Сургаал ба Гэрээ 2021
10-р сарын 11–17. Сургаал ба Гэрээ 115–120: “Түүний өсөлтөөс илүүгээр түүний золиослол надад илүү ариун нандин байх болно”


“10-р сарын 11–17. Сургаал ба Гэрээ 115–120: ‘Түүний өсөлтөөс илүүгээр түүний золиослол надад илүү ариун нандин байх болно,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“10-р сарын 11–17. Сургаал ба Гэрээ 115–120,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Зураг
Фар Вест

Фар Вест, Ал Раундс

10-р сарын 11–17

Сургаал ба Гэрээ 115–120

“Түүний өсөлтөөс илүүгээр түүний золиослол надад илүү ариун нандин байх болно”

Их Эзэн тантай ярихыг хүсдэг. Та судраас судлахдаа Их Эзэний танд зориулсан захиасуудыг олж мэдэхэд туслахыг Түүнээс хүсэн, залбир.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Гэгээнтнүүд 1838 оны 7-р сард Миссурийн Фар Вест хэмээх нэн шинэ цугларалтын газрынхаа талаар өөдрөг сэтгэгдэлтэй байх шалтгаантай байсан. Уг хот хурдацтай өсөж хөгжиж байснаас гадна хөрс нь үржил шимтэй байсан бөгөөд үүнийг агуу сүнслэг ач холбогдол бүхий Адам-ондай-Аман нутгаас хойш ойрхон зайд байдаг хэмээн илчилсэн (Сургаал ба Гэрээ 107:53–56116-г үзнэ үү). Гэсэн ч гэгээнтнүүдийн хувьд алдсан зүйлсийнхээ талаар бодохгүй байх хэцүү байсан нь лавтай. Тэд Сионы томилогдсон төв газар Индепенденсээс хөөгдсөн ба ойрын хугацаанд тэнд эргэн очих нь боломжгүй мэт санагдаж байсан. Үүнээс гадна гэгээнтнүүд хоёрхон жилийн дараа хайртай ариун сүмээ орхин Огайогийн Көрландаас зугтах хэрэгтэй болсон. Энэ удаад хүндрэл учруулж байсан нь зөвхөн Сүмийн гаднах хүмүүс биш, Мормоны Номын гурван гэрч, Арван хоёрын дөрвөн гишүүн зэрэг олон чухал хүн Иосеф Смитээс урвасан юм. Зарим хүн Бурханы хаант улс үнэхээр хүчирхэгжиж байна уу, эсвэл улам л сул дорой болоод байна уу хэмээн эргэлзэж байсан байх.

Гэвч итгэлтэй хүмүүс иймэрхүү эргэлзээнээс болж зогсоогүй. Харин тэд энэ үед Фар Вестэд шинэ ариун газрыг бүтээн байгуулж эхэлсэн. Тэд шинэ ариун сүмийн төлөвлөгөө гаргасан. Сүмийн хожмын ерөнхийлөгчид болох Жон Тэйлор, Вилфорд Вүдрафф нарын дөрвөн шинэ төлөөлөгч дуудагдав (Сургаал ба Гэрээ 118:6). Гэгээнтнүүд Бурханы ажлыг хийнэ гэдэг нь хэзээ ч унахгүй гэсэн үг биш, харин “дахин босч ирэх” гэсэн үг болохыг сурч мэджээ. Хэдийгээр зарим зүйлийг орхих хэрэгтэй байсан ч эдгээр золиос нь Бурханы хувьд ариун нандин, бүр “[таны] өсөлтөөс илүүгээр … илүү ариун нандин байх болно” (Сургаал ба Гэрээ 117:13).

Гэгээнтнүүд, 1:296–299; “Far West and Adam-ondi-Ahman,” Revelations in Context, 235–241-ийг үзнэ үү.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 115:4–6

Сүмийн нэрийг Их Эзэн тодорхойлжээ.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн нэр бол “тун чухал асуудал” хэмээн хэлсэн (“Сүмийн зөв нэр,Ensign, Nov. 2018, 87 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84). Сургаал ба Гэрээ 115:4–6-г уншихдаа, энэ нь яагаад үнэн болох талаар бод. Сүмийн ажил болон номлол Сүмийн нэртэй ямар холбоотой вэ?

Мөн 3 Нифай 27:1–11-ийг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 115:5–6

Сион ба үүний гадаснууд “шуурганаас хоргодох газар” юм.

1838 онд гэгээнтнүүдэд тулгарч байсан бэрхшээлүүдээс үл хамааран Их Эзэн тэднээс илүү ихийг хүлээсэн хэвээр байсан. Сургаал ба Гэрээ 115:5–6 дээр Их Эзэн Өөрийн Сүмээс болон гишүүдээс дэлхийд хийж гүйцэтгэхийг хүссэн ажил үүргийг тодорхойлсон үгсийг олж мэд. Жишээ нь, танд “босч мөн урагш гэрэлтүүлэхийн” тулд юу хийх хэрэгтэй гэж мэдрэгдэж байна вэ? (5-р шүлэг). Та эргэн тойрондоо ямар сүнслэг шуургыг олж хардаг вэ? Бид цугларалтаар дамжуулан “хоргодох газрыг” хэрхэн олдог вэ? (6-р шүлэг).

Мөн 3 Нифай 18:24-ийг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 117

Миний гаргасан золиос Их Эзэний хувьд ариун нандин.

Көртландыг орхин явах нь гэр бүлдээ чинээлэг амьдралыг бий болгосон Ньюел К.Витней шиг хүмүүсийн хувьд илүү хүнд байсан байх. Энэхүү золиосыг гаргахад тус болсон байж болох ямар зүйлийг та Сургаал ба Гэрээ 117:1–11-ээс олж болох вэ? Юу үнэхээр чухал болох талаарх таны үзэл бодлыг эдгээр шүлэг хэрхэн өөрчилсөн бэ?

