Ирээд, Намайг дага
8-р сарын 26-аас 9-р сарын 1: “Бидний Гэтэлгэгчийн хад.” Хиламан 1–6


“8-р сарын 26-аас 9-р сарын 1: ‘Бидний Гэтэлгэгчийн хад.’ Хиламан 1–6,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“8-р сарын 26-аас 9-р сарын 1. Хиламан 1–6,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2023)

Хад цохилох усны давлагаа

8-р сарын 26-аас 9-р сарын 1: “Бидний Гэтэлгэгчийн хад”

Хиламан 1–6

Хиламаны номд нифайчууд, леменчүүдийн дунд болж өнгөрсөн амжилт ялалт, гай зовлонг аль алиныг цэдэглэжээ. Энэ ном “нифайчуудын ардын дунд ноцтой бэрхшээлээр” (Хиламан 1:1) эхэлдэг бөгөөд уг цэдэгт өгүүлснээр бэрхшээлүүд дундрахгүй байсаар байдаг. Эндээс бид улс төрийн асуудал, дээрэмчдийн бүлэглэл, бошиглогчдыг эсэргүүцсэн байдал, газар нутаг даяарх бардамнал, үл итгэлцлийн талаар уншдаг. Гэхдээ бид бас сүнслэг байдлын хувьд амьд үлдэхийн зэрэгцээ өсөн хөгжсөн Нифай, Лихайн болон “хүмүүсийн илүү даруухан хэсгийн” жишээг олж мэддэг (Хиламан 3:34). Тэд яаж тийм байж чадсан бэ? Соёл иргэншил нь доройтож, мөхөж эхлэхэд тэд яаж хүчтэй хэвээр үлдсэн бэ? Бидний хүн нэг бүр амьдралаа “Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр … хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь” дээр барьж босгосноор чөтгөр “[биднийг] нүдэхээр” илгээсэн “хүчит шуурганд” (Хиламан 5:12) гуйвшгүй хэвээр байж чадна.

Гэр орон болон Сүмд суралцах санаа

Хиламан 1–6

Бардамнал намайг Сүнснээс болон Бурханы хүчнээс холдуулдаг.

Та Хиламан 1–6-г уншиж байхдаа нифайчуудын зан байдлаас нэгэн загварыг олж харж болох юм. Бурхан тэднийг зөв шударга байгаа үед адисалж, тэд өсөж дэгждэг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэд бардам, ёс бус болж; устгал, зовлон зүдгүүр өөд хөтлөх сонголтуудыг хийдэг. Харин тэднийг даруусаж, наманчлахад сүнсээр өдөөгдөхөд Бурхан дахин адисалдаг байна. Энэ загвар байнга давтагддаг учир зарим хүн үүнийг “бардамналын тойрог” гэж нэрлэдэг.

Бардамналын тойрог

“Бардамналын тойрог”

Та Хиламан 1–6-г уншихдаа энэ тойргийн жишээг олж мэд. Энэ загварыг ойлгоход тань туслах хэдэн асуултыг оруулав.

  • Та нифайчуудын дундах бардамналын ямар нотолгоог олж хардаг вэ? (Жишээлбэл: Хиламан 3:33–34; 4:11–13-ыг үзнэ үү). Та бардамналын үүнтэй адил нотолгоог өөрөөсөө олж хардаг уу?

  • Бардамнал, ёс бус байдал ямар үр дагавар авчирдаг вэ? (Хиламан 4:23–26-г үзнэ үү). Даруу байдлын болон наманчлалын үр дагавар юу вэ? (Хиламан 3:27–30, 35; 4:14–16-г үзнэ үү).

  • Хиламан хөвгүүдээсээ юу юуг санаж явахыг хүссэн бэ? (Хиламан 5:4–12-ыг үзнэ үү). Эдгээр үнэнийг санаж явах нь бардамнахаас зайлсхийхэд тань хэрхэн туслах вэ?

Та байнга хэрэгтэй” дууллыг Дуулал номын х. 48-аас үзнэ үү.

Хиламан 3:24–35

Христэд итгэх итгэл бодгалийг маань баяр хөөрөөр дүүргэдэг.

