Ирээд, Намайг дага
3-р сарын 4–10. Maтай 8–9; Maрк 2–5: ‘Итгэл чинь чамайг эдгээлээ’


“3-р сарын 4–10. Maтай 8–9; Maрк 2–5: ‘Итгэл чинь чамайг эдгээлээ’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“3-р сарын 4–10. Maтай 8–9; Maрк 2–5,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Зураг
Есүс доголон хүнийг эдгээж байгаа нь

Жон Макноотон, Эдгээх туяагаар гийгүүлэх нь

3-р сарын 4–10

Maтай 8–9; Maрк 2–5

“Итгэл чинь чамайг эдгээлээ”

Maтай 8–9 болон Maрк 2–5-ыг унших замаар эхэл. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага эдгээр бүлгийг ойлгоход тань туслах бөгөөд энэ тойм танд заах санаа өгнө.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь Есүс гайхамшиг үйлдэж байгаа түүхийг хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Та мөн холбогдох зургийг үзүүлж болно (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 4041 эсвэл LDS.org).

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Maтай 8–9; Maрк 25

Есүс гайхамшиг үйлдэх хүчтэй.

Аврагчийн эдгээсэн гайхамшгуудын тухай уншиж байхдаа аль гайхамшгийг хуваалцахаа тунгаан бод. Та заадаг хүүхдүүддээ Есүсийн үйлдсэн гайхамшгуудад итгэл ямар үүрэг гүйцэтгэснийг ойлгоход хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Maрк 2:1–12-оос саа өвчтэй хүний түүхийг хуваалц. Тусламж хэрэгтэй бол Шинэ Гэрээний түүхүүдийн х. 57–58 дээрх “Бүлэг 23: Суунга байсан хүн” эсвэл холбогдох видео бичлэгийг (LDS.org) ашиглаж болно. Уг саа өвчтэй хүн алхаж чаддаггүй байсныг хүүхдүүдэд хэл. Аврагч энэ хүнийг эдгээж, өршөөсөн гэдгийг олж харахад тэдэнд тусал.

  • Та Maрк 5:22–23, 35–43-ыг уншиж байхдаа хүүхдүүдийг Иайрын охин шиг “босож” байгаагаар төсөөлөн бодоход урь. Бид Есүсийн ачаар бүгд мөнх амьдралтай болох боломжтой болсон гэдгийг ойлгоход тэдэнд тусал.

  • Maрк 5:34-ийг унш. Хүүхдүүдэд “итгэл чинь чамайг эдгээлээ” гэсэн үгийг цээжлэхэд тусал. Хүүхэд бүрд нэг нэг үг өгөөд, дараа нь хүүхдүүдээр үгсийг дэс дараалан уншуулах замаар үүнийг хийж болно. Тэдний мэддэг хүмүүсээс өвчтэй байхдаа эдгээлгэж байсан хүн байгаа юу?

  • Та Maтай 9:27–30-ийг унших үедээ хүүхдүүдээс нүдээ анихыг хүс. Есүс сохор хүнд хараа оруулж байгаа хэсгийг уншиж байхдаа та хүүхдүүдээс нүдээ нээхийг хүс. Есүс өөрсдийг нь эдгээсэн бол хүүхдүүдэд ямар байх байсан бэ?

  • Хүүхдүүдийг өвчтэй байсан үеийнхээ тухай ярихад урь. Есүс өвчтэй хүнийг эдгээж байгаа нэг түүх яриад, залбирч мөн санваарын адислал хүлээж авбал Есүсийн хүч биднийг эдгээж, адисална гэдгийг гэрчил. Их Эзэн заримдаа бидний хүссэн гайхамшгийг үйлддэггүй ч биднийг хайрладаг бөгөөд бидний хэрэгцээг мэддэг гэдгийг тайлбарла. Тэрээр бидэнд хэрэгтэй тайтгарлыг өгөх болно.

Марк 4:35–41

Намайг айсан эсвэл аюулд орсон үед Есүс надад амар амгаланг мэдрэхэд тусалж чадна.

Есүсийн шуурга намдааж байгаа түүх айсан үед Тэрээр тэдэнд амар амгаланг өгч чадна гэдгийг мэдэхэд хүүхдүүдэд тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Maрк 4:35–41-ийг уншиж байхдаа өөрсдийгөө уг завин дээр байгаагаар төсөөлөхөд хүүхдүүдэд тусал. (Мөн Шинэ Гэрээний түүхүүдийн х. 53 дээрх “Бүлэг 21: Есүс салхи болон давалгааг захирсан нь” эсвэл LDS.org дээрх холбогдох видео бичлэгийг үзүүлнэ үү.) Тэнд байсан бол хүүхдүүдэд ямар санагдах байсныг дүрслэхийг тэднээс хүс. Хүүхдүүд хэзээ айж байсан бэ? Тэд хэрхэн тайтгарсан бэ?

  • Хүүхдүүдийг салхи, шуурганы дуу чимээ гарган, хэн нэгэн хүнийг “Чимээгүй, намд” гэж хэлэхэд чимээ гаргахаа болиход урь. Гадаа салхи шуурч байхад Есүс амар амгалан байлгаж чаддагийн адил сэтгэлд таагүй мэдрэмж төрөхөд Тэрээр бидний зүрх сэтгэлийг ч мөн амар амгалан болгож чадна гэдгийг гэрчил.

  • Children’s Songbook номын  57-р хуудсан дээрх “Tell Me the Stories of Jesus” дууллын гурав дахь бадагт тохирох хөдөлгөөн бодож ол.

Зураг
Христ шуурга намдааж байгаа нь

Робэрт T.Баррэтт, Христ шуурга намдааж байгаа нь

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Maрк 25

Өөрт нь итгэлтэй байвал Есүс миний амьдралд гайхамшгуудыг үйлдэж чадна.

