Ирээд, Намайг дага
3-р сарын 11–17. Maтай 10–12; Maрк 2; Лук 7; 11: ‘Есүс эдгээр арван хоёрыг явуулжээ’


“3-р сарын 11–17. Maтай 10–12; Maрк 2; Лук 7; 11: ‘Есүс эдгээр арван хоёрыг явуулжээ’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“3-р сарын 11–17. Maтай 10–12; Maрк 2; Лук 7; 11,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Есүс Петрийг томилсон нь

3-р сарын 11–17

Maтай 10–12; Maрк 2; Лук 711

“Есүс эдгээр арван хоёрыг явуулжээ”

Та Maтай 10–12; Maрк 2; Лук 711-ийг уншихдаа Ариун Сүнснээс хүлээж авсан мэдрэмжүүдээ тэмдэглэж аваарай. Тэдгээр мэдрэмжийнхээ талаар тунгаан бодож, бичиж авч болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Есүсийн эдгээлтийн гайхамшгуудын талаарх мэдээлэл хурдан тархав. Цугласан олон өвчнөөсөө ангижрах найдвар тээн, Түүнийг дагаж байлаа. Харин Аврагч тэдний зүг хараад, бие махбодын өвчнөөс илүүг харсан. Түүний зүрх сэтгэл нигүүлслээр дүүрч, “хоньчингүй хонин сүрэг”-ийг (Maтай 9:36) олж харсан. Тэр “Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна” (Maтай 9:37) гэж ажиглав. Тиймээс Тэр арван хоёр төлөөлөгчийг дуудан, “тэдэнд эрх мэдлийг өгсөн” бөгөөд “Израилийн гэрийн төөрсөн хонинуудад” (Maтай 10:1, 6) зааж, үйлчлүүлэхээр тэднийг илгээжээ. Өнөөдөр Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд үйлчлэх ажилчид тэр үеийнхтэй адил маш их хэрэгтэй байна. Арван хоёр төлөөлөгч одоо ч байгаа бөгөөд “Тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Maтай 10:7) хэмээн тунхаглах Есүс Христийн шавь нар урьд урьдынхаас илүү олон байна.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Матай 10

Их Эзэн үйлчлэгчдэдээ Өөрийнх нь ажлыг хийх хүчийг өгдөг.

Матай 10-р бүлэгт Есүсийн өгсөн заавар Өөрийнх нь төлөөлөгчдөд зориулсан заавар байсан ч бид бүгдээрээ Их Эзэний ажилд үүрэг гүйцэтгэдэг. Есүс төлөөлөгчдөдөө номлолоо гүйцэтгэхэд туслах зорилгоор ямар хүчийг өгсөн бэ? Та дуудагдсан ажлаа хийхдээ Түүний хүчийг хэрхэн хүлээн авч болох вэ? (2 Коринт 6:1–10; С ба Г 121:34–46-г үзнэ үү).

Арван хоёрын чуулга

Өнөө үед Арван хоёр төлөөлөгч Их Эзэний ажлыг гүйцэтгэдэг.

Та Христийн төлөөлөгчдөдөө өгсөн үүрэг даалгаврын талаар уншихдаа Их Эзэний танаас хийгээсэй хэмээн хүссэн ажлын талаар ямар нэг мэдрэмж хүлээн авч болох юм. Бодлоо цэгцлэхэд тань дараах хүснэгт тусалж болно.

Матай 10

Надад төрсөн мэдрэмжүүд

Аврагч шавь нартаа хүч өгсөн.

Надад төрсөн мэдрэмжүүд

Бурхан надад ажлаа хийхэд шаардлагатай хүчийг өгөх болно.

Надад төрсөн мэдрэмжүүд

Мөн Итгэлийн тунхаг 1:6 ба Судруудын удирдамжийн “Төлөөлөгч”-ийг үзнэ үү.

Матай 10:17–20

Их Эзэнд үйлчилж байхад маань Тэр миний хэлэх үгсийг сүнслэг өдөөлтөөр өдөөх болно.

Шавь нар нь өнөө үеийн шавь нарт тохиолдож болох зүйлстэй төстэй зүйл буюу итгэлийнхээ талаар байцаагдаж хавчигдах болно гэдгийг Их Эзэн урьдчилан харсан. Гэвч Тэрээр тэдэнд Сүнсээр дамжуулан юу хэлэхээ мэдэх болно хэмээн амласан. Магадгүй, гэрчлэлээ хуваалцаж, адислал өгч эсвэл хэн нэгэнтэй ярилцаж байхад тань энэхүү тэнгэрлэг амлалт таны амьдралд биелж байсан туршлага бий юү? Туршлагаа хайртай хүнтэйгээ хуваалцаж эсвэл тэмдэглэлдээ бичиж болно.

Мөн Лук 12:11–12; Сургаал ба Гэрээ 84:85-ыг үзнэ үү.

Матай 10:34–39

Есүс “Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм” хэмээн ямар утгаар хэлсэн бэ?