Хиламан 3-т Сүм удирдагчид нь өөрсдөө гайхан бахадтал адислагдсан баяр хөөртэй үеийг Мормон дүрслэн хэлсэн. 24–32-р шүлгүүдээс уншсан зүйлсийн дагуу юу ийм баяр хөөртэй байдалд хүргэсэн гэж та бодож байна вэ? Гэсэн хэдий ч бүх гишүүн баяр хөөртэй байдалдаа үлдээгүй юм. 33–35-р шүлгүүд дээр дүрслэгдсэн хүмүүс хоорондын ялгаануудыг анхаар. Та тэдний жишээнээс юуг ойлгож авсан бэ?

Хувьдаа хэрэгжүүлэх санаануудыг хайж ол. Бошиглогч Мормон Мормоны Номыг хураангуйлахдаа чухал үнэнүүдийг тодотгон, “бид тийн харлаа” гэх үг хэллэгийг ашигладаг байв. Жишээ нь: Тэрээр биднийг Хиламан 3:27–30-аас юу ойлгоосой гэж хүссэн бэ? Та судраас судлахдаа үе үе завсарлан, уншсан зүйлс дээрээ үндэслэн “бид тийн харлаа” гэсэн хэллэгийг гүйцээж болно.

Хиламан 5:6–7

Би Аврагчийн нэрийг хүндэтгэж чадна.

Хиламан 5:6–7-г унших нь таныг өгөгдсөн овог нэрээ авч үзэхэд сүнслэгээр өдөөж болох юм. Эдгээр нэр таны хувьд ямар утга учиртай вэ? Та эдгээрийг хэрхэн хүндэтгэж чадах вэ? Хамгийн чухал нь Аврагчийн нэрийг гэрчлэх нь юу гэсэн утгатай болохыг бодож үз (Моронай 4:3-ыг үзнэ үү). Та энэ ариун нэрийг хэрхэн хүндэтгэдэг вэ?

Хиламан 5:12–52

seminary icon
Хэрэв би Есүс Христийг сууриа болговол унахгүй байх болно.

“Сууриа” “бидний Гэтэлгэгчийн хадан дээр” тавина гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Хиламан 5:12). Хэзээ та амьдралын шуурганаас Есүс Христээр хамгаалуулж байсан бэ? Та нар Хиламан 5:12–52-ыг уншихдаа Нифай, Лихай хоёр өөрсдийн Гэтэлгэгчийн хадан дээр сууриа тавьснаар хэрхэн адислагдсаныг олж тогтоо.

Зарим хүнд судалж байгаа зүйлээ нүдээр харах нь тустай байдаг. Хиламан 5:12-ыг дүрслэн харуулахын тулд та өөр өөр суурин дээр жижиг барилга барьж болно. Дараа нь та барилга дээр ус цацан, сэнс ашиглан “хүчит шуурга” дэгдээ. Энэ нь сууриа Есүс Христ дээр тавих талаар ямар санаа өгч байна вэ?    

50-р шүлэгт леменчүүдийн хүлээн авсан “нотолгоонуудын агуу ихийг” дурддаг. Хиламан 5:12–52-ыг унших нь Бурханы танд өгсөн нотолгоонуудыг сануулж болох юм. Жишээлбэл: Сүнсний “шивнээ” Аврагчид итгэх итгэлийг тань бэхжүүлсэн байж болох юм (Хиламан 5:30; мөн Сургаал ба Гэрээ 88:66-г үзнэ үү). Эсвэл та харанхуйд байж мөн агуу итгэлийн төлөө Бурханд залбирч үзсэн байх (Хиламан 5:40–47-г үзнэ үү). Өөр ямар ямар туршлага таныг сууриа Есүс Христ дээр тавихад тусалж байсан бэ?

Мөн Рассэлл М.Нэлсоны “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь” захиасыг болон Шон Дагласын “Христэд итгэснээр сүнслэг хуй салхитайгаа нүүр тулах нь” захиасыг 2021 оны 10-р сарын Лиахонагаас тус тус олж үзнэ үү;

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Хиламан 3:24, 33–34; 4:11–15

Тэнгэрлэг Эцэг намайг даруухан байгаасай хэмээн хүсдэг.

