Ирээд, Намайг дага
9-р сарын 23–29: “Босогтун мөн Над дээр нааш ирэгтүн.” 3 Нифай 8–11


“9-р сарын 23–29: ‘Босогтун мөн Над дээр нааш ирэгтүн.’ 3 Нифай 8–11,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“9-р сарын 23–29. 3 Нифай 8–11,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)

Есүс нифайчуудад үзэгдсэн нь

Би дэлхийн Гэрэл, Жэймс Фуллмэр

9-р сарын 23–29: “Босогтун мөн Над дээр нааш ирэгтүн”

3 Нифай 8–11

“Болгоогтун, би бол дэлхийд ирэх болно хэмээн бошиглогчдын гэрчилсэн тэр Есүс Христ” (3 Нифай 11:10). Амилсан Аврагч эдгээр үгээр Өөрийгөө танилцуулж, Мормоны Номын 600 жилийн бошиглолыг гүйцэлдүүлжээ. “Тэрхүү үзэгдэл болон тунхаг нь Мормоны Номын бүхий л түүхэн дэх хамгийн сүрлэг мөч болох гол санааг илэрхийлдэг. Энэ нь нифай үндэстэн бошиглогчид мэдээлэл өгч, сүнслэгээр өдөөсөн илэрхийлэл бөгөөд зарлиг байсан. … Бүгд Түүний тухай ярьж, дуулж, мөрөөдөн, Түүнийг ирээсэй хэмээн залбирч байсан бөгөөд эцэст нь Тэр үнэхээр ирсэн байлаа. Тэр өдөр тийнхүү хүрээд ирэх нь тэр! Шөнийн харанхуй бүрийг өглөөний гэрэлд хувиргасан тэр Бурхан иржээ” (Christ and the New Covenant [1997], 250–251).

 

16:44

Jesus Christ Appears in the Ancient Americas | 3 Nephi 8–11

Ominous destruction comes upon the people of Ancient America. Hope returns as survivors gather and witness the Resurrected Christ descend from Heaven.

Гэр орон болон сүмд суралцах санаа

3 Нифай 8–11

Есүс Христ дэлхийн Гэрэл мөн.

3 Нифай 8–11 дээр харанхуй болон гэрэлтэй холбоотой сэдвүүд давтагдаж байгааг та анзаарсан байж магадгүй. Та эдгээр бүлгээс сүнслэг харанхуй болон гэрлийн талаар юу сурсан бэ? (Жишээ болгож, 3 Нифай 8:19–23; 9:18; 10:9–13-ыг үзнэ үү). Таны амьдралд юу харанхуйг авчирдаг вэ? Юу гэрлийг авчирдаг вэ? Аврагч яагаад Өөрийгөө “дэлхийн гэрэл ба амь” гэж танилцуулсан гэж та бодож байна вэ? (3 Нифай 9:18; 11:11).

3 Нифай 9–11 дээр дүрслэгдсэн үйл явдлууд нь Мормоны Номон дахь хамгийн ариун нандин үйл явдлууд юм. Тэдгээрийг аажуухан уншаад, сайтар тунгаа. Танд туслах асуултуудыг энд оруулав. Та өөрт төрсөн сэтгэгдлийг бичиж тэмдэглэхийг бод.

  • Хэрэв бид энэ хүмүүсийн дунд байсан бол надад ямар санагдах байсан бол?

  • Эдгээр бүлгээс Аврагчийн тухай юу нь надад сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Есүс Христ бол миний Аврагч гэдгийг би хэрхэн мэдэх вэ?

  • Тэр хэрхэн миний амьдралын гэрэл байсан бэ?

Мөн Шэрон Юбанкийн “Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл” захиасыг 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганы 87–91-р хуудаснаас үзнэ үү.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Хүлээн авсан сүнслэг сэтгэгдлээ бичсэнээр та илүү ихийг хүлээн авах боломжтой болдог.

3 Нифай 9–10

Есүс Христ уучилж өршөөх хүсэлтэй байдаг.