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Та нарын заримыг Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч, Түүнтэй гэрээнд ороход аав, ээж, ах, эгч нар тань эсэргүүцэж, хөөж байсан гэдэгт би итгэлтэй байна. Ямар нэгэн байдлаар Христийг хайрлах агуу их хайрынхаа төлөө өөрсдийн хувьд үнэ цэнтэй харилцаагаа золиослох шаардлага гарч, та бүхэн нулимсаараа нүүрээ угаасан байх. Гэвч та нар энэ шаналал, зовлонг амсахдаа өөрийнхөө хайрыг багасгалгүй, Бурханы Хүүгийн өмнө нүүр улайхааргүй харагдаж байгаа” (“Finding Your Life,” Ensign, 2016 оны 3-р сар, 28) хэмээн заасан.

Аврагчийг дагахын тулд дотно харилцаагаа алдах хүсэл нь “Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно” (Матай 10:39) хэмээх амлалттай хамт ирдэг.

Матай 11:28–30

Есүс Христэд болон Түүний Цагаатгалд найдах үед Тэр надад амралтыг өгөх болно.

Зарим нь бидний гэм нүгэл, алдаа дутагдлаас, зарим нь бусдын сонголтоос мөн бусад нь хэний ч буруугаас биш боловч дэлхий дээрх амьдралын нэг хэсгийн хувьд ирдэг ачаа дарамтыг бид бүгдээрээ үүрдэг. Зовлон зүдгүүрийн шалтгаануудаас үл хамааран Есүс бидний ачааг үүрэлцэж, тусламж дэмжлэг олж авахад тусалж болохын тулд биднээс Өөртөө ирэхийг гуйдаг (Moзая 24). Ахлагч Дэвид А.Бэднар “Ариун гэрээнүүдийг хийж, сахих нь биднийг Их Эзэн Есүс Христтэй нэг болгон нэгтгэдэг билээ” (“Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,”2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 106) хэмээн заасан. Үүнийг бодохын зэрэгцээ, эдгээр шүлэгт буй Аврагчийн үгсийг илүү сайн ойлгохын тулд дараах асуултуудтай адил асуултыг тунгаан бод. “Хийсэн гэрээнүүд маань намайг Аврагчтай хэрхэн нэгтгэдэг вэ?” “Христэд ирэхийн тулд би юу хийх хэрэгтэй вэ?” эсвэл “Аврагчийн буулга хэрхэн амархан болж, ачаа хөнгөрдөг вэ?”

Үүнийг уншихад өөр ямар ямар асуулт санаанд тань орж байна вэ? Тэдгээрийг бичиж аваад, энэ долоо хоногт судар болон бошиглогчдын үгсээс хариултуудыг нь хай. Зарим асуултынхаа хариултыг ахлагч Дэвид А.Бэднарын дээр дурдсан захиасаас олж болно.

Лук 7:36–50

Нүглүүд маань уучлагдахад Аврагчийг хайрлах хайр минь гүнзгийрдэг.

Эдгээр шүлэгт буй Аврагчийн Симон нэртэй фарисай хүний гэрт зочилсон тухай түүхээс та өөрийгөө олж харж байна уу? Та Симонтой адил уу? Есүс Христийг хайрладгаа мөн даруу байдлаа харуулсан эмэгтэйн үлгэр жишээг дагахын тулд та юу хийж болох вэ? Та тэр эмэгтэйд үзүүлсэн Аврагчийн өрөвч сэтгэл, энэрэл нигүүлслийг хэзээ мэдэрч байсан бэ? Та уучлал өршөөл нь Аврагчийг хайрлах бидний хайрыг хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар эдгээр шүлгээс юу олж мэдсэн бэ?

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Матай 10:40

Хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы захиасуудыг авч үзвэл, бид гэр бүлээрээ өнөө үеийн төлөөлөгчдийн зөвлөгөөг хүлээн авч, дагахдаа хэр сайн байгаа вэ? Тэдний зөвлөгөөг дагах дуулгавартай байдал маань биднийг Есүс Христэд хэрхэн ойртуулсан бэ?

Матай 11:28–30

Та эдгээр шүлэгт буй Аврагчийн сургаалыг оюундаа төсөөлөхөд нь гэр бүлийнхэндээ туслахын тулд ямар нэгэн хүнд зүйлийг тэднээр эхлээд ганц ганцаар нь, дараа нь нэг нэгнийх нь тусламжтай өргүүлж үзэж болно. Бидний үүрдэг зарим ачаа юу вэ? Христийн буулгыг өөр дээрээ авах гэдэг нь ямар утгатай вэ? Энэхүү тоймтой холбоотой зураг харуулах нь буулга гэж юу болохыг тайлбарлахад тус болно.

Maтай 12:10–13; Maрк 2:23–28

Бид Хүндэтгэлийн өдөр “сайныг үйлдэхийн” тулд юу хийж болох вэ? (Maтай 12:12). Аврагч биднийг ямар арга замаар Хүндэтгэлийн өдөр эдгээж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Сүнсийг сонс. Суралцаж байхдаа уншиж буй зүйлтэй тань хамааралгүй байсан ч бодол, мэдрэмжүүддээ анхаарлаа төвлөрүүл (C ба Г 8:2–3). Эдгээр нөлөө нь Бурханы таныг мэдэж, үйлдээсэй хэмээн хүссэн зүйл ч байж магадгүй.

Көртландын ариун сүмийн барилгын ажил

Аврагч “Буулгыг минь өөр дээрээ ав” (Maтай 11:29) хэмээсэн.

Дан Бурр, Көртланд ба анхны ариун сүм