Ирээд, Намайг дага
3-р сарын 11–17. Maтай 10–12; Maрк 2; Лук 7; 11: ‘Есүс эдгээр арван хоёрыг явуулав’


“3-р сарын 11–17. Maтай 10–12; Maрк 2; Лук 7; 11: ‘Есүс эдгээр арван хоёрыг явуулав’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“3-р сарын 11–17. Maтай 10–12; Maрк 2; Лук 7; 11,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Зураг
Есүс Петрийг томилсон нь

3-р сарын 11–17

Maтай 10–12; Maрк 2; Лук 711

“Есүс эдгээр арван хоёрыг явуулав”

Та Maтай 10–12; Maрк 2 болон Лук 711-ийг уншиж байхдаа хичээлд бэлдэхэд тань туслах Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авна. Эдгээр өдөөлт нь Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага болон энэ тоймын дагуу бэлдэхэд танд тусална.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдийг Хүндэтгэлийн өдрийг хэрхэн ариунаар сахидгаа хуваалцахад урамшуулан дэмж.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Матай 10:1–10

Есүс арван хоёр төлөөлөгчийг дуудаж, ажлыг нь хийх хүч чадлыг тэдэнд өгсөн.

Өнөөдөр бидэнд арван хоёр төлөөлөгч байгаа гэдгийг хүүхдүүд тань мэдэх үү? Та тэдэнд орчин цагийн төлөөлөгчдийг мөн тэдний хийхээр дуудагдсан ажлын ач холбогдлыг заахын тулд эдгээр шүлгийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Maтай 10:1–10-ыг энгийн үгээр товч ярь. (Есүс төлөөлөгчдөө томилсон нь, Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 38-ыг үзнэ үү.) Есүс Өөрийн Сүмийг барьж байгуулахад туслуулахаар төлөөлөгчдийг дуудсан гэдгийг тайлбарла.

  • Есүс төлөөлөгчдөө томилсон нь (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 38) зураг болон одоогийн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын зурган дээрх төлөөлөгчдийг хүүхдүүдээр тоолуул (LDS.org эсвэл Ensign юм уу Лиахонагийн Ерөнхий чуулганы дугаарыг үзнэ үү). Есүсийн үед байсны адил өнөөдөр ч бидэнд арван хоёр төлөөлөгч байдаг гэдгийг тайлбарла.

  • Орчин үеийн төлөөлөгчдийн зургуудыг анги дотор энд тэнд нуу (зургуудыг хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы Ensign эсвэл Лиахонагийн Ерөнхий чуулганы дугаараас харна уу). Хүүхдүүдийг зургуудыг олоход уриад, тэдэнд төлөөлөгч бүрийн талаар товч мэдээлэл өг (LDS.org дээрх “Meet Today’s Prophets and Apostles”-ийг үзнэ үү).

  • Нэг хүүхдийг Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын зургийг барихад урь. Уг хүүхдээс өрөөнд байгаа хүүхдүүдийг Есүсийн зураг руу удирдан аваачихыг хүс. Бошиглогч, төлөөлөгчид биднийг Есүс Христ рүү хөтөлдөг гэдгийг гэрчил.

  • Их Эзэний төлөөлөгчдийн тухай гэрчлэлээ хуваалц.

Зураг
Арван хоёрын чуулга

Арван хоёр төлөөлөгч өнөөдөр Их Эзэний ажлыг хийж байгаа.

Матай 11:28–30

Есүс Өөр дээр нь ирэх үед надад тусална.

Есүс дээр ирвэл Тэрээр ачаа дарамтаа үүрэхэд нь тусална гэдгийг хүүхдүүд мэдээд тайвширч чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Maтай 11:28–30-ийг уншаад, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь хөллөсөн шаруудын зургийг үзүүл. Буулганд оруулсан шарууд хамтдаа чирвэл ганцаараа чирснээс илүү хүнд ачаа чирдэг гэдгийг онцлон хэл. Бид гуниглаж, санаа зовж, айсан үедээ Есүсийг эрэлхийлж чадах бөгөөд Тэр бидэнд туслах болно гэдгийг гэрчил.

  • Нэг хүүхдээс хүнд зүйл өргөхийг хүс. Түүнийг өргөх гэж зүдэрч байхад нь туслахыг санал болго. Хүнд хэцүү зүйлс хийхэд Есүс бидэнд хэрхэн тусалдаг вэ? Хүүхдүүд Түүний тусламжийг мэдэрч байсан уу?

Матай 12:1–13

Би Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж чадна.

Хүндэтгэлийн өдрийн талаар болон яагаад бид уг өдрийг ариунаар сахидаг талаар хүүхдүүдэд ямар арга замаар хөгжилтэй зааж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Maтай 12:10–13-ыг чанга унш. Таныг “Хүндэтгэлийн” гэж хэлэх бүрд босож суухад хүүхдүүдийг уриад, “Хүндэтгэлийн өдөр сайныг үйлдэх нь [зөв]” (Mатай 12:12) гэдэг хэллэгийг тэдэнтэй хамт давтан хэл. Тэд үүнийг ямар утгатай үг гэж бодож байна вэ?

  • Хүүхдүүдэд хуанли үзүүлээд, тэдэнд зориулан Хүндэтгэлийн өдрүүдийг тодруулан зур. Бид долоо хоногийн бусад өдөр юу хийдэг вэ? Бид Хүндэтгэлийн өдрийг бусад өдрөөс өөр байлгахын тулд тухайн өдөр юу хийж болох вэ? (Исаиа 58:13–14-ийг үзнэ үү).