Есүс мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр олон гайхамшиг үйлдсэн. Гайхамшгууд өнөө үед ч тохиодог гэдгийг олж мэдэхэд та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээс дараах судрууд дахь гайхамшгуудын нэгийг сонгон уншаад, зурахыг хүс. Үүнд: Maрк 2:1–12; Maрк 5:22–23, 35–43 эсвэл Maрк 5:24–34. Хүүхдүүдийг зурсан зургаа ангийнхандаа тайлбарлахад урь. Тэд эдгээр түүхээс Есүсийн талаар юу олж мэдсэн бэ?

  • Хүүхдүүдээс өвчтэй, гунигтай, айсан, санаа зовсон үедээ ямар байдалтай байдгаа жүжигчлэн үзүүлэхийг хүс. Бидэнд эдгээр мэдрэмж төрсөн үед Есүс хэрхэн тусалж чадах вэ? Энэ бүх нөхцөл байдалд Есүс тусалж чадна гэдгийг хүүхдүүдэд гэрчил.

  • Хүүхдүүдийг өөрсдөө эсвэл таньдаг хэн нэгэн нь санваарын адислал авч байсан туршлагаасаа хуваалцахад урь. Тэр хүн хэрхэн эдгээгдэж эсвэл адислагдсан бэ?

Maтай 8–9; Maрк 25

Би Есүстэй адил бусдад хайраа үзүүлж чадна.

Есүс өвчтэй, зовлонтой хүмүүсийг эдгээх замаар агуу хайрыг харуулсан. Та тусламж хэрэгтэй хүмүүст нинжин сэтгэл гаргахыг хүүхдүүдэд хэрхэн зааж болохоо тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүсийн гайхамшгуудаас нэг эсвэл илүү олныг сонгож хүүхдүүдтэй хамт унш. Жишээ нь, Maрк 2:1–12; Maрк 5:22–23, 35–43 эсвэл Maрк 5:24–34. (Мөн “Jesus Forgives Sins and Heals a Man Stricken with Palsy,” “Есүс Иайрын охиныг амилуулсан нь” болон LDS.org дээрх “Jesus Heals a Woman of Faith” видео бичлэгийг үзэж болно.) Хүүхдүүдийг тусламж хэрэгтэй хүнд тусалж байсан үеэ мөн туслах үед ямар мэдрэмж төрж байснаа хуваалцахад урь.

  • “Gordon Hinckley: Lessons I Learned as a Boy” эсвэл “The Coat” (LDS.org) зэрэг видео бичлэгийг үзүүл. Энэ видео бичлэгэн дээрх хөвгүүд Есүсийн үлгэр жишээг хэрхэн дагасан бэ? Хэн нэгэн хүнд тусламж хэрэгтэй байж болох өөр өөр нөхцөл байдлыг хуваалцахад хүүхдүүдийг урь. Бид тэдэнд туслахын тулд юу хийж болох вэ?

  • Бусдад туслах нь баптисмын гэрээнүүдийн нэг хэсэг гэдгийг хүүхдүүдэд сануул (Moзая 18:8–10; Aлма 34:28-ыг үзнэ үү).

Maтай 8:23–27; Maрк 4:35–41

Айсан эсвэл аюулд орсон үед минь Есүс надад амар амгаланг мэдрэхэд тусалж чадна.

Хүүхдүүд одоо эсвэл ирээдүйд амьдралын шуурганд нэрвэгдэх үед Аврагч тэдэнд амар амгаланг өгч чадна гэдгийг мэдэх хэрэгтэй.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг хүүхдээс Maрк 4:35–41 болон Есүс шуурга намжаадаг (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 40) зургийг ашиглан Есүсийн шуурга намжааж буй түүхийг ярихыг хүс. Тэнд байсан бол тэдэнд ямар санагдах байсныг дүрслэхийг хүүхдүүдээс хүс.

  • Хүүхдүүдийг тусламж гуйн залбирсныхаа дараа амар амгаланг мэдэрч байсан туршлагаасаа хуваалцахад урь. Энэ амар амгалан Аврагчаас ирсэн гэдгийг тэдэнд сануул.

  • Hymns номын  105-р хуудсан дээрх “Master, the Tempest Is Raging” дууг хүүхдүүдтэй хамт дуулж, “Чимээгүй, намд” гэж дуулах үедээ шивнэхэд тэднийг урь.

  • Хүүхэд бүрд цаасаар хийсэн борооны үүл өгөөд, үүн дээр хэн нэгэнд тохиолдож болох саад бэрхшээлийг бичихийг тэднээс хүс. Бүх үүлээр самбар дээрх Есүсийн зургийг хаа. Нэг хүүхдийг үүлнүүдээс нэгийг аваад, тухайн бэрхшээлд орсон хүнд амар амгаланг олоход тусалж болох арга замыг санал болгоход урь. Бүх үүлийг холдуулсны дараа амьдрал дахь шуургыг маань намжаах Аврагчийн хүчийг гэрчил.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногт хэн нэгний төлөө хийх үйлчлэлээ бичихэд хүүхдүүдэд тусал.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд хөдөлгөөнтэй байдаг. Зарим үед та хүүхдүүдийн эрч хүч суралцахад саад болдог гэж боддог байж болно. Гэхдээ та тэдний энэ их хөдөлгөөнийг дуулах эсвэл судар дээрх үйл явдлыг жүжигчлэн үзүүлэх эсвэл тохирох хөдөлгөөнийг хийхэд урих замаар ашиглаж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 25-ыг үзнэ үү.)

Зураг
үйл ажиллагааны хуудас: Есүс гайхамшгуудыг үйлдэж чадна

Хэвлэх