Ахлагч Нийл Л.Андэрсэн: “Аврагч бидний нүглийг уучилж чадах бөгөөд уучлах асар их хүсэлтэй байдгийг би гэрчилж байна” онцолсон (“Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 47). 3 Нифай 9–10-аас Христийн уучлах хүслийн нотолгоог олж мэд. Та 3 Нифай 9:13–22, 10:1–6-аас Түүний хайр, нигүүлслийг мэдрэхэд туслах юуг олж болох вэ? Тэрээр та нарыг “цуглуулж” мөн “асарсныг” хэзээ мэдэрч байсан бэ? (3 Нифай 10:4-ийг үзнэ үү).

3 Нифай 9:19–22

Их Эзэн “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг” шаарддаг.

Аврагчийг ирэхээс өмнө амьтнаар тахил өргөх нь Есүс Христийн золиослолын бэлгэдэл байв (Мосе 5:5–8-ыг үзнэ үү). Аврагч 3 Нифай 9:20–22 дээр ямар шинэ зарлиг өгсөн бэ? Энэ нь биднийг Түүн рүү болон Түүний золиослол руу хэрхэн чиглүүлдэг вэ?

Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийн өргөлийг өргөх гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? Аврагч яагаад энэ золиослолыг танаас хүсдэг гэж та бодож байна вэ?

3 Нифай 11:1–8

seminary icon
Би Бурханы дуу хоолойг сонсож, ойлгох талаар мэдэж авч чадна.

Бурхан танд хандан ярих үед үүнийг хэрхэн мэдэх вэ? Бурханы дуу хоолойг сонсож, ойлгохтой холбоотой зарим зарчмыг ойлгоход 3 Нифай 11:1–8-д гардаг хүмүүсийн туршлага тусалж болно. Та хүмүүсийн сонссон Бурханы дуу хоолойн шинж чанарыг болон сонссон хүмүүст илүү сайн ойлгуулахын тулд юу хийсэнд анхаарлаа хандуул.

Энэ нь Бурханы дуу хоолойг эсвэл Түүний Сүнсний нөлөөг дүрслэн харуулдаг бусад судрыг олж мэдэхэд тусалж болно. Энд хэдэн жишээ авч үзье. Дараах эшлэлүүдийг уншсаны дараа илчлэлтийг таних хэдэн удирдамжийг та бичиж болох юм. Үүнд: 1 Хаад 19:11–12; Галат 5:22–23; Алма 32:27–28, 35; Хиламан 10:2–4; Ифер 4:11–12; Сургаал ба Гэрээ 9:7–9; 11:11–14.

Танд бас өнөөгийн бошиглогч, төлөөлөгчийн болон Бурханы дуу хоолойг сонсож, дагадаг туршлагатай Сүмийн бусад удирдагчийг сонсох нь тустай байж болно. Тэдний зарим нь Gospel Library дахь “Түүнийг сонс!” видео цуглуулга дээр туршлагаа хуваалцсан. Нэг юм уу хэд хэдэн видео үзэхийг бод.

Бурханы дуу хоолойг илүү тод сонсож, таньдаг болохын тулд та сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Мөн Рассэлл М.Нэлсоны 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган (108-р хуудас) дээр хэлсэн “Түүнийг сонс” захиасыг мөн Хүүхдийн дууны номын 142-р дуу “Энэ бол Миний хайрт Хүү” дууг үзнэ үү.

Есүс гарын шархаа нифайчуудад үзүүлж байгаа нь

Нэг нэгээр нь, Волтэр Рэйн

3 Нифай 11:8–17

Есүс Христ Өөрийнх нь тухай хувийн гэрчийг хүлээн авахад намайг урьдаг.

Есүс Христийг үзэгдэхэд Өгөөмөр нутаг дахь ариун сүмд 2500 орчим хүн цугласан байв (3 Нифай 17:25-ыг үзнэ үү). Хэдий олон хүн байсан ч Аврагч тэднийг “нэг нэгээрээ” Түүний гар хөлөн дээрх хадаасны ормыг тэмтэрч үзэхэд урьсан (3 Нифай 11:14–15). Уншихдаа та тэнд байх нь ямархуу байж болох талаар төсөөл. Аврагч таныг ямар ямар арга замаар “босож”, Түүн рүү “ирэхэд” урьдаг вэ? (3 Нифай 11:14).

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Энэ ням гараг нь сарын тав дахь ням гараг учир Хүүхдийн хэсгийн багш нарт “Хавсралт Б: Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх нь” хэсгийн суралцах үйл ажиллагаануудыг ашиглахыг зөвлөж байна.

