маань Алма, Амюлек хоёр бидэнд ямар зөвлөгөө өгч болох вэ?
Түүнчлэн Ром 8:35–39; 1 Петр 4:12–14; Сургаал ба Гэрээ 122:5–9-ийг үз мөн Дэйл Г.Рэнландын “Уур хүрмээр шударга бус байдал” захиасыг 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 41–45-аас үзнэ үү.
Шавь байх нь золиос гаргахыг шаарддаг.
Сайн мэдээг хүлээн авахын тулд Амюлекийн золиосолсон зүйлсийг жагсааж бичээд (Алма 10:4–5; 15:16-г үзнэ үү), түүний олж авсан зүйлүүдтэй харьцуулбал сонирхолтой байж болно (Алма 15:18; 16:13–15; 34:8-ыг үзнэ үү). Та Есүс Христийн илүү сайн итгэлтэй шавь байхын тулд юугаа золиослоход бэлэн байна вэ?
Хүүхдүүдэд заах санаа
Энэ ням гараг нь сарын тав дахь ням гараг учир Хүүхдийн хэсгийн багш нарт “Хавсралт Б: Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх нь” хэсгийн суралцах үйл ажиллагаануудыг ашиглахыг зөвлөж байна.
Санваарын хүч надад Христэд ирэхэд тусалдаг.
-
Санваарын хүч биднийг Христ рүү чиглүүлдэг гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд туслах нэг арга зам бол тэдэнд санваарын хүчийг ашиглаж буй зургуудыг харуулах явдал юм (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 103–110-ыг үзнэ үү). Хүүхдүүд Есүс Өөрийн хүчийг хэрхэн ашигласан талаар бодоход тань тусалж чадна (Жишээлбэл: Матай 26:26–28; Марк 5:22–24, 35–43; Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 38–41-ийг үзнэ үү). Дараа нь та нар Алма 13:2-ыг хамтдаа уншаад, санваарын хүч бидэнд Бурханы [Хүүг] харуулдан хүлээж мөн Түүнтэй илүү адил болоход хэрхэн тусалдаг талаар ярилцаж болно.
-
Яагаад Бурхан бидэнд санваарын ёслолуудыг өгсөн бэ? Алма 13:16 дээрээс хариултаа олоход нь хүүхдүүдэд тусал. Хэрэв тэд ёслол гэж юу болохыг мэдэхийг хүсэж байвал Ерөнхий гарын авлага, 18.1 ба 18.2 дээр жагсаалтууд бий. Та хүүхдүүдтэйгээ эдгээр ёслолыг хүлээн авсан туршлагуудынхаа талаар хуваалцаж болно. Эдгээр нь “нүглүүдийнхээ ангижралын тулд [Есүс Христийг] харуулдан хүлээ[хэд]” бидэнд хэрхэн тусалдаг вэ? “Намайг баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 53) дуу нь танай хүүхдүүдэд санваарын ёслолуудад талархдаг байх бусад шалтгааны талаар бодож үзэхэд туслах болно.
Есүс Христ намайг цэвэр болгож чадна.
-
Эдгээр шүлгийг хамтдаа уншсаны дараа, зааж байгаа зүйлийг тань төсөөлөхөд хүүхдүүдэд туслах арга замуудыг бодож үз. Та нар хамтдаа ямар нэг зүйл угааж болно. Халтар, хиртэй байхад бидэнд ямар санагддаг вэ? Дахин цэвэрхэн болоход бидэнд ямар санагддаг вэ? Эдгээр мэдрэмж нь нүгэл үйлдэн, дараа нь наманчилж, Аврагчийн Цагаатгалаар дамжуулан цэвэршихтэй юугаараа адилхан бэ?
Есүс Христэд итгэлтэй байх үед Тэнгэрлэг Эцэг намайг хүчирхэгжүүлдэг.
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас танд эсвэл танай хүүхдүүдэд Алма 14:18–29 (мөн “22-р бүлэг: Алма Аммонайхад номлосон нь,” Мормоны Номын түүхүүд, 58–63) дээрх түүхийг ярихад тусалж болох юм. Алма, Амюлек хоёрт “Христэд итгэх итгэлийнх нь дагуу” (Алма 14:26) хүч өгөгдсөнийг онцолж хэл. Та Бурхан танд ч бас “итгэлийн [тань] дагуу” хүч өгч байсан үеийн талаар ярьж болно. Бид хэрхэн Алма, Амюлек хоёртой адил итгэлтэй байж чадах вэ?
Есүс Христ зүрх сэтгэлийг өөрчилж чадна.
-
Есүс Христээр дамжин ирсэн Зиезромын зүрх сэтгэлийн өөрчлөлт гайхалтай юм. Өнгөрсөн долоо хоногт Зиезромын талаар сурсан зүйлсээ хүүхдүүдтэй хамт давтахыг бод. Дараа нь та нар Aлма 15:3–12-ыг хамт уншаад, түүний хэрхэн өөрчлөгдсөнийг олж мэдэж болно. Бид Зиезромын туршлагаас Их Эзэний хүчний талаар юу олж мэдэж болох вэ?