  • Хүүхдүүдээс Хүндэтгэлийн өдөр хийж болох сайн зүйлсийг зурахыг хүс (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү).

  • Children’s Songbook номын  196-р хуудсан дээрх “Saturday” дууг дуулах үедээ Хүндэтгэлийн өдөрт бэлтгэх арга замуудыг цээжлэхэд хүүхдүүдэд туслах үйлдлүүдийг бодож олоход урь.

  • Самбар дээр нүд, чих, ам, гар зур. Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад бидний биеийн эдгээр эрхтэн бүр юу хийж болох талаар хэлж өгөхийг хүүхдүүдээс хүс.

Зураг
заах таних тэмдэг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Матай 10:1–10; Марк 3:13–19

Арван хоёр төлөөлөгч надад Есүсийн тухай зааж чадна.

Есүсийн цаг үед амьдарч байсан арван хоёр төлөөлөгчийн талаар суралцах нь арван хоёр төлөөлөгчийн өнөөдөр хийдэг ажлыг илүү сайн ойлгоход хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүсийн цаг үед амьдарч байсан болон өнөө үеийн төлөөлөгчдийн зургуудыг үзүүл (Есүс төлөөлөгчдөө томилсон нь, Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 38 болон Сүмийн сэтгүүлүүдийн саяхны чуулганы дугаарыг үзнэ үү). Хүүхдүүдийг Maтай 10:1–10 ба Maрк 3:14–15-ыг уншаад, төлөөлөгчид юу хийдгийг олж мэдэхийг хүс.

  • Хэдэн хүүхдийг аль нэг амьд төлөөлөгчийн ярьсан түүхийг ангид хуваалцахаар бэлдэж ирэхэд урь. Амьд төлөөлөгчид Аврагчтай илүү адилхан болоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Орчин цагийн төлөөлөгчдийн нэрсийг цаасан дээр бич. Хүүхдүүдийг төлөөлөгчдийн нэрийг зурагтай нь тааруулахад урь (LDS.org). Энэ үйл ажиллагааг хэдэн удаа давтан хийж болно.

  • Орчин цагийн төлөөлөгчдийн Христийн тухай гэрчлэлийн хэдэн жишээг хүүхдүүдтэй хуваалц (сүүлийн Ерөнхий чуулганы захиасууд эсвэл “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2-ыг үзнэ үү).

  • Итгэлийн тунхаг 1:6-г цээжилж, ойлгоход хүүхдүүдэд тусал.

Матай 11:28–30

Есүст ирэх үед Тэр надад тусална.

Хэрэв Христэд ирвэл Тэрээр бэрхшээлүүдээс нь салгаж, тэднийг амраах болно гэдгийг ойлгоход та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг ямар нэгэн зүйлийн талаар санаа зовж эсвэл сэтгэл түгшиж байсан үеэ хуваалцахад урь. Тэднийг Maтай 11:28–30-ийг судлаад, дээрхтэй адил нөхцөл байдалд орсон үед тэдэнд туслах зөвлөгөөг хайж олоход урь.

  • Хүүхдүүдийг Есүст ирж, Түүнээс суралцахын тулд хийж байгаа зүйлээ зурахад урь. Тэд дөрөв дэх итгэлийн тунхгаас санаа авч болно.

Матай 12:1–14

Хүндэтгэлийн өдөр нь намайг Бурханд илүү ойртуулдаг сайн зүйлсийг хийдэг өдөр юм.

Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын зорилго мөн үүнээс ирдэг адислалуудыг онцлох нь таны заадаг хүүхдүүдийг хүчирхэгжүүлнэ.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Аврагч гарыг нь эдгээсэн эрийн дүрд тоглоход нэг хүүхдийг урь (Maтай 12:10–13-ыг үзнэ үү). Өөр нэг хүүхэд түүнээс болсон явдлынх нь талаар ярилцлага авч болно.

  • Maтай 12:12-ыг хамтдаа унш. Бид Хүндэтгэлийн өдөр ямар ямар сайн зүйл хийж болох вэ? Хүүхдүүдээр өөрсдийнх нь бодол санааг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээр нь зуруулаад, зурсан зургийг нь хайчлан авч, тэднээс нэг нэгнийхээ зургийг ээлжлэн эвлүүлэхийг хүс.

  • Хүндэтгэлийн өдөр Тэнгэрлэг Эцэгт хайраа харуулах зүйлсийг хийж байгаа хүмүүсийн хэд хэдэн зургийг нуу. Хүүхдүүдээс зургуудыг олоод, зурган дээрх зүйлсийг хийх нь хэрхэн бидний хайрыг Бурханд харуулдаг болохыг хуваалцахыг хүс.

  • Хүүхэд бүрд уут өгч, Хүндэтгэлийн өдөр хийх сайн зүйлсээр дүүргэхийг хүс. Тэд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын х. 30–31 дээрх “Хүндэтгэлийн өдөр баримтлах зүйл” дотроос зарим санааг олж болно.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих санаагаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урь.

Заах чадвараа сайжруулах

Бишрэн хүндэтгэхэд урамшуул. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай бодох нь биширч хүндэтгэхийн нэгэн чухал хэсэг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Та дууг намуухан дуулах юм уу аялж эсвэл Есүсийн зургийг харуулах замаар бишрэл хүндэтгэлтэй байхыг хүүхдүүдэд сануулж болно.

Зураг
үйл ажиллагааны хуудас: Би Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахина

Хэвлэх