Сургаал ба Гэрээ 2021
10-р сарын 18–24. Сургаал ба Гэрээ 121–123: “Ай Бурхан минь, Та хаана байна вэ?”


“10-р сарын 18–24. Сургаал ба Гэрээ 121–123: ‘Ай Бурхан минь, Та хаана байна вэ?’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“10-р сарын 18–24. Сургаал ба Гэрээ 121–123,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Зураг
Либерти шорон

Либерти шоронгийн хавар, Ал Раундс

10-р сарын 18–24

Сургаал ба Гэрээ 121–123

“Ай Бурхан минь, Та хаана байна вэ?”

Хэрэв таны зорилго үнэнийг илрүүлэх явдал бол судруудыг судлах туршлага тань илүү дээр байх болно. Залбирлаар эхлэн, Сүнсийг сонсож, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Миссурийн Либерти дэх гүнлэгийн шоронгийн доод давхрыг гяндан гэдэг байсан. Зузаан ханатай, хүйтэн, бохир чулуун шалтай, өгсөн багахан хоол нь муудсан байдаг байснаас гадна цорын ганц гэрэл нь таазанд ойрхон байрлах төмөр сараалжтай нарийхан хоёр цонхоор орж ирдэг байв. Энэ гянданд Иосеф Смит хэдэн ахын хамт 1838–1839 оны өвлийн хүйтэн дөрвөн сарыг буюу шоронд байсан ихэнх хугацаагаа Миссури мужийн эсрэг хийсэн хэргийн ял сонсохоор хүлээж өнгөрүүлсэн. Энэ хугацаанд Иосеф гэгээнтнүүд зовж байгаа тухай мэдээг тогтмол хүлээн авч байв. Фар Вест дэх амар амгалан, өөдрөг үзэл хэдхэн сар л үргэлжилсэн бөгөөд одоо гэгээнтнүүд дахин гэр оронгүй болцгоож, шинээр эхлэх бас нэгэн өөр газар хайхаар эзгүй хээр газар руу хөөгджээ. Энэ удаад бошиглогч нь шоронд байв.

Иосеф Смит “Ай Бурхан минь, Та хаана байна вэ?” хэмээн дуу алдсанд гайхах зүйлгүй. Хүлээн авсан хариулт нь тэрхүү зовлонт шоронд “тэнгэрээс доош юүлэгдэх мэдлэг” хэдийгээр үргэлж тэгж санагддаггүй ч Бурхан хэзээ ч хол байдаггүй гэдгийг харуулдаг. Ямар ч хүч “тэнгэрийг зогсоож” чадахгүй гэдгийг бошиглогч мэдэж авсан. “Бурхан [итгэлтэй гэгээнтнүүдтэйгээ] үүрд мөн мөнхөд хамт байх болно.” (Сургаал ба Гэрээ 121:1, 33; 122:9.)

Гэгээнтнүүд, 1:323–396; “Within the Walls of Liberty Jail,” Revelations in Context, 256–263-ыг үзнэ үү.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 121:1–10, 23–33122

Сорилт бэрхшээлүүд “[миний] сайн сайхны төлөө байж” болно.

Бид эсвэл бидний хайртай хүмүүс зовж шаналж байх үедээ Бурхан биднийг ойлгож байгаа эсэхэд эргэлзэх нь байдаг л зүйл. Та Сургаал ба Гэрээ 121:1–6-г уншихдаа, Иосеф Смитийнхтэй төстэй мэдрэмж эсвэл асуулт төрж байсан үеэ бод. Та Их Эзэний хариултаас танд эдгээр асуулт эсвэл мэдрэмж төрж байх үед тус болж болох юуг мэдэж авсан бэ? Жишээ нь, 7–10, 26–33-р шүлэгт “[зовлон зүдгүүрүүдээ] дажгүй давсан хүмүүст Түүний амласан адислалуудыг анзаарч харна уу. Та 122-р хэсгийг уншихдаа, Аврагч танаас саад тотгоруудаа хэрхэн харж байхыг хүссэнийг эргэцүүлэн бод.

Мөн Хэнри Б.Айрингийн “Асар хаана байна?” үгийг Ensign, Nov. 2012, 72–75 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 84–88-аас үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 121:34–46

Бид “тэнгэрийн хүчтэй” холбогдож чадна.