  • Дээрх диаграммын дагуу “бардамналын тойргийг” өөрийнхөөрөө зурахад хүүхдүүдээ урьж болно. Дараа нь Хиламан 3:24, 33–34 болон 4:11–15-ыг хамтдаа унших үед хүүхдүүд эдгээр шүлэгт дүрслэгдсэн тойргийн хэсгүүд рүү зааж болно. Бид хэрхэн даруу байж мөн тэр зам дээрээ үлдэхийг сонгож болох вэ?

Хиламан 5:12

Би Есүс Христ дээр сууриа тавих болно.

  • Барилгууд яагаад сайн суурьтай байх хэрэгтэй талаар ярилцлага өрнүүлэхийн тулд ариун сүмийн зураг ашиглахыг бод. Эсвэл та нар гэрийнхээ эсвэл Сүмийн барилгын суурийг харж болно. Чулуун суурийн чансааг онцлохын тулд танай хүүхдүүд үүнийг үлээж чулууг хөдөлгөх гэж оролдож болно. Хиламан 5:12-ыг хамт уншихдаа, яагаад Есүс Христ бидний амьдралын “бат бөх суурь” болохыг хүүхдүүдээс асуу. Бид Түүн дээр амьдралаа хэрхэн босгох вэ? (Хиламан 3:27–29, 35 болон Итгэлийн тунхаг 1:4-ийг үзнэ үү).

  • Хүүхдүүдийг янз бүрийн суурин дээр (хөвөн бөмбөлөг эсвэл хавтгай чулуу гэх мэт) блок юм уу өөр ямар нэг материалаар цамхаг барихад урь. Хатуу суурь нь хэрхэн Есүс Христтэй адилхан бэ? Тэд Түүнийг дагахын тулд хийж чадах ямар нэгэн санаа хуваалцах болгондоо барилга дээр нэг блок нэмж тавьж болно.

Хиламан 5:21–52

Ариун Сүнс намуухан зөөлөн дуу хоолойгоор шивнэдэг.

  • Хиламан 5:29–30, 45–47-д дүрсэлсэн дуу хоолой нь Ариун Сүнс бидэнтэй ярьдаг нэг арга замыг бидэнд заадаг. Хүүхдүүдэд энэ үнэнийг ойлгоход нь туслахын тулд “37-р бүлэг: Нифай, Лихай хоёр шоронд орсон нь” (Мормоны Номын түүхүүд, 99–102)-ыг уншихыг бод. Хүмүүсийн сонссон дуу хоолойн талаар ярихдаа зөөлөн намуухан ярь. Түүхийг хэдэн удаа давтаж уншаад, хүүхдүүдийг тантай шивнэж ярихад урь. Ариун Сүнсний бидэнтэй ярьж болох өөр арга замуудын талаар бодоход тэдэнд тусал. Энэ зарчмыг бататгахын тулд та нар хамтдаа “Намуун зөөлөн дуу” (Хүүхдийн дууны ном, 148) дууг дуулж болно.

Хиламан 5:20–52

Наманчлал нь сүнсний харанхуй байдлыг гэрлээр сольдог.

  • Хиламан 5:20–41 дээр харанхуй ба гэрлийн тухай юу зааж байгааг онцлохын тулд эдгээр шүлгийг харанхуйд, гэрэл гаргахын тулд зөвхөн гар чийдэн ашиглан уншиж, дүгнэх гэж үзээрэй. Танай хүүхдүүд харанхуйг арилгахын тулд хүмүүс юу хийх хэрэгтэйг олж сонсож болно. Дараа нь гэрлээ асааж, 42–48-р шүлгийг хамтдаа уншина уу. Эдгээр шүлэг наманчлалын тухай бидэнд юу заадаг вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Нифай, Лихай хоёр шоронд орсон нь

Нифай, Лихай хоёр шоронд байхдаа хүртэл Бурханы хүчээр хамгаалагдсан байсан.

© The Book of Мормон for Young Readers, Нифай, Лихай хоёр галан баганаар хүрээлэгдсэн нь, Бриана Шоукрофтын бүтээл; хуулбарлахыг хориглоно