3 Нифай 8–9

Намайг харанхуйд байхад Есүс Христ гэрэл маань болж чадна.

  • Хүүхдүүддээ 3 Нифай 8–9 дээрх үйл явдлуудыг ойлгоход туслахын тулд та эдгээр бүлгийн нэг хэсгийг харанхуй өрөөнд дахин ярьж өгч эсвэл бичлэгийг нь сонсгож болно. Харанхуйд гурван өдөр байх нь ямар байх талаар ярилц. Дараа нь та нар Есүс Христ яагаад Өөрийгөө “дэлхийн гэрэл” (3 Нифай 9:18) гэснийг ярилцаж болно. Есүсийг өөрсдийн гэрэл болгохын тулд Тэрээр хүмүүсийг болон биднийг юу хийхэд урьсан бэ? (3 Нифай 9:20–22-ыг үзнэ үү).

3 Нифай 10:4–6

Тахиа дэгдээхэйнүүдээ хамгаалдгийн адилаар Есүс Өөрийн хүмүүсийг хамгаалдаг.

  • Эм тахиа дэгдээхэйнүүдээ цуглуулж буй бэлгэдэл нь Аврагчийн зан чанар, зорилгыг ойлгоход хүүхдүүдэд туслах хүчирхэг заах хэрэгсэл байж болно. Гэр бүлийнхэн тань эм тахиа, дэгдээхэйнүүд зэргийн зургийг харж байхад 3 Нифай 10:4–6-г унш. Эм тахиа яагаад дэгдээхэйнүүдээ цуглуулах хэрэгтэй вэ? Аврагч яагаад биднийг Өөртэйгөө ойртуулан цуглуулахыг хүсдэг вэ? Бид аюулгүй байдлыг олохоор Түүн дээр хэрхэн ирж чадах вэ?

3 Нифай 11:1–15

Есүс Христ намайг Өөр дээрээ ирэхэд урьдаг.

  • 3 Нифай 11:1–15-ыг хамт уншихдаа та хүүхдүүдэд Сүнсийг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ? Та тэднээс эдгээр шүлгээс Бурханы хайрыг мэдрэхэд тусалсан зүйлийг олох үедээ ярьж өгөхийг хүсэж болно. Та энэ тоймын зургуудыг ч ингэж ашиглаж болно. Эдгээр үйл явдлын талаар уншиж, тунгаан бодоход ямар мэдрэмж төрдөг талаар хүүхдүүдэд хэл. Тэдэнд мэдрэмжээ хуваалцах боломж олго.

    5:40

    Jesus Christ Appears at the Temple | 3 Nephi 11:1–17

    The people of Ancient America come to Bountiful and gather. They hear the voice of God the Father introduce His Son. They witness Jesus descending from heaven and testify He is the Savior of the world.

3 Нифай 11:1–8

Бурхан надтай намуухан зөөлөн дуу хоолойгоор ярьдаг.

  • Та эдгээр шүлгийн заримыг зөөлөн, “намуухан дуу хоолойгоор” (3 Нифай 11:3) уншиж болно. Эсвэл та “Энэ бол Миний хайрт Хүү” (Хүүхдийн дууны ном, 142) гэх мэт дууг сонсоход хэцүү болгохын тулд намуухан тавьж болно. Хүмүүс тэнгэрээс гарч буй дуу хоолойг ойлгохын тулд юу хийх ёстой байсан бэ? (5–7-р шүлгийг үзнэ үү). Бид тэдний туршлагаас юу мэдэж авч болох вэ?

3 Нифай 11:21–26

Есүс Христ намайг баптисм хүртээсэй гэж хүсдэг.

  • 3 Нифай 11:21–26-г уншаад та хүүхдүүдийг “баптисм хүртэх” гэсэн үгийг сонсох болгондоо босож зогсоход урьж болно. Есүс баптисмын талаар юу заасан бэ? Хэрэв хүүхдүүд тань өмнө нь хэн нэгнийг баптисм хүртэхийг харж байсан бол юу харснаа дүрслэн ярихыг тэднээс хүс. Есүс яагаад биднээс баптисм хүртэхийг хүсдэг вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Есүс нифайчуудад үзэгдсэн нь

Нэг Хоньчин, Ховард Лион