Иосефт хүчийн талаар илчлэлт өгсөн нь түүнийг Либерти шоронд ямар ч хүчгүй нөхцөл байдалд байгаа мэт санагдуулах боловч энэ нь гэгээнтнүүдэд үзүүлж байсан улс төрийн эсвэл цэргийн хүч биш, харин “тэнгэрийн хүчийн” тухай илчлэлт байсан. Та Сургаал ба Гэрээ 121:34–46-г уншихдаа, Бурханы хүчийн талаар юу сурсан бэ? Энэ нь дэлхийн хүчээс юугаараа ялгаатай вэ? Жишээ нь, 41–43-р шүлэгт “хүч буюу нөлөө” гэдгийг тайлбарлахын тулд Их Эзэний ашигласан үгсийг хар. Эдгээр нь Бурхан Өөрийн “хүч буюу нөлөөг” хэрхэн тэтгэдэг талаар юу зааж байна вэ? Эдгээр шүлэг таныг амьдралынхаа талаар болон бусадтай харилцахдаа сайн сайхнаар нөлөөлөхийн тулд юу хийж чадахаа тунгаан бодоход сүнслэгээр өдөөж болох юм.

Сургаал ба Гэрээ 122

Есүс Христ бүх зүйлээс доогуур бууж ирсэн.

Найзууд болон гэр бүл нь гэрээсээ хөөгдөж байх үед Иосеф Смит дөрвөн сар шударга бусаар шоронд хоригдож байсан. Амьдралаа зориулсан ажил нь нурж унаж байгаа мэт санагдаж байв. Та 122-р бүлэг дэх Иосефт хандан хэлсэн Есүс Христийн үгсээс Түүний тухай юу ойлгож мэдсэн бэ? Иосефын талаар юу сурч мэдсэн бэ? Та өөрийнхөө талаар юу сурч мэдсэн бэ?

Мөн Aлма 7:11–13; 36:3; Сургаал ба Гэрээ 88:6-г үзнэ үү.

Зураг
Есүс Гетсеманийн газар дээр

Миний хүсэл бус, харин Таны хүсэл, Волтэр Рэйн.

Сургаал ба Гэрээ 123

“Өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг зоригтойгоор хийцгээе.”

1839 оны 3-р сард гэгээнтнүүдэд өөрсдийн зовлонт нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд хийж чадах юм юу ч үгүй мэт санагдаж байсан байх. Гэвч Иосеф Либерти шоронгоос бичсэн захидалдаа тэдний хийж чадах зүйлсийн талаар хэлсэн. Тэр “бүх баримтын мэдлэгийг [цуглуулж],” “бат итгэлтэйгээр бат зогсож Бурханы авралыг хар” хэмээн хэлсэн (Сургаал ба Гэрээ 123:1, 17). Та өнөөгийн дэлхий дээрх худал хуурмаг, “хүмүүний овжин заль мэхийн” талаар эргэцүүлэхдээ “өөрсдийн хүчинд байгаа” хийж болох зүйлсийн талаар бод (12, 17-р шүлэг). Яагаад эдгээр зүйлийг “хөгжил хөөртэйгөөр” хийх нь чухал вэ? (17-р шүлэг). Та “үнэнээс хол байдаг” (12-р шүлэг) хэнийг таних вэ? Тэр хүнд үүнийг олоход нь хэрхэн тусалж чадах вэ?

Энэ захидалд Иосефын хүссэн шастируудын олон нь засгийн газарт хүргэгдэж, Times and Seasons (Цаг үе ба улирал) хэмээх Наувугийн сонинд 11 хэсэгтэй цуврал болон нийтлэгджээ (A History, of the Persecution, of the Church of Jesus Christ, of Latter Day Saints in Missouri, December 1839–October 1840,” [josephsmithpapers.org]-ийг үзнэ үү).

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 121:1–10.Либерти шоронгийн “гяндан” ердөө 4.2 х 4.4 м хэмжээтэй байсан. Та гэр бүлийнхэндээ иймхэн зайд тэсгэм хүйтэн дөрвөн сарын турш хоригдоход ямар байсныг төсөөлөхөд нь хэрхэн тусалж чадах вэ? Та Либерти шоронгийн нөхцөл байдлын талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг “46-р бүлэг: Иосеф Смит Либерти шоронд” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 172–174)-оос олж болно. Та мөн энэхүү тоймын төгсгөл дэх “Сэргээлтийн дуу хоолой: Либерти шоронг уншиж эсвэл Иосеф Смит: Сэргээлтийн бошиглогч (ChurchofJesusChrist.org 43:00 минутаас эхлэн) видео бичлэгээс Иосефын Либерти шоронд байсан үеийн зураглалыг үзэж болно. Энэхүү мэдээлэл нь Сургаал ба Гэрээ 121:1–10 дахь зарчмуудын талаарх бидний мэдрэмжид хэрхэн нөлөөлдөг вэ?