Оливер Гранжераас хүссэн золиосын хувьд өөр байсан. Их Эзэн түүнийг Көртландад үлдэж, Сүмийн санхүүг тогтворжуулах үүрэг өгчээ. Энэ нь хүнд даалгавар байсан бөгөөд тэр Сүмийг үнэн шударгаар төлөөлөхийн зэрэгцээ тийм ч их мөнгө буцаан олж чадаагүй. 12–15-р шүлэг дэх Их Эзэний үгс Түүний танаас хүссэн зүйлсэд хэрхэн хамаарч болохыг тунгаан бод.

Мөн Maтай 6:25–33; Boyd K. Packer, “The Least of These,” Ensign эсвэл Liahona, Nov. 2004, 86–88; “Far West and Adam-ondi-Ahman,” Revelations in Context, 239–240-ийг үзнэ үү.

Зураг
Миссурийн Давиесс гүнлэг дэх Адам-ондай-Аман

Зурагт үзүүлснээр, Ньюел К.Витнейг Адам-ондай-Аман руу нүүхийг зарлиглав.

Сургаал ба Гэрээ 119–120

Та нар аравны нэгийг төлснөөр “Сионы нутгийг ариусгаж” мөн байгуулахад Би туслах болно.

119, 120-р хэсэг дэх удирдамж нь Их Эзэний ажил бидний үед санхүүждэг тэрхүү арга замтай адил сонсогдож байна. Өнөө үед гэгээнтнүүд “жил тутмын ашгийнхаа [одоо үүнийг орлого гэж ойлгодог] аравны нэг хэсгийг” (Сургаал ба Гэрээ 119:4) хандивладаг бөгөөд тэдгээр санг Тэргүүн Зөвлөл, Арван хоёрын чуулга болон Тэргүүлэх бишопын зөвлөлөөс бүрдсэн зөвлөл зохицуулдаг. Эдгээр хэсгийг судлахдаа та дараах асуултуудыг тавьж болно. Үүнд:

  • Аравны нэгийн хуулийг сахих нь хэрхэн “Сионы нутгийг ариусгаж” байна вэ? Энэ хууль нь таны амьдардаг газрыг хэрхэн “та нарт Сионы нутаг” болгоход тусалж чадах вэ? (Сургаал ба Гэрээ 119:6).

  • Сургаал ба Гэрээ 120 дахь “тэдэнд хандах миний өөрийн дуу хоолойгоор” хэмээх хэллэг таны хувьд юугаараа утга учиртай вэ?

Мөн Малахи 3:8–12; Дэвид А.Бэднар, “Тэнгэрийн цонхнууд,” Ensign, Nov. 2013, 17–20; эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19–22-ыг мөн The Tithing of My People,” Revelations in Context, 250–255-ыг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 115:4–6.Танай гэр бүл нар мандахыг харан эдгээр шүлгийг унших боломжтой юу? Энэ нь та нарт “босч мөн урагш гэрэлтүүл” (5-р шүлэг) гэдэг нь ямар утгатай болох талаар ярилцахад тусалж болох юм. Эсвэл шуурга болоход хоргодох газар хайх нь ямар байдаг талаар ярилцаж болно. Энэ туршлага нь Сүмд “хоргодох газар” хайхтай юугаараа адилхан байж болох вэ? (6-р шүлэг). Дараа нь гэр бүлээрээ Сүм дэх хоргодох газарт сэтгэл хангалуун байхад нь бусдад тусалж болох арга замуудын талаар ярилцаж болно.

Сургаал ба Гэрээ 117:1–11.Танай гэр бүл “жижигхэн зүйлийг” (дуслыг) аягатай ус мэт илүү “жинтэй” (8-р шүлэг) зүйлтэй харьцуулан авч үзэж болох юм. Энэ нь Бурханы арвин их адислалыг хүлээн авахад саад болдог бидний амьдрал дахь тийм ч чухал бус зүйлсийн тухай ярилцахад хүргэж болно.

Сургаал ба Гэрээ 119.Би аравны нэгээ Их Эзэнд төлөхийг хүсдэг” (Лиахона, 2006 оны 10-р сар) гэх мэт дууг дуулж болно. Энэ дуу болон 119-р хэсэг бид яагаад аравны нэг төлдөг талаар юу зааж байна вэ? Мөн бага насны хүүхдүүдэд үзүүлэнт хичээл илүү өгөөжтэй байж болно. Та тэдэнд жижиг зүйлсийг өгөөд, аравны нэгийг нь тооцоолж олоход туслан, яагаад аравны нэгээ төлдөг талаар хэлж өгч болно. (Мөн Итгэлдээ үнэнч байх нь, 21–22-ыг үзнэ үү.)

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.

Санал болгох дуу: “Би аравны нэгээ Их Эзэнд төлөхийг хүсдэг,” Лиахона, 2006 оны 10-р сар.

Заах чадвараа сайжруулах

Бие даасан байдлыг урамшуул. “[Гэр бүлийн гишүүдэд] асуулт байвал заримдаа шууд хариулахын оронд хариултаа хэрхэн өөрөө олж болохыг зааж өгөх нь зүйтэй” (Аврагчийн арга барилаар заах нь, 28).

Зураг
аравны нэгийн ашиглалт

Их Эзэнд 10 хувиа аравны нэг болгон өгөх нь Түүний авралын ажлыг урагшлуулахад тусалдаг.

Хэвлэх