Сургаал ба Гэрээ 121:34–36, 41–45.Танай гэр бүлд “тэнгэрийн хүч”-ийн талаар ойлгоход харьцуулалт тусалж болох юм. Жишээ нь, та Бурханы хүчийг цахилгаан хүчдэлтэй харьцуулж болно. Цахилгаан хэрэгслийг цахилгаан гүйдэл хүлээн авахад юу саад болж болох вэ? Энэ харьцуулалт болон 34–36, 41–45-р шүлэг сүнслэг хүчээ хэрхэн нэмэгдүүлэх талаар бидэнд юу заадаг вэ? Гэр бүлийн гишүүд эдгээр зан чанарын жишээ болдог Аврагчийн амьдралын түүхээс хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 122:7–9.Гэр бүлийн гишүүдэд эдгээр шүлгээс өөрсдөд нь сүнслэг нөлөө үзүүлдэг хэллэгүүдийг онцлон үзүүлсэн жижиг тэмдгүүдийг хийх нь таалагдаж болох юм. Тэдгээр тэмдгээ гэртээ хадаж болно. “Хүний Хүү тэд бүгдэд доош бууж ирсэн юм” гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

Сургаал ба Гэрээ 123:12.Бид хүмүүст үнэнийг “хаанаас олохыг мэдэхэд” нь хэрхэн тусалж чадах вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.

Санал болгосон дуу: “Where Can I Turn for Peace?Hymns, д. 129.

Зураг
Сэргээлтийн дуу хоолой шигтгээ зураг

Сэргээлтийн дуу хоолой

Либерти шорон

Иосеф Смит Миссурийн Либерти шоронд хоригдож байхдаа, захирагчийн тушаалаар мужаас хөөгдөж байгаа хожмын үеийн гэгээнтнүүдийн түгшүүртэй нөхцөл байдлын талаар мэдээлсэн захидлуудыг хүлээн авчээ. Эхнэр Эммагаас нь түүнд сэтгэл өвтгөсөн захиа ирэв. Түүний үгс болон Иосефын хариу захиа Сүмийн түүхийн энэ хүнд хэцүү үед тэдний шаналал зовлон, итгэл найдварын аль алиныг харуулдаг.

Иосеф Смитэд бичсэн Эмма Смитийн захидал, 1839 оны 3-р сарын 7

“Эрхэм хань нөхөр минь,

Найзаараа дамжуулан явуулах боломжтой байгаа болохоор би захидал бичихээр оролдож байна. Гэхдээ би мэдэрч байгаа бүх зүйлээ бичихгүй, учир нь тэдгээрийг бүрэн дүүрэн дүрслэх аргагүй юм. Биднийг тусгаарлаж байгаа шоронгийн хана, сараалжин цонх, шоронгийн цоожтой хаалганууд, мөн урсгал голууд, өндөр толгод, гүн хөндийнүүд болон бидний хоорондох өргөн уудам тал, чамайг шоронд хорьж, одоо болтол байлгасаар байгаа харгис, шударга бус байдлаас болж мэдэрч байгаа бүхнээ дүрслэн бичиж чадахгүй нь.

Өөрсдийгөө гэмгүй гэдгийг би мэдэхгүй байсан бол, тэнгэрлэг ач ивээл байгаагүйсэн бол би амссан зовлонгоо тэвчиж чадахгүй байх байсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байна … ; гэвч би амьд байна, мөн энэ нь найрсаг Бурханы минь хүсэл юм бол би илүү их зовлонг чиний төлөө амсахад бэлэн байна.

Бид бүгдээрээ сайн байгаа. Харин Фредрик өвдөөд, хүндхэн байгаа.

Би одоо бяцхан Александерыг тэвэрч байна. Тэр бол үнэхээр гайхалтай хүүхэд. Тэр тун эрүүл чийрэг бөгөөд сандал түлхээд өрөөн дотуур явахгүй газар гэж түүнд байхгүй. …

Хүүхдүүдээсээ бусад бараг бүх эзэмшил, гэр орноо орхин, ганцаардмал тэр шоронд чамайгаа үлдээн, Миссури мужаас гарч одох миний оюун санаа, сэтгэлдээ мэдэрч байгаа бүхнийг Бурханаас өөр хэн ч мэдэхгүй. Гэвч энэ бүхний талаар бодох нь ямар ч хүний амсах ёстойгоос илүү хүнд хэцүү зүйл юм. …

… Илүү сайхан өдрүүд бидэнд ирнэ гэж би найдаж байна. … [Би] чамдаа үүрд хайртай.

Эмма Смит”1

Иосеф Смитийн Эмма Смитэд бичсэн захидал, 1839 оны 4-р сарын 4

“Хайрт эхнэр минь,

Пүрэв гарагт нар жаргаж, энэхүү ганцаардмал шоронгийн төмөр сараалжны завсраар гэрэл сүүмийн тусах зуур би өөрийнхөө нөхцөл байдлын талаар чамд мэдүүлэхээр захиа бичин сууж байна. Би өдөр шөнөгүй ууртай харуулуудаар сахиулан, ганцаардмал, харанхуй, бохир заваан шоронгийн дөрвөн хананы дунд, сараалжин цонх, хяхтнасан төмөр хаалганы цаана сууснаас хойш таван сар зургаан өдөр болж байна гэж бодож байна.2 Зөвхөн Бурхан л мэдэх сэтгэлээр би энэхүү захидлыг бичиж байна. Энэ нөхцөл байдлын талаарх миний бодлыг үзгээр бичиж, үгээр илэрхийлэх аргагүй бөгөөд бидний амссан бүх зовлон зүдгүүрийг амсаж үзээгүй хүмүүнд- тэнгэр элч ч тайлбарлаж, дүрслэн үзүүлж чадахгүй. … Бид чөлөөлүүлэхийн тулд өөр хэнд ч биш, зөвхөн Иеховагийн хүчинд найдна. Хэрэв тэр хийхгүй бол хийгдэхгүй гэсэн үг. Энэ мужийн олон хүн биднийг хөнөөхийг хүсэж байгаа ч энэ нь бид ямар нэгэн зүйлд буруутайн улмаас биш юм гэдэгт итгээрэй. Хайрт Эмма минь, би чамайгаа болон хүүхдүүдээ үргэлж боддог. … Би Фредрик, Жозеф, Жулиа, Александер, Жоана болон хөгшин хошуучийг [гэрийн нохой] харахыг хүсэж байна. Би эндээс та нарыгаа харахын тулд малгайгүй, гуталгүй, хагас нүцгэн ч хамаагүй баяртайгаар алхаж очиход хүнд хэцүү биш, агуу баяр хөөр гэж бодох байсан. Би бүх хавчлага дарамтыг сэтгэлийн тэнхээтэй даван туулж байгаа. Мөн надтай хамт байгаа хэд маань ч гэсэн бууж өгөөгүй байна. [Хүүхдүүд маань] намайг мартахгүй байхад анхаараарай гэж би чамаас хүсэж байна. Аав нь тэдэнд төгс хайртай, тэдэндээ очихын тулд энэ дээрэмчдээс мултран явах гэж чадах бүхнээ хийж байгаа гэж хэлээрэй. Сайн хүүхдүүд байж, ээжийнхээ үгэнд орж байх хэрэгтэй гэж аав нь хэлж байна гэж хэлээрэй.

Чиний

Иосеф Смит.”3

Тэмдэглэлүүд

  1. Letter from Emma Smith, 7 March 1839,” Letterbook 2, 37, josephsmithpapers.org; үсэглэл, цэг таслал, дүрмийг орчин үеийнхээр өөрчилсөн.

  2. Иосеф хамтрагчдын хамт 1838 оны 10-р сарын 31-нд баривчлагдсан ба тэднийг өдөр шөнөгүй олон харгалзагч сахиж байв. Миссурийн Ричмондод болсон урьдчилсан шүүх хурлын дараа тэднийг 12-р сарын 1-нд Либерти шоронд хорьсон.

  3. Letter to Emma Smith, 4 April 1839,” 1–3, josephsmithpapers.org; үсэглэл, цэг таслал, дүрмийг орчин үеийнхээр өөрчилсөн.

Зураг
Иосеф Смит Либерти шоронд

Иосеф Смитийг Либерти шоронд зовж зүдэрч байхад Их Эзэн түүнийг тайтгаруулж, агуу үнэнийг илчилжээ.

Хэвлэх